2111-р сар, 2026Бямба гараг

Редакцийн сонголт

237 мэдээ · 193–216 харуулж байна

Улаанбурхан өвдсөн биеийн байдал нь хүнд ГУРВАН хүн эмчлүүлж байна

Улаанбурхан өвчний батлагдсан 13917 өнөөдрийн байдлаар бүртгэгдээд байгаа аж. Үүнээс 11427 тохиолдол нийслэлд бүртгэгдсэн бол 2485 тохиолдол орон нутагт бүртгэгджээ. Өвчлөлийг насны бүлгээр авч үзвэл, 0-4 насны 3274, 5-9 насны 1906, 10-14 насны 5179, 15-19 насны 1745 хүүхэд улаанбурхан өвчнөөр өвдсөн байна. Тэгвэл биеийн байдлын тухайд нийслэлд дунд найман хүн байгаа бол хүнд нэг хүн байна

1 137

Өнөөдөр "Амар байна уу" сар шинийн үзэсгэлэн худалдаа эхэлнэ

Эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор сар шинийн баярыг угтан жил бүр “Амар байна уу” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг уламжлал болгон зохион байгуулдаг. Тэгвэл энэ жилийн үзэсгэлэн худалдааг энэ сарын 17-ноос хоёрдугаар сарын 17-ны өдөр хүртэл явагдах юм. Монголчууд сар шинийн хэрэгцээндээ зориулан 1.3 их наяд төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа бий

1 394

Т.Аубакир: Тэтгэврийн доод хэмжээг 50 хувь нэмэх тухай ахмадуудын хүсэлтийг Ерөнхий сайдад уламжилсан

2026 онд ахмадуудын тэтгэврийг жигд 80 мянган төгрөгөөр нэмсэн. Улсын хэмжээнд 537 мянган тэтгэвэр авагч бий бөгөөд тэтгэврийн нэмэгдэлд 474.7 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Шинэ он гарсаар ахмадууд тэтгэврийн доод хэмжээг 50 хувь нэмэгдүүлэхийг шаардаж, хэвлэлийн хурал хийсэн бөгөөд энэ асуудлаар ГБХНХ-ын сайд Т.Аубакиртай уулзжээ.Сайд Т.Аубакир, Тэтгэврийн доод хэмжээг 50 хувиар нэмэгдүүлэхийг хүссэн ахмадуудын хүсэлтийг Ерөнхий сайдад уламжилсан

1 172

ЭКОЛОГИЙН ДҮРВЭГСЭД...

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор дүрвэгсдийн тоо 200 саяд хүрнэ гэж судлаачид таамаг дэвшүүлээд байна.

1 098

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа

УИХ-ын чуулганы 2025 оны 12 сарын 23-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 84,6 хувиар эцэслэн баталлаа. Шүүгдэгчийг цагдан хорих таслан сэргийлэх үндэслэлийг тодорхой болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлийг шүүгдэгчид адил хамаарахаар, мөн хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон бол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болох бөгөөд ингэхдээ прокурор, оролцогчийн саналыг харгалздаг байх зохицуулалтыг тусгажээ. Мөн шүүх яллагдагч, шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн, өөрчилсөн, хүчингүй болгосон шийдвэр гаргасан бол уг шийдвэртээ тэдгээрийн үндэслэлийг заавал тусгаж байх зохицуулалтыг тусгасан байна

1 321

Эрэгтэй хүүхдэдээ түрүү бөхийн нэр өгөх нь нэмэгдэж, түүхэн нэр өгөх нь багасжээ

Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрсийг хүргэж байна. Монголд 15,498 Бат-Эрдэнэ байдаг ба түүний дараа Тэмүүлэн, Төгөлдөр, Билгүүн нар хамгийн их байдаг бол сүүлийн таван жилд Ананд, Тэнүүн, Хангай, Эрхэс, Анар, Түшиг, Тогтуун зэрэг нэг үетэй нэрүүд хамгийн их бүртгэгдсэн бол энэ жил "Батмагнай" буюу энэ жилийн түрүү бөхийн нэр хамгийн их бүртгэгдэж буй нэрийн жагсаалтад нэмэгджээ. Харин Монгол эмэгтэйчүүдийн хамгийн түгээмэл нэр нь Хулан, Мишээл, Номин-Эрдэнэ юм. Гэсэн ч сүүлийн жилүүдэд Амин-Эрдэнэ, Амингоо, Анхилуун, Гэгээлэн, Сондор гэх нэрүүд хамгийн их бүртгэгдээд байгаа юм. "Эрэгтэй хүүхдэдээ түрүү бөхийн нэр өгдөг хандлага хэвээрээ байгаа бол түүхэн нэр өгөх нь багасжээ" Монголчууд хүү төрвөл бөх болно гэх бэлгэшээлээр амжилттай барилдаж буй бөхчүүдийн нэрийг ихээр өгдөг нь хэвээр аж

1 530

Дубайн Азийн залуучуудын наадам өрсөлдөх пара бочи багийнхан ангилалдаа амжилттай орлоо

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо 2025 оны арванхоёр дугаар сарын 07-14-ны өдрүүдэд Монголын өсвөр үеийн баг тамирчид “Азийн залуучуудын V пара наадам”-д оролцох пара бочи спортын тамирчид өнөөдөр ангилалаа тогтоолгон маргаашнаас тэмцээндээ орох бэлтгэлээ хангалаа. Энэ удаагийн Азийн залуучуудын пара наадмын бочи төрөлд манай улсаад дараах тамирчид оролцож байна. Үүнд: Д. Дагмидмаа – BC2 ангилал (эмэгтэй) U22 /22-с доош нас ангилал/ Б. Урангоо – BC1 ангилал (эмэгтэй) U22 Т. Мөнхдэмбэрэл – BC1 ангилал (эрэгтэй) U22 Б. Золзаяа – BC3 ангилал (эмэгтэй) U22 Б. Гавьяат – BC2 ангилал (эрэгтэй) U22 тус тус өрсөлдөнө. Тэмцээний албан ёсны нээлт орон нутгийн цагаар энэ сарын 10-ны өдөр зохион байгуулагдах юм

852

Танилц: МИАТ ТӨХК-ийн шинэхэн захирал Т.Тэлмэн

МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт хуралдаж, Т.Тэлмэнг гүйцэтгэх захирлаар томилжээ. Т.Тэлмэн нь Монголбанкны хяналтын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байжээ. Ховд аймгийн гаралтай бөгөөд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “МАК” ХХК-д Хөрөнгө оруулалт, эдийн засгийн газрын захирлаар ажиллаж байснаас гадна сайдын зөвлөхөөр нь ажиллаж байсан ажлын намтартай юм байна. Ажлын туршлага: 2025 оноос Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүн 2019 оноос “Амар Даатгал” ХХК-ийн Бизнес эрхэлсэн дэд захирал 2018-2021 - Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар төслийн зөвлөх 2016-2017 - Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зөвлөх 2016-2020 - Санхүү эдийн засгийн их сургууль, Санхүүгийн удирдлагын тэнхимийн мэргэжлийн зөвлөлийн гишүүн 2014-2016 - “Микрокредит” ББСБ-ын Гүйцэтгэх захирал 2013-2014 - “Монголын Алт” корпораци, Хөрөнгө оруулалт, эдийн засгийн газрын захирал 2010-2013 - “Монгол Даатгал” ХХК, Даатгал эрхэлсэн дэд захирал Сануулахад, МИАТ-ийн өмнөх захирал Б.Мөнхтамир ажлаас гарах хүсэлтээ сар гаруйн өмнө өгсөн гэж өөрөө мэдэгдсэн бол Засгийн газраас 9.6 их наядын алдагдалтай ажилласан тул хариуцлага тооцож байгаа гэсэн мэдээлэл гарсан

1 359

Ц.Мянганбаяр: Банкны өр хаахаар өөрсдийн хувийг Канадын хувь эзэмшигч нарт 5 сая ам.долларын бэлнээр, 5 сая ам.долларын хувьцаа хэлбэрээр зарсан

Оюу толгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол өнөөдөр Төрийн ордонд болж буйг мэдээлсэн. Энэ үеэр Хянан шалгах түр хорооны шинжээч: "Монгол газар ХХК нь 2001 онд “Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ордын тусгай зөвшөөрлийг аваад 4-7 удаагийн шилжилт хөдөлгөөнөөр Онтрэ ХХК-д шилжүүлсэн байдаг. Долоон удаа шилжилт хөдөлгөөн хийхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдээ тайлан гаргах үүргээ биелүүлэхээс зайлсхийсэн гэж дүгнэлээ. 2003 оны есдүгээр сарын 30-нд “Жавхлант” (MV-15225), 2003 оны аравдугаар сарын 30-нд “Шивээ толгой” (MV-15226) тусгай зөвшөөрлийг Онтрэ ХХК-д шилжүүлсэн. Тусгай зөвшөөрөл шилжүүлсэн авсан талаар АНУ-ын хөрөнгийн зах зээлийн sec.gov сайт дээр 10.5 сая ам.доллароор худалдан авсан гэх мэдээллийг байршуулсан. 10.5 сая ам.долларыг бэлнээр 5 сая ширхэг хувьцаагаар мэдээлэл байршуулсан. Харин Монгол Улсын хуулийн этгээдүүд хооронд хийгдсэн гэрээний үнийн дүнг дурдаагүй

811
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.