2111-р сар, 2026Бямба гараг

Улс төр

1 943 мэдээ · 889–912 харуулж байна

Д.Батбаяр: Асуудлыг шийдэхийн тулд эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх хэрэгтэй

– 2026 ОНЫ ТӨСӨВТӨӨ ДАХИН ТОДОТГОЛ ХИЙЖ ТААРНА БАЙХ- УИХ-ын гишүүн Далайн Батбаяртай төсвийн хүрээнд ярилцлаа. -УИХ Монгол Улсын 2026 оны төсвийг баталсан. Төсөвтэй холбоотойгоор онцлон хэлэх зүйл юу байна

1 079

З.Энхболд: Үл бүтэх шалтгаан яриад цахилгаан станц барихгүй байгаа нь 100 хувь Монголын Засгийн газрын буруу

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Энэ үеэр цахилгаан станцтай холбоотой асуудал яригдлаа. УИХ-ын гишүүн Ө.Шижир "Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгждэггүй хэдэн заалт байна. Манай улс эрчим хүчний аюулгүй байдал гэж ярьдаг

903

У.Хүрэлсүх: Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах шаардлагатай

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан 12 дугаар сарын 10-ны өдөр буюу Хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүний эрхийн үндэсний комисс хамтран Хүний эрхийн үндэсний форумыг “Хамтын эрх-хариуцлага” сэдвийн хүрээнд Блю Скай зочид буудалд зохион байгуулж байна. Хууль, олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцоор баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн, үр нөлөөг үнэлэн дүгнэж, тулгамдаж буй асуудалд анхаарал хандуулан, шийдвэрлэх арга замыг тодорхойлж, ахиц дэвшил гаргах зорилгоор 2005 оноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Хүний эрхийн үндэсний форумыг зохион байгуулж ирсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх форумын нээлтэд оролцон үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгийнхээ эхэнд, “Тэртээх найман зууны өмнө монголчууд бидний өвөг дээдэс Ази, Европын олон үндэстэн хоорондын дайн тулаан, зөрчил тэмцлийг зогсоож, өрнө дорныг төрт ёс, хууль цаазын дор төвшитгөн “Монголын их амар амгалан”-г цогцлоож, улс түмнүүдийн харилцаа холбоо, эе эвийг бэхжүүлж, оюун санаа, шашин шүтлэг, худалдаа арилжаа, соёл урлаг, шинжлэх ухаан хийгээд тухайн үеийн хүний нийгэм хөгжин дэвжих таатай нөхцөлийг бүрдүүлж чадсан түүхтэй. “Монголын их амар амгалан” нь өнөөгийн дэлхий дахины энх тайван, тогтвортой байдал, хүний эрхийг сахин хамгаалахын төлөөх хамтын хүчин чармайлтын үндэс суурь болохуйц дэвшилтэт үзэл санааг ийнхүү агуулж байсныг илтгэж байгаа юм. Тэгвэл манай улс энэхүү түүхэн уламжлалаа орчин цагт бататган бэхжүүлж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, анхдугаар Үндсэн хуулиасаа эхлэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил тэгш эрхтэй байхыг тунхаглан, ардчилсан шинэ Үндсэн хуулиараа хүний эрх, эрх чөлөөг нэг мөр баталгаажуулж чадсан билээ” хэмээн онцоллоо. Хүний эрхийн олон улсын “Фрийдом Хаус” байгууллагаас эрхлэн гаргадаг судалгаагаар Монгол Улс иргэний болон улс төрийн эрхийн хэрэгжилтийн байдлаараа бүс нутагтаа “эрх чөлөөтэй” гэсэн ангилалд тогтмол багтаж ирсэн. “Дэлхийн эдийн засгийн форум”-ын жендерийн зөрүүтэй байдлын үнэлгээний 2025 оны тайланд Монгол Улс нэг жилийн дотор 20 байраар урагшлан 65 дугаар байрт орсноор Ази, Номхон далайн бүс нутагтаа тавдугаар байрт эрэмбэлэгдэж байгаа юм. Гэвч дэлхий дахинд хурдацтай өөрчлөгдөж буй нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнөөс үүдэлтэй хүний эрхийн нөхцөл байдалд олон шинэ сорилт, бэрхшээл тулгарч байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч тэмдэглэв. Цаашид хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах үйл ажиллагаанд тулгарч буй олон сорилт, бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд хүний эрхийг хангах бодлогын нарийвчилсан төлөвлөгөө болох “Үндэсний хөтөлбөр”-өө шинэчлэн сайжруулах шаардлагатай байгааг тодотголоо. Тухайлбал, цахим орчинд хүний эрхийг зөрчих, цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендерт суурилсан хүчирхийлэл, цахим болон бодит орчинд хүүхдийн эрх зөрчигдөх, хүчирхийлэлд өртөх байдал нэмэгдэж, хүний эрхийг хамгаалахад шинэ сорилтууд тулгарч байгааг дурдав. Тиймээс улс орнууд кибер аюулгүй байдлыг хангах, цахим орчинд хүний эрх, нэр төрийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх явдал нэн чухал байгааг онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн хот суурин газарт оршин суугаа иргэдийн эрх, амьдрах орчинд гарч буй сөрөг нөлөөлөл, агаар, ус, хөрсний бохирдол, хэт төвлөрлөөс үүдэлтэй нийгэм, эдийн засаг, хүний эрүүл мэнд, байгаль экологийн хүндрэлтэй асуудлууд өдөр ирэх тусам нэмэгдсээр байгааг сануулав. Цаашид шинээр байгуулахаар төлөвлөсөн болон дахин төлөвлөлт хийх бүх хот, суурин газрыг хүнд ээлтэй, хүн төвтэй, ногоон хөгжилд суурилсан, нийгмийн суурь үйлчилгээг хангасан, ард иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэн хөгжүүлэх нь нэн чухал гэдгийг онцоллоо. Тэрбээр, “Энэхүү зорилгын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах зарлигийг 2022 онд гаргаж, төрт ёс, түүх, соёлын үнэт зүйлийг шингээсэн, тогтвортой хөгжлийг дэмжсэн, нүүдлийн болон суурин соёл иргэншлийг орчин үеийн чиг хандлагатай хослуулсан, хөдөө аж ахуйн кластер, шинжлэх ухаан, аялал жуулчлалын төв болсон эко-ухаалаг хот болгон байгуулахаар шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна” хэмээн тэмдэглэв. Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг 2020 онд шинэчилсэн бөгөөд Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг 2021 онд тус тус баталсан

1 268

ТОЙМ: Өнөөдрийн сонсголын "ОНЦЛОХ" гэрчүүд юу ярив

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголд хөрөнгө оруулагчид, хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална. Нийт 109 гэрч дуудагдсаны 104-т мэдэгдэх хуудас хүргүүлсэн мэдэгдэх хуудас 5 гэрчид хүргүүлж чадаагүй байна. Мэдэгдэх хуудас хүлээн авсан 104 гэрчийн 20 нь сонсголд оролцох боломжгүй талаар хүсэлт ирүүлжээ

811

Монгол Улс “модоо барьсан” уу, Сангийн сайд аа

Төрийн албаныхан ажил зогссон талаараа дээр дооргүй ярьж байна. Учир нь Сангийн яамнаас цаг тухай бүрд нь баталж, гаргаж өгөх ёстой төсвөө улс мөнгөгүй байна гэдэг шалтгаанаар олгохгүй байгаа гэнэ

685

Ц.Баатархүү: Монгол Улс нүүрсний асар их баялагтай атлаа Хятадаас 1 тонн хагас коксыг 1 сая 130 мянган төгрөгөөр авч байна

УИХ-ын гишүүн Ц.Баатархүү утааны асуудалтай холбоотой асуулгыг Эрчим хүчний сайдад тавьсан билээ. Уг асуулгын хариуг өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Баатархүү: "Бидний энэ хэрэглээд байгаа та бүхний энэ лоббигоор БНХАУ-аас 226 тэрбум төгрөгөөр авч байгаа энэ коксон түлш чинь дотоод орчны агаарын бохирдолд түлээд эхлэхээр галд шатаад эхлэхээр ямар нөлөөлөл үзүүлж байгаа юм бэ гэдэг ямар ч судалгаа байхгүй

1 153

Монголчууд хэзээ Оюу толгойгоос үр ашиг хүртэх вэ?

УИХ-ын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюу толгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өчигдөр Төрийн ордонд эхэллээ. Хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал ажиллаж байгаа бол бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Зулпхар, Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, Б.Жаргалан, Д.Пүрэвдаваа, Ө.Шижир нар ажиллаж байна. Нотлох баримтыг шинжлэн судлах энэ удаагийн нээлттэй сонсголд нийтдээ 300 гэрчийг оролцуулахаар шийдвэрлэсэн юм. Сонсголын эхний өдөр: “Жавхлант”, “Шивээ толгой”, “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ, ОНТРЭ компанийн нөөцийг хэлэлцэв Өчигдрийн сонсголоор “Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбоотой асуудлаар нотлох баримтуудыг шинжлэн судлав. Мөн 2025 оны арван хоёрдугаар сарын 10-ны өдөр “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаврыг хэлэлцэв. О.Батнайрамдал: Оюу толгойн орд ард түмний баялаг, тиймээс сонсголыг нээлттэй явуулна Сонсголыг даргалагч О.Батнайрамдал: -Хэн бүхэн парламентыг хүндэтгэх үүрэгтэй бөгөөд сонсголын дэгийг сахих, сонсгол даргалагчийн хууль ёсны шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Хоёрдугаарт, сонсгол даргалагч сонсголын дэг сахиулах бөгөөд дэг зөрчигчийг сануулж, танхимаас гаргах хүртэл арга хэмжээ авна. Гуравдугаарт, сонсгол даргалагч гэрч, шинжээч, хянан шалгагч, бусад оролцогчид хууль сануулж, эрх үүргийг нь танилцуулах үүрэгтэй. Дөрөвдүгээрт сонсголыг доор дурдсанаас бусад тохиолдолд нээлттэй явуулж, олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулна

1 068

СОНСГОЛ: Үүргээ гүйцэтгэхгүй байна & Үүргээ гүйцэтгэж байгаа

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2025.12.08) эхэллээ. Нотлох баримтыг шинжлэн судлах энэ удаагийн нээлттэй сонсголд нийтдээ 300 гэрчийг оролцуулахаар Хянан шалгах түр хороо шийдвэрлэсэн байна. Сонсголын эхэнд 26 гэрч ирснийг хурал даргалагч онцолсон юм. Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 2025 оны 12 дугаар сарын 08-12-ны өдрүүдэд Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд үргэлжлэх юм. Өнөөдөр “Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбоотой асуудлаар нотлох баримтуудыг шинжлэн судална. УИХ-ын гишүүн Э.Болормаа “Онтрэ” компанийн захирал сая хэлэхдээ тус компани нь 10 хүрэхгүй ажилтантай гэж хариуллаа

1 021

“…Ерөнхий сайд гаалийн цагдаа нарын байгуулсан мафийн сүлжээтэй улам нарийн танилцах хэрэгтэй”

Сүүлийн үед гаалийн байгууллагатай холбоотой ноцтой мэдээллүүд дахин гарах болов. Угтаа, гаалийн ажилтнуудтай холбоотой асуудлууд нам дарагдаад алга болчихоогүй, харин далд хэлбэрт ороод байсан бололтой юм

832

Х.Булгантуяа оргон зайлчих вий дээ...

Өнгөрсөн аравдугаар сарын 17-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэн, УИХ-ын 95-р тогтоолыг баталсан байдаг. Гэвч энэ тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн болохыг Үндсэн Хуулийн Цэц эцэслэн шийдвэрлэсэн юм

913

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржийн “асуудал”-ыг хууль хяналт, олон улсын байгууллагууд анхаараад эхэлжээ

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржийг “...УИХ-ын эмэгтэй гишүүдэд дарамт үзүүлсэн” гэх мэдээлэл цахим орчинд түгээд хэд хонов. Тэнд “...Б.Пүрэвдорж гишүүн ажлын байранд ёс зүйгүй увайгүй үйлдэл гаргалаа

912

Х.Булгантуяа нарыг яллагдагчаар татаж, Д.Амарбаясгаланд зохион байгуулалттай бүлэг байгуулсан гэх зүйл анги нэмж шалгаж эхэлжээ

Иргэн О.Отгонтөгс УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, хуулийн хариуцлага тооцуулах асуудлаар Улсын ерөнхий прокурорт гомдол гаргасан бөгөөд тус хэргийг Тагнуулын байгууллагаас шалгаж эхэлсэн талаар бид мэдээлсэн. Өнгөрсөн аравдугаар сарын 17-нд УИХ-ын чуулганаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэж, УИХ-ын 95-р тогтоолыг баталсан байдаг. Гэвч энэ нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэдгийг ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн юм

1 465

УИХ-ын ТБХ-ны даргаар Н.Наранбаатар томилогдоно

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2025.12.04/ болж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн МАН-ын бүлгийн саналыг хэлэлцээд олонхи нь дэмжлээ. УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшигч нь 1974 онд төрсөн, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 1992 онд Өмнөговь аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1996 онд Цэргийн их сургууль, 2011 онд АНУ-ын Калифорнийн Олон Улсын их сургуулийг тус тус төгссөн. Эдийн засаг, нягтлан бодогч мэргэжилтэй. АЖЛЫН ТУРШЛАГА 1996-1998 онд Цэргийн их сургуульд багш 1998-2002 онд Төрийн өмчийн хороонд мэргэжилтэн 2002-2004 онд Өмнөговь аймгийн татварын хэлтсийн дарга 2004-2009 онд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга 2011-2015 онд “Билэгт говь” ХХК-ийн гүйцэтгэх захирал 2016-2020 онд Өмнөговь аймгийн Засаг дарга 2020 оноос хойш Монгол Улсын Их Хурлын гишүүнээр хоёр удаа сонгогдон ажиллаж байгаа юм

1 150

Г.Дамдиннямын худал ярианы үр дүнг монголчууд хүртэж байна

Улс орноороо шатахуунгүй болох шахаад хэд хонолоо. Гэтэл энэ бүхнийг толгойгоороо хариуцах ёстой сайд Г.Дамдинням нь Ерөнхийлөгчийг дагачихсан гадаадад инээд алдаад явж байх юм. Энэ хүнд ер нь улс орны хамгийн чухал салбарыг удирдах чадвар ч, сэтгэл ч байхгүй бололтой

1 430

ХҮН-аас гарсан Ж.Золжаргал 28414 сонгогчийн саналаар анх удаа УИХ-ын гишүүн болжээ

ХҮН-аас 2024 онд сонгуулийн есдүгээр тойргоос буюу Баянгол дүүргээс 28414 сонгогчийн саналаар анх удаа УИХ-ын гишүүн болж байжээ Ж.Золжаргал. Тэрбээр өчигдөр намаасаа гарч буйгаа Ж.Золжаргал: ХҮН намтай арга барил таарахгүй байгаа учраас гарч байна сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ ам алдсан билээ. Тэрбээр, "Олон хүнийг гайхшруулсандаа уучлал хүсье

1 100

Харилцааны түвшнийг хоёр шат алгасан ахиулсан Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар тус улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө. Хоёр улсын төрийн тэргүүн харилцааны түвшнийг “Стратегийн түншлэл”-д хүргэн Хамтарсан тунхаглал гаргалаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итали Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын Ерөнхийлөгч Лорэнзо Фонтана бараалхлаа. Мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Чю Донгиу-тай уулзаж, манай улсын санаачлан НҮБ-ын Ерөнхий Ассамбейгаар батлуулсан “Бэлчээр нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн” нээлтэд оролцлоо. Боловсрол, шинжлэх ухаан соёл, спорт, аялал жуулчлал, хэвлэл мэдээлэл зэрэг салбарт хамтран ажиллах тухай болон орон нутаг хоорондын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа

1 150

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын шүүх хурал дахин хойшлогдлоо

УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргийн шүүх хурал лхагва гарагт боллоо. Тухайлбал, /2025-12-03/-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох юм. Шүүх хуралд улсын яллагч Ч.Батзориг, Б.Энх-Эрдэнэ нар оролцоно

972
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.