2111-р сар, 2026Бямба гараг

Улс төр

1 943 мэдээ · 769–792 харуулж байна

Х.Тэмүүжин: Монголд нэг нам засаглаж байна. Удахгүй нэг хүн засаглаж магад

​​​​​​​ УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн Үндсэн хуулийн тухай илтгэлийг сийрүүлэн хүргэж байна. Хүн бүрийн ярих дуртай цагаан дээр хараар гэдэг үгийн утга нь хэн ч маргахгүй шүү дээ, цагаан дээр хараар биччихсэн. Хууль нь ийм байгаа юм гэдэг агуулгыг илэрхийлдэг үг байх

1 403

Г.Занданшатар: Ус, дулааны үнэ тарифыг нэмэх асуудлыг эхний хагас жилдээ хөндөхгүй

​​​​​​​ Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлийн болон 21 аймгийн засаг дарга, ИТХ-ын дарга нартай Төрийн ордонд уулзалт зохион байгуулж байна. Энэ үеэр ус, дулааны үнэ нэмэхтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Ерөнхий сайд Г.Занданшатар "Ус суваг, дулаантай холбоотой үнэ тариф бодитой байгаа асуудал юм. Улаанбаатар хотод ус түгээлтийн зардал 20 төгрөг байхад 1 төгрөгөөр өгөөд олон жил болсон

1 278

УИХ-ын дарга Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

Жил бүрийн Үндсэн хуулийн өдрөөр аль нэг салбарын эрх зүйн орчны шинэчлэлийг Улсын Их Хурлаас бодлогын цөмөө болгон тодорхойлж, хүний үндсэн эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг тухайн чиглэлд нийцүүлэн ажиллаж байхаар тогтсон. Улсын Их Хурлын дарга Н.Учралын санаачилгаар, энэ жилийг Хүүхэд хамгааллын жил болгон зарлаж, гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална гэсэн Үндсэн хуулийн заалтыг бүх шатанд хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн билээ

1 212

Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Л.Гантөмөр, М.Нарантуяа Нара, Д.Батлут нар cүүлийн сард нэг ч удаа хуралдаа суугаагүй

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы сүүлийн сарын ирцийн мэдээллийг танилцуулж байна. 2025 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний хооронд нийт 11 удаа чуулганы нэгдсэн хуралдаан болжээ. Энэ хугацаанд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Л.Гантөмөр, М.Нарантуяа Нара, Д.Батлут нарын гишүүд нэг ч удаа нэгдсэн хуралдаанд оролцоогүй байна. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, М.Нарантуяа Нара нар 11 удаа чөлөөтэй хэмээн бүртгүүлсэн бол Д.Батлут, Л.Гантөмөр нар 11 удаа эмнэлгийн чөлөөтэй, Х.Булгантуяа эмнэлгийн чөлөөтэй 9, гадаадад 1, тасалсан 1 гэж бүртгүүлжээ

1 625

Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны нэгдүгээр сарын 14-нд болж, 20 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Ерөнхий сайд Г.Занданшатар энэ сарын 11-12-нд Дорноговь аймагт ажилласан талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж, зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо. Замын-Үүд чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг олон улсын туршлага, бүс нутгийн онцлогт нийцүүлсэн стратеги, төлөвлөлт хийж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар санал боловсруулах, аж ахуйн нэгжид олгосон газар олголтын асуудлыг шалгаж, санал дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо. Мөн Замын-Үүд боомтыг цэгцлэх, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор гаалийн улсын байцаагчдыг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, боомтод ажиллаж байгаа хилийн хяналтын болон орон нутгийн засаг захиргааны байгууллага, аж ахуйн нэгжийн ажлын уялдаа холбоог нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах ажлыг эрчимжүүлэхийг даалгаад хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь эргэж харах ёстойг анхаарууллаа. Замын-Үүд сум дахь Хилийн цэргийн 0108 дугаар ангийн 48 айлын орон сууцны барилгыг бүрэн ашиглалтад оруулахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо. Ерөнхий сайд томилолтын хугацаанд Замын-Үүд чөлөөт бүс, Замын-Үүдийн авто замын боомтын зорчигч, ачаа тээврийн цогцолбортой тус тус танилцаж, боомтод үйл ажиллагаа явуулж байгаа хил, гааль, хяналтын байгууллагын удирдлага, зорчигч, ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл болон Замын-Үүд сумын иргэдтэй уулзалт хийсэн. Мөн Алтанширээ дэх аж үйлдвэрийн парк, Сайншанд суманд баригдсан Мандах наран хорооллын бүтээн байгуулалттай танилцаж, Дорноговь аймгийн иргэдтэй уулзалт хийсэн юм. Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа "Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөө шинэчлэн баталж, төлөвлөгөөтэй нийцүүлэн бүрээр салбар төлөвлөгөөг шинэчлэн баталж, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг, гамшгаас хамгаалах албаны болон аймаг, нийслэл, сум, дүүргийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн батлахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Дэлхий дахинд гамшгийн тохиолдол сүүлийн 20 гаруй жилд эрс нэмэгдсэн. Тухайлбал, 2000-2009 онд гамшгийн давтамж хамгийн оргил үедээ буюу нэг жилд тохиолдсон гамшгийн тоо 350-500 болтол огцом нэмэгдсэн бол 2021-2030 онд гамшгийн тохиолдол 40 орчим хувиар нэмэгдэх магадлалтай

1 630

Т.Аубакир: Тэтгэврийн доод хэмжээг 50 хувь нэмэх тухай ахмадуудын хүсэлтийг Ерөнхий сайдад уламжилсан

2026 онд ахмадуудын тэтгэврийг жигд 80 мянган төгрөгөөр нэмсэн. Улсын хэмжээнд 537 мянган тэтгэвэр авагч бий бөгөөд тэтгэврийн нэмэгдэлд 474.7 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Шинэ он гарсаар ахмадууд тэтгэврийн доод хэмжээг 50 хувь нэмэгдүүлэхийг шаардаж, хэвлэлийн хурал хийсэн бөгөөд энэ асуудлаар ГБХНХ-ын сайд Т.Аубакиртай уулзжээ.Сайд Т.Аубакир, Тэтгэврийн доод хэмжээг 50 хувиар нэмэгдүүлэхийг хүссэн ахмадуудын хүсэлтийг Ерөнхий сайдад уламжилсан

1 173

Үе үеийн УИХ-ын дарга нарт хүндэтгэл үзүүлжээ

Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал үе үеийн парламентыг удирдан чиглүүлж байсан Улсын Их Хурлын дарга нар болон Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүлж, уулзалт зохион байгуулав. УИХ-ыг удирдан чиглүүлж байсан төрийн зүтгэлтнүүдтэй санал бодлоо солилцож, хүндэтгэл үзүүлэхээр Улсын Их Хурлын дарга Н.Учралын санаачлан, зохион байгуулж буй энэхүү уулзалтад БНМАУ-ын Дэд Ерөнхийлөгч асан, Улсын Бага Хурлын даргаар ажиллаж байсан Р.Гончигдорж, Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, З.Энхболд, М.Энхболд нар хүрэлцэн ирсэн юм

1 313

Р.Чингисийн оронд хурандаа Н.Лхагвасайханыг томилжээ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар хурандаа Н.Лхагвасайханыг Дотоодын цэргийн штабын даргаар томиллоо. Хурандаа Н.Лхагвасайхан нь Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны даргаар ажиллаж байгаад энэхүү албан тушаалд томилогдож байгаа юм. Өнгөрсөн сарын 23-ны орой хугацаат цэргийн алба хаагчид нэгнийхээ биед халдаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн

1 128

Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэХ.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ

Нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлшийг энэ халаалтын улиралд хэрэглэж байна. 2026 онд дотоодод үйлдвэрлэсэн хагас коксон түлш хэрэглэнэ. Хагас коксон шахмал түлшний үйлдвэрийн асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Дорноговь аймагт ажиллаж байна. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хот гэлтгүй 21 аймаг 330 сумыг зэрэг цахилгаан, дулааны станцад холбоход цаг хугацаа болоод санхүүгийн боломж байхгүй учраас хагас коксон шахмал түлшний үйлдвэр Монгол Улсад нэн тэргүүний хэрэгцээтэй байна

1 112

Дубай руу аялсан татварын газрын дарга нарт хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Сангийн сайд Б.Жавхлан, Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран нартай уулзаж, нийслэлийн татварын газар, хэлтсийн удирдлагууд аялал зугаалгаар явсан асуудлыг тодрууллаа. Үндэсний татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран Дубай явах арга хэмжээнд Нийслэлийн татварын газрын дарга болон дүүргүүдийн татварын хэлтсийн дарга, албан хаагчдыг оролцуулах боломжгүй гэдгийг Татварын ерөнхий газрын даргын хувьд биечлэн хэлж үүрэг болгосон ч албан хаагчид Дубай явсан мэдээллийг дараа нь авсан. Урьдчилж хэлж сануулсаар байтал гадаад явсан алба хаагчид одоогоор Монголд ирээгүй байна гэсэн тайлбар өглөө. Ерөнхий сайд Г.Занданшатар татварын албанд шинэчлэл хийж, иргэдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг, чирэгдэл бага учруулдаг, хууль зөрчсөн хүмүүстэй хариуцлага тооцдог зарчмыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэдгийг онцоллоо. Нэг асуудлаас болж чин шударгаар ажиллаж буй татварын алба хаагчдын нэр хүнд унаж байна

1 421
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.