2111-р сар, 2026Бямба гараг

Улс төр

1 943 мэдээ · 553–576 харуулж байна

АН-ын “ажил хаялт” УИХ-ын гишүүдийн ёс зүйг ярих цаг болсныг улам нотоллоо

УИХ-ын хаврын чуулган өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт нээлтээ хийсэн. Харамсалтай нь эхний өдрөө л чуулганы үйл ажиллагаа гацаанд оров. Учир нь, АН-ын бүлэг хуралдсаны дараа АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “...Олон намаас бүрдсэн парламентын дарга намын даргын албыг давхар хаших нь зохисгүй гэж үзэж байна

1 157

З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурлын тов гарлаа

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэрэгт хийсэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, анхан шатны шүүх хурлыг товлолоо. Тодруулбал, уг хэргийг ирэх Даваа гаригт буюу гуравдугаар сарын 23-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэхээр болжээ. Өмнө нь тус хэрэг гурван өдрийн турш шүүхээр хэлэлцэгдсэн ч нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн шүүх хурлыг 60 хоногийн хугацаатай хойшлуулах шийдвэр гаргаж байсан юм. Эл хэргийг эргэн сөхвөл, З.Энхболд болон Б.Энх-Амгалан нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход хамтран оролцсон гэх үндэслэлээр буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж байлаа. Гэвч давж заалдах шатны шүүх уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн

1 091

Женко ууртай, Баярцогт жаргалтай байна ЯАГААД

Сүүлийн үед Ардчилсан намын дотоод зөрчил ялангуяа Хан-Уул дүүрэг дэх нөхцөл байдал улс төр сонирхогчдын анхаарлыг татаж эхэллээ. Нам доторх фракцуудын нөлөөллийн тэнцвэр өөрчлөгдөж, хуучин байр суурь ганхаж, шинэ төвлөрөл үүсэх шинж ажиглагдаж байна. Хан-Уул дүүргийн Ардчилсан намд хамгийн их нөлөөтэй хүн бол ерөнхийлөгч асан Х.Баттулга

1 713

Ажлын байрандаа архидан согтуурч, зүй бус үйлдэл гаргасан дарга нарт зөрчлийн хэрэг үүсгэж, шалгаж байгаа гэв

Ажлын байрандаа архидан согтуурч, зүй бус үйлдэл гаргасан Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүч, шилжилт хөдөлгөөн зохицуулалтын газрын дарга А.Сэрээтэр, Хөдөлмөрийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Эрдэнэбулган нарыг ажлаас нь чөлөөлжээ. Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан 2026.03.19-ний өдөр тушаал гаргаж, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан дарга нарыг ажлаас нь чөлөөлсөн байна

1 135

С.Бямбацогт: Баялагтаа эзэн Монгол зөвлөлдөх санал асуулгыг орон даяар зохион байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт танилцууллаа. Түүний байр суурийг хүргэе. -"Баялагтаа эзэн Монгол" зөвлөлдөх санал асуулга болох юм байна. Энэ талаар тодруулахгүй юу? -Стратегийн ордуудын 34-51 хувийг төр эзэмшинэ гэж хуульд заасан. Төр стратегийн ордуудын 60 хувийг эзэмшээд иргэддээ хүртээх бодлогыг Засгийн газар барьж байгаа

1 360

УИХ-ын дарга Н.Учрал хууль сануулсан ч АН-ын гишүүд хуралдаанд орж ирсэнгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр хуралдаж, Засгийн газрын сайд нарын танилцуулга, бусад асуудлыг хэлэлцэх товтой байсан ч ирц хүрээгүй гэх шалтгаанаар хойшиллоо. Өнгөрсөн даваа гарагт УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын дарга Н.Учралыг ажлаа өгөх хүртэл чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл сөрөг хүчний бойкот эхэлсэн өдөр байлаа. Өчигдөр өглөөний 10:30 цагийн байдлаар 126 гишүүнээс 47 нь ирцээ бүртгүүлж, ирц 37.3 хувьтай байв. Харин үдийн 11:22 цагийн байдлаар 40.5 хувьтай болсон ч хуралдаан эхлэх ирцдээ хүрсэнгүй. УИХ-ын дарга Н.Учрал “УИХ дахь АН-ын бүлгээс шаардлагаа хэвлэлээр тавьсан гэж ойлгосон

1 378

Байр суурь: Чуулганы ирц бүрдээгүй талаар хэн, хэн юу өгүүлэв

Өнөөдөр чуулган хуралдаж, хоёр сайдыг томилох асуудлыг хэлэлцэх байсан билээ. Тэгвэл ирц бүрдээгүй улмаас чуулганаа хийж чадсангүй. Тодруулбал, УИХ-ын ээлжит бус чуулганыг өчигдөр зарласан ч ирц бүрдэхгүйгээс хойшилсон бол өнөөдөр 10:00 цагт товлосон чуулган мөн л ирцээс болж хойшилсоор байх уу гэдэг асуулт хариултаа хүлээсээр... Парламент таван намын төлөөллөөс бүрдсэн 126 гишүүнтэй

1 599

Э.Бат-Амгалан: Х.Нямбаатар өөрийнхөө зургийг өөр хүнээр шатаалгаж хар PR хийж байж ч магадгүй

​​​​​​​ Хотын дарга Х.Нямбаатар, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан нарын дунд үүсээд буй асуудалтай холбогдуулан Э.Бат-Амгалан сайд тайлбар өглөө. Ингэхдээ, "Х.Нямбаатарын харлуулдаг, гүтгэдэг асуудал хэрээс хэтэрч байна. Би өнөөдрийг хүртэл нэг ч хөдөлгөөн, нэг ч тайлбар хийгээгүй

1 203

Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар байгаа юм

Улсын Их хурлын гишүүн Ж.Галбадрахтай ярилцлаа. -Чуулганы завсарлагааны үеэр таны хувьд ямар ажил амжуулав? -Өнгөрсөн нэг жилийн хувьд би боловсролын салбарт тулгамдаад байгаа асуудлуудаа эрэмбэлээд хамгийн нэгдүгээрт анхдагч суурь хэрэгцээ болсон норм стандартын дагуу баригдсан сургуулийн хүртээмж гэж гаргасан. Үүнийхээ дагуу судалгаа хийж явсаар байгаад төсөв, Сангийн яаман дээр 108 сургууль, 95 цэцэрлэг шинээр барихаар тусгуулсан

1 276

АН-ын “улс төрийн акц”-ын ард хэн байна вэ?!

УИХ-ын хаврын ээлжит чуулганы эхний өдөр АН-аас улс төрийн хачирхалтай бөгөөд учир нь үл ойлгогдох мэдэгдэл хийлээ. Юу гэвэл, АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “…Олон намаас бүрдсэн парламентын дарга намын даргын албыг давхар хаших нь зохисгүй гэж үзэж байна

1 716

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн байгуулсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгалаа

Төрийн захиргааны зардлыг бууруулах, чиг үүргийн давхардлыг арилгах бодлогын хүрээнд “Эрчист Монгол” ТӨХХК-ийг татан буулгалаа. Энэ компанийг Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ байгуулсан

1 718

ЗГ: Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа

Иргэд ирээдүйгээ ганц улсын биш хувийн нэмэлт тэтгэврийн санд даатгах, орлогын олон эх үүсвэртэй болох тогтолцоог бүрдүүлэх зорилго бүхий Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хууль батлагдсанаар Монгол Улс бусад улс орны адил тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжинэ. Хөрөнгийн зах зээлд урт хугацааны хөрөнгө оруулалтын сан бий болно, бодит мөнгөн хуримтлал бий болж, хөрөнгийн зах зээлийг дэмжинэ, хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаа эрх зүйн зохицуулалттай болно. Иргэд төлсөн шимтгэлтэйгээ уялдаатай тэтгэвэр авна, олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой болно, тэтгэврийн хэмжээ нэмэгдэж, ахмад настны нийгмийн хамгаалал сайжирна, тэтгэврийн хуримтлал өвлөгдөнө. Аж ахуй нэг байгууллагууд ажилтнаа тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ, татварын хөнгөлөлтөөр дамжуулан ажил олгогчийг урамшуулна, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, бүтээмжийг сайжруулна гэж үзэж байна. Өнөөгийн байдлаар 135 мянган хүн тэтгэврийн хуримтлал санал болгож буй даатгалын болон тэтгэврийн санд хамрагдаж, 80 орчим тэрбум төгрөгийн хуримтлал бий болгожээ

1 422

Л.Оюун-Эрдэнэ, Х.Булгантуяа хоёрын гоншигнол одоо хэнд ч хэрэггүй!

​​​​​​​ Ерөнхий Сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга асан, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нар УИХ-ын хаврын чуулган эхлэхийн өмнөхөн телевизийн ярилцлагад оров. Эргэн тойрныхон нь элдэв гэмт хэрэгт холбогдоод буй Л.Оюун-Эрдэнэ, Үндсэн хууль зөрчсөн нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр тогтоогдсон Х.Булгантуяа нарын ярианд харамсалтай нь ажил хэрэгч шийдэл, шинэ санаа оноо юу ч байсангүй. Аанай л би уг нь тийм ч муу ажиллаагүй шүү дээ, би уг нь хичээсэн шүү дээ, би огт буруугүй гэх гоншигнолоор дүүрэн яриа байв. Л.Оюун-Эрдэнэ би ийм зөрчил болохыг мэдэж байсан, энэ бол тогтолцооны буруу ч гэж байх шиг

2 108

Р.Батболд: Батын Батбаатарыг Засгийн газрын гишүүнээс нэн даруй чөлөөлөх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж байна

​​​​​​​ Иргэний Зориг Ногоон Нам (ИЗНН)-ын онц их хурлын шийдвэр, намын шинэ удирдлага болон улс төрийн нөхцөл байдлын талаар Төрийн ордонд мэдээлэл өглөө. Тус намын гишүүд энэ сарын 10-нд “Новотел” зочид буудалд аймаг, нийслэл, дүүргийн төлөөллөөс бүрдсэн нийт 462 төлөөлөгч оролцсон онц их хурлаар намын дүрмийг шинэчлэн баталж, удирдлагын бүтцэд өөрчлөлт оруулан, намын даргаар УИХ-ын гишүүн Р.Батболдыг сонгож байв. Мөн намын өмнөх дарга Б.Батбаатарыг намын гишүүнчлэлээс хасаж, намыг төлөөлөх эрхгүй болгосонтой холбогдуулан хамтарсан Засгийн газарт тодорхой шаардлага хүргүүлж байгаа аж. УИХ-ын гишүүн Р.Батболд: Улсын дээд шүүхийн 2026 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлийг 60 хоногийн дотор дахин нэг удаа ирүүлж болохыг мэдэгдсэн тул уг хугацаанд дүрмийг хуульд нийцүүлэх асуудлыг яаралтай хэлэлцэн батлах шаардлага үүссэн. Улс төрийн тавцанд 3 дахь хүчний орон зайд тууштай үйл ажиллагаа явуулж УИХ-ын болон Засгийн газрын түвшинд өөрийн төлөөлөл дуу хоолойтойгоор тасралтгүй 26 жил үйл ажиллагаа явуулсан. Хөгжлийн ногоон бодлого ардчилсан үзэл баримтлал бүхий Иргэний Зориг ногоон намын цаашдын хувь заяа хууль эрх зүйн чадамжийн хувьд эрсдэлтэй нөхцөл байдалд хүрсэн нь Иргэний зориг ногоон намын дарга УИХ-ын гишүүн Батын Батбаатарын хувийн явцуу эрх ашгаа хангах гэсэн ёс зүйгүй санаатай үйлдэлтэй холбоотой хэмээн намын гишүүд үзэж байна. Улсын Дээд шүүхийн 2025 оны тавдугаар сарын 1-ний өдрийн Иргэний зориг ногоон намын даргыг Улсын дээд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай 26 дугаар тогтоол гарснаар Батын Батбаатар нь намыг төлөөлөх эрхгүй эрх зүйн чадамжгүй болсон тул Онц их хурлаас Батын Батбаатарыг намын даргын албан тушаалаас чөлөөлж намын даргаар УИХ-ын гишүүн Р.Батболдыг 73.3%-ийн саналаар сонгосон. Онц их хурлын шийдвэрийг үндэслэн Иргэний Зориг Ногоон намын дүрмийн шинэчлэл намын даргын өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр ажиллаж байгаа болно. Түүнчлэн Батын Батбаатар нь төрийн албаны тухай хууль Төсвийн хэмнэлтийн тухай хууль Улс төрийн намын тухай хууль Эрүүгийн хуулийн холбогдох заалтуудыг удаа дараа зөрчин эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж өөрт болон бусдад давуу байдал олгосон асуудлаар Иргэний Зориг Ногоон намын гишүүд АТГ-т хандсаны дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа болно. Тухайлбал КОП-17 арга хэмжээ зохион байгуулах болон гадаад томилолттой холбоотой их хэмжээний мөнгө хөрөнгийг төсвөөс гаргуулж захиран зарцуулсан нь баримтаар тогтоогдсон тул хууль хяналтын байгууллагаар ийнхүү шалгагдаж байна

1 408

О.Билгүүн: Өнөөдөр нийгмийг сошиалд хүчээ авсан олны танил хүмүүс л удирдаж байна

Хуульч, өмгөөлөгч О.Билгүүнтэй ярилцлаа. -Зарим судлаач нар манай нийгэм давхар удирдлагатай болсон хэмээн ярьж байна. Ерөнхийдөө сошиалд олон дагагчтай дуучин, жүжигчин, инфлүүнсерүүд нийгмийн сэтгэл зүйг удирдаж байна уу? -Тийм

927

ХҮН намынхан Б.Найдалааг Эрчим Хүчний сайдад зүтгүүлэх үү

2026 он гармагц, эрчим хүчний салбарт доголдол гарч, нийслэлчүүд хэдэн өдрийн турш л байнгын тог цахилгааны хязгаарлалт дунд байсан билээ. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сарын 28-нд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өгч, энэ хугацаанд “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-д үүссэн асуудлыг шийдвэрлэхгүй бол хариуцлага тооцохоо мэдэгдсэн юм. Ерөнхий Сайдыг мэдэгдэл хийсэн даруйд Эрчим хүчний Сайд, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Зуун хоногийн хугацаанд үүссэн асуудлыг бүрэн шийдэхэд төвөгтэй, ажлаа өгөх ёстой бол өгнө" гэж байв

1 354

10 жилийн өмнөх хаврын чуулганы нээлт

2026 оны УИХ-ын хаврын чуулган өчигдөр нээлтээ хийлээ. “Зууны мэдээ” сонин “Чөлөөт хэвлэл-нийгмийн ой санамж” булангаараа яг 10 жилийн өмнө буюу 2016 оны хаврын чуулганы нээлтийг хэрхэн сурвалжилж байсан тухай нийтлэлийг сануулж байна. “Олонхгүй парламентын отгон чуулган эхэллээ” нийтлэлийг манай сонины Улс төрийн албаны сэтгүүлч М.Ганцэцэг бичиж байжээ

2 486
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.