2111-р сар, 2026Бямба гараг

Улс төр

1 943 мэдээ · 49–72 харуулж байна

Т.Аубакир: Хөдөлмөр эрхлэх эрмэлзэлгүй залуучуудыг "көүч"-тэй болгоно

​​​​​​​ УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна. Тус хуулийн шинэчилсэн найруулгаар нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан амьдрах чадамж, хэрэгцээний цогц үнэлгээ хийх чиг үүрэг бүхий мэргэжлийн хамтарсан зөвлөл байгуулах аж. Чуулганы хуралдааны үеэр тус хуулийн шинэчлэлийн асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу салбарын сайдтай мэтгэлцлээ. Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир: Манай яамны зүгээс кэйстэй очиж ажиллах зорилго тавьж байгаа. Айл өрхүүдээр ороод хөдөлмөрийн чадвартай хүн байвал яагаад хөдөлмөр эрхлэхгүй байгаа, орлогоо нэмэгдүүлэхийг эрмэлзэхгүй байгааг маш зөв тодорхойлохоор энэ хуулийн төслийг оруулж ирсэн. Энэ жил манай яам 5,000 өрхийн амьжиргааны түвшнийг дээшлүүлэх зорилт тавиад тодорхой хэмжээнд төсөв зарцуулсан

913

Х.Тэмүүжин : Шүүх аль эрт шүүх биш болоод, өөрөө яллагч болж хувирчихсаны шинж

Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд байгаа шударгаар шүүлгэх эрх буюу иргэний үндсэн эрхийн заалт байна. Энэ шударгаар шүүлгэх эрх дотроо хоёр агуулгатай

1 082

БАЙР СУУРЬ: Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэн, хэн юуг өгүүлэв

2026-10-29 12:11:382026-10-29 12:15:07 УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо аравдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцэж, гишүүдийн асуулт, хариултыг сонслоо. УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа шинэчлэлийн үр дүнг төсвийн хэмнэлтээр бус ядуурал хэдэн хувиар буурснаар хэмжих ёстойг онцолж, халамж авдаг иргэдийн эрх хязгаарлагдах эсэх, хөдөлмөр эрхлэлтийн бодит үр дүнг хэрхэн тооцох талаар асуув. Сайд Т.Аубакир одоогийн 2.7 их наяд төгрөгийн халамжийн зардлаас хүүхдийн мөнгө зэрэг хүний хөгжилд чиглэсэн дэмжлэгийг ялгаж үзвэл зорилтот халамжийн хэмжээ 700 орчим тэрбум төгрөг болохыг тайлбарласан юм. Яамны Нийгмийн халамжийн бодлогын газрын дарга Ю.Отгонбилэг асаргааны тэтгэмж авч буй 82 мянган иргэний 47 мянга нь ахмад настны асран хамгаалагчид болохыг мэдээлж, одоо халамж авч буй иргэдийн эрхийг хөндөхгүй, шинэ тогтолцоо 2028-2029 оноос үе шаттай хэрэгжинэ хэмээв. Хүнс тэжээлийн дэмжлэгийг 2025 оны байдлаар 17 мянга орчим өрхийн 103 мянган иргэн авч байна гэж сайд танилцуулав

860

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Оюу толгойн ногдол ашиг хэмээн нэрлэсэн, нэг хүнд 850 мянган төгрөг ногдох мөнгө тараах тухай сураг гарахад иргэд дор бүрнээ төлөвлөгөө зохиож эхэлсэн. Ээжүүд хүүхдийнхээ өвлийн хувцсыг авна, зарим нь зээлээ төлнө, идшиндээ явна

815

МАН-ЫНХАН: Намын хагарлын бэлгэ тэмдэг Г.Занданшатарыг үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдгээр өргөмжлөх юм уу…?

Монгол Улсын Ерөнхийлөгч бол Монголын ард нийтийн эв нэгдлийн бэлгэ тэмдэг. Хуульд: Монгол Улсын Ерөнхийлөгч нь Үндсэн хуулийн дагуу төрийн тэргүүн бөгөөд Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн гэж буй

1 049

Н.Алтанхуяг ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хууль, эрхзүйн хаалтгүй болжээ

Улсын дээд шүүх баасан гарагт хуралдав. Хуралдаанаар Хөгжлийн банкны гэх тодотголтой 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох хэрэгт шүүгдэгч нарын гаргасан гомдлыг хэлэлцжээ. Оролцогчдын гаргасан гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй байх тул хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ. Хөгжлийн банкны гэх тодотголтой хэрэгт нэр холбогдсон 42 хүний нэг нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг

1 080

Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай…

УИХ-ын гишүүн Ц.Баатархүү нар хотын газрын асуудлаар сонсгол хийхээр болж. Нийслэлд 92-25 оны хооронд олгосон газар олголтын асуудлаарх Хянан шалгах түр хороо байгуулах тогтоолыг 26 оны 10 дугаар сарын 23-ны өдөр УИХ-ын чуулганаар баталж

867

Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийг хуримтлалын санд төвлөрүүлж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны салбарт зарцуулна

Ерөнхий сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.10.23/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Ерөнхий сайд Н.УЧРАЛ: Ногдол ашгийн хэмжээг яг хэдэн төгрөгөөр авах вэ гэдгээ эцэслэн тохиролцож, Монгол Улс хуулиараа баталгаажуулах шаардлагатай. Тиймээс Засгийн газар ирэх оны төсөвт “Оюу толгой” компаниас авах ногдол ашгийг тодорхой дүнгээр тусгаж, юунд зарцуулахыг нь орлого, зарлагын төлөвлөгөөнд суулган батлуулах замаар хуулийн шаардлага тавихыг зорьсон

1 177

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Холбооны бүгд найрамдах Герман улсад хийж буй айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Их зохиолч Д.Нацагдоржийн суралцсан Лайпцагийн их сургуульд түүний багшийн хамт дурсгалын самбар байршуулав. Энэ бол Д.Нацагдоржийн Германд суралцаж байсан түүх, Монголын утга зохиолын өв, хоёр орны соёлын харилцааг 100 жилийн дараа илүү их бататгаж буй бэлгэдэлт үйл явдал юм

976

Р.Сэддорж: Төсвийн төслийг засаж залруулахгүй л бол биднээр хэлэлцүүлж яах юм

Улсын Их хурлын гишүүн Р.Сэддоржтой ярилцлаа. -Энэ оны төсвийн тодотголыг баталсан. Төсвийн тодотгол дээр та ямар байр суурьтай байгаа вэ? -Энэ удаагийн төсвийн тодотгол хуримтлагдсан асуудлуудаа шийдсэн, сайн тодотгол боллоо гэж миний хувьд үзэж байгаа

974

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Уг хууль батлагдсанаар төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсвийн тогтвортой байдлын тусгай шаардлагыг зөрчихгүйгээр төсөвт оруулах боломж үүсэх юм. Б.Энхбаяр: Ирэх оны төсөвт 3.4 тэрбум төгрөгийн ногдол ашгийн орлого төвлөрүүлнэ Хуулийн төсөл санаачлагч ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр "Төсвийн хүрээний мэдэгдлийг батлах үед тухайн төсвийн жилийн урьд оны төсвийн үлдэгдлийн эцсийн хэмжээ тодорхой болоогүй байдаг

1 025

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Төсвийн алдагдал тутамд төгрөг хэвлэгдэнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Оюутолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг болон 2027 оны төсөвтэй холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Гантөмөр тус гурван их наяд төгрөгийг ард иргэдэд тарааж өгөх ёстой асуудлаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Үнийн дарамтад байгаа монголчуудын төлөө УИХ, Засгийн газар юу хийж чадах вэ гэдэг асуултад хариулах цаг нь болсон. Тиймээс Оюутолгойгоос гурван их наяд төгрөгийн ногдол ашгийг авах хэрэгтэй

998

Суурь тэтгэврийн дээд хэмжээг 300,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтийг тогтоох тухай" Засгийн газрын тогтоол батлагдлаа. Засгийн газраас өргөн барьсан 2026 оны улсын төсвийн тодотголыг УИХ хэлэлцэн баталснаар 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхлэхээр болсон. Энэ хүрээнд суурь тэтгэврийн үндсэн дүнг 100,000 төгрөг, суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах тогтмол дүнг 40,000 төгрөг, шимтгэл төлсөн жил тутамд тооцох дүнг 5,000 төгрөг, суурь тэтгэврийн дээд хэмжээг 300,000 төгрөгөөр тус тус тогтоолоо. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан нөхцөл, шаардлага, суурь тэтгэврийн хэмжээг тооцох томьёо болон тогтоолд заасан үзүүлэлтүүдийг баримтлан суурь тэтгэврийн хэмжээг тооцож, хуульд заасан хугацаанаас эхлэн олгохыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргалд даалгав. Тухайлбал нийт 240 сар буюу 20 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, авч байгаа тэтгэврийн хэмжээ нь 769,000 төгрөг бол тэтгэвэр авагчийн суурь тэтгэврийн хэмжээ 201,550 төгрөг

1 314

435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛНЭ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны аравдугаар сарын 21-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. ​​​​​​​ “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ. Ирэх 2027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна

1 182

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд...

2027 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болоход найман сар хүрэхгүй шахуу хугацаа үлдэж байна. Ерөнхийлөгч бол Монголд ганц байдаг албан тушаал. Тэр бол дээд эрэмбийн суудал. Бараг үлгэрийн юм шиг тансаг амьдралд умбадаг бололтой. Харин ард түмнийхээ төлөө зүтгэх гэдэг үүрэг байдаггүй бололтой харагддаг. Үе үеийн Ерөнхийлөгч ард түмнийхээ төлөө тийм юм хийсэн гэсэн зүйл байгаа юу. За яах вэ цаазын ялгүй болгосон гэсэн ганц зүйл л санаанд үлдсэн байна. Гэхдээ энэ бол тийм хүнд хэцүү ажил биш. Үл ялиг зориг, санаа л хэрэгтэй байв. Ингээд Монголын хаан ширээнд хэн хэн санаархаж байна вэ. Энэ талаар тоймлоё.

1 070

ТАНИЛЦ: УИХ-ын гишүүн У.Отгонбаярын санаачилсан "Үндэсний их баяр наадмын тухай хууль"

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилж, төслөө D.parliament.mn цахим платформд 10-р сарын 13-ны өдөр байршуулан иргэдийн саналыг авч эхэллээ. Хуулийн төслийн, 101.1. Улсын баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулдаг шигшмэл, бүсийн үндэсний хурдан морины уралдаанаас гадна хаврын хурдан морины уралдааныг аймаг, нийслэлд жил бүр зохион байгуулж болно.101.2. Энэ хуулийн 101.1-д заасан хаврын хурдан морины уралдааныг хаврын тэргүүн сарын шинийн 15-ны, эсхүл түүний доторх аль нэг өдөр цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан товлож, зохион байгуулна. Уралдааны товыг Засгийн газрын шийдвэрээр тогтооно.101.3. Хаврын хурдан морины уралдаан зохион байгуулахдаа дараах шаардлагыг хангасан байна:101.3.1. Морь уралдуулах замыг тусгайлан засаж, аюулгүй байдлыг бүрэн хангаж, уралдуулах;101.3.2. Уралдааны морийг 14 болон түүнээс дээш насны уралдаанч хүн унаж уралдуулах;101.3.3. Уралдаанч хүнийг энэ хуулийн 13.2-т зааснаас өөр дулаанаа хадгалдаг, салхи, ус, цас нэвтрүүлдэггүй хувцас, осол, гэмтлээс хамгаалах хэрэгсэл өмсгөж уралдуулах бөгөөд эдгээр хувцас, хэрэгсэл нь сэрүүний улиралд тохирсон байх;101.3.4. Уралдаанч хүнийг энэ хуулийн 10.2-т заасан даатгалд заавал даатгуулж, өөрийнх нь хүсэлтийг үндэслэн түүнтэй болон түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй гэрээ байгуулсан байх; ..

1 081

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ХБНГУ-д 14 жилийн дараа хийж буй төрийн айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар 2026 оны аравдугаар сарын 19-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийхээр Берлин хотноо хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгчийг Берлин-Бранденбургийн олон улсын нисэх онгоцны буудлын тусгай бүсэд Холбооны Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга Дөрте Дингер, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Томас Граф, Ж.Оюунбаатар болон албаны бусад төлөөлөгч угтан авав. Ерөнхийлөгчийн хөлөглөсөн нисэх онгоцыг ХБНГУ-ын агаарын хилээр нэвтэрснээс эхлэн Германы нисэх хүчний онгоц хамгаалан дагалдаж, онгоцыг газардсаны дараа хүндэтгэлийн нислэг хийв. Нисэх онгоцны буудалд Холбооны Зэвсэгт хүчний хүндэт харуул жагсаж, ёслолын 21 буудлага үйлдэн хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын төрийн тэргүүний ХБНГУ-д 14 жилийн дараа хийж буй төрийн айлчлал хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойн хүрээнд болж байна

1 012

М.Энхсайханыг АН-ынхан намдаа урьж ажиллуулаасай

Монголын улс төрд багагүй мэдлэг, туршлага хуримтлуулсан хүмүүс цөөнгүй бий. Гэвч тэдний зарим нь улс төрийн өрсөлдөөн, нам доторх зөрчил, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан идэвхтэй улс төрөөс холдож, хуримтлуулсан туршлага нь төрийн бодлогод төдийлөн ашиглагдахгүй үлдэж байна. Нөгөөтэйгүүр залуучуудыг л улс төрд түлхүү дэмжих нь зөв гэсэн туйлшрал бас их дэлгэрэх боллоо

1 48215235006a32326b09f072
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.