Эх сурвалж: MET Norway · 04:39-д шинэчилсэн
1 943 мэдээ · 73–96 харуулж байна
Дулаан хангамжийн тухай анхдагч хуультай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн М.Энхцэцэг мэдээлэл хийлээ. Тэрээр: "Энэ салбарыг толгойлж байгаа сэтгэлгүй, зүтгэлгүй, хулгай нь дээд зэрэгт хүрч байгаа ХҮН нам хуйвалдааныг төгс утгаар нь хийж, дулаан хангамжийн тухай анхдагч хуулийн төслийг унагаалаа. Энэ хууль батлагдсан бол ХҮН намын хулгайг зогсоох байлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн /2026.20.15/баталлаа.Төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулан Ерөнхий сайдын хийсэн мэдэгдлийг хүргэж байна. “Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Засгийн газраас өргөн барьсан 2026 оны улсын төсвийн тодотголыг УИХ хэлэлцэн баталлаа
УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхантай хамааралтай “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн 78 хувийн хяналтын хувьцааг эзэмшдэг БНХАУ-ын иргэн, хөрөнгө оруулагч Li Xiaoming “Төмөртэйн төмрийн хүдрийн уурхайн бүтээн байгуулалт, түүний дотор уурхайн барилга байгууламж, олборлолт, баяжуулах, тээвэрлэлт, дэмжих дэд бүтцийг хөгжүүлэхтэй холбогдуулан БНХАУ-ын хөрөнгө оруулагчдын бүлэг ойролцоогоор 1.89 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд хувьцааны 22 хувийг эзэмшдэг Монголын хувьцаа эзэмшигч нь 78 хувийн хяналтын хувьцааг эзэмшдэг БНХАУ-ын хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг удаа дараа ноцтойгоор зөрчсөн
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны аравдугаар сарын 14-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно “Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө. -Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх, -Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох, -Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах, -Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо. -Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав. “Оюу Толгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан “Оюу Толгой” ХХК-ийн ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх нийгмийн болон суурь дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-Mongolia)”-ээр авахаар шийдвэрлэсэн
Засгийн газар "Рио Тинто"-оос ногдол ашиг авахаар тохирч, 2027 оны төсөвтөө тусгасан. Ногдол ашиг авах ажлын хэсгийн хэлэлцээр үргэлжилж байгаа бөгөөд манай Засгийн газар гурван их наяд төгрөг авах саналаа хэлж, хөрөнгө оруулагч тал ч энэ хэмжээнд хүргэхийн төлөө ажиллана гэдгээ илэрхийлсэн. Ерөнхий сайд Н.Учрал ногдол ашгаар хаана юу хийхийг E-Mongolia-аар явуулах нээлттэй санал асуулгаар иргэд эцэслэн шийднэ гэж мэдэгдсэн. Тэгвэл өнөөдрөөс “E-Мongolia”-аар дамжуулан Оюу толгойн ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асуух юм байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдрүүдэд Дорноговь аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийг Сайншанд хотын төв талбайд хүрэлцэн ирэхэд Дорноговь цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Тэрбээр бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцууллаа. Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, уул уурхайн бус экспорт, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 8.9 тэрбум ам.доллар болж, 745 мянган тн үр тариа, ургац хураан авсанд Дорноговь аймгийн төр, захиргааны байгууллага, хувийн хэвшил, баялаг бүтээгчид, иргэдийн хувь нэмэр их байсныг тэмдэглэлээ. Гадаад харилцаа өргөжин, 21 улсын төрийн тэргүүн айлчилж, улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхэжсэн жилүүд болж байгааг онцлов. Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж буй үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүд орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд үр дүнгээ өгч байгааг аймгийн удирдлагууд хэллээ. Ялангуяа Газрын тос боловсруулах үйлдвэр, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Замын-Үүд боомт дахь “Бүс нутгийн логистикийн төв” зэрэг бүтээн байгуулалт нь аймгийн тээвэр логистик, аж үйлдвэрийн хөгжлийг шинэ шатанд гаргаж, хөрөнгө оруулалт, ажлын байр, бизнесийн боломжийг нэмэгдүүлэх, улмаар урт хугацааны тогтвортой хөгжлийн чухал суурь болохыг тэмдэглэв. Хар төмөрлөг, зэс боловсруулах, цементийн үйлдвэрийн төсөл хэрэгжиж байгаагийн зэрэгцээ Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226,9 км төмөр зам, Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн хүнд даацын автозам ашиглалтад орсноор жилд 15 сая тн ачаа тээвэрлэжээ. 2025 оны байдлаар аймгийн Дотоодын нийт бүтээгдэхүүн 1.6 их наяд төгрөгт хүрсний 79 хувийг үйлчилгээ, 17 хувийг хөдөө аж ахуй, 13 хувийг үйлдвэрлэлийн салбар бүрдүүлдэг юм. “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд аймгийн аж ахуйн нэгжүүд 2023-2026 онд 3 тэрбум орчим төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэл эрхэлж байна. Үүний дүнд мах, өндөгний хэрэгцээг 100, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг 77, төмс, хүнсний ногооны хэрэгцээг 30 хувь дотоодоос хангадаг болжээ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1 сая 73 мянган мод тарьж, нийтийн эзэмшлийн зориулалттай 15 цэцэрлэгт хүрээлэн байгуулаад байна. Аж ахуйн нэгжүүд Мод үржүүлгийн газар байгуулахын зэрэгцээ хамгаалалтын зурвас болон ойжуулалтын талбайг 160 га-аар нэмэгдүүлж, 381 мянган ширхэг мод, бут сөөг тарьж, ургуулжээ. “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд аймгийн 30 гаруй оюутан дэлхийн 10 улсад 16 мэргэжлээр суралцаж байна. XX зуун тусгаар тогтнолын зуун байсан бол XXI зуун эдийн засгийн аюулгүй байдлаа хангасан, үйлдвэрлэгч, экспортлогч орон болсон зуун байх ёстой гэж үздэгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов
Ердөө л 10 сарын дараа Монголын ард түмэн нийт ес дэх сонгуулиа өгч, долоо дахь Ерөнхийлөгчөө сонгох гэж буй. Хэнийг сонгох вэ? Хэн тохирох вэ гэхээс авахуулаад: Ерөнхийлөгч гэж ер нь хэн юм бэ? Ерөнхийлөгч юу хийж болох вэ? Ерөнхийлөгч юу хийж болохгүй вэ гэх мэтээр хөндөгдөх асуудлууд зөндөө. Ард нийтийн дийлэнх ийнхүү эргэлзээ тээнэгэлзээн дунд
Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын асуудлыг хэлэлцэнэ. 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд Ардчилсан нам 42 суудалтай болсон
Д.Сумъяабазарт "Үндэсний Эвсэл"-ээс Ерөнхийлөгчид нэр дэвших хувилбар бий
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авав. Энэ үеэр УИХ-ын дарга С.Бямбацогт байр сууриа илэрхийлэв
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж, эрдэнэт хүний амь нас хохирсон явдалд Ерөнхий сайд эмгэнэл илэрхийлжээ. Хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж буй нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хамгаалж, эрсдэлийг бууруулах шуурхай арга хэмжээ авч, салбар хоорондын нэгдсэн зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Улсын Онцгой комисс, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагуудад /2026.10.09/ үүрэг болгосон байна. Баавгай хүний аминд хүрч хөнөөж байхад хууль, дүрэм өөрчилье гэж ярьж, хугацаа алдах эрх бидэнд байхгүй. Эрх зүйн өөрчлөлтөөс өмнө одоо байгаа хуулийн хүрээнд иргэдээ хамгаалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч ажиллахыг анхааруулжээ. Цагдаа, дотоодын цэрэг, зэвсэгт хүчин, байгаль хамгаалагч, мэргэжлийн анчдын багийг эрсдэлтэй байршлуудад илгээх, мэргэжлийн байгууллагуудыг 24 цаг ажиллуулах, Улсын Онцгой комисс иргэдэд шаардлагатай мэдээллийг өдөр бүр хүргэж ажиллахыг даалгасан байна. Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах болон баавгайг барих, тээвэрлэх, тохиромжтой нутагт нутагт шилжүүлэн тавих арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан, баавгайн унтуулгын буу, эм, урвалж бодис, багаж хэрэгслийг хил, гаалиар оруулж ирэх асуудлыг шуурхайн зохион байгуулахад шаардлагатай нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газар шийдвэрлэсэн
Улсын Онцгой Комисс(УОК)-ын ээлжит хуралдаан өнөөдөр болж, Эрхүү хотод гарсан асуудал өвөлжилтийн бэлтгэл, баавгайн асуудал зэргийг хэлэлцжээ. Гарсан шийдвэрийн талаар Шадар сайд Н.Номтойбаяр "Хүрэн баавгай хот суурин газарт ойртож, иргэдэд аюул занал учруулж байгаатай холбогдуулан Засгийн газар тогтоол гаргасан. Одоогоор есөн баавгайг устгасан. Нийт 557 тохиолдол илэрсэн
Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч уул уурхай, санхүүгийн салбарын тэргүүлэгч "Фитч" (Fitch Ratings), "Мүүдис" (Moody's) болон "Эс энд Пи" (S&P Global Ratings) агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийн төлөвийг "Тогтвортой" хэмээн өнөөдөр албан ёсоор баталгаажуулж зарлалаа. Энэхүү шийдвэр нь Монгол Улсын макро эдийн засгийн тогтвортой байдал болон гадаад валютын нөөцийн өсөлтийг олон улсын түвшинд эерэгээр үнэлж буйн илэрхийлэл болж байна хэмээн Загджавын Мэндсайхан мэдээлэл өглөө. Дэлхийн санхүүгийн зах зээлд жин дарах тус агентлагуудын дүгнэлтэд Монгол Улсын төсвийн сахилга бат сайжирсан, түүхий эдийн экспорт тогтвортой хадгалагдаж байгаа болон гадаад өрийн дарамтыг амжилттай удирдаж байгаа зэрэг эерэг үзүүлэлтүүд голлон нөлөөлжээ
УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулалт, Засгийн газрын үйл ажиллагаанд тавих парламентын хяналттай холбоотой асуудлаар улстөрчид байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, АН-аас зохион байгуулдаг ээлжит “4/11” мэдээллийн цагаар УИХ-ын гишүүд төсвийн тодотголд тусгасан зарим зардал, УИХ-аар батлагдаагүй хөрөнгийн зарцуулалттай холбоотой асуудлыг хөндөв
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.10.08) Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудтай уулзаж, зээлийн хүүг бууруулахтай холбоотой асуудлаар тодорхой чиглэл өглөө. E-Mongolia систем дэхь “УИХ-таныг сонсож байна” цэсээр дамжуулан иргэд Улсын Их Хуралд санал, хүсэлтээ илэрхийлж байгаа бөгөөд 700 орчим санал,гомдлын дийлэнх нь эдийн засгийн дарамт, тэр дундаа зээлийн өндөр хүүтэй холбоотой байна
Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ажлаа хийж чадахгүй байна. Түүнийг огцруулах ёстой хэмээн шаардсан. Уг жагсаал дээр “Херо” студийн “Монгол хаан” жүжгийн хувцаснаас санаа авсан “Монгол хаан” цувралын малгайтай залуу байж таарсан байна. Тиймээс “Туйлдаж гүйцлээ” гэсэн машинтай иргэдийн жагсаалыг мөнөөх “Херо” хэмээх Б.Баатарыг зохион байгуулсан гэж үзэн баривчилжээ. Дээрээс нь залилах, мөнгө угаах болон үндэсний эв нэгдлийг бусниулах зохиомол ажиллагаа зохион байгуулсан гэх үндэслэлүүдээр яллагдагчаар татаж, 2026 оны аравдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаатай цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан байна.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсгол зохион байгууллаа. Сонсголоор АНУ-ын Хууль зүйн яамнаас нийтэд ил болгосон материалд Монгол Улсын талаар дурдагдсан асуудал, хүүхдийн эрх, асрамжийн байгууллагын үйл ажиллагаа, улс төрийн нөлөөлөлтэй холбоотой мэдээллийг хэлэлцлээ. Эл сонсголын үеэр үг хэлсэн гишүүдийн "БАЙР СУУРЬ"-ийг хүргэж байна. УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Жеффри Эпштейн яагаад Монгол Улсыг сонирхох болсон бэ гэдэг асуудлыг бид тодруулах ёстой
Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монголын багийнхан замдаа гацаж, онгоцондоо 48 цаг сууж байгаад буцаж ирсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Хэдийгээр одоо тэр багийнхан Суданд очоод байгаа боловч наана нь яагаад ийм хэрэг явдал болсон талаар таг чиг
Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хуралдаж, Монгол Улсын 2027 оны төсөв, Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааны үеэр гишүүд төрийн байгууллагуудын байрны түрээс, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл, сонгуулийн санал тоолох төхөөрөмжийн шинэчлэл зэрэг асуудлыг хөндөв
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар АН-ын дарга О.Цогтгэрэл ажилладаг. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт бүлгийн даргын ажлаа өгнө гэж мэдэгдсэн
УИХ-ын намрын чуулганы өчигдрийн хуралдаан төсвийн тодотгол тойрсон хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Энэ өдөр 2026 оны төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, дараагийн шатанд шилжүүлэхээр товлосон ч чуулганы танхимаас тодорхой асуудлыг Төсвийн байнгын хороонд дахин буцааж, Байнгын хороо хуралдсаны дараа чуулган үргэлжилсэн юм. Чуулганы нэгдсэн хуралдаан 14:00 цагт 95 гишүүн буюу 75 хувийн ирцтэй эхлэв. Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр товлосон байлаа
Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулган хуралдана. Эл хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэж буй нь үргэлжилнэ
Сүүлийн 7 хоногт хамгийн их уншсан