Улс төрийн намуудаас Ерөнхийлөгчийн сонгуульд “горилогчид”
2027 онд Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Сонгуулийн бэлтгэл ажил улс төрийн намууд дотор улам эрчимжиж байна. Үндсэн хуульд "Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо оршин суусан, Монгол Улсын иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно" гэж заасан. Тэгвэл парламентад суудалтай улс төрийн намууд энэ шалгуурт тэнцэх, олон нийтийн дунд рейтинг, нэр хүнд өндөртэй улстөрчдөө өрсөлдөөнд оруулна. Нам дотор Ерөнхийлөгчийн сонгуульд “горилогчид” ч эрчимжээд эхэлжээ. АН-аас намын дарга асан, УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин, С.Баярцогт нарын нэр яригдаж байна. С.Баярцогтын хувьд нэлээд хугацаанд нам жим байсан ч саяхан болсон Оюу Толгойн гэрээний сонсголоор ил гарав. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хувьд телевиз сайтын ярилцлага болгонд нэлээд идэвхтэй “уягдаж” харагдана лээ
























.gif)