Газрын тосны зах зээлийн нөхцөл байдал, Монгол Улсын шатахууны хангамж, үнийн хэлбэлзлийн талаарх танилцуулгыг Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам(АҮЭБЯ) Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулжээ. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ 2026 оны эхний хоёр сард харьцангуй тогтвортой, дунджаар 2.5 хувийн өсөлттэй байсан бол АНУ, Израилиас Иранд явуулж буй цэрэг, дайны үйл ажиллагаатай холбоотойгоор энэ сарын эхнээс тогтмол өсөж Брент маркийн газрын тосны үнэ энэ сарын 8-нд хамгийн өндөр буюу баррель нь 108.23 ам.долларт хүрч өссөн бол өчигдрийн байдлаар баррель нь 102.99 ам.доллар болоод байна. Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин "Өнөөдрийн байдлаар Монгол Улсад дизелийн түлш 27 хоногийн нөөцтэй, АИ-92 40 хоногийн нөөцтэй, АИ-95 72 хоногийн нөөцтэй, онгоцны түлш 22 хоногийн нөөцтэй, шингэрүүлсэн шатдаг хий 35 хоногийн нөөцтэй байна. Өнгөрсөн долоо хоногт үнийн зөвлөл хуралдаж, гуравдугаар сард үнийг тогтвортой байлгах зөвлөмж гаргасан. Мөн Стратегийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийг эрчимжүүлэх чиглэлээр өнгөрсөн долоо хоногт Монголбанк болон арилжааны 17 банкны төлөөлөл, бизнес эрхлэгчидтэй уулзсан. Манай яам энэ ондоо багтан 150,000 метр.куб багтаамжтай нефть бүтээгдэхүүн хадгалах сав барьж ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна