2111-р сар, 2026Бямба гараг

Улс төр

1 943 мэдээ · 481–504 харуулж байна

Л.Энх-Амгалан: Цалинтай холбоотой хоёр тушаал бэлдсэн, хянасан, зөвшөөрсөн бүх хүнд хариуцлага тооцно

Боловсролын сайд Л.Энх-Амгалан харьяа газар, хэлтсийн удирдлагуудтай уулзжээ. Энэ үеэрээ багш нарын цалингийн асуудлыг хөндсөн байна. Тэрээр "Хувьсах зардлын тогтолцоо, үр дүнд суурилсан санхүүжилт эвдэрчихсэн

1 472

А.Амундра АТГ-т хүсэлт гаргажээ

МАН-ын гишүүнчлэлээс хөөгдөөд буй А.Амундра АТГ-т хүсэлт гаргажээ. Тэрбээр өдгөө эх орондоо байхгүй ч өөрийн инстаграмаараа дамжуулан гэмт хэргийн шинжтэй мэдээллүүдийг дэлгэсээр байгаа юм. Харин өнөөдөр АТГ-т хүсэлт гаргаж буйгаа нийтэлжээ

2 027

Засгийн газар 19 сайд, ЗУРГААН дэд сайдтай ажиллана

Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий чиг үүргийн яамдыг дэд сайдтай ажиллуулж, бусдыг нь чөлөөлнө гэж мэдэгдсэн. Тэгвэл өчигдөр Засгийн газрын хуралдаанаар чиглэлийн яамдын дэд сайдыг чөлөөлөв. Ерөнхий чиг үүргийн яамны дөрвөн дэд сайд үргэлжлүүлэн ажиллахаар болсон

2 419

Улс төрийн "гал" дундаас байгуулагдсан Засгийн газрыг эдийн засгийн хүндхэн сорилтууд хүлээж байна

Улс төрийн хүндхэн тохиролцоо, олон талын ашиг сонирхлын огтлолцол дундаас байгуулагдсан Н.Учралын Засгийн газрын өмнө одоо улс төрөөс ч илүү төвөгтэй нэг сорилт тулгараад байна. Тэр нь эдийн засаг. Ираны дайны улмаас дэлхий даяар нефть бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдаж, шатахууны үнэ өссөөр байна

1 349

УИХ-ын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын удирдлагатай уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.04.06) Улсын Их хуралд суудалтай таван намын удирдлагыг хүлээн авч уулзав. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн, МАН-ын дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь ХҮН намын зөвлөлийн дарга П.Ганзориг, Улсын Их Хурлын гишүүн, Иргэний Зориг Ногоон намын дарга Б.Батбаатар нар оролцлоо. Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ярианыхаа эхэнд парламент бол зөвшилцлийн байгууллага гэдгийг тодотгоод парламентаас гарах аливаа бодлого, шийдвэр бүрд Улсын Их Хуралд суудалтай таван намын төлөөллийн оролцоог хангаж, саналыг тусгаж, зөвшилцөл ойлголцлыг үндсэн зарчмаа болгож, ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн дэлхийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдал нэн ээдрээтэй байгаа энэ цаг үед улс орны нийтлэг эрх ашгийг чухалчилж, парламентын засаглалыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүсэж буйгаа тодотгов. Ингэхдээ мэдээллийн технологийн давуу талыг ашиглан парламентын үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгох ажлыг үргэлжлүүлнэ хэмээв

1 224

Шатахууны үнэ цаашид 2,5 дахин өсөх эрсдэлтэй байна гэв

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлын шийдвэрийг танилцууллаа. УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: Бид өнөөдөр хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, бүлгийн дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудал буюу УИХ дахь олонхыг бүрдүүлэгч, эрх баригч бүлгийн хувьд нийгэм эдийн засаг иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, баялаг бүтээгчдийг дэмжих чиглэлээр, төрийн бодлого тодорхойлох эрх зүйн орчин бүрдүүлэх зорилтуудаа шуурхай хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ. Мөн 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт намын холбогдох байгууллагууд үнэлэлт дүгнэлт өгч, нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой чиглэлүүдийг шуурхай ажил хэрэг болгох, эрх зүйн орчин бүрдүүлэх, Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр ярилцаж, санал бодлоо солилцож, төрийн бодлого, эрх зүйн орчны эрэмбэ дарааг тогтлоо. Хоёрдугаарт, олон улсын хямралын нөхцөл байдал Монголын нийгэм эдийн засагт ямар нөлөө үзүүлж байгаа болон ямар арга хэмжээ авахаар төсөөлж буй талаар Шадар сайдын танилцуулгыг сонслоо. Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, өнөөдөр бүлгийн хуралдаанд танилцуулсан бол ирэх долоо хоногт Лхагва гарагт ЗГ-ын хурлаар эцэслэж, УИХ-д өргөн барих юм

1 369

ТАНИЛЦ: Н.УЧРАЛЫН ЗГ-Т АЖИЛЛАХ ДЭД САЙДУУД

Өнгөрөгч Бямба гарагт Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар байгуулагдсан билээ. Тэрээр Ерөнхий чиг үүргээс бусад яамд дэд сайдтай байх нь зохимжгүй гэдгийг мэдэгдсэн юм

1 245

Ерөнхий сайд Н.Учрал 01 тоот албан даалгавраараа татварын өрийн улмаас хаагдсан 12100 компанийн дансыг сарын хугацаатай нээлээ

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал 01 тоот албан даалгавраараа татварын өрийн улмаас хаагдсан 12100 компанийн дансыг сарын хугацаатай нээлээ. Өнөөдрөөс түгжээгүй болсон данснаас зөвхөн орлого оруулах бус зарлага гаргах эрх нээгдсэнээр 12100 компанийн хэвийн үйл ажиллагаанд эергээр нөлөөлнө гэж тооцоолжээ. Эдийн засагт онцгой байдал үүссэн бол ийм арга хэмжээ авч болох Татварын ерөнхий хуулийн зохицуулалтад үндэслэн албан даалгавраа гаргасан юм байна

1 809

С.Амарсайхан: Хууль бусаар дансыг нь хаасан 12 мянга гаруй ААН-ийн дансыг нээнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар данс нь хаагсдан ААН-үүдийн дансыг нээхээр шийдвэрлэжээ. Энэ талаар ХЗДХ-ийн С.Амарсайхан "Засгийн газрын анхны хуралдаанаар данс нь хаагдсан 12 мянга гаруй ААН-ийн дансыг нээхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо. Шүүхийн шийдвэргүйгээр хувийн ААН, байгууллагын дансыг хаах нь хууль бус зүйл

1 757

АН-аас урвасан “14” МАН-ын 30:38-ыг нэгтгэж хүчтэй сөрөг хүчин байх алтан боломжоо алдав

Н.Учралын Засгийн газрыг бүрдэхэд хилэнгээ барьж дийлээгүй Б.Пүрэвдорж тэргүүтнүүд өмнө нь Г.Занданшатарыг Засгийн газраа байгуулахад, дараа нь огцроод эргэн сэхэх үед нь ганц үг ганхийгээгүй нь тун хачирхалтай. Б.Пүрэвдорж, Баян Бажаа тэргүүтэй АН-ынхан Н.Учралын засгийг томилох УИХ-ын чуулганы хуралдаан дээр сөрөг хүчнийхээ хувиар оролцоогүйнх нь эхний шалтгаан энэ

2 574

Н.Учралын Засгийн газар: Найман сайд улирч, 11 сайдыг шинээр томиллоо

Улс төрд хүлээлт үүсгээд байсан томилгоотой холбоотой асуудлууд нэлээд маргаан дагуулсны эцэст өнгөрсөн баасан гарагт шийдэгдэв. Үдээс өмнө УИХ-ын даргаар С.Бямбацогтыг томилж, үдээс хойших чуулганд Ерөнхий сайд Н.Учрал танхимын сайд нараа танилцуулан, тангараг өргөж, шинэ Засгийн газар ажилдаа орлоо. УИХ-ын даргын томилгоо албажив Ардчилсан намын бүлэг УИХ-ын даргаар С.Бямбацогтыг томилох асуудлаар авсан завсарлагын хугацаа дуусаж, санал хураав. Санал хураалтад 114 гишүүн оролцож 87 нь дэмжсэнээр С.Бямбацогтыг Улсын Их Хурлын 15 дахь даргаар сонголоо. С.Бямбацогт нь 1974 онд Ховд аймагт төрсөн, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг

1 349

БХЯ: Батлан хамгаалахын сайд болон Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг төрийн хүндэт харуул жагсаж угтан авах ёстой байдаг

Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас цэргийн ёслол, дэг журмын хэрэгжилттэй холбоотой асуудлаар мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид эх орныхоо халдашгүй дархан байдал, тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах үндсэн үүргийн хүрээнд “Монгол Улсын цэргийн дүрэм”-ийг чанд мөрдөж ажилладгийг онцолжээ. Уг дүрэм нь төрийн тэргүүнээс соёрхон баталдаг бөгөөд батлан хамгаалах салбарын суурь баримт бичигт тооцогддог байна

1 904

ТАНИЛЦ: Т.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД /ФОТО/

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Ерөнхий сайдын бүрэн эрхийн дагуу Засгийн газрын гишүүдээ томилж, батламжиллаа. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг томилохдоо “Түлш шатахууны нийлүүлэлт тасалдаж, үнэ нь огцом өсөж, хомсдол нүүрлэж, инфляц, үнийн хөөргөдөл үүсэж, дэлхийн улс орнууд онц байдал тогтоосон онцгой цаг үед Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилж байна” гэдгийг тэмдэглэлээ. Сайдын алба бол өндөр эрх мэдэл гэхээс илүү өндөр үүрэг хариуцлага. Хүндрэлийг сөрж, бэрхийг туулж, илүү хурдтай, эр зоригтой ажиллан, асуудлыг шийдэл болгож ачааны хүндийг даах өндөр үүрэг, хариуцлага, итгэл найдвар хүлээлгэж байгаагаа Ерөнхий сайд хэлээд Монгол Улсын Засгийн газрын бодлого, хөтөлбөр, зорилтыг биелүүлж, цаг үеийн сорилтыг даван туулахад мэдлэг туршлага, ухаан бодлоо дайчлан, хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг хатуу шаардахаа онцлов

4 776

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын нэг төгрөг бүрийг хүний эрүүл мэндийн төлөө зарцуулна

Тэрээр "Санхүүч, эдийн засагч хүний хувьд эрүүл мэндийн салбарын санхүүжилт, тэр дундаа ЭМДС-д сууриар нь дүн шинжилгээ хийж, системийн гажуудал, алдагдлыг илрүүлэн засаж сайжруулна.

1 417

ФОТО: Шинэ ЗГ-ын сайдууд тамгаа гардан авч, ажилдаа орлоо

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Ерөнхий сайдын бүрэн эрхийн дагуу Засгийн газрын гишүүдээ томилж, батламжиллаа. Сайдын алба бол өндөр эрх мэдэл гэхээс илүү өндөр үүрэг хариуцлага

1 447

УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй

Монгол Улсын эрхэм хүндэт иргэд ээ, Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын төлөөлөгчдийн дээд байгууллага-Улсын Их Хурлын даргын хариуцлагатай албанд итгэл хүлээлгэн сонгосон Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Улсын Их Хурлын даргын үүрэг нь ард түмнийг төлөөлөх эрхээр баталгаажсан парламентат ёсны эрхэм чанарыг хэрэгжүүлэхдээ төв, голч, тэнцвэртэй байр суурийг баримтлан, хууль дээдлэх ёсыг хүндэтгэн сахиулахад оршино. Улсын Их Хурал бол улс орны хөгжлийн төлөөх бодлогын мэтгэлцээний нэг чухал талбар мөн. Гэвч энэ нь Улсын Их Хурлын үйл ажиллагаа, цаашлаад төрийн үйл ажиллагаа, ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй ээ. Монгол Улс олон намын тогтолцоотой, олон намын оролцоотой парламенттай. Тиймээс бодлого, шийдлийн ялгаа байх нь зүйн хэрэг

1 227

С.Бямбацогтыг Улсын Их Хурлын 15 дахь даргаар сонголоо

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар С.Бямбацогтыг УИХ-ын даргаар томилох асуудлыг хэлэлцлээ. Ардчилсан намын бүлэг уг асуудлаар авсан завсарлагын хугацаагаа сунгахгүй гэдгээ мэдэгдсэн. Үргэлжлүүлэн санал хураалт явуулахад 114 гишүүн оролцож 87 нь дэмжсэнээр С.Бямбацогтыг Улсын Их Хурлын 15 дахь даргаар сонгож байна. С.Бямбацогтын намтар: Тэрбээр 1974 онд Ховд аймагт төрсөн, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг

1 335

Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд гадаадын орнуудаас Монгол Улсад хавсран суух Элчин сайдууд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД: Бүгд Найрамдах Грек Улсын Элчин сайд Евгениос Димитриос Калпирис, Бүгд Найрамдах Тунис Улсын Элчин сайд Адел Эларби, Доминиканы Бүгд Найрамдах Улсын Элчин сайд Алехандро Ариас Зарзуэла, Испанийн Хаант Улсын Элчин сайд Марта Бетанзос Рой, Данийн Хаант Улсын Элчин сайд Старбек Кристэнсэн нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд нарыг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэж, амжилт хүслээ

1 243

О.Баасанхүү: Х.Тэмүүжингийн санаачилсан хуулиуд Монгол Улсад гай л авч ирдэг

Х.Тэмүүжин гишүүн нарын 17 гишүүн санаачлан өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү байр сууриа илэрхийллээ. ​​​​​​​ Тэрээр: "Нэг, хоёр оронд иймэрхүү жишээ байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ ойрын хөрш болон дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад засгийн эрх мэдэл ард түмний гарт байдаг боловч ард түмэн намаар дамжуулж төрөө бүрдүүлж, ялсан нам нь засгаа удирдан явуулдаг ийм жишиг тогтсон. Хоёрдугаарт, та бүхэн мэдэж байгаа, Үндсэн хуульд намын гишүүнчлэлийг хориглосон хоёр заалт байдаг

1 251

Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж байгаад баяр хүргэж, амжилт хүсэн ерөөлөө. Хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж, эдийн засгийн агуулгаар баяжиж байгааг тэмдэглэв. Дээд, өндөр түвшний харилцан айлчлал болж, яриа хэлэлцээ идэвхжсэн нь харилцааг гүнзгийрүүлэн, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататгаж байгааг тэмдэглэлээ

1 206
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.