2111-р сар, 2026Бямба гараг

Улс төр

1 943 мэдээ · 697–720 харуулж байна

Боловсролын яамаа ХҮН намын бүтэлгүй нөхдөөс эртхэн шиг салгая

УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газарт ХҮН нам орж, Шадар сайд, Боловсролын сайдын суудлыг авч, цөөнгүй намын гишүүд нь Боловсролын яам болон Шадар сайдын ажлын албанд ажиллах болсон. Анх энэ шийдвэр нь “шинэ үеийн улс төр”, “мэргэшсэн засаглал” бий болох юм биш биз гэсэн найдварын олон нийтэд төрүүлж байлаа. Гэвч бодит байдал дээр боловсролын салбарын бодлого, удирдлагын түвшинд тогтворгүй байдал, маргаан, шүүмжлэл тасрахгүй үргэлжилж байна. Боловсролын сайд П.Наранбаярын гаргасан шийдвэрүүд олон нийтийн эсэргүүцэлтэй удаа дараа тулгарсан

1 982400256365b9db8d707224

АН: Нэр дэвшигч сонгогдоогүй тохиолдолд "дэнчин"-г буцаан олгоно

АН-ын Улс төрийн зөвлөлөөс дотоод сонгууль зохион байгуулах журмыг шинэчлэн баталжээ. Үүнийг дагуу АН гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг эхлүүлж, гуравдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын 1-ний хооронд дотоод сонгуулиа зохион байгуулах, дөрөвдүгээр сарын 7, 8-нд Их хурлаа товлон хуралдуулж, намын удирдлагаа батламжлахаар төлөвлөсөн байна. АН-ын Улс төрийн зөвлөлөөс баталсан дотоод журмын онцлох заалтуудыг хүргэе. Намын дотоод сонгуульд “нэр дэвшигч” нь сахилгын шийтгэлгүй байхаас гадна Үндсэн дүрэмд заасан дараах нөхцөлийг хангасан байна. Намын Их хурлын төлөөлөгч, нийслэлийн анхан шатны байгууллагын дарга, тэргүүлэгч гишүүний сонгуульд нэр дэвшигчийн хувьд тухайн сум, тосгон, баг, хорооны намын гишүүн байна. Сум, тосгоны намын хорооны гишүүний сонгуульд нэр дэвшигчийн хувьд тухайн аймаг, дүүргийн харьяалалтай гишүүн байх ба зөвхөн нэг сум, тосгоны намын хорооны гишүүнд нэр дэвшинэ

1 710

УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна

УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, “Шангрила” зочид буудлын B1 давхарт байрлах цэнгээний газарт болсон. Эх сурвалжийн мэдээллээр хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

1 229

Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй

Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг иргэдийн гомдол, мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагч торгож, автомашин

1 203

МАН, АН-аас томоохон “урсгал” салж Үндэсний эвсэлтэй нийлжээ

Монголын улс төрийн намуудад “даяарчлал” явагдаж байна. Хэдийгээр, үзэл баримтлал, улс төрийн чиг хандлагууд нь тэс өөр боловч улс төр, эдийн засаг, нийгмийн олон асуудалд нэг ижил байр суурьтай байх нь элбэгшив

4 519

Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа

​​​​​​​ Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг дуучин, Монгол Улсын Ардын жүжигчин Энхбатын Амартүвшинд өнөөдөр гардуулж, хүндэтгэл үзүүллээ. Монголын залуучууд оюун ухаан, урлаг, спортын амжилтаар улсынхаа нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөж байгаагийн тод жишээ болсон, дэлхийн шилдэг баритон Амартүвшинд баяр хүргээд цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүслээ. 2025 оны Rome Opera Star Award-ын “Best Baritone”шагнал хүртсэн нь Оскар, Грэммийн шагналтай дүйцэхүйц шагнал юм гэж Ерөнхий сайд хэллээ

1 173

Оюутолгой: Монгол Улс ба Рио Тинтогийн хоорондох өндөр бооцоот зөрчил

Асар том зэсийн уурхайн эргэн тойрон дахь 15 гаруй жилийн хурцадмал байдал 2025 оны 12-р сард дээд цэгтээ хүрлээ. Монгол Улс болон уул уурхайн аварга компани зөвшилцөлд хүрч чадах болов уу? Монголын Өмнөговьд байрлах Оюутолгойн зэс-алтны уурхай нь эртнээс парадокс буюу зөрчилт байдлын илэрхийлэл байсаар ирсэн

2 132

Ц.Мөнхтуяа: Багш нарын цалинг нэмэх нэрээр залилан хийсэн

Ардчилсан намын "4/11" хэвлэлийн бага хурал боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа: "Боловсролын салбарын багш нарын цалинг сайд нь 50% нэмсэн гэж зарласан хэдий ч багш нарын гар дээр очиж байгаа бодит нэмэгдэл нь ердөө 172,000 төгрөг байгаа нь үнэхээр харамсалтай байна. Үүнийг бид зүгээр хараад, яриад өнгөрөх биш, салбарынхаа цалин хөлсний тогтолцоог ойлгохгүй, зарчимгүй хандаж байгаа Наранбаяр сайдыг огцруулж, салбараа мэддэг, ойлгодог хүнээр удирдуулах шаардлагатай гэж үзэж байна. Үгүй бол энэ салбар улам доройтож, уналтад орох эрсдэлтэй байна. 2024 оноос хойш хоёр жил өнгөрч байхад Наранбаяр сайдын хэвлэлд өгсөн ярилцлагыг сонсоод их гайхлаа

1 233

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монголд үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ

УИХ-ын дарга Н.Учрал, Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт нар энэ сарын 4-нд Унгар Улсын ОТП банкны төлөөлөлтэй цахимаар ярилцлаа. Уулзалтаар ОТП банкнаас

1 266

Б.Эрдэнэсүхийг хүн алахыг завдах, хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах зэрэг зүйл заалтаар шалгаж байна

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаар түүний эхнэр О.Нарангарав хэвлэлд мэдээлсэн. шүүхээс хэргийг прокурорт буцааж, үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргасан байдаг

1 962

Сонгуулийн хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэжээ

Нэр бүхий иргэний өргөдлийн дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсэгт “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй.” гэж,58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт “Төрийн аудитын дээд байгууллага зардлын тайланг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянаж, дүнг нийтэд мэдээлэх бөгөөд нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд мэдээлнэ” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9, 13 дахь заалт, Арван ес1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтын зарим хэсгийг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж байна. Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй

1 078

Ерөнхийлөгчид нэр дэвшихээр горилж буй Лу.Гантөмөр С.Баярцогтыг гол өрсөлдөгчөө гэж үзэж байна

АН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр нэгэн сайтын ярилцлагад оролцох үеэрээ "Хятад гаралтай хүмүүс л юм тарихдаа сайн юм билээ. Сэлэнгэ хавийн хүмүүс" хэмээн ярьсан нь нийгмийн сүлжээнд ихээхэн маргаан дагуулж байна

1 200

Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил-2

“Зууны мэдээ” сонин Нийтийн эрх ашгийн төлөөх ээлжит бүтээлээрээ эрчим хүчний салбарын эдийн засгийн “доголдол”-ын асуудлыг хөндөж байгаа билээ. Өмнөх нийтлэлээрээ бид эрчим хүчний томоохон төслүүд болох Эрдэнэбүрэнгийн УЦС, Эгийн голын УЦС, Эрчим хүч-2 төсөл, "Тавантолгой дулааны цахилгаан станц" ТӨХК-д хийсэн төрийн аудитын дүгнэлтээр санхүүгийн ямар зөрчлүүд илэрсэн талаар хүргэсэн. Тэгвэл энэ удаа Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Дулааны III цахилгаан станц, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-д илэрсэн зөрчлүүдийг тоймлон хүргэж байна. Үндэсний аудитын газраас Эрчим хүчний сайдын хариуцдаг байгууллагуудын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, нийт санхүүгийн зөрчлийг 79.98 тэрбумд хүрсэн гэж дүгнэж, 189.1 сая төгрөгийн төлбөрийн 45 акт тогтоож, 74.53 тэрбум төгрөгийн 87 албан шаардлага хүргүүлж, 5.2 тэрбум төгрөгийн 75 зөвлөмж өгчээ. Аудит: УБЦТС ТӨХК 74 газартай ч санхүүгийн тайланд 44 гэж бүртгэсэн “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д аудитын шалгалт хийхэд, 6.9 тэрбумын зөрчил илэрчээ

1 336

Борлуулалтын орлого ₮1.5 тэрбумаас хэтрээгүй, татварын 90 хувийн буцаалт авъя гэтэл...

“…” ХХН нь 2024 онд нийт борлуулалтын орлого 1 тэрбум 901 сая төгрөг, үүнээс хасагдах зардлыг хасаж 1,131 сая төгрөгөөр татвар ногдох орлогоо тайлагнаж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2-т зааснаар хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтийг 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүргүүлжээ. Татварын байгууллагаас “... жилийн борлуулалтын орлого 1.5 тэрбум төгрөгөөс давсан буюу нийт борлуулалтын орлого нь 1,9 тэрбум учир татварын 90 хувийн буцаан олголтод хамаарахгүй” гэх үндэслэлээр татварын хөнгөлөлт эдлүүлэхээс татгалзжээ. “…” ХХН нь шүүхэд хандаж: “2025.03.14-ний өдөр татварын буцаан олгох хүсэлтийг цуцалсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн даргын 2025.04.14-ний өдрийн 03/705 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2-т заасны дагуу 101 сая төгрөгийн татварын буцаан олголт олгуулах”-ыг даалгах шаардлага гаргаж, үндэслэлээ “..

733

Эрх баригчид сонгуулийн хуулийг өөрчлөх үү?

Сонгууль дөхөх бүрд “шинэчлэгддэг” хууль бол сонгуулийн хууль. Үүнийг эрх баригчид сайжруулалт, боловсронгуй болголт гэж нэрлэдэг ч бодит байдал дээр энэ нь эрх мэдлээ хадгалах, улс төрийн тооцооллоо баталгаажуулах алхам байсаар ирсэн. Сүүлийн хэдэн сонгуулийн хуулийн өөрчлөлтөөс харахад л ойлгомжтой. 2012 онд - Холимог тогтолцоо нэвтрүүлж, намын жагсаалт анх удаа орж ирэв. Энэ нь парламентын бүрэлдэхүүнд шинэ хүчнүүдийг оруулсан ч удалгүй “тогтворгүй парламент”-ын шалтгаан болж байсан гэхэд болно. 2016 он - Холимог тогтолцоог бүрэн халж, цэвэр мажоритар системд шилжи

924

Канадын Ерөнхий Сайдын хэлсэн үгийг Монгол төр сайтар анхаарах ёстой

Дэлхийн эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал огцом өөрчлөгдөж буй энэ үед дундаж орнуудын өмнө тулгарч буй сорилт улам тодорхой болж байна. Энэ бодит байдлыг Канадын Ерөнхий Сайд Давосын Дэлхийн эдийн засгийн чуулган дээр хэлсэн үгэндээ ил тод, шулуухан тодорхойлсон нь олон улсын анхаарлыг татсан юм. Түүний илтгэл нь зөвхөн Канадын ирээдүйн бодлогын чиглэлийг бус, дэлхийн дундаж орнууд ямар байр суурь баримтлах ёстойг харуулсан бодит анхааруулга болсон бөгөөд Монгол Улсын төр засаг ч үүнээс тодорхой сургамж авах учиртай. Канадын Ерөнхий Сайд дэлхий дахин өмнөх шигээ “дүрэмд суурилсан, тогтвортой” орчинд амьдрах боломжгүй болсныг онцолсон

1 116
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.