2111-р сар, 2026Бямба гараг

Улс төр

1 943 мэдээ · 961–984 харуулж байна

УИХ-н гишүүн Д.Бум-Очир "Цагаан сараар битүүний өдөр амардаг" болох хуулийн төсөл санаачилжээ

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулжээ. Уг төсөлд d.parliament.mn-ээр дамжуулан олон нийтээс санал авч байна. Хуулийн төсөлд Цагаан сараар шинийн 1, 2, 3-наас гадна битүүний өдөр амардаг болохоор тусгасан байна

972

АН-ын дарга О.Цогтгэрэлээс МАН-ын дарга Н.Учралд анхны “бэлэг”-ээ илгээв үү?

Багцаа баримжаа харвал, өнгөрсөн хавраас эхлээд Монголын улс төрд үргэлжилж буй үл ойлголцлыг дан ганц МАН-тай холбож ярьсаар, дүгнэсээр ирсэн. Тодруулбал, “...Эрх баригч МАН-ын дарга хэн болох вэ” гэдэг нь асуудал дагуулж намынх нь улс төрөөс халиад төрийг бужигнуулаад авсан

1 195

Ч.Лодойсамбуу: Н.Учрал бид хоёр нас чацуу. Манай үеийнхэн өсөхийн өлөнгүй санагддаг

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өчигдөр УИХ дахь АН-ын бүлгийн хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Энэ үеэрээ: "МАН-ын шинээр сонгогдсон дарга Н.Учрал ярьж байгаа шигээ намдаа өөрчлөлт авч ирж чадах болов уу? " гэсэн манай сэтгүүлчийн асуултад тэрээр: "Авч ирээсэй гэж найдаж байна. Адилхан залуу хүний хувьд, бид нас чацуу. Хэдийгээр нас чацуу ч Н.Учрал бол улстөрд идэвхтэй оролцоод 10 гаруй жил, УИХ-ын гишүүнээр 3 дахь удаагаа сонгогдож байгаа хүний хувьд миний хажууд улстөрийн туршлага арвин байна

1 158

Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга зарчим, нээлттэй байдалд суурилах ёстой

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.11.17) “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзлаа. Өнгөрсөн Мягмар гарагт Ерөнхий сайд Г.Зандшатар хатагтай Кейти Жаксонтай цахим уулзалт хийж, “Оюутолгой” төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцсон бол түүнийг Монгол Улсад ирэх үеэр биечлэн уулзаж хоёр талын байр суурийг бататгалаа. “Оюутолгой” төслийн өгөөжийг нэмэгдүүлэхэд зээлийн хүү болон менежментийн төлбөрийг бууруулах нь эхний алхам гэдэгт санал нэг байгаагаа талууд дахин нотлов

979

Эрх баригчид одоо л бидэн дээр ирэхээр боллоо

Өнгөрөгч долоо хоногийг эрх баригчид бүхэлд нь МАН-аар амьсгалсан өдрүүд болгон хувиргаж дөнгөв. Бүх л мэдээллийн хэрэгслийн индрийг энэ намын Их хуралтай холбоотой мэдээллүүд эзлэв. Их хурлаа ингэж хүчээр олны анхааралд оруулж ирэх шаардлага гарсан нь ойлгомжтой

787

МАН-ын Их хурал намуухан болж, Н.Учралыг даргаараа сонголоо

МАН-ын 31 дүгээр Их хурал хоёр өдөр үргэлжилж, 13 дахь намын даргаараа УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд Н.Учралыг сонголоо. Түүнтэй МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав заалнаас нэрээ дэвшин өрсөлдсөн ч 2086 төлөөлөгчийн 94.95 хувийн саналаар Н.Учрал сонгогдов

2 156

Хөгжлийн банкинд улс төрийн томилгоо хийхгүй, гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт, гишүүдийн 53.2 хувийн ирцтэйгээр эхлэв. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томилж тогтоол баталсан бол УИХ-ын даргын үүргийн гүйцэтгэх тогтоол мөн баталсан

963

Б.Жаргалан: Засгийн газар НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлнэ гэсэн боловч 2026 оны аравдугаар сарын 1-н хүртэл хойшлууллаа

2026 оны төсөвтэй хамт өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан "УИХ-ын төсөв улсын төрийн ороо бусгаа нөхцөлд батлагдлаа. Засгийн газраас анх төсөв оруулж ирэхэд маш олон төрлийн хүлээлт байсан

1 053

Х.Нямбаатар: МАН эв нэгдлийг хангаж, улс орны хөгжлийн хөтөлбөрүүд, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх хэрэгтэй

МАН-ын 31 дэх Их хурал энэ амралтын өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт болох товтой. Их хурлаар МАН-ын дарга сонгогдож, Бага хурлын бүрэлдэхүүнээ шинэчилж, намын шинэчилсэн дүрмээ батална. Өнөөдөр намын даргад хэн өрсөлдөх нь олны анхааралд байгаа сэдэв

1 229

О.Цогтгэрэл: АН Засгийн Газарт орох уу? гэдэг асуултад би 100 хариулсан. Дахиад хариулах хэрэггүй байх

УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын дарга О.Цогтгэрэл цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Энэ үеэрээ: "АН-ын бүлэг тодорхой байр суурь илэрхийлсэн. Энэ нь Үндсэн хуулийн цэцийн тэр тусмаа Их суудлын хуралдааны дүгнэлтийг одоо УИХ хүлээн зөвшөөрч ажиллах нь зүйтэй

893

О.Батнайрамдал: Үе үеийн гурван Ерөнхийлөгч, долоон Ерөнхий сайдыг ​"Оюутолгой"-н сонсголд дуудна

"Оюутолгой"-н бүлэг ордын ашиглалтын асуудлаарх Хянан шалгах Түр хорооны нээлттэй сонсголыг ирэх арванхоёрдугаар сарын 8-12-ны хооронд явуулахаар товлоод байна. Тус сонсголд оролцох албан тушаалтнуудын нэрсийг зарлалаа. Оюутолгойн сонсголд үе үеийн ГУРВАН Ерөнхийлөгч, ДОЛООН Ерөнхий сайд, 25 Засгийн газрын гишүүд, 39 УИХ-ын гишүүн гэрчээр дуудагджээ

785

МАН-н Их хурал ирэх амралтын өдрөөр Буянт Ухаа спорт цогцолборт болно

МАН-ын их хурал ирэх амралтын өдрүүдэд болно. Их хуралд намын шат шатны хороод, үүрээс сонгогдсон 2255 төлөөлөгч оролцохоор бүртгэсэн байна. МАН-ын Бага хурлын VIII хуралдаанаас товлосны дагуу тус намын 31 дэх Их хурал энэ бямба, ням гарагт Буянт-Ухаа спорт цогцолборт болно

1 160

Шадар сайд Х.Ганхуяг болон УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ нарын ХОМ

Шадар сайд С.Амарсайхан албан тушаалаасаа чөлөөлөгдсөнтэй холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягийг Шадар сайдаар томилох саналаа УИХ-д танилцууллаа. УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж хариулт авсны дараа чуулганы хуралдааныг түр завсарлуулж Ерөнхий сайд Х.Ганхуягийг Шадар сайдаар томилж байгаа тухай захирамж гаргав. Улмаар захирамжаа УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулж Х.Ганхуяг Засгийн газрын гишүүний тангарагаа өргөв

1 072

УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн өмгөөлөгч Ү.Амарбат: Миний үйлчлүүлэгч дуудсан цагт нь бид очоод мэдүүлэг, байцаалт, тайлбар өгч байгаа

УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн өмгөөлөгч Ү.Амарбат: Миний үйлчлүүлэгч Д.Амарбаясгаланг дуудсан цагт нь бид очоод мэдүүлэг, байцаалт, тайлбар өгч байгаа

4 344

ЗГ: Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг 2026 онд гурван удаа үе шаттайгаар нэмж, 75 хувиар нэмэгдүүлэх саналыг танилцууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 12-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Албаны нууцыг хүчингүй болгож, төрийн 59 байгууллагын 882 мэдээллийг ил болгоно Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцууллаа. Сүүлийн жилүүдэд төрийн байгууллага, албан тушаалтнаас нууцлах мэдээллийн төрөл, хэмжээ, агуулгыг хэт өргөжүүлж, мэдээллийг явцуу ашиг сонирхлоор төрийн болон албаны нууцад авах тохиолдол гарсаар байна. Засгийн газрын тогтоолоор хэт олон буюу 574 мэдээллийг төрийн нууцад хамааруулснаас төрийн байгууллага бүр албаны нууцын жагсаалтаа өөр өөрөөр харилцан адилгүй тогтоож байна

1 165

Төрийн 59 байгууллагын албаны нууцад авсан 882 мэдээллийг ИЛ болгоно

Tөрийн нууцад албаны нууц гэх ойлголт өмнө нь байгаагүй. Гэтэл Төрийн болон албаны нууцын тухай хууль баталж, хэрэгжүүлснээр төрийн анхан шатны мэдээлэл ил тод биш болсон. Дуртай нь хүссэн үедээ тушаал гаргаж, байгууллагын мэдээллээ албаны нууцад хамааруулдаг болчихсон

889

О.Саранчулуун: Улсын төсөв улс төрийн тохиролцоо, сандал суудлын төлөөх хэрэгсэл боллоо

2026 оны Монгол Улсын төсөв улс төрийн бужигнаан, сандал суудлын хэрүүлд дарагдаад байна. Төсвийн талаар УИХ-ын гишүүн О.Саранчулууны байр суурийг сонирхлоо. -Та Засгийн газарт төсвийг буцаах санал гаргаж байгаа нь ямар учиртай вэ? -Улсын төсвийн бодлого гэж ярих нь дэндүү том үг болчихжээ

1 361

Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксонтай цахим уулзалт хийжээ

Ерөнхий сайд Г.Занданшатар мягмар гарагт (2025.11.11) “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксонтай цахим уулзалт хийж, “Оюутолгой” төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцов. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар болон хатагтай Кейти Жаксон нар “Оюутолгой” төслийн зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах чиглэлээр хоёр талын хэлэлцээ амжилттай үргэлжилж, зарчмын тохиролцоонд хүрснийг цохон тэмдэглэв. Талууд хэлэлцээг амжилттай урагшлуулж, бодит үр дүнд хүргэх нь чухал гэдэгт санал нэгдлээ. Ерөнхий сайд зээлийн хүүг бууруулах асуудлыг “Онтрэ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн асуудлаас тусад нь авч үзэж, шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг онцлов

666

Батлан хамгаалахын сайд Д.Батлут: Би зодоон хийгээгүй, худал мэдээлэл тараасан үйлдлийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандана

Засгийн газрын гурван сайд хоорондоо зодоон хийж нэгнээ хүндхэн гэмтээсэн гэх ам дамжсан яриа ордон дотор улс төрийн хүрээнийхэн дунд тарж улмаар энэ талаар зарим цахим хуудсаар нийтлэгдэж эхэлсэн.

747

Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол Ардын Намын даргын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж буйгаа мэдэгдэж байна

Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, намын дотоод асуудал төрийн зовлон болохоос сэргийлэн Монгол Ардын Намын даргын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж буйгаа мэдэгдэж байна. Улсын эдийн засаг, ард түмний амьдралд тулгамдсан олон асуудал шийдлээ хүлээж байна. Авлига, баялгийн хулгайтай хийж буй тэмцлээ тууштай үргэлжлүүлж, иргэдийнхээ орлого, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, бусад тулгамдсан олон суурь асуудлыг шийдэхийн төлөө Засгийн газар улам эрчтэй ажиллах болно. Баялгийн хулгайтай хэзээ ч эвлэрэхгүй

1 037

МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлөлдөж байна

МАН-ын Их хурал энэ сарын 15-нд болно. Гол ажил нь намын даргаа сонгож, хямралд ороод байгаа төр засгийг эмхлэх юм. Уул нь бага хурлаараа намын даргаар Д.Амарбаясгаланг сонгогдсон гэж үзээд хуучин дарга Л.Оюун-Эрдэнэ тамга тэмдгээ хүлээлгэн өгсөн

978
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.