Эх сурвалж: MET Norway · 07:09-д шинэчилсэн
1 943 мэдээ · 817–840 харуулж байна
УИХ-ын дарга Н.Учрал "Чөлөөлье" санаачилгыг дэвшүүлж байгаагаа зарласан.
Ойрмогхоны хэдэн хоногт Хотын мээр Х.Нямбаатар хамгийн муу хүн болж хувирах шинжтэй байна. Сошиалаар л даа
Төрийн өмчит 18 компанийг хувьчлах буюу “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг Засгийн газар санаачилж, УИХ-д өргөн мэдүүлсэн. Түүгээр “…Төрийн өмчит “Монголын цахилгаан холбоо” ХК, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК, “Үндэсний давхар даатгал” ХК, “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Хөдөө аж ахуйн корпораци” ХХК, “Шивээ овоо” ХК, “Багануур” ХК; “МИАТ” ТӨХК; “Төрийн банк” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ, “Дулааны III цахилгаан станц” ХК, “Дулааны IV цахилгаан станц” ХК, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ХК, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК, “Амгалан дулааны станц” ТӨХК зэрэг 18 хуулийн этгээдийн энгийн хувьцааг нэмж гарган, биржээр олон нийтэд нээлттэй худалдах”, “...Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой “Дулаан шарын гол” ТӨХК, “Цемент шохой” ТӨХК, “Монгол шуудан” ХК,"Багануур дулааны станц” ТӨХК, "Налайхын дулаан станц” ТӨХК, “Хөвсгөл дулааны станц” ТӨХК, “Ховд дулааны станц” ТӨХК, “Улаангомын дулааны II станц” ТӨХК зэрэг 8 компанийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдах”, “Эрдэнэс Монгол” ХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Мэдээлэл технологийн үндэсний парк” ТӨҮГ, “Автоимпекс” ХК; “Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл технологийн цогцолбор" ХХК, “Автозам засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК зэрэг долоон төрийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах, нэгтгэх, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” хэмээн тусгажээ.УИХ уг төслийг хэлэлцэхээр шийдсэн. Гишүүдээс улстөржих үйлдэл гарах авч төслийг батлах нь бараг тодорхой харагдаж байна
УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг "Төрийн эрхийг хууль бусаар авах" зүйл ангиар яллагдагчаар татжээ.
УИХ-ын чуулганы баасан гарагийн /2025.12.26/ хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх хянан шалгах
УИХ-ын дарга Н.Учрал Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг гаргаад УИХ-аар хэлэлцэж байна.
Сүүлийн үед хуульч Б.Гүнбилэг сав л хийвэл би үнэгүй хийгээд өгье,
“Хөгжлийн банкны” гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдтэй холбогдох хэргийг шүүх хурал 2023 оноос хойш шүүх дамжин явж байна.
Баялгийн хулгайтай тэмцэх ажлын хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн нэгдсэн тооллого хийх, АМНАТ төлөлтийг шалгах ажлын хэсгийг 2025 оны 08-р сарын 27-ны өдөр байгуулсан. Уг ажлын хэсэг Засгийн газрын хуралдаанд тооллогын явцын талаар танилцууллаа. 1994 онд Ашигт малтмалын тухай хууль батлагдсанаар тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 18412 лиценз олгожээ
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайд Ганзоригийн Дашням бусдаасаа хамгийн хөрөнгө ихтэй сайд аж.
МАН-ынхан өнгөрөгч зургадугаар сард айхтар алдаа хийсэн юм. Өмнөхөө унагаад өнөөгийн Ерөнхий сайдыг сонгохдоо УИХ-ын гишүүн биш хүнийг томилсон
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болж 40 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Татварын багц хуулийн шинэчлэлийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Татварын багц хуулийн шинэчлэлээр; Иргэн, өрхийн орлогыг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орон сууцжуулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн татварын бодлого хэрэгжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг иргэн, өрх бүрд хүртээнэ. Иргэдийн сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтыг 100 хувиар, үүнээс нэг сая төгрөг хүртэлх худалдан авалтыг 50 хувиар, үүнээс давсан хэсэгт 20 хувиар тус тус НӨАТ-ыг хөнгөлж буцаан олгоно. Хөдөлмөр эрхэлж буй иргэдийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний буюу сарын 500 мянган төгрөг хүртэлх орлогыг 100 хувь хөнгөлж буцаан олгоно. Бүх нийтээрээ тэгш, шударга татвар төлөх эрх зүйн орчныг бүрдүүлэх хүрээнд үйл ажиллагааны орлогыг шатлалд хамрагдуулах, хялбаршуулсан горимоор тайлагнах босго дүнг 400 сая төгрөг болгож, үйл ажиллагааны орлоготой иргэдэд татварын хөнгөлөлт эдлүүлнэ. Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суух иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх, эрчим хүчний хэмнэлттэй, хүртээмжтэй, ногоон барилгыг нэмэгдүүлэхэд 15 сая төгрөг хүртэлх татварын хөнгөлөлт үзүүлнэ. Татвар төлөгчийн татвар төлөх, тайлагнах үйл ажиллагааг хялбаршуулах, үүсэж болзошгүй татварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор татварын албанаас тайлангийн төслийг урьдчилан бэлтгэн хүргүүлдэг болно. Бүх нийтээрээ шударга төлдөг татварын тогтолцоог бүрдүүлэх зорилгоор татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөөс үл хамааран татвар төлөгч хамгийн багадаа нэг хувиар татвар төлөх зохицуулалтыг тусгана. Аж ахуйн нэгжийн татварын хэмжээг бууруулна Аж ахуйн нэгжийн 25 хувиар татвар төлөх босгыг зургаан тэрбум төгрөг байсныг 10 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, 6-10 тэрбум төгрөгийн ашгийн татварыг 15 хувь болгон бууруулна. Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжих хүрээнд нэг хувиар татвар төлөх орлогын босгыг 1.5 тэрбум төгрөг байсныг 2.5 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, гурван жил хөнгөлнө. Жижиг дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор жилийн үйл ажиллагааны борлуулалтын орлого нь 400 сая төгрөгөөс бага татвар төлөгч нь НӨАТ-ын хялбаршуулсан горимд хамрагдаж, татвараа сараар бус улирлаар төлөх боломжтой болно. Аж ахуйн нэгжүүдийн хүний нөөцийн хөгжлийг дэмжих зорилгоор ажилтнаа сургах, мэргэшүүлэх болон ажилтны хувийн хэрэгцээний зардлыг хасагдуулахыг зөвшөөрч, зардлыг төлсөн НӨАТ-ыг хасах боломжийг нээнэ. Баримтгүй худалдан авалтыг бэлэн бусаар хийсэн тохиолдолд үнийн дүнд НӨАТ шингэсэн гэж үзэж, хасуулах эрхийг нээнэ. Аж ахуйн нэгжүүдийн хууль даган мөрдөлтийн түвшин, үйл ажиллагааны цар хүрээг харгалзан дотоод болон импортын НӨАТ-ын төлбөрийг гурван сар хүртэл хугацаагаар хойшлуулах боломжийг бүрдүүлж, аж ахуйн нэгжийн мөнгөн урсгал, уян хатан байдлыг дэмжинэ. Үндсэн хөрөнгийн худалдан авалтад төлсөн болон оршин суугч бус этгээдээс авсан ажил, үйлчилгээний НӨАТ-ыг хасалт хийх боломжийг бүрдүүлнэ. Аж ахуйн нэгжийн гадаадад гарсан үйлчилгээний зардлыг хасагдах зардалд тооцохыг зөвшөөрнө. Татвар төлөгчдөд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, дэмжинэ. Зөвлөн туслах үйлчилгээнд төвлөрсөн татвар, гаалийн байгууллагын бүтцийн шинэчлэл хийж, татвар төлөгчдөд хууль тогтоомжийн талаарх мэдээллийг илүү хүртээмжтэйгээр хүргэх, тэдгээрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн гарын авлага, заавар, зөвлөмжийг боловсруулан хүргүүлж, танхимын болон цахим сургалтад тогтмол хамруулна. Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломжийн талаар татвар төлөгчид мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилгоор хиймэл оюун ухаан болон их өгөгдөлд суурилсан, 24 цагийн турш тасралтгүй ажиллах автомат хариулагчийг ажиллуулна. Хариуцлагатай татвар төлөгчийг дэмжих, урамшуулах, татвар төлөгчийг татварын эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор гааль, татварын алба татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшнийг тодорхойлж, түвшин буурах нөхцөл бүрдсэн, татварын эрсдэлийн үнэлгээнд сөргөөр нөлөөлсөн тохиолдолд энэ талаар татвар төлөгчид мэдэгдэж, татварын тайлан, ногдлоо засах, зөрчлөө арилган татварын эрсдэлээс сэргийлэх боломжийг олгож, хууль даган мөрдөлтийн түвшин сайн албан татвар төлөгчийн НӨАТ төлөх хугацааг хойшлуулна. Сүүлийн хоёр татварын жилд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварын өр төлөх хугацааг татвар төлөгчөөс ирүүлсэн хүсэлтэд үндэслэн гурван сар хүртэлх хугацаагаар сунгах, өр төлөх хуваарийг харьяалах татварын албатай урьдчилан тохирно. Татвар төлөгч хяналт шалгалтаар тодорхойлогдсон татварын өрийг хүлээн зөвшөөрч, маргаагүй тохиолдолд түүний гаргасан хүсэлтэд үндэслэн татварын өрийг 12 хүртэл сарын хугацаанд татварын албатай урьдчилан тохирсон хуваарийн дагуу төлж болно. Гаалийн болон татварын албаны үйл ажиллагааг уялдуулж, хяналт, шалгалтын давхардлыг арилгах замаар татвар төлөгчдийг татварын эрсдэлд орохоос урьдчилан сэргийлнэ. Санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд орж, татварын өртэй татвар төлөгчийн банк дахь дансыг бүхэлд нь хаах бус 80 хувийг битүүмжилж, үндсэн үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг арга хэмжээг хуулийн төслүүдэд тусгажээ. Татварын шинэчлэлийн хүрээнд Засгийн газар, УИХ-ын Ажлын хэсэг хамтран ажиллаж, 2025 оны турш бүх нийтийн санал авлаа. 13 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгж, 180 мянга орчим санал ирүүлсний 52 хувь нь татвар бууруулах, хөнгөлөх, чөлөөлөх тухай байжээ. “Ачит Ихт”, “Эрдмин”, “Зэс эрдэнийн хувь” ХХК-д төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох санал, дүгнэлтийг хэлэлцэнэ Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 72 дугаар захирамжаар байгуулсан “Үндэсний баялгийн сангийн тухай” хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоогдоогүй стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулах эсэх асуудлаар санал боловсруулах, хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийн ажлын явцыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Ажлын хэсэг ажлаа эрчимжүүлж, Эрдэнэтийн зэс, молибдений ордын исэлдсэн хүдрийн үүсмэл ордыг түшиглэсэн катодын зэс үйлдвэрлэгч “Ачит Ихт” ХХК, “Эрдмин” ХХК, “Зэс эрдэнийн хувь” ХХК-д төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох санал, дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг даалгав. Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа. Аварга малчны шалгуур үзүүлэлтэд нэг малаас авах ашиг шимийг дээшлүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлээс олсон орлого, төлсөн татварын хэмжээ, үйл ажиллагаанд дэвшилтэт технологи нэвтрүүлсэн болон тариалангийн бүс нутагт мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлж, төрөлжүүлэн хөгжүүлсэн байдлыг голлох үзүүлэлт болгож, 2000-аас доошгүй малчин өрх тутамд нэг улсын аварга малчин өрх шалгаруулахаар болжээ. 1962 оноос Улсын аварга малчин шалгаруулж эхэлжээ
Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэрээр: "Түүнийг тусгай төлбөрөөр орлуулж, баялгийн санд хуримтлуулах, ард иргэдэд хүртээх бодлого нь Засгийн газрын тогтоол, Улсын Их Хурлын тогтоол, шийдвэр гарсны үндсэн дээр хэрэгжих учиртай хуулийн зохицуулалттай. Тэгэхээр Засгийн газар бүрдсэн гэж үзвэл Улсын Их Хуралд асуудлаа оруулж, зохих шийдвэрийг гаргуулан урагшлах ёстой гэж харж байгаа. Гэтэл найман сар болж байхад Засгийн газраас энэ асуудлыг УИХ-д оруулж ирэхгүй байна. Найман сарын хугацаанд Засгийн газрыг огцруулах асуудал гурван удаа яригдлаа
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Б.Нямжаваар ахлуулсан
Цахим орчинд "Хотын дарга Х.Нямбаатарыг хамгийн сайн ажилласан улстөрчөөр тодруулсан" гэх мэдээлэл цацагдсан.
Эрүүл мэндийн дэд сайдаар Г.Номин томилогдож хэдийнээ ажил үүргээ хүлээн авсан
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн (2025.12.23) хуралдаанаар Засгийн газар 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэхийг дэмжсэн юм. Энэ үеэр Сингапурын Темасек сан руу 100 гаруй удаа томилолтоор очсон тухай асуудал яригдав. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Төрийн өмчит компаниудын өөрчлөлтийн асуудлыг сүүлийн 30 жил ярьж байна. Бид хэдхэн тоон дээр анхаарлаа хандуулах ёстой
Сүүлийн жилүүдэд УИХ-ын гишүүд, сайд нар, агентлагийн дарга нарын хэт их гадаад томилолт энгийн үзэгдэл боллоо. “Хөрөнгө оруулалт татна”, “туршлага судална”, “олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ” гэх үгс тэдний тайлбарын байнгын чимэг
Популистууд “...Эх орон”, “...Ард түмэн”, “...Авлига”, “...Асар том хулгай” гэдэг дөрвөн үгийг голчлон ашиглана.
УИХ-ын чуулганы 2025 оны 12 сарын 23-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 84,6 хувиар эцэслэн баталлаа. Шүүгдэгчийг цагдан хорих таслан сэргийлэх үндэслэлийг тодорхой болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлийг шүүгдэгчид адил хамаарахаар, мөн хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон бол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болох бөгөөд ингэхдээ прокурор, оролцогчийн саналыг харгалздаг байх зохицуулалтыг тусгажээ. Мөн шүүх яллагдагч, шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн, өөрчилсөн, хүчингүй болгосон шийдвэр гаргасан бол уг шийдвэртээ тэдгээрийн үндэслэлийг заавал тусгаж байх зохицуулалтыг тусгасан байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цаг үеийн зарим асуудлаар мэдээлэл өглөө.
УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар
Дэд сайдтай холбоотой асуудал сүүлийн өдрүүдэд нэлээд яригдаж байна. Энэ нь нэгдүгээрт, орон тоо болон удирдах албан тушаалтны тоо нэмэгдэж байгаа хэрэг.
Сүүлийн 7 хоногт хамгийн их уншсан