2111-р сар, 2026Бямба гараг

Улс төр

1 943 мэдээ · 673–696 харуулж байна

Ц.Элбэгдорж шуугиан тарьж буй гэрэл зургандаа Жеффри Эпштейнтэй уулзахдаа юу ярьснаа тайлбарлав

Жеффри Эпштейнтэй холбоотой бэлгийн хүчирхийллийн хэргийн мөрдөн байцаалтад хамаарах баримтууд олон нийтэд ил болж нэлээдгүй шуугианыг сошиалд дэгдээгээд байгаа билээ.

2 145

Х.Булгантуяаг Д.Үүрийнтуяагаар солив

МАН-ын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурал болж, шинэ ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяаг сонгожээ.

1 167

Төв аймгийн Дэлгэрхаан сумын Давст багийн малчин Г.Отгонбаатар "Улсын аварга малчин"-аар шалгарч, шагналаа гардан авлаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Б.Нямжав болон УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нар гардуулж, хүндэтгэл үзүүллээ.

1 346

Б.Энхбаяр VS Б.Тулга

Б.Энхбаяр VS Б.Тулга Улс төр, Бусад 1 минутын өмнө2026-02-14 10:06:092026-02-14 10:07:32 Засгийн газрын газраас хилийн бүсэд хууль зөрчиж газар олгосон

1 475

Х.Баттулга: Би Эпштэйнтэй холбоогүй, тийм зүйл байхгүй

Ардчилсан намын болон МоАХ-ны гишүүдэд "Ардчиллын Гэрэгэ" гардуулах ёслол боллоо. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. Тэрээр: "Сонгууль арай болоогүй байна

1 538

ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, цэгцлэх зорилгоор өнөөдөр /2026.02.13/ Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллав. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 12.6 сая тонн нөөцтэй Хуст уулын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, түүхий эдийн тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэхээр төлөвлөж байна. Уг орд нь ган үйлдвэрлэлийн цогцолбор төслийн түүхий эдийн хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой юм. Төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг эцэслэн боловсруулж, хөрөнгө оруулагчдад мэдээлэл хүргүүлэх, нээлттэй сонгон шалгаруулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд даалгав

1 271

Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв

“Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал, “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх, Санхүү эрхэлсэн дэд захирал Б.Дуламсүрэн, Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Эндрью Лая нар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатартай пүрэв гарагт (2026.02.12) уулзаж, Рио Тинто Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Кейти Жаксоны хариу захидлыг гардуулан өгөв. Энэ үеэр талууд өнгөрсөн онд эхлүүлсэн хэлэлцээний явц болон Оюу толгой төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай Ерөнхий сайд Г.Занданшатарын захидалдаа тусгасан асуудлуудын талаар ярилцлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуулийн суурь зарчмын дагуу Оюу толгой төслийн өгөөжийн дийлэнх хувь Монголын ард түмэнд ногдох, зээлийн хүү болон менежментийн зардал бууруулах асуудлаар бодит үр дүн гаргах шаардлагатайг хэлэв. Рио Тинто компанийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Ерөнхий сайд Г.Занданшатарт энэ оны 2 дугаар сарын 05-ны өдөр илгээсэн захидалдаа Оюу толгойн үйл ажиллагааг урт хугацаанд амжилттай, тогтвортой явуулах талуудын нэгдмэл ашиг сонирхолд тулгуурласан нээлттэй, үр дүнтэй яриа хэлэлцээг үргэлжлүүлэх байр суурь хэвээр байгаагаа нотолсон. Рио Тинто Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Кейти Жаксон хариу захидалдаа Монгол Улсын Ерөнхий сайдын 67, 68, 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүд Рио Тинтотой “Оюу толгой” ХХК-ийн асуудлаар хэлэлцээ хийж буйг бүрэн дэмжиж, бодит үр өгөөжид тулгуурлан идэвхтэй хамтран ажиллаж буй талаар дурдсан байна

987

Ж.Баярмаа: Сонгогчдын саналыг худалдан авахын эсрэг хуулийн төсөл боловсруулж байна

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. -Монгол Улс авлигын индексээр 10 байраар ухарлаа. Ардчиллын гол үзүүлэлтүүдийн нэг шүү дээ? -Монгол Улс авлигатай тэмцэж байна гэж зарладаг ч үр дүн нь эсрэгээрээ явж буйг “Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас өнгөрсөн 2025 оны авлигын индексийг зарласан мэдээллээр тодорхой боллоо. Зөвхөн нэг жилийн хугацаанд Монгол Улс дэлхийд авлигын индексээр 10 байраар ухарлаа, тун харамсалтай

1 159

Улсын хилийн торгон шугам бүдгэрэхэд ойрхон байжээ

​​​​​​​ Улсын хилийн зурвасаас 30-хан алхаад уул уурхайн ашиглалтын талбай эхэлж байна гээд төсөөлөх гээд үзье. Нүдний цөцгий мэт эмзэг, торгон тэр цэгээс ердөө л хоймор, үүдийн зайтай гэсэн үг шүү дээ

1 537

Танилц: АТГ-ынханы баривчилагааны цувааг үргэлжлүүлэх Өмнөговийн засаг дарга Н.Энхбатын ХОМ

АТГ-аас Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, түүний багын найз Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуяг, дүү Э.Очирхуяг, аав Т.Энхээ, Өмнөговь аймгийн Бүсийн дата төвийн дарга Б.Чинбат, ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн барилгын салбар хариуцсан мэргэжилтэн М.Мөнхмаа нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тендерийн үйл ажиллагаанд хууль бус нөлөөлсөн, авлига авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байдаг. Өнгөрөгч долоо хоногийн Пүрэв гаригт буюу хоёрдугаар сарын 5-нд АТГ-ын мөрдөгчид Өмнөговь аймагт ажиллаж, энэ үеэрээ тус аймгийн Засаг дарга Н.Энхбатын гэр болон албан өрөөнд нэгжлэг явуулжээ. Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хувьд тус аймгийн Баяндалай сумын уугуул бөгөөд ХААИС-ийн Бизнесийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Их сургуулиа төгсмөгцөө 2007 оноос “Ажнай” Д.Бат-Эрдэнийн туслахаар хоёр жил ажилласан түүхтэй

1 960

Авлигын индексээр 10 байр ухарсны учир…

Транспэрэнси интернэшнл байгууллагаас жил бүр гаргадаг Авлигын төсөөллийн индексийг дэлхий нийтэд зарлалаа. Олон улсад хэд хэдэн хөгжлийн болон эрх чөлөөний индексүүд жил бүр шинэчлэн гардагийн нэг нь Авлигын төсөөллийн индекс юм. 31 дэх удаагийн АТИ-ийн тайлангаар манай улс сүүлийн таван жилд төдийгүй түүхэндээ байгаагүй хамгийн муу үнэлгээ авч, 181 улсаас 124 дүгээр байрт жагсчээ

1 243

Б.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнийн ЗГ үндэсний аюулгүй байдалд хор учирхуйц шийдвэр гаргаж, улсынхаа хилийг зарж идсэн байна гэх дүгнэлт хийж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр танилцууллаа. Тэрбээр "Монгол Улсын хилийн зурвас газарт хууль зөрчиж газар олгосон асуудлыг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцлээ. "Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төрөөс хилийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын хилийн тухай хуульд улсын хил халдашгүй дархан байх, хилийн аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг болохыг тодорхой зааж хуульчилсан

1 339

Иргэн ААН-ийн хэрэгцээнд газар олгох эрхийг шат шатны Засаг дарга нарт шилжүүллээ

”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, тус жагсаалтад нийцүүлэн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Мөн гэр бүлийн хамтын хэрэгцээний болон хуульд заасан бусад зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах хүсэлтийг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тухай бүр тусгаж, шуурхай шийдвэрлэж ажиллахыг даалгалаа. Энэхүү шийдвэр нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь түргэн, шуурхай шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцлов. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан бүх шатны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газрын нэгдмэл сангийн ангиллын мэдээлэл, хууль тогтоомжийн дагуу тогтоосон хориглолт, хамгаалалт, хязгаарлалтын бүс, зурвас зэрэг газар олгохыг хориглосон байршлын мэдээлэл зэргийг нэгтгэн дүн шинжилгээ хийж, улсын хэмжээнд эзэмшүүлж, ашиглуулах боломжтой 102,079 мянган га газрын байршил, хэмжээ, зориулалтыг тодорхойлжээ. Тогтоол батлагдсанаар нийслэл, 21 аймгийн хэмжээнд 35 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын асуудлыг шийдвэрлэх боломжтой

1 186

Томчууд бүгд л гэгээнтэн мэт байгаасай!

Ариунаас ариун, нандин, дээд, итгэл, хүндлэл татсан нэр, утга, хэргэм, зэрэг гэж байнаа, байсаар ч ирсэн түүхтэй. Тэдний нэг нь “Гэгээнтэн” гэх нэр, хүндлэл

1 167

С.Бямбацогт: Цагаан сараар бэлэн мөнгө тараахгүй

Засгийн газраас уул уурхай, эрдэс баялгийн салбарт эхлүүлсэн цэгцрэх хөдөлгөөний хүрээнд стратегийн болон үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тодорхойлох, түүнийг хэрхэн эзэмших, хэрэгжүүлэх асуудлаар урьдчилан тохирч, “Ачит Ихт”, “Энержи ресурс”, “Хангад Эксплорейшн”, “Өсөх зоос” ХХК-тай өнөөдөр хэлэлцээнд гарын үсэг зурсан билээ. Энэ талаар ЗГХЭГ дарга С.Бямбацогтоос тодрууллаа. С.Бямбацогт: Баялгийн өгөөжид татвар, хураамж, ногдол ашиг багтана

891

ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

​​​​​​​ Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран болон “Ачит ихт” компанийн эзэмшиж буй Эрдэнэтийн зэсийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард түмэнд хүртээх урьдчилсан тохиролцоонд хүрсэн хэлцэлд талууд гарын үсэг зурлаа. Засгийн газраас уул уурхай, эрдэс баялгийн салбарт эхлүүлсэн цэгцрэх хөдөлгөөний хүрээнд стратегийн болон үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тодорхойлох, түүнийг хэрхэн эзэмших, хэрэгжүүлэх асуудлаар урьдчилан тохирч, “Ачит Ихт”, “Энержи ресурс”, “Хангад Эксплорейшн”, “Өсөх зоос” ХХК-тай өнөөдөр хэлэлцээнд гарын үсэг зурав. Ерөнхий сайд Г.Занданшатар "Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн зарчимд нийцүүлж, Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд манлайлал үзүүлж ажиллаж байгаа “Хангад Эксплорейшн”, “Өсөх зоос”, “Ачит Ихт”, “Энержи ресурс” компаниудын удирдлага, хамт олонд талархал илэрхийлье. Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2-т “... газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэж заасныг хэрэгжүүлэх хүсэл зоригоо илэрхийлэн талууд тохиролцоонд хүрлээ. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулж “Газрын хэвлийн баялгийн өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох, түүнийг одоо ба ирээдүйн иргэддээ Үндэсний баялгийн сангаар дамжуулан эрх тэгш, шударга хуваарилах” зарчмыг оруулж, Үндэсний баялгийн сангийн тухай хуультай болсон

1 119

УИХ-ын дарга Н.Учралын ОХУ дахь айлчлалаас юу хүлээх вэ?

УИХ-ын дарга Н.Учралын ОХУ дахь албан ёсны айлчлал эхэллээ. ОХУ-ын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар тэрээр энэ сарын 12-ныг хүртэл тус улсад ажиллана. Энэ удаагийн айлчлалын зорилго нь Монгол Улс, ОХУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, улс төрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлж, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршиж байна

998
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.