Г.Дамдинням Засгийн газартайгаа зам нийлэхгүй байна
Г.Дамдинням Засгийн газартайгаа зам нийлэхгүй байна
Эх сурвалж: MET Norway · 07:39-д шинэчилсэн
1 943 мэдээ · 865–888 харуулж байна
Г.Дамдинням Засгийн газартайгаа зам нийлэхгүй байна
Шүүгч Л.Галбадарын “тангараг зөрчсөн” байж болзошгүй үйлдлүүдийг Сахилгын хороогоор шүүлгэнэ
Засгийн газар төсвийн алдагдлыг бууруулж, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор цалин хөлс, үйлчилгээний тогтмол зардал төдийгүй ажилтан, албан хаагч, зарим шаардлагагүй нэгж, хэлтсийг татан буулгахаар болсон. 2026 он улс орны хувьд хэмнэлтийн жил
“Оюу толгой” төслийг эргэн авч хэлэлцсэн хэлэлцүүлэг парламент дээр боллоо. Мөн ч үйлээ үзэж яваа толгой л доо
"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын гэр бүлийнхэн гүтгэгчдийг шүүхэд өгнө гэв
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир: Би хууль зөрчөөгүй учир урдах ажлаа хийгээд явах болно
Н.Энхбаяр: Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг нууцаас гаргах хэрэгтэй
Монгол Улс "Эдийн засгийн эрх чөлөөт байдлын индекс"-ийн хоёр шалгуурт муу оноо авчээ
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.12.15/-ийн хуралдаанаар үргэлжлүүлэн Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцлээ. Дэлхийн өв уламжлалын сангаас “Эдийн засгийн эрх чөлөөт байдлын индекс”-ийг засаглалын үр ашиг, Засгийн газрын оролцоо, зохицуулалтын үр ашигтай байдал, нээлттэй зах зээл гэсэн нийт 4 бүлэг 12 шалгуур үзүүлэлтийг ашиглан тооцдог байна. Манай улс 2024 онд нийт дүнгээрээ 176 улсаас 60.6 оноотойгоор 76 дугаар байрт эрэмбэлэгдэж, V түвшинд байна. Шалгуур үзүүлэлтүүдийн оноогоор нийт 176 орноос “өмчийн эрх”-ийн үзүүлэлтээр 92-т эрэмбэлэгдэж “муу”, “төрийн зарчимт байдал” үзүүлэлтээр 117-д эрэмбэлэгдэж “муу”, “бизнесийн эрх чөлөө” үзүүлэлтээр 79-т эрэмбэлэгдэж “дунд”, “хөрөнгө оруулагчдад ээлтэй байдал” үзүүлэлтээр 119-т эрэмбэлэгдэж “бага” гэж үнэлэгдсэн байна. Үүнээс үзэхэд иргэдийн эд хөрөнгө өмчлөх, эзэмших эрх чөлөөг хангах, төрийн албаны авлигатай тэмцэх, бизнесийн үйл ажиллагаанд аливаа төрөөс тавьсан хязгаарлалтыг бууруулах, хөрөнгө оруулалтын эрсдэлийг багасгах шаардлагатай байгааг хуулийн төсөл боловсруулагчид онцоллоо. Хуулийн төсөлд дараах зарчмын заалтуудыг тусгасан байна. Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн эдийн засгийн эрх чөлөөг хангах зарчмыг тусгасан
УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн жилд 22 удаа буюу хамгийн олон удаа гадаад руу явсан гишүүдийн нэг болжээ. Улсын төсвөөр явсан уу, хувийн зардлаар гадаад руу явсан уу? гэж сэтгүүлч түүнээс тодруулав. УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, Намайг хамгийн олон удаа гадаад томилолтоор явсан гэж сайтууд мэдээлсэн
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 15-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОНО Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлт, Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ итгэл-Эрс шинэтгэл” Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хүрээнд “Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2025-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Үндсэн чиглэлийн төсөлд агаарын тээвэр, эрчим хүч, санхүү, уул уурхай, даатгал болон худалдааны зарим чиглэлийн төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газруудын төрийн мэдлийн 10-66 хүртэлх хувийн хувьцааг Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд санал болгон худалдаж нээлттэй хувьцаат компани болгох, төрийн өмчит найман компанийн хувьцааг бүхэлд нь худалдах, төрийн өмчит долоон компани, үйлдвэрийн газруудыг нэгтгэх, нийлүүлэх, бүтцийн өөрчлөлт хийх саналыг тусгажээ
Монгол хөгжиж, дэвшиж байна уу? Аль эсвэл ухарч, уруудаж байна уу? Улаанбаатарын хувьд: суурь багатай, муутай шон шиг өндөр барилгууд, хад асган дундах зөрөг зам шиг нарийхан гудамжнууд, бүх хөдөлгөөний (машин, хүмүүсийн) түгжрэл, хөрс шороо, ус агаарын бохирдол, ямар ч төлөвлөлтгүй хотжилт, суурьшил, олон мянган хүний амь насыг хохироож, тахир дутуу болгож, өнчрөл хагацлыг үүдэж, олон айл өрхийн амьдралыг сүйтгэсэн буруу талдаа жолоотой, хуучин машинууд (актлагдсан, хэврэгшчихсэн) – энэ хөгжил, дэвшил мөн үү?... Зарим хүн мөн гэж, зарим нь ярвайж толгой сэгсэрч байна. Боловсролын яамны хувьд: Хүүхдүүд цэцэрлэгээр, сурагчид сургуулиар, сургуулиуд багшаар гачигдаж, багш нар нь ядууралд автлаа
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Дугаарын хязгаарлалттай холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас хийсэн мэдээллийг нягтлахад, автомашины дураарын хязгаарлалт хийх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, Тээврийн цагдаад албажиж ирээгүй бөгөөд хотын захиргаанаас амаар өгсөн чиглэлийн дагуу Тээврийн цагдаагийн алба мэдээлэл хийсэн байна. Энэ тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын даргад мэдэгдээгүй байсан. Хариуцлага яригдана
Улсын Их хурлын гишүүн Г.Уянгахишигтэй ярилцлаа. -ХҮН нам Их хурлаа өнгөрсөн бямба гарагт хийлээ. Энэ хурлаар ямар, ямар асуудлууд хэлэлцсэн бэ? -Манай ХҮН нам VIII ээлжит Их хурлаа зохион байгуулж, үндсэн дөрвөн асуудал хэлэлцлээ
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх талаар ТЦА, ЗХУТ-өөс өчигдөр мэдээлэл өгч арванхоёрдугаар сарын 15-31-ний өдөр 08:00-20:00 цагийн хооронд бүсчлэл хамаарахгүйгээр тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно гэж мэдээлж байлаа. Гэвч уг шийдвэрийг өчигдөр орой цуцалсан байна. Энэ талаар, Тээврийн Цагдаагийн Алба: Шийдвэр гаргах нь ТЦА биш болохоор цуцалсан талаар НЗДТГ-аас мэдэгдсэн. Харин НЗДТГ-ын хэвлэлийн хэлтэс: Хууль зүй, Дотоод хэргийн сайд уг шийдвэрийг түдгэлзүүлсэн байна гэсэн тайлбаруудыг өгөв. Тэгэхээр өнөөдрөөс автомашины улсын дугаарын хязгаарлалт хуучнаараа мөрдөгдөх юм байна
Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 2025 оны 12 дугаар сарын 08-12-ны өдрүүдэд гурван өдрийн турш Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулж, (2025.12.12) өндөрлөлөө. Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан тус хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Зулпхар, Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, Б.Жаргалан, Д.Пүрэвдаваа, Ө.Шижир нар ажиллаж байна. Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал сонсголыг хааж хэлсэн үгэндээ “Энэ удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Монголын парламентын түүхэнд зургаа дахь удаагийнх, дундаж ирц хамгийн өндөр буюу 70 хувьтай байлаа. Оюу толгой төсөл нь Монгол Улсын эдийн засаг, зөвхөн өнөөгийн монголчуудад төдийгүй үр хойч, дараа дараагийн үед чухал төсөл хэвээр байх болно
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Худалдааны хуулийг өргөн барих бэлтгэл ажлыг хангаж байна
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол /12.12/ Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор “Оюутолгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар сэдвээр шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авна. Тодруулбал, Хувь нийлүүлэгчдийн гэрээ (Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон)-ний хууль тогтоомжийн нийцлийн асуудал; тэдгээрийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын талаарх нотлох баримтуудыг шинжлэн судлах бол үдээс хойш Оюутолгой төслийн санхүүжилт ба далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө, түүний нэмэлт төлөвлөгөөний хамаарал, холбогдох үр дагаврын асуудлыг хэлэлцэнэ. Үүгээр гурван өдөр үргэлжилсэн Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан нотлох баримтыг шинжлэх судлах нээлттэй сонсгол өндөрлөх юм.Өнөөдрийн сонсголд 95 гэрч оролцоно. Сонсголд УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд асан С.Баяр, Тэргүүн Шадар сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Сангийн сайд асан С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Л.Гансүх, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш, “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирал асан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүх, УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва, “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн асан Н.Цэрэнбат, “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн асан Э.Баясгалан тэргүүтэй гэрчүүд оролцож байна. Өнөөдрийн сонсголоор Хөрөнгө оруулалтын гэрээний талаар ярьж, асуулт хариулт тавигдаж буй. О.Батнайрамдал "Монголчууд бид энэ төслөөс өгөөж хүлээж байна
Уг нь “...Оюу толгой төсөл Монголд ашигтай, ашиггүй” гэдэг дээр маргах ямар ч шаардлагагүй юм. Оюу толгойн ордыг ашиглаад 16 жил өнгөрлөө
УИХ 126 гишүүний 2025 онд гадаад томилолтод зориулж, хоёр орчим тэрбум төгрөг төсөвлөжээ. Гэтэл энэ мөнгөний 90 орчим хувийг эхний хагас жилд зарцуулсан байна
Булган аймгийн Засаг даргыг ажлаас нь чөлөөлөх шаардлага хүргүүлжээ
Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжилсэн юм. Сонсголоор хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулагдах үеийн санхүүжилт, үр дагаврын асуудлаар шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, гэрчүүдээс тайлбар авлаа. Өчигдрийн сонсголд нийт 109 гэрч дуудагдсаны 104-т мэдэгдэх хуудас хүргүүлжээ. Мэдэгдэх хуудас хүлээн авсан 104 гэрчийн 20 нь сонсголд оролцох боломжгүй талаар хүсэлт ирүүлсэн байлаа. 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээ болон хувь нийлүүлэгчдийн гэрээ хэрхэн байгуулагдсан талаар болон энэхүү гэрээнд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү хэрхэн яаж туссан мөн 2011 онд хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан хэрхэн яаж тодотгосон болон зээлийн хүү хэрхэн туссан талаар хянан шалгах шинжээч дүгнэлтээ танилцуулсан юм. Шинжээчийн дүгнэлт: Гэрээний төслийг боловсруулахдаа ил тод явуулна гэсэн ч хувь нийлүүлэгчдийн гэрээг байгуулахдаа нууцад авчээ Хамгийн анх хөрөнгө оруулалтын гэрээ 2007 оны долдугаар сарын 9-нд Засгийн газраас УИХ-д өргөн барьсан
Төрийн бүхий л шатны байгууллагын данс "хоосорсон" гэх шуугиан сүүлийн хэдэн өдөр дэгдэв. Тэгвэл өчигдөр үдээш хойш улсынхаа эдийн засгийг аврах мэдэгдлийг дараах гурван сайд танилцуулсан юм. - Сангийн сайд Б.Жавхлан: Шинэ жил, салбарын ойн баярыг төсвийн мөнгөөр тэмдэглэхгүй- -Ерөнхий сайд төсвийн ерөнхийлөн захирагч буюу сайд нарт үүрэг даалгавар өглөө. 2025 оны жилийн эцэс хүртэл батлагдсан төсвийн орлого бүрдүүлэлтэд онцгой анхаарч ажиллах. 2025 оны батлагдсан төсвийн хүрээнд орлогодоо тааруулж алдагдал нэмэхгүй байдлаар зардлаа эрэмбэлж ажиллах. Төсвийн нөхцөл байдал, татварын талаар ААНБ, ард иргэдэд үнэн зөвөөр мэдээлж ажиллах, бүх сайд эдийн засгийн идэвхжлийг дэмжихэд анхаарч ажиллах, төрийн бүх шатанд Хэмнэлтийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болгосон. Цалин, нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө, эрүүл мэндийн салбарын санхүүжилт, салбаруудаас гарч байгаа хөрөнгө оруулалт зардлыг тэргүүн ээлжид санхүүжүүлэх, энэ жил ч гэлтгүй цаашид Хэмнэлтийн хуулийг чанд сахиж, шинэ жил болон бусад баяр ёслолын арга хэмжээг төсвийн мөнгөөр тэмдэглэхгүй, бэлэг дурсгалын зүйлийг мөн төсвийн мөнгөөр бэлдэхгүй байх заалтыг нарийн чанд сахиж ажиллах, тэвчиж болох бүхий л зардлын жагсаалт гаргаж хэрэгжүүлж ажиллахаар боллоо. Энэ жилийн хувьд 140.8 тэрбум төгрөгийн Засгийн газрын нөөц хөрөнгө батлагдсанаар өнөөдрийн байдлаар 20 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна
Сүүлийн 7 хоногт хамгийн их уншсан