2111-р сар, 2026Бямба гараг

Редакцийн сонголт

237 мэдээ · 169–192 харуулж байна

Эхнэрээ онц хэрцгийгээр хөнөөсөн Н.Энхбатын гомдлыг УДШ хэлэлцэхээс татгалзсанаар түүнд оноосон бүх насаар нь хорих ял хэвээр үлдэв

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр /2026.02.12/ болж Н.Энхбат холбогдох хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцжээ. Шүүгдэгч Н.Энхбат нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан”, тус зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “Хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан” гэмт хэрэгт холбогдсон юм. Тэрбээр 2025 оны зургаадугаар сарын 27-нд Gem mall худалдааны төвд эхнэрээ хэрцгийгээр хөнөөсөн. Анхан шатны шүүхээс Н.Энхбатад бүх насаар нь хорих ял оноож, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн

1 081

7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний юань, долларыг хуурамчаар хэвлэн, иргэдийг залилдаг этгээдүүдийг баривчиллаа

7,9 ТЭРБУМ ТӨГРӨГТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ЮАНЬ, ДОЛЛАРЫГ ХУУРАМЧААР ХЭВЛЭН, ИРГЭДИЙГ ЗАЛИЛДАГ ЭТГЭЭДҮҮДИЙГ БАРИВЧИЛЛАА Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад валютыг хууль бусаар хэвлэн, иргэдийг төөрөгдөлд оруулж залилдаг эрэгтэй 34 настай Э, эмэгтэй 33 настай А нарыг энэ оны 02-р сарын сарын 10-ны өдөр Мөрдөн шалгах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид шуурхай олж тогтоон, баривчилж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг аваад байна. Эдгээр хуурамчаар хэвлүүлсэн их хэмжээний гадаад валютыг оройн цагаар гэрэл муутай орчинд үзүүлэх, гэрэл зургийг нь чатаар явуулах, гүйлгээ амжилттай гэх интернет банкны хуурамч шилжүүлгийн баримт харуулах зэрэг үйлдлийн аргаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, мөнгө зээлж, тохиромжтой үед хуурамч валютыг солиулахыг завдах зэргээр бусдыг залилдаг болох нь тогтоогдсон юм. Уг этгээдүүд нь хаус, орон сууц, ланд круйзер 300 маркийн тээврийн хэрэгсэл, 9911-тэй дугаар зэргийг түрээслэн ашиглаж, бусдад итгэл төрүүлэн иргэдэд их хэмжээний хохирол учруулсан байна

1 361

Ахмадууд: Тэтгэврийн зээлийн хүүг бууруул, 1072 хувьцааны ногдол ашгийг олгохыг шаардаж байна

Ахмад настнууд өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн бүрэн тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэх шаардлага тавьсаар байгаа билээ. Тэгвэл өнөөдөр (2026.02.11) Монголын ахмадын холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо болон иргэний нийгмийн байгууллагууд хамтран мэдээлэл хийлээ. Тус холбооны ахмадууд “Нэгдүгээр сарын 27-нд хэвлэлийн хурал хийж, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагыг төр засагт хүсэлт хүргүүлсэн

1 453

Дахин төлөвлөлтөд байраа өгөөгүй ганцаараа үлдсэн оршин суугч Г.Хүрэлсүх: Хоёр компьютер, нэг принтерийн хөрөнгөтэй барилгын компанид бид яаж өөрсдийн амь амьдрал болсон байраа итгэж хариуцуулах юм

Сүхбаатар дүүргийн VI хороо буюу Бага тойруугийн 26 дугаар байрыг дахин төлөвлөлтөд оруулах шийдвэрийг нийслэлээс гаргаж, 2025 оны наймдугаар сарын 4-нд “Азийн идэр цамхаг” ХХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулжээ. Улмаар өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн тус байрны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэлсэн

1 905

ХУУЛЬ: Иргэний 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувь буцаан олгоно

Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл

1 488

Хуурамч архи, согтууруулах ундаа борлуулах зөрчил нэмэгдэж байна

Хуурамч, стандартын шаардлага хангаагүй архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэх, худалдан боруулах явдал сар шинийн баяртай холбоотойгоор нэмэгдэж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэв. Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагаас согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулах

1 030

Комиссар Б.Билэгт:"Эрчим хүчний үндэсний төв" ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэн, иргэн Мөнхбаяр нарыг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатай саатуулсан

Авлигатай тэмцэх газраас /АТГ/ өчигдөр буюу нэгдүгээр сарын 22-ний өдөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж нэр бүхий албан тушаалтнуудыг саатуулан, шалгаж эхэлжээ.

1 178
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.