2111-р сар, 2026Бямба гараг

Улс төр

1 943 мэдээ · 241–264 харуулж байна

Ерөнхий сайд Н.Учрал "MIMC 2026" Олон улсын олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болжээ

Өчигдөр сошиал орчинд Олон улсын математикийн олимпиадыг анх удаа эх орондоо зохион байгуулсан багш бүх зардлыг өөрөөсөө гаргасан. Зардлын төлбөрүүдийг өгөхийн тулд өөрийн зуслангийн байшингаа зарах болсон талаар мэдээллийг цахим хуудастаа оруулсан билээ. Тэгвэл өнөөдөр түүнийг Ерөнхий сайд Н.Учрал амжилт гаргасан сурагчдын төлөөллийг хамт хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал "Б.Идэржавхлан багшийн өөрийн цахим хуудаснаа бичсэн мэдээллийг уншсан

1 556

П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрөг захидал авч байсан гэж хариулсан

-ХАРИН 40 ХУВЬ НЬ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ ТОХИРГООГ МЭДДЭГГҮЙ ГЭЖЭЭ- Боловсролын сайд асан, УИХ-ын гишүүн П.Наранбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Та сайхан наадав уу? -Сайхан наадлаа. Энэ жилийн наадмаар аавынхаа төрсөн нутаг Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд очлоо

1 805

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Авлигатай тэмцэх газарт очиж мэдүүлгээ өгөөгүй байна

​​​​​​​ Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж долоодугаар сарын эхээр Монгол Улсад ирсэн. Түүнийг Монгол Улсад ирсэнтэй холбогдуулан Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлаар мэдүүлэг авахаар дуудсан талаар албаны эх сурвалж мэдээлэл өглөө. Уг хэргийг өмнө нь шалгаж байсан бөгөөд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Монголд ирсэн учраас мэдүүлэг авахаар дахин дуудсан гэв. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.4 дүгээр зүйл.Нийтийн албан тушаалтан хахууль авах гэсэн хоёр зүйл ангиар яллагдагчаар татан мэдүүлэг авах аж. Гэхдээ одоогийн байдлаар АТГ-т ирж мэдүүлэг өгөөгүй байгаа юм байна. Тэрбээр Монголд ирснийхээ дараахан Үндэсний их баяр наадмын үеэр Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн жагсаалыг зочдын индрээс үзсэн бол энэ сарын сүүлээр Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадамд очсон юм. Эргэн сануулахад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой гэх хэрэг 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн олон нийтийн анхаарлын төвд орж байсан. Тодруулбал УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа буюу 2024 оны гуравдугаар сард өгсөн нэгэн ярилцлагадаа "Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тамгаа Х.Баттулгад гардуулахдаа "С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй" гэсэн гэдэг" хэмээн дурдаж байсан. Энэ явдлын дараа 2024 оны дөрөвдүгээр сард цагдаагийн байгууллага "Ачит Ихт" ХХК-тай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар танилцуулах үеэрээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон "Ачит Ихт" ХХК-ийн хувьцаа эзэмшигч П.Цагаан нарын харилцсан гэх "Viber"-ын зурвасыг харуулсан юм

1 713

Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлүүд

Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн асуудлаар мэдэгдэл хийв. Тухайлбал, Орон сууцны захиалга өгч хохирсон иргэдийн асуудлыг шийдэх ажлын хэсэг байгуулахаа мэдэгдэв

2 401

С.Амарсайхан: 400 мянган хуурамч хаягийг илрүүлэн шалгаж байна

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан цахим орчин дахь хууль бус агуулга, хаягуудыг цэгцлэх ажлын хэсэг байгуулсан. Тэрээр "Цахим гэмт хэргийн өсөлт ноцтой хэмжээнд хүрсэн. 2025 оны эхний зургаан сард найман мянга орчим цахим гэмт хэрэг бүртгэгдсэн бол 2026 оны мөн хугацаанд нийт гэмт хэргийн 34.4 хувь буюу есөн мянга гаруй хэрэг цахим орчинд үйлдэгджээ. Үүнтэй холбоотойгоор хууль, хяналтын байгууллага болон харилцаа холбооны салбарын хамтарсан ажлын хэсгийг байгуулж, цахим орчин дахь зохион байгуулалттай гэмт хэрэг, хуурамч хаягийн ард байгаа этгээдүүдийг илрүүлэх ажиллагааг эрчимжүүлэхээр болсон. Монгол дахь 2.7 сая орчим фэйсбүүк хаягийн 400 мянга орчим нь хуурамч хаяг байна

1 855

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Өчигдөр Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр мэдээлэл хийх үеэрээ: “Энэ жил Үндэсний их баяр наадам, Түмэн адууны баярын зохион байгуулалтад нийт 9.3 тэрбум төгрөг зарцуулж, 2 тэрбум төгрөгийн орлого олсон. Аудитын байгууллага шалгалт хийнэ

1 85815235006a32326b09f072

БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнуулсан Элчин сайдад Ерөнхий сайд Н.Учрал баяр хүргээд, томилолтын хугацаандаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвх чармайлт гарган, хоёр улсын ард түмний нөхөрлөлийг бэхжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулж ажилласныг Монгол Улсын Засгийн газар өндрөөр үнэлж буйгаа онцлон хэллээ. Элчин сайд цаашид ч хоёр улсын хамтын ажиллагаанд анхаарч ажиллахаа илэрхийлээд, Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун, мөн агаарын хөлгийн түлш нийлүүлэхэд анхаарч ажиллаж байгааг хэллээ. Хоёр талын хамтын ажиллагааны чухал чиглэл болох Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, ХангиМандал зэрэг боомтыг төмөр замаар холбох, холбогдох гэрээ, хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах замаар эрх зүйн орчныг бэхжүүлэх ажил хэрэгжинэ гэдэгт итгэлтэй буйгаа Ерөнхий сайд илэрхийллээ

1 560

Хаврын чуулганаар баталсан онцлох хуулиуд

УИХ-ын хаврын чуулганы хугацаанд 18 анхдагч хууль, шинэчилсэн найруулга хоёр, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 188, олон улсын гэрээ соёрхон батлах тухай хууль долоо, хүчингүй болсонд тооцох тухай хууль тав, УИХ-ын 58 тогтоол баталжээ. Батлагдсан хуулиудаас онцлон хүргэж байна. “Бага хүүхэд нь нэг нас хүрсэн байх” гэсэн шалгуурыг хасав “Эхийн алдар” одон болон түүнтэй холбогдох мөнгөн тусламж авах эрх үүсэхтэй холбоотой зарим шаардлага шалгуурыг хөнгөрүүлж, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа

1 534

“Хамгийн нөлөөтэй улстөрч С.Цэнгүүн, таалагддаг нь У.Хүрэлсүх” гэжээ

Монгол Улсад нийгэм, улс төр, эдийн засаг, зах зээл болон медиа чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн тэргүүлэх судалгааны байгууллага бий. Тэдгээрээс улс төрийн судалгаагаараа Сантмарал, MDA, MEC зэрэг судалгааны байгууллагууд түлхүү ажиллалаг. Сүүлийн үед MDA, MEC олон нийтэд дүн, анализаа тогтмол танилцуулж байгаа

1 531

БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хавдрын эмнэлэг байгуулах тухай санамж бичиг солилцов

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён нар санамж бичиг солилцох ёслолын ажиллагаанд оролцлоо. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхтэй холбоотой байгаль орчин, хүнс хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, соёл спорт аялал жуулчлал, тээвэр ложистик, геологи, ашигт малтмал, хот байгуулалт зэрэг салбаруудад хамтран ажиллахаар Засгийн газар болон байгууллага хоорондын 20 гаруй баримт бичгүүдэд гарын үсэг зурсан байна. Айлчлалын хүрээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хооронд жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай болон Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв байгуулах төслийг БНСУ-ын хөнгөлөлттэй зээлд хамруулах, тус төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах тухай санамж бичигт гарын үсэг зурсан нь онцлох явдал байв. 1. “Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” Нэг хүртэл жилийн хугацаанд зорчиж буй хоёр улсын иргэд олон улсын жолооны эрхийн үнэмлэхээрээ тухайн улсад тээврийн хэрэгсэл жолоодох боломжтой болно

1 226

С.Эрдэнэбат: Цөөн хэдэн хүмүүст маш том хуулийн гарц, гаргалгааг гаргаж өгөөд байна

Улсын Их хурлын гишүүн С.Эрдэнэбаттай ярилцлаа. -Хаврын чуулганы хугацаанд парламент хэр ажилласан гэж та харж байгаа вэ? -Нэлээд ачаалалтай ажиллаа. Шинэ парламент нэгдүгээрт олуулаа болсон

1 263

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар байгуулагдаад 100 хоног боллоо. Үүнтэй холбогдуулан өчигдөр "100 чөлөөлөлт, 100 өдөр" хэлэлцүүлэг зохион байгуулж, 100 хоногт хийсэн ажлуудаа Ерөнхий сайд Н.Учрал тайлагналаа

1 365

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс газрын ховор элементийн хангамжийн сүлжээгээ төрөлжүүлэхийг эрмэлзэж байгаагын хувьд ашигт малтмалын арвин нөөцтэй Монгол улстай түншлэх боломж эрэлхийлж байна. Саяхан тус улс Монгол Улсын олборлолтын чадавхийг сайжруулахын тулд албан ёсны хөгжлийн тусламж үзүүлэх алхмуудыг хийсэн

1 334

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-ын хаврын ээлжит чуулганы үр дүнг танилцуулж, мэдээлэл хийлээ. Түүний мэдээллээс тоймлон хүргэе. “Төр гэнэтийн шийдвэр гаргахгүй, төр мэдээллийг нэг л удаа авдаг болно” -УИХ-ын чуулганы статистикаас баталсан хуулиудыг ангилж, ялгаж хэлэх юм бол Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль зэрэг хуулиудыг баталсан

1 194

Мэс засалд ороод удаагүй ч Д.Лүндээжанцан Ерөнхийлөгчөөс Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлд нь олгосон Төрийн шагналаа хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төр байгуулагдсаны 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлд Төрийн соёрхол хүртээлээ. Энэ үеэр Д.Лүндээжанцанд Ардчилсан, шинэ Үндсэн хуулийн агуулга, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө, төрийн байгууллын талаарх суурь ойлголтуудын онолын үндсийг тайлбарлан таниулж, нийтийг соён гэгээрүүлэх, Үндсэн хуульт ёсыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж байгаа Гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессорт ТӨРИЙН ШАГНАЛ ХҮРТЭЭЛЭЭ. Тэрээр тавхан хоногийн өмнө "Нэгдсэн 3 дугаар эмнэлэгийн Мэдрэлийн мэс заслын эрчимт эмчилгээний тасагт ухаан оров, мэс засал амжилттай болсныг надад дуулгав

1 442

УИХ-ын дарга С.Бямбацогтын дүгнэлт, захиас, уриалга

УИХ-ын хаврын ээлжит чуулганыг гуравдугаар сарын 16-нд нээж байсан бол долдугаар сарын 3-нд хаалаа. Ингэснээр 2024 оны УИХ-ын сонгуулиар бүрдсэн 126 гишүүнтэй анхны парламент хоёр дахь жилийнхээ хаврын чуулганыг хааж, бүрэн эрхийн хугацаа нь талдаа орж байна. “Шүүмжлэлийг хүлээн авч засаж залруулж ажиллах учиртай” УИХ-ын дарга С.Бямбацогт хаврын чуулганыг дүгнэхдээ парламентад суудалтай төрийн намууд, гишүүд нийт иргэн, улсын эрх ашгийг эрхэмлэн, улс төржилт, талцал хуваагдлаас ангид байж, ойлголцож, нягтарч ажиллаж чадвал ямар үр дүн гаргаж болохыг харуулсан чуулган боллоо гэв

1 189
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.