2111-р сар, 2026Бямба гараг

Улс төр

1 943 мэдээ · 265–288 харуулж байна

Эсрэг тэсрэг байр суурь

УИХ-ын хаврын чуулганы хаалтын өдөр АН-ын бүлгээс Оюу толгойн асуудлаар Засгийн газрыг ил тод мэдээлэл өгөхийг шаардаж, хэлэлцээрийн үр дүн, лицензийн асуудал болон АМНАТ-тай холбоотой шийдвэрүүдэд эргэлзэж буйгаа мэдэгдлээ. Мөн Аж үйлдвэр,эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тайлбар өгсөн. Мэдээллээс тоймлон хүргэе. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Г.Дамдинням сайдад ашиг сонирхлын асар их зөрчил байна -2013 онд намайг Ерөнхий сайд байхад Оюу толгой “Онтрэ”-гийн хайгуулалтын лицензийн ашиглалтын лиценз болгох үйл явц хууль зөрчсөн гэдэг асуудлыг мэдээлж байсан

1 044

УИХ-ын дарга С.Бямбацогтын дүгнэлт, захиас, уриалга

УИХ-ын хаврын ээлжит чуулганыг гуравдугаар сарын 16-нд нээж байсан бол долдугаар сарын 3-нд хаалаа. Ингэснээр 2024 оны УИХ-ын сонгуулиар бүрдсэн 126 гишүүнтэй анхны парламент хоёр дахь жилийнхээ хаврын чуулганыг хааж, бүрэн эрхийн хугацаа нь талдаа орж байна. “Шүүмжлэлийг хүлээн авч засаж залруулж ажиллах учиртай” УИХ-ын дарга С.Бямбацогт хаврын чуулганыг дүгнэхдээ парламентад суудалтай төрийн намууд, гишүүд нийт иргэн, улсын эрх ашгийг эрхэмлэн, улс төржилт, талцал хуваагдлаас ангид байж, ойлголцож, нягтарч ажиллаж чадвал ямар үр дүн гаргаж болохыг харуулсан чуулган боллоо гэв

1 568

Сонгогдсон МАН-ын дарга нарынх 65 сая, сонгосон бидний цалин сая төгрөг гэхээр гомдмоор биш үү

Олон жил нууж ирсэн Төрийн өмчит компаниудын дарга нарын цалинг саяхан ил тод зарлалаа. Үүнээс нэг сарын цалин нь хамгийн өндөр буюу 65 сая төгрөг авдаг ТӨК-ийн дарга нь Эрдэнэc Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай. Түүний хувьд Ерөнхийлөгчийн Эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байгаад энэхүү албан тушаалд очсон

1 184

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм. Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно. Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна. БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно. Хоёр улс: 2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”, 2011 онд “Иж бүрэн түншлэл”, 2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон. Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон

1 387

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж, хуралдааны эхэнд зарим томилгоог хийлээ. Монгол банкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анарыг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилох асуудлаар нууц санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 126 гишүүний 107 нь буюу 84.9 хувь дэмжиж, Э.Анарыг Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо. Мөн УИХ-ын гишүүн М.Мандхайг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгосон юм

1 420

Сонгуулийн ерөнхий хорооны даргад Н.Мягмарыг томиллоо

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.07.02/ хуралдаан 09.48 цагт 56.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Энэ өдрийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцэв. Хуралдааныг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар даргалан явууллаа

1 337

ХУУЛЬ: Хүүхдийн тэтгэмжээ төлөөгүй иргэнд алданги, хүү тооцдог болно

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны эрхзүйн орчныг шинэчлэх багц хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар боллоо. ШШГЕГ-т 60 орчим мянган гүйцэтгэх хуудас байгаа. Үүний 35 мянга нь иргэний хэргийн шүүхийн шийдвэр

1 150

1996 оны сонгуулийн будлиан

Бөөн хэрэг манджээ, миний эзгүйд. Манай намын үүрийн гишүүдээс нилээн олон нөхөд маань “Буян”-гийн Жаргалсайханы “Хөрөнгөтний Нам”-ын сонгуулийн сурталчилгааг дэмжээд оролцчихож

1 29715235006a32326b09f072

Н.Учрал: Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа, ногдол ашгийг авч эхэлнэ /бичлэг/

Оюутолгойн зээлийн хүүг бууруулах асуудлаар Засгийн газраас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Рио Тинто” компанийн төлөөлөлтэй уулзаж, уг уулзалтын үеэр гарсан шийдвэрүүдийг танилцууллаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал "Үндэсний их баяр наадмын өмнө Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая. Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа. Ногдол ашгийг энэ жилээс эхлэн авч эхэлнэ

1 538

Г.Дамдинням: Баяр наадмын үеэр шатахууны хомсдол үүсэхгүй

Украины дроны довтолгооноос шалтгаалсан газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн гэмтэл, саатал нь ОХУ даяар сүүлийн өдрүүдэд шатахууны ноцтой хомсдол үүсгээд буй. Хойд хөршид үүссэн уг нөхцөл байдал манай улсын шатахууны импортод нөлөөж баяр наадмын өдрүүдэд шатахууны хомсдол үүсгэх нь гэх яриа чих дэлсэж иргэд хөдөө орон нутгийг зорих эсэх талдаа эргэлзээ үүсжээ

1 185

Д.Үүрийнтуяа: АМНАТ-ийг ялгаатай тогтоох юм бол компани, хөрөнгө оруулагч бүрд зориулсан хуультай болох хэрэгтэй

Улсын Их хурлын гишүүн Д.Үүрийнтуяатай ярилцлаа -Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл дээр та шүүмжлэлтэй байр суурьтай байсан. Үүнийгээ ч илэрхийлж байгаа

1 454

Ц.Даваасүрэн: Оюутолгойн гэрээний гол буруутан нь Монголчууд. С.Баяр, С.Баярцогт нар гадныханд ашигтай гэрээ хийх боломжийг олгосон

Ц.Даваасүрэн: ОюЦ.Даваасүрэн: Оюутолгойн гэрээний гол буруутан нь Монголчууд. С.Баяр, С.Баярцогт нар гадныханд ашигтай гэрээ хийх боломжийг олгосонутолгойн гэрээний гол буруутан нь Монголчууд

5 254400256365b9db8d707224

Н.Учрал: Монгол Улс чухал ашигт малтмалын найдвартай, тогтвортой нийлүүлэлтийн төв болох бүрэн боломжтой

Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал Гадаад харилцааны яамны "Зөвшилцөл" танхимд өнөөдөр /2026.06.29/ боллоо. Хуралдаанд 100 гаруй гадаадын хөрөнгө оруулагч оролцож байгаа юм. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн дэмжих талаар илтгэл танилцуулсныг хүргэж байна. ​​​​​​​ Ерөнхий сайд Н.Учрал: Өнөөдөр би энэ яриаг илүү тодорхой агуулгатайгаар өрнүүлэхийг хүсэж байна

1 345

Б.Мөнхсоёл: НӨАТ-ын 400 саяын босгыг дахин сэргээж, батлуулсан нь жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Засгийн газраас НӨАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах буюу 50 сая төгрөгийн босгыг 400 сая болгох төслийг УИХ-д өргөн барьсан. Үүнтэй холбоотойгоор байнгын хорооны зарим гишүүд 400 саяын босгыг унагасан

1 380

Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Нийгмийн хамгаалал-Нийтийн халамж” сэдвээр гишүүд Ерөнхий сайд Н.Учралаас асуулт асууж, хариулт авлаа. Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд болон хариултаас тоймлон хүргэж байна. УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл: - Хамгийн сайн халамжийн бодлого бол ажлын байр бий болгох

1 268

УИХ-ын гишүүн Х.Болормааг ТЕГ-т шалгуулахаар ханджээ

АН-ын гишүүн, СБД-ийн ИТХ-ын төлөөлөгч С.Эрдэнэцэцэг өчигдөр /06.26/ УИХ-ын гишүүн Х.Болормааг ТЕГ-т шалгуулахаар өглөө. Тэрээр УИХ-ын гишүүн Х.Болормааг Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллахдаа дүүргийн төсөв санхүүг хэрхэн зарцуулж байсан тухай баримтуудыг тус газарт хүргүүлж байгаа гэв. Тус дүүрэгтэй холбоотой тендерийн ажлуудыг өөрийн хамаарал бүхий газруудаараа хийлгэсэн гэдгийг онцоллоо

1 279

ТАНИЛЦ: НЗДТГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Ү.Ганболд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва захирамж гаргаж, НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томилсон байна. Ү.Ганболд төрийн албанд 30 жил зүтгэсэн, мерит зарчмаар шатлан дэвшиж ажилласан туршлагатай албан хаагч аж. Нийслэлийн ЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ү.Ганболд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн дэвшүүлсэн иргэдэд ил тод байх, төрийн албан хаагчдыг давхардсан олон тайлангаас чөлөөлөх, нийслэлийн төр захиргааны байгууллагуудын давхардсан чиг үүргийг цэгцлэх, үйлчилгээг илүү шуурхай үзүүлэх, цахимжуулах бодлогыг хэрэгжүүлж ажиллах үүрэг хүлээжээ. Үнэнчийн Ганболд нь Улаанбаатар хотод төрсөн

1 419

МАН тамхины татвар дээр талцаж, АН захирлуудын цалингийн жагсаалтаар “шүгэл үлээв”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт эхлэв. Хуралдааны эхэнд Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулж, гишүүдийн олонх саналаар дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ. Мөн Төрийн нууцын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн 45 хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн 68.7 хувь нь дэмжив. Төрийн нууцын жагсаалтыг шинэчлэх батлах хуулийн төслийг гишүүдийн олонх дэмжлээ. Мөн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын 18 гишүүн 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн нууцын тухай хуулийн хамт өргөн мэдүүлсэн 46 хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулсан

1 527

АН-ын дарга 2028 оны сонгуульд нэр дэвшигчдээ бүртгэж эхэлж буйгаа мэдэгдлээ

Өнөөдөр АН-ын дарга 2028 оны сонгуульд нэр дэвшигч нараа ирэх долоо хоногоос эхэлж, бүртгэж авахаар эхлүүлж буйгаа мэдэгдлээ. Ардчилын намын дарга О.Цогтгэрэл: Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдаж, 2028 оны УИХ-ын сонгуульд бэлтгэх ажлыг хариуцах Сонгуулийн стратегийн байгууллагыг байгууллаа. Намын дүрэмд сонгуулийн бэлтгэл ажлыг сонгуулиас хоёр жилийн өмнөөс эхлүүлж, зохион байгуулалтад орох тухай заасан байдаг. Үүний хүрээнд 2026 оны зургаадугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд 2028 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй Ардчилсан намын гишүүд болон Үндэсний бодлогын хорооны гишүүдийн хүсэлтийг хүлээн авахаар боллоо. 15 гишүүний бүрэлдэхүүнтэй сонгуулийн стратегийн байгууллагыг миний бие удирдан зохион байгуулж, сонгуулийн бэлтгэл ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллах болно

1 259

Ногоон автобусны хэргээс "хуурай" гарсан Ж.Сүхбаатар ҮХЦ-ийн гишүүн болох уу?!

УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, Улсын ерөнхий прокурорын орлогч асан, одоогийн УИХ-ын тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбат нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлж, томилох саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн /2026.06.24/ хуралдаанаар хэлэлцэж, 85.7 хувийн саналаар дэмжив. Тэгвэл дээрх ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшээд буй Ж.Сүхбаатар нь олны "Ногоон автобус"-ны хэрэг хэмээн нэрийдсэн үйл явдалд орооцолдож байлаа. Тэрээр эл үйл явдлынхаа талаар өчигдөр дараах байр суурийг өглөө. Ж.Сүхбаатар: Би гурван шатны шүүхээр ороод гэмгүй буруугүйд тооцогдсон

1 029

Н.Алтанхуяг: Ашигт малтмалын тухай хуулийг Засгийн газар гэхээс илүүтэй Г.Дамдинням сайд хүчилж оруулж ирсэн

АН-ын 4/11 мэдээллийн цагаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг оролцож, Ашигт малтмалын тухай хуулийн төслийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр "Үндэсний их баяр наадам болох гээд хөл хөдөлгөөнтэй үед баахан олон хууль хэлэлцэхээр сунаж хуралдах гэж байна. Би Оюутолгой төсөлтэй холбоотой асуудал ярих гэж байна

1 746

Малчдын хүүхдүүдийг найман насанд нь сургуульд элсүүлэхийг дэмжлээ

УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн (2026.06.23)- хуралдаанаар малчдын хүүхдүүдийг найман насанд нь сургуульд элсүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж нарын 36 гишүүний өргөн мэдүүлсэн Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явуулав. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж танилцуулав. Манай улсын малтай өрхийн тоо 2022 онд 248,3 мянга болж өссөн бөгөөд нийт малчдын дунд 15-44 хүртэлх насны малчид 26.9 хувь, 35-44 хүртэлх насны малчид 58.5 хувь, 55-аас дээш насны малчид 14.6 хувийг тус тус эзэлж байжээ. Сүүлийн 3 жилд 15-34 насны залуу малчдын тоо 2.9 нэгж хувиар буюу 7.0 мянгаар багасаж, 35-59 насны малчдын эзлэх жин 1.7 нэгж хувиар буюу 8.8 мянгаар нэмэгдсэн байна. Залуу малчдын тоо жилээс жилд буурч байгаа нь малчдын залгамж халаа алдагдах, дунд болон ахмад малчдын тоо өсөх хандлагатай, хөдөлмөрийн насны малчдын дунд насжилтын өөрчлөлт нэлээд явагдаж байгааг зайлшгүй анхаарч бодлогын хариу арга хэмжээ авах шаардлагатай гэж хууль санаачлагчид үзжээ

1 242

БАЙР СУУРЬ: Журам нь ч батлагдаагүй малчны тухай хуулийн хэрэгжилтийн талаар хэн, хэн юуг өгүүлэв

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Малчны тухай хуулийн хуулийн хэрэгжилтийг дүгнэх Ерөнхий хяналтын сонсгол явууллаа. Энэ хуулийг 2024 оны зургаадугаар сард буюу хоёр жилийн өмнө баталжээ

1 083
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.