2111-р сар, 2026Бямба гараг

Улс төр

1 943 мэдээ · 937–960 харуулж байна

Э.Болормаа: Томилолтоос ирмэгцээ дуудсан газарт очсон боловч цагдаагийн байгууллагад гардуулах тогтоол нь байгаагүй

УИХ-ын гишүүн Э.Болормааг албадан ирүүлэх хүсэлтийг Нийслэлийн прокурорын газраас шүүхэд хүргүүлсэн. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Э.Болормаа уг асуудлаар Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. ​​​​​​​ Тэрбээр "Би өнгөрсөн долоо хоногт Бразил улс руу албан ёсны томилолтоор явсан. Энэ үеэр албадан ирүүлэх гэсэн мэдээллийг цахим орчноос харсан

1 018

П.Наранбаяр: Ирэх даваа гаригаас эхлэн томуугийн тархалт ихтэй сургуулиудын 1-5-р ангийн сурагчдыг цахимаар хичээллүүлнэ

​​​​​​​ Ханиад томууны дэгдэлт их байгаатай холбогдуулан сурагчдын амралтыг наашлуулах эсвэл цахимд шилжүүлэх саналыг ЭМЯ гаргасан. Харин Боловсрол яам тус саналыг хүлээн авах боломжгүй талаараа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнөөдөр шийдвэр гарна

1 301

Л.Номинчимэг: Тамхины онцгой албан татварыг нэмснээр хуурамч тамхи орж ирэх нь харин ч багасна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хуралдааны эхэнд хэлэлцэх байсан ч Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж дуусаагүй учраас дараагийн асуудалд оров. УИХ-ын дарга Н.Учрал "Байнгын хорооны хэлэлцүүлгийг шуурхайлъя. Хуулийн дагуу төслийг маргааш батлах ёстой. Өнөөдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов дарааллын дагуу Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулна. Түүнчлэн Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулна" гэлээ. УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг УИХ-ын гишүүн О.Номинчимэг уншиж танилцуулав. УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: -Монголчууд тамхи таван нас, архи арван нас гэж ярьдаг

761

Н.Энхбаяр: Дэлхийн оюун санааны төв бол Хархорум хот

Монгол бахархлын өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Оюуны есөн туг Их хуралдай эрдмийн чуулган”-ыг зохион байгуулсан билээ. Тус чуулганд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Дэлхийн оюун санааны төв бол Хархорум хот” нэртэй илтгэлээ хүргэсэн. Түүний илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна. “Москва бол гурав дахь Ром” -Сүүлийн үед хамгийн их уншигдаж байгаа бестселлер номыг та бүхэн мэдэж байгаа байх. Энэ бол Израилын түүхч судлаач Юваль Харари гэж хүний бүтээлүүд юм

1 027

Ж.Энхбаярыг сайдын ёндоотой хүн хэмээн цоллов

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох чөлөөлөх асуудлыг хэлэлцэж,гишүүд асуулт тавьж, мөн үг хэлж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар бүрэн эрхийнхээ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярыг Монгол Улсын тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилох шийдвэр гаргажээ. Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг томилох болсон байна. Энэ үеэр, УИХ-ын гишүүн Ө.Шижир: Сайдын ёндоотой хэдэн хүн байна аа, Ж.Энхбаяр гишүүнээс эхлээд гурав дахь удаагаа сайд хийж байна. Сая хэллээ, өөрийнхөө сонгогдсон тойрог руугаа яамаа аваад явчихсан гэж… М.Бадамсүрэн сайд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Улаанбаатар хотод буцаан авч ирэх тухай ярьж байна

953

УИХ-ын шинэ дарга Н.Учралын нарийн бичгийн даргатай танилц

УИХ-ын шинэхэн дарга Н.Учрал УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэгийг томилохоор болжээ. Тэрбээр УИХ-ын дарга Н.Учралыг Цахим хөгжил харилцаа холбооны сайдаар ажиллаж байхад тус яамын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Ингээд 2024 оны наймдугаар сард Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томилогдож өнөөдрийг хүртэл ажиллажээ

1 696

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалт Үндсэн хуультай зөрчилдөж байна уу?

Т.БАТСАЙХАН Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан өчигдөр эхэллээ. Хуралдаанаар Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт буюу "илт худал мэдээлэл тараах" нь Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хэлэлцэж байна

1 280

Ж.Энхбаярыг ЭЗХ-ийн, М.Бадамсүрэнг ХХААХҮ-ийн сайдаар томилно

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2025.11.24/ хуралдаж УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярыг Эдийн засаг, хөгжлийн сайдаар, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад нэрийг нь дэвшүүлж дэмжжээ. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярыг Эдийн засаг, хөгжлийн сайдаар, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал УИХ-ын даргаар сонгогдсон. Тиймээс түүний оронд Ж.Энхбаярыг томилохоор болжээ. Харин Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар УИХ-ын гишүүн Бадамсүрэнг томилохоор болсон байна

767

Б.Энхбаяр: Монголын сэтгүүлчид МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан тэр хүндээ гомд

"Худал мэдээлэл тараах" заалт нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг ҮХЦ өнөөдөр хэлэлцсэн юм. Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн гомдлоор ҮХЦ маргаан үүсгэсэн. ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдааны үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Хүний салшгүй дөрвөн эрхэд хязгаарлалт тавьдаггүй

1 407

Чуулган: Н.Учралыг 80 гишүүн УИХ-ын дарга болоход нь дэмжлээ

УИХ-ын чуулганы хуралдаанаас авсан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн завсарлага дуусаж, УИХ-ын даргаар УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учралыг сонголоо. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд 97 гишүүн оролцсоноос 80 гишүүн нь түүнийг УИХ-ын даргаар сонгохыг дэмжсэн юм. УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын даргад УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учралыг нэр дэвшүүлж байгааг УИХ-ын чуулганы үдээс өмнөх чуулганд танилцуулахад УИХ дахь Ардчилсан намын бүлэг 14:00 цагт хүртэл завсарлага авсан юм. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ асуудлыг хэлэлцлээ, олон гишүүн зарчмын байр суурин дээрээ байгааг тодотгоё. Намын даргын асуудал намын дотоод асуудал

1 078

МАН-ынхан засагтаа АН-тай эвсэх эсэхийг Н.Учрал биш, Г.Занданшатар мэднэ

МАН-ын Их хурал болж, 2200 гишүүн нь хэдэн өдрийн турш хуралдаад тарлаа. Тэд алба амины яриа гэдэг шиг нам, төрийнхөө олон л асуудлыг ярив. Энэ хурлаар хамгийн их хөндөгдсөн, ард нийтийн анхаарал татсан нь МАН-ынхны эвлэрэл байлаа

1 616

Монгол улсаас БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлж, 100 сая тоннд хүргэх санал тавилаа

Ерөнхий сайд Г.Занданшатар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай Москва хотноо уулзлаа. Хоёр улсын хөгжлийн төлөвлөгөө, бүтээн байгуулалтын төлөвлөлтийг харилцан уялдуулахын чухлыг Ерөнхий сайд онцлоод энэ хүрээнд Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч зэрэг боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг үе шаттай урагшлуулахад бэлэн байгааг тодотгов. Түүнчлэн Монгол Улсаас БНХАУ-д экспортлох нүүрсний биет хэмжээг нэмэгдүүлж, 100 сая тоннд хүргэх, хоёр улсын худалдааны бүтцийг төрөлжүүлэх, үүний тулд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний хорио цээрийн протоколын тоог нэмэгдүүлэх замаар хоёр талын худалдааны хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг биелүүлэх санал дэвшүүллээ. ​БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой, урт хугацаанд урагшлан хөгжинө гэдэгт итгэлтэй буйгаа дурдаад Хятадын асар том зах зээл Монгол Улсад үргэлж нээлттэй талаар хэлэв

995

Д.Нямсүрэн: Бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг шаардлагатай газар нь хийдэг болно

Хөвсгөл аймгийн уугуул Монгол Улсын Ардын эмч Даваажавын Нямсүрэнг “Зууны мэдээ” сонин “Төрийн хишигтэн” буландаа урьж ярилцав. Түүний найз Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ц.Дашдондов дурсамж номыг нь баринтаглан хэлэхдээ “Ач буянт, аврал ихт нэгэн буюу нийтээр нэрлэдгээр “Бөөрний” Нямсүрэн эмч” хэмээн хэлсэн нь олноо алдаршсан билээ. Ардын эмч маань Оточ маналын саарал ордондоо одоо ч ажилласаар... -Нэгдсэн I эмнэлгийн гурван давхрын шатны баруун, зүүн жигүүр үүрийн таван жингээс эхлээд олны хөлд дарагддаг газар

1 098

"Цемент шохой” ХХК-д учирсан 1,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлээд байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс томилогдсон ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэр дэх “Цемент шохой” ХХК-д мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хохирол нөхөн төлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна. “Цемент шохой” ХХК-ийн удирдах албан тушаалтнууд нь ашиг сонирхлын зөрчил удаа дараа гаргаж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, цемент худалдан борлуулахдаа бусдаас хахууль авсан, төрийн өмчит компанид их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх гомдол, мэдээллийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс хүлээн авч, эрүүгийн 2502007000487 дугаартай хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Мөрдөн байцаалтын явцад авагдсан гэрч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар “Цемент шохой” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээр худалдан авах иргэн, аж ахуйн нэгж байсаар байхад холбогдох хууль, журмыг илтэд зөрчиж өөрсдийн хамаарал бүхий этгээд, аж ахуйн нэгж, хуулийн этгээдэд зээлээр олгон өөртөө болон бусдад давуу байдал үзүүлсэн, хахууль авсан зэрэг нөхцөл байдал тогтоогдов. Авлигатай тэмцэх газраас явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд одоогийн байдлаар “Цемент шохой” ХХК-иас зээлээр авсан цементийн төлбөр болох нийт 1,6 тэрбум төгрөгийн хохирлыг “Хас хос очир”, “Люксвүүд”, “Өү эм ди си”, “Төгс өсөх премиум”, “Батс өргөө”, “Техник импорт”, “Энгүүн цог жавхлан”, “Очир ням проперти девелопмент”, “Самби констракшн”, “Кью си эс” зэрэг ХХК-иудаас гаргуулж нөхөн төлүүлээд байна

992

МАН-ын шинэ НБД М.Цэлмүүн: Даргын "цүнх баригч" байх нь маш том ментор хөтөлбөр

МАН-ын удирдах зөвлөлд багтан шинээр сонгосон таван нарийн бичгийн даргын нэг болсон тэрбээр, өчигдөр сэтгүүлчийн асуусан даргын "ЦҮНХ БАРИГЧ"-н талаар та юу гэж боддог вэ гэсэн асуултанд "Даргын "цүнх баригч" байх нь маш том ментор хөтөлбөр гэж боддог. Би сайд, УИХ-ын гишүүний туслах хийж байсан" хэмээн хэлсэн нь олны анхааралд хүрэв. Түүний талаар товч танилцуулвал, Манлайжавын Цэлмүүн нь, МАН-ын Гадаад харилцааны хэлтсийн даргаар ажилладаг нэгэн юм

1 512

Монгол Улсын ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-тай уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг дурдав. Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэх, улс төрийн харилцан итгэлцсэн харилцааг улам бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ. Ерөнхийлөгч В.В.Путин хоёр улсын дээд, өндөр түвшний уулзалт, харилцан айлчлал идэвхтэй өрнөж, Монгол, Оросын төрийн тэргүүн нарын ярьж тохирсон зүйлс бодит ажил хэрэг болон хэрэгжиж байна гэж онцлов

1 078

МАН-ын дарга Н.Учрал: Намын дарга заавал Ерөнхий Сайд байна гэсэн ойлголт дүрэмд байхгүй

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаас байгуулсан Бага хурлын анхдугаар хуралдаан өчигдөр /2025.11.18/ Тусгаар тогтнолын ордонд боллоо. МАН-ын шинээр бүрэлдсэн Бага хурлын анхдугаар хуралдааны эхэнд намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай дүрмийн заалттай холбоотой асуудлыг УИХ-ын гишүүн М.Ганхүлэг хөнджээ. МАН-ын дарга Н.Учрал Засгийн газрыг тогтвортой ажиллуулж, улс орны эрх ашгийг эн тэргүүнд тавина гэсэн байр сууриа дахин илэрхийлсэн байна. Тодруулбал Н.Учрал: "Намын дарга заавал Ерөнхий Сайд байна гэсэн ойлголт дүрэмд байхгүй

1 002
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.