2111-р сар, 2026Бямба гараг

Улс төр

1 943 мэдээ · 625–648 харуулж байна

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүднээс Э.Болормаад хилийн хориг тавьсан гэв

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьсан талаар мэдээлэл цацагдаж эхэллээ. Тэгвэл энэ талаар, Хилийн хориг тавьсан тухай шүүхийн тоймд "Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Э.Болормаад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал гаргасныг 2026 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв. Яллагдагч Э.Болормаад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор...” яллагдагч Э.Б-д хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авах үндэслэлтэй байх тул яллагдагч Э.Б-д 2026 оны 03 сарын 03-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв" хэмээжээ. Дээрх хэргийг нэхэн сануулахад, УИХ-ын сонгуулийн III тойрог буюу Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт МАН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдсон Э.Болормаа нэр дэвшихдээ “Ханбогд Эксплорайшн” гэх гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хандив авсан

1 465

Нийслэлийн дүүргүүдийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсүүдийн даргаар хэн ажиллаж байна вэ?

"Зууны мэдээ" сонин “ЗМ-ний лавлах” булангаараа нийслэлийн дүүргүүдийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсүүдийг хэн удирддаг талаар нэгтгэн хүргэж байна. Чингэлтэй Чингэлтэй дүүргийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийг ахмад Г.Ганбаатар удирдаж байна.

1 367

Сайд нь суудалдаа суух хугацаагаа сунгуулж, иргэд бүтэн сарын хугацаанд өдрийн найман цаг цахилгааны хэрэглээгээ хязгаарлуулахаар боллоо

Азийн дагина Улаанбаатар минь эрх мэдэлтнүүдийн шунаг сэтгэлийн балгаар Утаанбаатар болсон. Сүүлдээ энэ өвөл Лаанбаатар боллоо. Улсын нийслэл хотоо 21-р зуунд тоггүй, усгүй, халаалтгүй хөлдүүс болгож орхичхоод би хэзээд ажлаа өгөхөд бэлэн гэж алга хавсрах салбарын сайд Б.Чойжилсүрэнд "ичих нүүр" ч үнэндээ байдаггүй бололтой

1 310

О.Хүрэлбаатар: Гадаадын арилжааны банк орж ирэх асуудалд цогцоор нь нухацтай хандах хэрэгтэй

“Монголын банкны холбоо”-ны /МБХ/ шинэ ерөнхийлөгч О.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр банкны салбар дахь зарим тулгамдсан асуудлын эргэн тойронд тодруулж ярилцав. - Банкуудын чанаргүй зээлийн өрийн хувь хэмжээ сүүлийн жилүүдэд ялангуяа хэрэглээний болон цалингийн зээлийн эргэн төлөлтөд ихээр ажиглагдах боллоо

1 191

Ж.Баясгалан: Монгол Улсад эмийн чанар муу байгаа гэдгийг би 100 хувь баттай хэлнэ

Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Нийгмийн сүлжээнд оруулсан таны постуудыг харахад чуулган завсарласан энэ үед 21 аймгаар тойрч, ажиллаж байсан. Ингэж явж ажиллах ямар шаардлага байв

1 471

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-т дуудагдаад “явсан” улстөрчид Монголдоо, намдаа эргэн ирцгээж байна

Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд, МАН-ын дарга байх үед АТГ-ын босго давсан улстөрчдийн эргэн ирэлт энэ хаврын улс төрийг нэлээд сонирхолтой болгож байна. Ер нь Монголын улс төрд ийм үзэгдэл байсаар ирсэн

1 664

Авлигачдыг МАН-аас хөөх нь 3,4-н хүнд халтай ч 3.5 сая Монголчуудын эрх ашигт нийцнэ

МАН-ын Бага хурлын II хуралдааны эхэнд УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал илтгэл тавихдаа: "Монгол Ардын намын даргын хувьд прокурорын байгууллагаас авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх,Үндсэн хууль зөрчсөн нь Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр тогтоогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Нам дамнасан бүлэглэл байгуулж, нийгмийг эмх замбараагүй байдалд удаа дараа турхиран Монгол Ардын намын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулж, намын бодлогыг хувийн оффисоос гуйвуулан завхруулж, намын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагыг уландаа гишгэсэн Бага хурлын гишүүн асан А.Амундра нарыг Монгол Ардын намын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна. Намын үндсэн дүрэмд заасны дагуу эдгээр гишүүдийг намаас түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Хяналтын Ерөнхий хороонд албан ёсоор хандаж байна." гэсэн билээ. Үүнтэй зэрэгцэн Д.Амарбаясгалан бол МАН-д асар их гавьяатай хүн, Х.Булгантуяаг МАН-аас хөөснийг эсэргүүцэж байна гэсэн цөөн сэтгэгдлийг МАН, АН-ын зарим гишүүд нийгмийн сүлжээнд бичиж байв. Мөн Д.Амарбаясгалан өөрөө өчигдөр нийгмийн сүлжээнд өөрийг нь МАН-аас түтгэлзүүлэх шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн байлаа. Ер нь Д.Амарбаясгалан л МАН-ыг дөрвөн сонгуульд дарааллан ялуулсан, Д.Амарбаясгалан л МАН-д хэрэгтэй болохоос Д.Амарбаясгалан МАН-аар дутахгүй гэсэн хэтийдсэн хийсвэр дүгнэлтүүдийг түүний тойрон хүрээлэгчид бичиж харагдана лээ. Ингэж хийсвэр төөрөгдөлд ортол нь тэд даргаа вакумжуулсан, өөрсдөө ч вакумжсан бололтой

1 288

Ерөнхийлөгч УИХ-ыг, МАН гишүүдээ “онилж” хаврын улс төрийг эхлүүлэв

Өнгөрсөн баасан гарагт хаврын улс төр албан ёсоор хөшгөө нээв. Ерөнхийлөгч өглөө 10:00 цагт Төрийн ордонд нээлтийг хийж, эрх баригч нам Тусгаар тогтнолын ордонд үргэлжлүүлэв. Энэ удаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүдийг, МАН намын гишүүдээ “онилсон” бодлого хэрэгжүүлэхээ зарлав. Үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. Хуулийн төсөл: Ёс зүйн зөрчил гаргасан гишүүнийг цэцийн шийдвэрээр эгүүлэн татдаг болно Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрт олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн барилаа. Үндсэн хуульд УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах тухай заасан байдаг ч бодит байдал дээр хэрэгжүүлэхгүй, эрх зүйн орчин биелэхгүй байна гэж Төрийн тэргүүн үзжээ. Тиймээс Ерөнхийлөгч төрийн эрх барих дээд байгууллагад сахилга хариуцлага, ёс зүй өндөр хэмжээнд байх ёстой гэж үзээд хуулийн төсөлд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах дараах үндэслэлийг тусгасан байна. Үүнд, УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцаж, ноцтой зөрчил гаргасан бол тухайн гишүүнийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо, мөн УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр эгүүлэн татдаг болгох, гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэр тогтоогдсон бол УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах үндэслэл болно

1 357

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Лхагвын тойм“ нэвтрүүлгээр юуг өгүүлэх вэ?

Долоо хоног бүрийн лхагва гарагт "NTV" телевизээр үзэгчдэд хүрдэг "Лхагвын тойм" нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт тун ховор зочин оролцжээ. Тодруулбал, Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг оролцож, яагаад Монгол Улсад ирэхгүй байгаа талаараа болон "Дубайн гэрээ" болон Х.Баттулга гацаасан гэх төмөр зам зэрэг эргэлзээтэй олон асуудлуудад тайлбар өгчээ. Ч.Сайханбилэг нь 2019 онд Монгол Улсын хилээр гарснаас хойш эх орондоо ирээгүй байгаа бөгөөд түүнийг эрэн сурвалжилж буй хэмээн хэдэнтээ хэвлэлээр гарсан байдаг. Ийнхүү ховор зочинтой үэзгч бид уулзаж юу өгүүлэхийг чих тавин хүлээх л үлдлээ. Аргагүй л хавар цаг болж, улс төрийн "халуухан" өдрүүд эхэлж байна даа

1 582

"126 авлигач ба нэг лидер"

“…УИХ-ын гишүүд ёс зүйтэй, хариуцлагатай байвал парламентын дархлаа бэхжиж, нэр хүнд өснө” гэж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үзжээ. Тиймээс, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэхээр болсон байна

1 217

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Баянгол дүүргийн АН-ын хорооны даргыг дуудаж, дарамталсан гэв

АН-ыг дотроо хэд хэдэн фракц болон хуваагдчихсан нам гэдгийг олон нийтэд сайн мэдэх болсон. Тэгвэл АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-нд гишүүдийнхээ тоогоор аль фракц илүү жин дарах вэ гэсэн дотоод өрсөлдөөн аль хэдийнээ эхлээд буй

1 914

Д.Амарбаясгалан: Хил хязгаар давж, хэлсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэхгүй

УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан өөрийн цахим хуудсаараа дамжуулан эх орончдын өдөрт зориулан мэдэгдэл гаргажээ. МАН-ын бага хурлаас түүнийг намын гишүүнээс түдгэлзүүлэх шийдвэр гаргасан билээ. Тэрээр "2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг сорилт, ухаарал, золиос, төлөөс, эргэлзээ, итгэлээр сэтгэл оюунаа дүүргэсэн, онцгой мэдрэмжтэйгээр угтаж байна. Юуны өмнө Монгол Улсын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын нийт гишүүд, дэмжигчид, үе үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүд, эх орныхоо өнгөрсөн, одоо, ирээдүйг бүтээгч та бүхэндээ “Эх орончдын өдөр”, Монгол Ардын Нам үүсгэн байгуулагдсаны түүхт 105 жилийн ойн халуун мэндийг өргөн дэвшүүлье. Итгэл үнэмшил, үзэл бодол, сэтгэл зүрх, зорилго хүчээ нэгтгэн, эв эеэ эрхэмлэж хамтран зүтгэсээр ирсэн намын гишүүд, дэмжигчид та бүхэндээ үйл хэрэг, үйлс зорилго тань өөдрөг бүтэмжтэй байж, эрүүл энх, аз жаргал дүүрэн байхыг ерөөе. Миний бие Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар дөрвөн удаа сонгогдон ажиллах хугацаандаа намаа мэргэжлийн, бодлогын институци болгон төлөвшүүлэх, дэвшилтэт үзэл баримтлал, арга барилтай цахим нам болгох зорилтыг дэвшүүлж, иргэдийн итгэлийг хүлээсэн улс төрийн нам болгохын төлөө гишүүд та бүхэнтэйгээ мөр зэрэгцэн зүтгэж ирсэн

8 501

Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан

Нүүрсний гэх хэргээр ял сонссон нь УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан суллагдав. Тэрээр суллагдсан даруйдаа өөрийн цахим хуудастаа дараах мэдэгдлийг гаргав. МЭДЭГДЭЛ Өнөөдөр эрх чөлөөтэй үгээ хэлэх боломжтой болов. Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан

1 093

Б.Энхбаяр: Д.Амарбаясгалангийн хувьд прокурорын байгууллагаас яллагдагчаар татсан шүүхэд удахгүй шилжүүлэх байх

МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Хуралдаа оролцохоор ирсэн УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

1 316

А.Бямбажаргал: Алтан гургалдай шиг дуулж ард түмнээс санал авчхаад адаг сүүлд нь "Намайг яах гэж сонгосон юм бэ" гэж амыг нь асуух хэмжээнд ёс зүйн асуудлыг бид хүлээн зөвшөөрөх юм уу

Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан боловсруулж, УИХ-д нэн яаралтай горимоор өргөн барихаар болж байна.

1 199

Э.Бат-Амгалан: АТГ-аас намайг шалгаж байгаа гэж надад мэдэгдээгүй, нүүрсчид амилж эхэлжээ

МАН-ын бага хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан "Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа гэсэн мэдээллийг яг та бүхэнтэй адилхан хэвлэл мэдээллээс авч байна. Түүнээс надад бол мэдэгдсэн зүйл байхгүй

1 094

Ц.Сүхбаатар: УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай” гэсэн сануулга өглөөЦ.Сүхбаатар: УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай” гэсэн сануулга өглөө

УИХ-ын дарга Н.Учралын гадаад дахь анхны айлчлал ОХУ-аас эхэлсэн билээ. Сар шинийн баярын өмнөхөн мордоод ирсэн түүний айлчлалын талаар Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатартай ярилцлаа. -УИХ-ын дарга Н.Учралын ОХУ-д хийсэн айлчлал нийгэмд ихээхэн маргаан дагууллаа

5 543

Б.Дэлгэрсайхан: Дарханы замд олон тойрог хийсэн “Эм Пи Си” ХХК-тай шүүхдэж байгаа, төлөвлөгдөөгүй зургийн 80 хувийг дангаараа хийдэг даам гарсан компани

Өнөөдөр МАН-ын Бага хурал хуралдана. Бага хурлаар тус намын 105 жилийн ойн зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэнэ

1 258
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.