2111-р сар, 2026Бямба гараг

Улс төр

1 943 мэдээ · 289–312 харуулж байна

ЗГ: Наадмаар нийт 10 хоног амраана

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар "Үндэсний их баяр наадмаар нийт 10 хоног амрах эсэх" асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагийн ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлэхээр боллоо

1 354

Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн зуны дунд Хөх морь сарын шинийн есөн буюу 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга боллоо. Тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцлоо. Тахилгын өмнөх орой “Тэнгэр үзэлтний мөнх тэнгэр нэгдсэн хороо” НҮТББ-ын бөө нар лус, галын тахилга, хайрхны тэнгэрийг тахих ёслол үйлдлээ. Төрийн нэрийн өмнөөс бөө нараар зан үйл хийлгэдэг түүхэн уламжлал байсныг судлаачид Монголын нууц товчооны 272 дугаар зүйл, Жужан, Хятан Улсын тухай түүхэн эх сурвалжуудыг харьцуулан судалж тогтоосон

1 277

Намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ иргэдээс асууж тодруулна

Аймаг, сумдын ИТХ-ын нөхөн сонгууль өнгөрсөн амралтын өдрүүдэд орон даяар боллоо. Энэ жил таван аймгийн есөн суманд ИТХ-ын мандат дээр, 15 аймгийн 37 мандат дээр сумын ИТХ-ын нөхөн сонгуулийг зарласан

850

Шаардлага хүргүүлэх тухай

Энэхүү мэргэжлийн үүргийг иргэний мэдэх эрхийн төлөө олон улсын хэм хэмжээ, гэрээ конвенци, дотоодын хууль тогтоомжоор хамгаалсан төдийгүй хэвлэл мэдээлэл, олон нийтийн шүүмжлэлд өртсөн баримт мэдээлэлд төрийн өндөр албан тушаалтан тайлбар өгөх үүргийг дэлхийн олон улс оронд ёс зүйн код, хууль дүрмээр зайлшгүй мөрдүүлдэг жишигтэй юм.

1 658

ГХЯ: Монгол Улс, Казахстан Улсын хамтын ажиллагаатай холбоотой асуудлыг дипломат шугамаар шийдвэрлэнэ

Баян-Өлгийд Консулын газар нээхийг иргэд эсэргүүцсэнтэй холбогдуулан Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд "Монгол Улс Бүгд Найрамдах Казахстан Улстай 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш уламжлалт найрсаг харилцаа, харилцан хүндэтгэл, итгэлцэлд суурилсан хамтын ажиллагааг тууштай хөгжүүлж ирсэн бөгөөд хоёр орны харилцаа улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарт өргөжин хөгжиж байна. Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевын 2024 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад энэ онд хийсэн хариу төрийн айлчлалын үеэр төрийн тэргүүн нар хоёр улсын өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэх талаар санал солилцсон. Мөн энэхүү айлчлалын үеэр хоёр улсын худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх, энэ хүрээнд тээвэр, логистикийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, соёл, аялал жуулчлалын харилцааг гүнзгийрүүлэх, хүүхэд залуучууд, спортын салбар дахь харилцааг өргөжүүлэх, аж ахуйн нэгж хоорондын харилцан ашигтай бизнесийн орчныг бүрдүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зэрэг өргөн хүрээний асуудлуудаар ярилцаж, харилцан ашигтай хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхээр тогтсон

1 302

Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно

Монгол Ардын Нам(МАН)-ын удирдах зөвлөлөөс цаг үеийн асуудлаар Тусгаар тогтнолын ордонд хэвлэлийн хурал зохион байгуулж, аймаг, сумын иргэдийн төлөөлөгчдийн нөхөн сонгуулийн дүнг танилцууллаа. Энэ үеэр 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг хэрхэн сонгох талаар мэдээлэл өгөв. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар "Монгол Улсын Үндсэн хуульд ерөнхийлөгчид 50-аас дээш насны, сүүлийн таван жил эх орондоо ажиллаж амьдарсан хүн нэр дэвших заалттай. Манай намд энэ шаардлагыг хангах олон нэр дэвшигч байгаа. Тиймээс намын өмнөх жишгийн дагуу тэрийг нэр дэвшүүлнэ гэж хэлэхээс илүүтэй ард иргэдээс санал авна

5 643

Баасан гарагт парламент гурван хуулийг эцэслэн баталлаа

Баасан гарагт болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуваарийн дагуу 10.00 цаг эхлэв. Хуралдаанаар Төрийн нууцтай холбоотой хоёр ч хуулийн төслийг хэлэлцэж, дэмжих эсэхийг шийдэх санал хураалтыг хойшлуулав. Тухайлбал, Засгийн газраас энэ оны гуравдугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслийг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр танилцуулсан. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын 18 гишүүнээс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн нууцын тухай хуулийн төслийг хэлэлцэж санал хураалтыг энэ долоо хоногийн хуралдаанаар явуулахаар болов. Улмаар нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчийн тухай хууль, Хөдөө аж ахуйн тухай хууль, Нисэхийн тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталсан. Ерөнхийлөгчийн тухай хуулийг өөрчлөн батлав Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг нийт гишүүдийн 87.7 хувь нь дэмжлээ

1 166

Б.Бат-Эрдэнэ ойн эсрэг хуулиа УИХ дээр ч “еэвэнгийн хоёр тал” шиг ярьж бантан хутгалаа

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ. Тэрээр Байгаль орчны сайд байсан хүн гэхэд итгэмгүй, ойг ашиглахад тусгай зөвшөөрөл шаардахаа болих, түүгээрээ ойд дайсагнасан Ойн тухай хуулийн төсөл боловсруулжээ. Гэвч Б.Бат-Эрдэнэ энэ үйлдлээ яг л кинон дээрх “еэвэнгийн хоёр тал” гэдэг шиг төөрөлдүүлж тайлбарлаад байгаа юм

996

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: АИ-92-ыг Оросын дотоодынх нь үнээс хоёр дахин хямдхан авч байна

Аж үйлдвэр, Эрдэс Баялгийн Сайд Г.Дамдинням сэтгүүлчдийн асуултад хариулжээ. Газрын тосны нөөц хир их байгаа вэ? Ер нь бид газрын тосны нөөцөө өөрийн байгаа сав, агуулахын хэмжээнд хангалттай хадгалж байгаа. Иргэддээ хэлэхэд одоогоор сандарч, тэвдэх нөхцөл байдал байхгүй

1 202

Хоёр сая хүртэлх хувийн орлого дээр татвар төлөх заалт 2028 оноос хэрэгжинэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Энэ үеэр гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж хариулт авав. УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: -Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдуулан хэдэн асуулт асууя. Нэгд, мөнгө угаах гэмт хэрэг гэж байна

2 379

“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны зургаадугаар сарын 17-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүтэц, зохион байгуулалтыг оновчлох, зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор нэгдлийн харьяанд үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийг хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөн байгуулах, татан буулгах арга хэмжээ авах Засгийн газрын тогтоол батлагдлаа. Тус тогтоолоор “Чингис хаан үндэсний баялгийн сан”, “Эрдэнэс Метан” ХХК-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-д тус тус нэгтгэлээ. “Хөтөл энержи дулаан” ХХК-ийг “Цемент шохой” ХХК-д, “Шивээ сервис” ХХК-ийг “Шивээ овоо” ХК-д нэгтгэж, “Зэс боловсруулах цогцолбор”, “Дархан стийл”, “Багануур-илч” ХХК-ийг тус тус татан буулгалаа. “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд үйл ажиллагаа явуулж байгаа хамтарсан хөрөнгө оруулалттай “Эрдэнэт ойл”, “Монголын эрдэс баялгийн бирж”, “Эрдэнэс шивээ энержи”, “Шим технолоджи”, “Төв Азийн Уран”, “Гашуун сухайтын төмөр зам”, “Зөөхэрд” ХХК-ийг тус тус татах буулгахаар шийдвэрлэлээ. ТӨК-ийн шинэчлэлийг эхлүүлж, 14 компани татан буулгаснаар 260 орон тооны давхардал арилж, захиргааны зардал 10, түрээсийн зардал 30 хувь буурч, 67,3 тэрбум төгрөг хэмнэж байгааг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдээд “Эрдэнэс Монгол” нэгдэл Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байгааг онцлов. Мөн тус тогтоолоор “Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж, “Эрдэнэс критикал минералс” төрийн өмчит үйлдвэрийн газрын нэрийг “Монголросцветмет” гэж тус тус өөрчиллөө

1 517

БАЙР СУУРЬ: Туулын хурдны замын төслийн ноцтой зөрчлүүдийн талаар хэн, хэн юу өгүүлэв

УИХ-ын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулж буй нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдлын талаарх ерөнхий хяналтын сонсгол хоёр өдөр болов Тэгвэл уг сонсголын үеэр "Туулын хурдны замын төслийн зөрчлүүдийн талаар хэн, хэн юу өгүүлснийг "БАЙР СУУРЬ" булангаараа онцолж байна. Ерөнхий аудитор С.Магнайсүрэн: төслийн төсөвт өртгийн 1.9 их наяд төгрөг байхаар тооцож, тендерийн баримт бичигт тусгасан байх бөгөөд энэ нь магадлалаар баталгаажаагүй Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн: Засгийн газрын 2013 оны ТЭЗҮ зураг төсөл батлах, талбайн солбицол батлах тухай тогтоолоор Туулын хурдны замын чигийг анх тогтоосон бөгөөд энэ тогтоол одоо хүчин төгөлдөр үйлчилж байна. Үүний дараа холбогдох албан тушаалтнуудын ажлын даалгаврын дагуу “Эм Си Пи Си Жи Ар” гэх компани төслийн ТЭЗҮ, нарийвчилсан зураг төсөл, төсвийг хэсэгчлэн боловсруулсныг Барилгын хөгжлийн төвөөс анх магадлал хийн баталгаажуулсан

1 223

Дав.Цогтбаатар: Нийслэл дээр мега хулгай нүүрлэсэн гэж дүгнэж болохоор нөхцөл байдал үүссэн

УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Нийслэлийн төсөв, хөрөнгө оруулалт, мега төслүүдтэй холбоотой сонсголын үеэр ямар дүр зураг харагдаж байна вэ? -2024 оноос өнөөдрийг хүртэл хэрэгжүүлсэн төсөв, санхүү, хөрөнгө оруулалт, мега төслүүдтэй холбоотой сонсголын хүрээнд танилцуулж байгаа материалуудыг харахад ерөнхийдөө нэг л дүр зураг ажиглагдаж байна. Тэр нь хяналтгүйгээр хулгай хийсэн байна гэсэн дүр зураг юм

1 183

СОНСГОЛ: "Хариуцлага тооцуулах дөрвөн асуудал, 12 зөвлөмж гаргасан"

Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал сэдэвт ерөнхий хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Сонсголын үйл ажиллагаа мэдээлэл сонсох, цуглуулах, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн мэдэх эрхийг хангаж, саналыг сонсож, шийдвэр гаргах түвшинд нэгдсэн нэг ойлголттой болох, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахад чиглэж байна. Өнөөдрийн сонсголоор нийслэлээс хэрэгжүүлж буй мега төслүүдээс "Туулын хурдны зам", "Сэлбэ 20 минут" гэсэн хоёр сэдвийг сонгон авч, холбогдох төрийн байгууллага, шинжээчдийн дүгнэлтийг танилцуулахаар төлөвлөжээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн: 2025 оны тодотголоор төслийн төсөвт өртөг 2.3 их наяд төгрөг, тухайн жилд санхүүжих дүнг 800 тэрбум төгрөг байхаар баталсан байна. Уг төсөлд 2025 онд 401 тэрбум төгрөг, 2026 онд үлдэгдэл 99 тэрбум төгрөгийг гүйцэтгэгч компанийн урьдчилгаа төлбөрийн баталгаа болгож олгосон

1 112

ТАНИЛЦ: Ерөнхий шүүгчээр томилогдсон Ц.Цогтын ХОМ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо. Ерөнхийлөгч, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэг, Улсын дээд шүүхийн саналыг үндэслэн зарлиг гаргасан байна. Зарлигийг Улсын дээд шүүхийн шүүгч, ажилтан, албан хаагч нарт уншиж танилцуулсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр гардууллаа. Ц.Цогт нь 1975 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. Эрх зүйч мэргэжилтэй, Хууль зүйн ухааны доктор. Тэрбээр УДШ-ийн шүүгчээр ажилласанаас хойш буюу 2020-2024 онд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ

1 291

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

Газрын ховор элементийг дэлхий нийтэд үйлдвэрлэлийн витамин хэмээдэг. Учир нь аль ч улс орны эрчим хүч, батлан хамгаалах, эрүүл мэнд, тээвэр гэх зэрэг салбаруудын тогтвортой хөгжилд чухал үүргийг гүйцэтгэдэг. Энэ нь цахилгаан автомашины хөдөлгүүр, сэргээгдэх эрчим хүчний салхин турбины соронзон генератор, ухаалаг гар утас, зөөврийн компьютер, хатуу диск, дэлгэц, микрочипүүд, лазерын чиглүүлэгчтэй пуужин, радарын систем, шөнийн харааны төхөөрөмж, цэргийн нисэх онгоцны эд анги, газрын тос боловсруулах катализатор, тусгай шил, керамикийн үйлдвэрлэл гээд орчин үеийн өндөр технологийн бараг бүх салбарын хамгийн үнэтэй, хамгийн чухал ашигт малтмал юм

1 246

С.Одонтуяа: Хар тамхи Монголын нийгэмд аль хэдийнэ бодит аюул болсон

УИХ-ын гишүүн С.Одонтуяатай ярилцлаа. -УИХ-ын чуулганы хуралдаанаар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Энэ хуулийн төслийн гол зорилго, чиг хандлагыг Та хэрхэн харж байна вэ? -Энэ хуулийн төслийн гол зорилго нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд тавих төрийн хяналтыг сайжруулах, хууль бус эргэлттэй илүү үр дүнтэй тэмцэх, хүүхэд залуусыг хамгаалах, донтох эмгэгтэй хүмүүст эмчилгээ, нөхөн сэргээх, нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэж байна гэж ойлгож байгаа

1 121

500 мянган ахмадын тэтгэврийг ₮100-300 мянгаар нэмэх агуулгатай хуулийн төслийг УИХ яаралтай хэлэлцэхээр боллоо

УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаанаар Засгийн газраас өнөөдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэхээр боллоо. Тухайн хуулийн төслийг Ерөнхий сайд Н.Учрал яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-ын даргад хүсэлт тавьсан байна. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх санал хураалтад 98 гишүүн оролцож, 52 нь дэмжсэнээр яаралтай горимоор хэлэлцэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв. Ерөнхий сайд Н.Учрал тус хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ "1999 оноос хойш нийгмийн даатгалын шинэчлэлийн асуудлыг парламент, Засгийн газар хэлэлцэж ирсэн

1 261

Говь-Алтайн Засаг дарга Г.Чинбат ААН-ийн өр төлбөрийг барагдуулаагүйгээс болж ирэх өвөл аймгийн төв бүхэлдээ хөлдөх эрсдэл нүүрлэжээ

“Сүүлийн жилүүдэд Говь-Алтай аймагт “Хууль засаглах биш, хэдхэн хүний үг хууль болсон хаанчлал тогтчихлоо” гэж орон нутгийн иргэд халаглан ярьцгааж байна. Тэнд эрх мэдэл, албан тушаал хэрхэн ноёлж, хувийн хэвшлийг хааж боодог тухай мэдээлэл бидэнд орон нутгаас олонтаа ирж байв

2 106
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.