2111-р сар, 2026Бямба гараг

Улс төр

1 943 мэдээ · 1033–1056 харуулж байна

“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 53 үйлдвэр ашиглалтад орлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг “Түмэн шувуут” ХК-ийн “Агро фийд” тэжээлийн үйлдвэрт хүрэлцэн ирэхэд компанийн ТУЗ-ийн дарга Л.Эрхэмбаяр, гүйцэтгэх захирал Ж.Болд нар тоног төхөөрөмжийн шинэчлэлт, бүтээн байгуулалт болон үйлдвэрийн үйл ажиллагааг танилцууллаа. “Түмэн шувуут” ХК урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл авч, өнгөрсөн онд “Түмэн шувуут-2” үйлдвэрээ ашиглалтад оруулан, дараагийн үйлдвэрээ барьж байна. Энэ онд 170 сая, ирэх жил 250 сая ширхэг өндөг үйлдвэрлэх бөгөөд энэ нь дотоодын зах зээлийн 40 хувь гэсэн үг юм. 2026 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж 50 хувийг хангах юм байна. Тус компанийн “Агрофийд” үйлдвэр тахианы болон мал, амьтны тэжээл үйлдвэрлэж, 21 аймгийн шувууны 25 аж ахуйг тэжээлээр хангаж байна

963

УИХ-ын даргад Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, С.Бямбацогт нар “өрсөлдөж” байна

УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа УИХ-ын даргаар сонгогдсон Д.Амарбаясгалан 2025 оны аравдугаар сарын 16-нд чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Түүний хүсэлтийг УИХ-ын маргааш нь нэгдсэн чуулганаар хэлэлцэж чөлөөлсөн

1 134

Нийслэлийн прокурорын газар: УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зэрэг үндэслэлээр яллагдагчаар татаад байна

Д.Амарбаясгаланд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан улс төрийн нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан улс төрийн нөлөө бүхий этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн зүйл ангиудаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн шалгах байгууллагад шилжүүлсэн байна.

1 041

МАН-ын хагарал АН-д халдах уу?

Өдийг бодоход намраар болсон МАН-ын даргын сонгууль энэ намыг хоёр хуваасан. Лав УИХ дахь МАН-ын бүлэг нь хоёр хуваагдаад нэг нь АН-тай, нөгөө нь “Үндэсний эвсэл”-тэй тал болсон нь ил тодорхой боллоо

1 087

С.Бямбацогт Үндсэн хуулийг хамгаалах зорилгоор Ерөнхий сайд хүсэлт гаргасныг танилцуулав

Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбацогт: Үндсэн хуулийг хамгаалах зорилгоор Ерөнхий сайд хүсэлт гаргасныг танилцуулав. Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх нарыг Ерөнхий сайдаас огцруулсан жишээг дурдаж байгаа нь “хууль дээдлэх” зарчмын хүрээнд хүлээн зөвшөөрөх боломжгүй УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ерөнхий сайд Г.Занданшатарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанд оролцож байна. Тэрээр хуралдааны үеэр "Монголын ард түмний улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж баталсан Үндсэн хуулийг хамгаалах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан хүсэлтийг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар Та бүхэнд танилцуулъя. Нэг.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Улсын Их Хурал үйл ажиллагааныхаа зохих салбар, чиглэлээр Байнгын хороодтой байна” гэж, 22.2 дахь хэсэгт “Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх, Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх, хуульд тусгайлан заасан асуудлаар Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах чиг үүрэгтэй ажиллана” гэж тус тус хуульчилсан байна. Мөн түүнчлэн уг хуулийн 22 дугаар зүйлийн 22.3.7 дахь заалтад “Улсын Их Хурлаас томилдог албан тушаалтныг томилох, чөлөөлөх, огцруулах, эгүүлэн татах асуудлаар санал, дүгнэлт гаргах” бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2, 101.3, 101.4 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдаанд зөвхөн танилцаж, сонсох дэгийн зохицуулалттай байна. Гэтэл Улсын Их Хурлын гишүүдээс албан ёсоор тавьсан Ерөнхий сайдыг огцруулах саналыг бус, Төрийн байгуулалтын байнгын хорооны гаргасан санал, дүгнэлтийг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хэлэлцэж, санал хураалгасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно” гэж заасныг ноцтой зөрчсөн байна

1 030
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.