2111-р сар, 2026Бямба гараг

Улс төр

1 943 мэдээ · 1057–1080 харуулж байна

АҮЭБ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Дамдинням: Өдөрт 20-30 литр бензин авдаг иргэд банкаа дүүргээд байгаа учраас хэрэглээ өсчихөөд байна

АҮЭБ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Дамдинням: Өдөрт 20-30 литр бензин авдаг иргэд банкаа дүүргээд байгаа учраас хэрэглээ өсчихөөд байна

1 584

А.Үйлстөгөлдөр: Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавилаа

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьж байна" гэлээ. Улс төрд үүсээд буй нөхцөл байдлын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр 10.00 цагт мэдээлэл хийж, байр сууриа илэрхийлнэ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ардчилсан үндсэн хуулиа сахин хамгаалах, бататган бэхжүүлэх үүднээс Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоолд бүхэлд нь хориг тавьжээ

1 265

Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагааны маргааныг ҮХЦ энэ сарын 22-нд хэлэлцэнэ

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно. Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хүсэлт, ихэсгэсэн шаардлага ирүүлсний дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа шууд үүсгэж, нэгтгэсэн болно. Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ

890

Монгол Улсын Их Хурлын 13 дахь дарга Д.Амарбаясгаланг албан тушаалаас нь чөлөөллөө

УИХ-ын гишүүд асуулт асууж дууссаны дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны Д.Амарбаясгалангийн өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа огцрох өргөдлийг дэмжих санал хураалт боллоо.Санал хураалтад 114 гишүүн оролцож, 102 нь түүнийг огцруулах нь зүйтэй гэж үзлээ. Ийнхүү УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцорсонд тооцож, дараагийн дарга сонгогдох хүртэл УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа түр орлон гүйцэтгэгчээр ажиллахаар болов. Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах үеийн хуралдааныг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа удирдсан билээ

1 439

УИХ-ын нэгдсэн чуулганд Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үг

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Яг дөрөвхөн сарын өмнө 92 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдаар итгэл хүлээлгэн дэмжсэн эрхэм гишүүд та бүхэнд үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэгт итгэдгийн хувьд үнэн бодит байдлын талаар хэдэн үг хэлье. Өнөөдрөөс 125 хоногийн өмнө төрийн чадамж суларч, иргэд төрдөө итгэх итгэл алдарч, эдийн засгийн өсөлт хоёр дахин унаж 2.6 хувь болж, гадаад валютын нөөц огцом буурч, нэг долларыг 4000 төгрөгөөр худалдаж авах, үнийн өсөлт 15 хувийг давж өсөх, төсвийн орлого 3.3 их наядаар тасрах бодит гадаад, дотоод эрсдэлтэй нүүр тулсан. Ийм учраас Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдохдоо үнэнийг хэлдэг Засгийн газар байна гэж хэлсэн үгэндээ эзэн байж, олон түмний хүсэж шаарддаг, овоорч хураагдсан асуудлын томыг, бэрхшээлийн хүндийг шууд барьж авч шуурхай шийдэхээс ажлаа эхэлсэн. Бид дөрвөн жил овоорсон асуудал, овоолсон хогийг гурван сарын дотор бүгдийг шийдэхгүй ч үндэс углуургаар нь цэгцлэн цэвэрлэж эхлэн, үрэлгэн данхар төсвийг түүхэнд анх удаа Та бүхэнтэй хамт 2.2 их наядаар танасан. Энэ хүрээнд төрийн албаны шинэчлэл, засаглалын шинэчлэл, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэл, дижитал шинэчлэл гэсэн таван цогц шинэчлэлийн бодлогыг дэвшүүлж тавьсан

1 507

“Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.10.17) нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын 66 гишүүн бүртгүүлснээр 52.4 хувийн ирцтэйгээр эхэлсэн. Нэгдсэн хуралдаан эхлэхэд гишүүд ирцтэй холбоотой тодруулга хийж байгааг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа хэлж, энэ талаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж тайлбар хийсэн билээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Хуралдааны тов, дараалал тогтооход баримтлах журам” хэмээх 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтад “…Нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гарагт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдана. Гишүүд өглөө 09.00 цагаас эхлэн ирцэд бүртгүүлж, хуралдаанаар асуудал хэлэлцэхэд бэлтгэнэ…” гэж заасныг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга танилцуулсан

1 277
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.