2111-р сар, 2026Бямба гараг

Улс төр

1 943 мэдээ · 361–384 харуулж байна

ТАНИЛЦ: Х.Нямбаатарыг орлох Б.Мөнхбат

Тэрбээр төрийн захиргаа, нийслэлийн удирдлагын салбарт олон жил ажиллаж, Чингэлтэй дүүрэг болон нийслэлийн гээд удирдах албан тушаал хашиж байжээ.

1 212

БАЙР СУУРЬ: МАХНЫ ҮНИЙГ ЗОРИУДААР ХӨӨРӨГДҮҮЛСЭН ҮҮ, САЙД ЮУ ӨГҮҮЛЭВ?

Махны үнэ зах, худалдааны төвүүдээр тэнгэрт хадав. Олон нийтийн зүгээс нөөцийн мах нь худалдаалагдахгүй байна гэх шүүмжийг иргэдийн зүгээс мэдээлсэн. Тэгвэл өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар махны үнийн өсөлтийг хязгаарлахтай холбоотой Засгийн газрын тогтоол батлав

2 122

Нөөцөд байгаа 14 мянган тонн махны хониныхыг 13 мянга, үхрийнхийг 15 мянган төгрөгөөр худалдана

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээлэл өглөө. Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаас үнийн өсөлтийн эсрэг арга хэмжээ авах тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Энэ тогтоолын төсөл нь нэлээн олон заалттай

2 853

Б.Энхбаяр: Монгол Улсын Үндсэн хуульд заасанчлан манай улс бол нэгдмэл улс, холбооны улс биш. Муж улсуудад хуваагддаггүй

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Ерөнхий сайдын Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг огцруулах захирамжийг танилцуулж, Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр нэгдүгээр орлогч Б.Мөнхбат ажиллахыг мэдэгдэв. Нийслэлийн дараагийн Засаг даргыг 14 хоногийн дотор НИТХ-д нэр дэвшүүлж, томилох юм. ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр "Би дөнгөж сая нэгдмэл Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийг танилцууллаа. Зүгээр нэг нэгдмэл улс гэж онцолж хэлсэнгүй

2 726

Хяналт шалгалтаар илрүүлсэн авлигын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 5 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 449 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 400 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоогоор ажиллагаанд 49 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 150 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 39 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Хяналт шалгалтаар илрүүлсэн гэмт хэргийн шинжтэй хэд хэдэн үйлдлийг нарийвчлан шалгуулахаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүллээ

2 567

Г.Дамдинням: Шатахууны үнэ "Нөөцийн мах"-ы үнэд нөлөөлөөгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны үнэ махны үнэд нөлөөлсөн гэх мэдээлэлд хариулт өглөө. Тэрбээр, "Шатахууны үнэ "Нөөцийн мах"-ы үнэд нөлөөлсөн гээд ташаа мэдээлэл яваад байх шиг байна. Мах бэлтгэл 3,4-р сард хийгддэггүй. Мөн шатахууны үнэ өсөөд буудаггүй гэдэг ташаа ойлголт байдаг. Уг нь бол зах зээлээ дагаад бууж, өсөөд явдаг

1 185

Г.Очирбат: МАН-ынхан засаглаж чадахгүй байна

УИХ-ын гишүүн Г.Очирбаттай ярилцлаа. -Та “Нэг Монгол” гээд хөдөлгөөний Удирдах зөвлөлийн дарга болжээ. Энэ хөдөлгөөн ямар учиртай юм бэ? -Хэдхэн хоногийн өмнө би “Нэг Монгол” хөдөлгөөний тэргүүнээр сонгогдлоо

2 836

О.Саранчулуун: Хүүхдүүддээ багаас нь зөв хооллох дадал суулгачихвал 10, 20 жилийн дараа эрүүл иргэдтэй болно

УИХ-ын гишүүн О.Саранчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Хаврын чуулган дундаа орж байна. Энэ удаагийн чуулганаар төсвийн хүрээ-ний мэдэгдэл, төсөвтэй холбоотой томоохон асуудлууд хэлэлцэж байна

2 613

"Мега төсөл нэрийн дор хулгай луйвар хийсэн байдалтай эвлэрэхгүй, зогсооно"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хэлэлцүүлэг өрнүүлж байна. Энэ хүрээнд УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүдээс асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: -Мега төслүүдтэй холбоотой асуудлаа эрэмбэлээд явуулах эсэхээ шийдэхгүй бол Татварын багц хуулиар Хувь хүний орлогын албан татварыг бууруулна гэж байна

2 755

Г.Ганбаатар: НӨАТ-аар иргэдээ жаахан мөнгөжүүлье гэсэн чинь энэ хуулиа байхгүй болгох гэдэг ийм эргүү парламент гэж юу байдаг юм

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна. Хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд дотор Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг цуцлах тухай асуудал багтжээ. УИХ-ын гишүүн Г.Ганбаатар “Хэдүүлээ жаахан ичиж амьдаръя. НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг дэмжиж болохгүй

2 830

ХХОАТ-ыг нэг хувь болгож бууруулах нь зөв үү, буруу юу

Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ыг 10 хувиас нэг хувь болгон бууруулах асуудал сүүлийн үед багагүй маргаан дагуулаад байна. Дэмжигч талын хувьд “ажилтай, татвар төлдөг дундаж давхаргаа хамгаалах цаг болсон” гэж үзэж байгаа бол “жасын нярав” болсон Сангийн яамныхан “улсын төсвийн орлогыг огцом бууруулах эрсдэлтэй” хэмээн болгоомжилж буй. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Бум-Очир, Ж.Галбадрах, А.Ганбаатар, С.Замира, Х.Тэмүүжин, С.Цэнгүүн, Ө.Шижир, С.Эрдэнэболд нар өөрсдийн санаачилсан хуулийн төслийн талаар өчигдөр мэдээлэл өглөө. Хуулийг санаачилсан УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Ард иргэдийн гар дээр авч буй цалин өдөр өдрөөр үнэгүйдэж байна

2 416

Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг АН-ынхныг яллаж байгаад сунгагдах эрхээр шагнуулах нь...

Дээд шүүхийн хэвлэлийн албыг олон жил авч явсан сэтгүүлч бүсгүй саявтар нүүр номдоо Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийн зургийг тавьж байгаад нэг юм бичиж. Тэрээр: Ирэх сард Дээд шүүхийн шинэ ерөнхий шүүгч тодорно. Энэ хүн өнгөрдөг жилүүдэд огт гарч ирсэнгүй, Нэг ч дуугарсангүй

1 902

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадорж томилогдлоо

Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ өнөөдөр хуралдаж, Б.Чагнаадоржийг гүйцэтгэх захирлаар томиллоо. Тэрбээр өмнө нь "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн захирлаар ажиллаж байсан юм. Энэ хугацаанд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” 2025 онд түүхэн дээд амжилт тогтоож, 72,6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, өнгөрсөн онд татварт 82,1 тэрбум төгрөг төлөхөөр төлөвлөсөн бөгөөд 246,6 тэрбум төгрөгийн татварыг төлжээ

3 069

Х.Баттулга: Ардчилсан нам үнэхээр ардчилсан нам шиг байх ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга өчигдөр сэтгүүлчдийн асуултад хариулав. Энэ үеэрээ тэрээр: " Би С.Баярцогтыг АН-ын ЕНБДарга болгохыг дэмжээгүй, дэмжихгүй. Олон нийтийн сүлжээг харахад нийт хүмүүсийн 80-90 хувь нь мөн л сөрөг хандлагатай байна

1 664

ТАНИЛЦ: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Т.Өсөхбаяр

Хууль зүйн байнгын хороо үргэлжлүүлэн Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах тухай асуудлыг хэлэлцлээ. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшигчийг УИХ-д танилцуулав. Нэр дэвшигчийн танилцуулгыг ШЕЗ-ийн дарга П.Золзаяа илтгэхдээ, сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд явуулсан. 16 хүн сонгон шалгаруулалтад материалаа ирүүлж, оролцсон, бичгийн шалгалтад 5 хүн тэнцсэн, дараагийн шатанд нэг хүн тэнцсэн нь Т.Өсөхбаяр гэв. Сонгон шалгаруулалт явуулахаас өмнө журмыг шинэчилсэн байсан гэв. Нэр дэвшигч Төмөрбаатарын Өсөхбаяр нь 1976 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 50 настай, эрэгтэй

1 489

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.12/ Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна...” гэж, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж тус тус заасны дагуу засгийн бүх эрх ард түмний мэдэлд тул сонгогчид өөрсдийн төлөөлөл болсон Улсын Их Хурлын гишүүнийг бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө эгүүлэн татах бүрэн эрхтэй. 2019 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно.” гэсэн нэмэлтийг оруулсан нь ардчилсан парламентын улсад томоохон дэвшил болсон. Гэвч Улсын Их Хурлын гишүүн тангаргаасаа няцах гэдэг нь ямар үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрхийг органик хуулиар зохицуулаагүй байгаа нь уг заалтын бодит хэрэгжилтэд саад учруулж байна. Иймд гишүүдийн өргөх тангаргийг бэлгэдлийн шинжтэй бус Үндсэн хууль болон бусад хуулийг сахин мөрдүүлэх зорилгоор Улсын Их Хурлын гишүүний тангаргад хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулахгүй байх талаар тусгах нь оновчтой гэж төсөл санаачлагч гишүүн үзжээ. Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц гишүүнийг тангаргаасаа няцаж Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол түүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд уг агуулга бүхий зохицуулалтыг Улсын Их Хурал 2006 оноос хойш мөрдөж ирсэн нь Үндсэн хуульд заасан зарчмыг зөрчиж, Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээнд халдсан гэж үзэхээр байна

1 563

Монголын улс төрийн мерит зарчмыг аймгаас “ирсэн” улстөрчид харуулдаг

Сүүлийн жилүүдэд “...УИХ хууль тогтоох дээд байгууллагынхаа хэмжээнд хүртэл нэр хүндээ хамгаалж чадахаа больсон. Үүнээс болоод парламентын дархлаа гэдэг зүйл үгүй боллоо” гэх шүүмжлэлд байнга өртөх болсон

1 751

Н.Учрал: Цаашид “Орона майнинг”-тай хийсэн гэрээний зарчмаар хөрөнгө оруулагч нартай хамтрах нь хамгийн зөв жишиг

Стратегийн орд, түүний үүсмэл ордуудын үр өгөөжийн дийлэнхийг иргэдэд хүртээх хэлэлцээр идэвхтэй явагдаж байгаа талаар Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /05.11/ мэдээлэл өглөө. Тэрээр "Иргэд E-Mongolia системээр дамжуулан Үндэсний баялгийн сан дахь өөрийн хуримтлалын үлдэгдлийг харах боломжтой болсон

1 481

Х.Булгантуяад хариуцлага тооцохгүй бол Монголд хэн ч хууль биелүүлэхээ болино

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Засгийн Газрыг огцруулсан УИХ-ын тогтоол болон тогтоолыг баталсан чуулганы хуралдаан, хурлыг удирдсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагааг Үндсэн хууль зөрчсөн гэж хэдийн дүгнэсэн билээ. Харамсалтай нь Үндсэн хууль зөрчсөн нь Үндсэн хуулийн цэцээр тогтоогдсон Х.Булгантуяа өнөөг хүртэл ямар ч хариуцлага хүлээгээгүй төдийгүй юуч болоогүй мэт Төрийн ордонд нэвтэрч, эргэн тойрныхондоо "Намайг хэн ч яаж ч чадахгүй" хэмээн даналзаж яваа гэх баталгаатай бус мэдээлэл байна. 1992 онд шинэ ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойш Үндсэн хууль зөрчсөн төрийн өндөр албан тушаалтан тун цөөн гарч байв

1 237

С.Баярцогт V/S Я.Содбаатар

АН-ынхан ерөнхий нарийн бичгийн даргаараа С.Баярцогтыг сонголоо. Уул нь: Намын ерөнхий нарийн дарга гэдэг бол төрийн албан тушаал биш

1 412

О.Цогтгэрэл УИХ дахь Бүлгийн даргаа өгөлгүй “зугтжээ”

АН-ын дарга О.Цогтгэрэл УИХ-ын 2024 оны сонгуулиас хойш УИХ дахь АН-ын бүлгийн даргын албыг хамтад нь хашиж ирсэн. Харин сүүлийн үед АН-ын бүлгийн зарим гишүүн түүнийг УИХ дахь бүлгийн даргаа өгөхийг шаардах болсон. Тиймээс О.Цогтгэрэл өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур намынхаа Улс төрийн зөвлөлд чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байдаг

1 383

Ж.Эпштейний хэрэг парламентын түвшинд яригдаж, шалгах ажлын хэсгийг байгууллаа

Өнгөрсөн долоо хоногт болсон улс төрийн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. УИХ эс үйлдэхүйгээр Үндсэн хуулийн зөрчлийг бий болгож байна гэж үзэв Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж заасныг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд Үндсэн хуулийн зөрчил гэж дүгнэлээ. Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргасан иргэн Д.Отгонбат “2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, дагаж мөрдөх журмын тухай хууль мөн баталж, холбогдох хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах чиглэлийг Засгийн газарт өгсөн. Үүнд Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуваарь гаргасан

1 361
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.