2111-р сар, 2026Бямба гараг

Улс төр

1 943 мэдээ · 169–192 харуулж байна

ТАНИЛЦ: "ШХАБ+" дээд хэмжээний уулзалтад оролцох удирдагчид

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 17 орны удирдагчид болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга оролцож байна. Оролцогчид олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудлууд, мөн байгууллагын цаашдын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийн талаар хэлэлцэх юм.

1 070

ТАНИЛЦ: Ирэх оны төсөвтэй холбоотой есөн шийдвэр

Засгийн газрын өнөөдрийн /2026.08.31/ ээлжит бус хуралдаанаар Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны төсөвтэй холбоотой 9 шийдвэр гаргаснаа танилцууллаа. Ерөнхий сайд Н.Учрал үнийн өсөлтийн ачааг төр өөрөө үүрнэ хэмээгээд дараах есөн шийдвэрийг танилцууллаа. Нэгдүгээр шийдвэр: Оюу Толгойн ногдол ашгийг анх удаа Монголдоо авчрах болно. Монголчууд ногдол ашгаа хүртэх тухай 20 жил үргэлжилсэн яриаг энэ удаа дуусгана

1 345

2025 онд төрөөс улс төрийн намд олгосон санхүүжилтийн 191.9 сая төгрөгийг зориулалтын бусаар зарцуулжээ

Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газраас 2025 онд төрөөс улс төрийн намд олгосон санхүүжилт, түүний зарцуулалт, тайлагналд аудит хийж дүгнэлт гаргажээ. Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо 2025 оны тавдугаар сард тогтоол гаргаж улс төрийн намуудад олгох төрийн санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтоосон. Уг тогтоолын хүрээнд улс төрийн долоон намд 6.9 тэрбум төгрөгийг санхүүжилт олгосон байна. Ахлах аудитор Ш.Наран "2025 онд 6.9 тэрбумын санхүүжилт олгосон

2 085

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад 2026 оны 08 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 01-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгчийг “Манас-2” олон улсын нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын Танхимын дарга Адылбек Касымалиев, тус улсын Гадаад хэргийн дэд сайд С.Жумакадыр уулу, Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Тэгшжаргал болон албаны бусад хүн угтаж авлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд үг хэлнэ. Мөн тус байгууллагын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын төрийн тэргүүн нартай уулзаж, харилцаа, хамтын ажиллагаа, харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно. ШХАБ нь Засгийн газар хоорондын байгууллага юм

1 313

Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бээжинд яриад эхэлжээ

1980-аад оны сүүлээр Дорнод, Дорноговь аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, тасгийн даргаар ажилласан Б.Дэлгэрсайхан 1993 оноос “Дорнын говь”-ийн Б.Дэлгэрсайхан, “Болдтөмөр Ерөө гол”-ын Б.Дэлгэрсайхан гэгддэг болсон. 2016 онд УИХ-ын гишүүн болж, 2023 онд Монгол Улсын сайд бөгөөд нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл бууруулах үндэсний хорооны дарга, 2024 оноос Зам тээврийн сайдаар ажиллаж байгаа. Тэрбээр анх 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдоод АТГ-т тайлагнасан ХОМ-тээ “Би “Дорнын говь” ХХК, “Монголиан Транс Ложистик” ХХК, “Монтай Эрдэнэ” ХХК, “Дорнын говь Шанд Анд” ХХК, “Болдтөмөр Ерөө гол” ХХК, “Их говийн Шанд” ХХК, “Их Дэлгэрэх хэт” ХХК, “Ди Эс Эн Кей” ХХК, “Монтаймайнз” ХХК, “Миллениум Саксэс” ХХК, “Дорнын төмөр зам” ХХК, “Эйфел Вью Юниверсал Холдингс” ХХК гэх 12 компанийг эзэмшдэг” гэж мэдүүлж байв

1 425

COP17 хурлаар 1.3 тэрбум ам.долларын санхүүжилт татсан нь түүхэн дээд хэмжээ гэв

12 өдрийн турш үргэлжилсэн СОР17 өнөөдөр (2026.08.28) сүүлийн хурлаа хийж байна. СОР17-ийн санхүүжилт, гаргасан шийдвэрийн талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Төгсбаяр "Газар нөхөн сэргээх, гангийн тэсвэржилтийн чиглэлээр 23 улсад хэрэгжих шинэ болон бэлтгэгдэж буй санхүүжилт COP17-ийн үеэр зарлагдсан. Үүний 644.5 сая ам.доллар нь шинэ санхүүжилт, 216.4 сая нь хэрэгжих шатандаа орсон. “Улаанбаатарын тунхаглал” батлагдсан

2 454

Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очир: Х.Нямбаатар гадаадад зугаалах биш Монголд ирээд байцаалтаа өгөөч ээ!

Ардчилсан Залуучуудын Холбооноос "Өөрчилье" өдөрлөгийг төв талбайд зохион байгуулж байна. Өчигдрийн өдөрлөгт оролцох үеэрээ Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очир: "60 тэрбум"-ын эхлэлийг хэн тавьсан юм? Хотын дарга байсан Миеэгомбын Энхболд, яг зөв. Тэр хүн одоо хаана байна? Тэр хэргээрээ шоронд байна уу? Морь уяад явж байна

1 783

Б.Найдалаа: Бид эрчим хүчээ тэнгэрээс авахгүй, илбэдээд гаргахгүй

Улсын Их хурлын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Найдалаагаас дараах зүйлийг тодрууллаа. -Эрчим хүчний салбарын нөхцөл байдал ямар байгаа вэ? -Өмнөх он жилүүдийн цагийн ажлыг цагт нь шийдээгүй асуудал олон байгаа. Гэхдээ бид яг одоогийнхоо нөөц, боломж, төсөвтөө тулгуурлаад бэлтгэл ажлыг хийж байна. -Гэхдээ ямар ч байсан өвөлжилтийн бэлтгэл ажлаа бол хангаад явж байгаа биз дээ? -Одоогийнхоо засвар үйлчилгээг сайн хийгээд, аль болох хязгаарлахгүй байх тал дээр анхаараад явж байна

1 93746107376a33b6968276f3

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд МАН-аас нэр дэвших сонирхолтой гэх яриа улс төрийн хүрээнд гараад удаж байна. Өөрөө энэ тухай ил тод зарлаагүй ч сүүлийн үеийн байр суурь, улс төрийн нүүдлүүд нь ийм таамгийг улам өдөөж буй. Түүнээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэхийг нь сэтгүүлч шууд асуухад С.Амарсайхан: “Надад Ерөнхийлөгч болох тийм сонирхол байхгүй

1 778

Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) наймдугаар сарын 25-нд Усны өдрөөр үргэлжиллээ. Ус, ган, газрын доройтлын асуудлыг хөндсөн албан ёсны хэлэлцүүлгүүдийн зэрэгцээ хурлын павильонуудаар ч хөл хөдөлгөөн ихтэй байв

4 936

COP17 бага хурлын дээд түвшний парламентын форумд 23 орны парламентын 25 гишүүн, НҮБ бусад олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын дээд түвшний парламентын форум “Амлалтаас үйл хэрэгт: Цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх парламентын манлайлал” сэдвийн хүрээнд өнөөдөр /2026.08.25/ эхэллээ. Энэхүү дээд түвшний парламентын форум нь парламентын гишүүд болон нэр хүнд бүхий улс төрийн манлайлагчдыг нэг дор цуглуулж, улс төрийн манлайлал нь Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын хэрэгжилтийг хурдасгах, цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эсрэг үндэсний хариу арга хэмжээг хэрхэн бэхжүүлэх талаар хэлэлцэх зорилготой юм. Форумд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Б.Батбаатар, П.Батчимэг, Б.Бейсен, Э.Болормаа, Б.Жаргалан, Г.Лувсанжамц, Б.Мөнхсоёл, Л.Мөнхбаясгалан, П.Наранбаяр, С.Одонтуяа, Д.Цогтбаатар, А.Ундраа, Б.Хэрлэн, Д.Үүрийнтуяа, Д.Энхтуяа, Байгаль орчин, уур амьсгалын сайд Ц.Сандаг-Очир, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын (UNCCD) G20-ийн “Дэлхийн газрын санаачилга”-ын захирал Мурали Туммарукуди болон нийт 23 орны 25 парламентын гишүүн, НҮБ бусад олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт форумыг нээж, үг хэлсэн

1 645

Бүлгүүдийн бөглөө мултарчээ…

Нам намын гишүүд, дарга сайд нар зуны туршид наадам наргиа, тахилга тойлгын газруудаар санаатай, санаандгүй уулзаа учраа хийсэн гэх. Тэр бол намрын улс төр халахын дохио. Тэд эдүгээ Улаанбаатарт цуглаж

1 766

"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв

Дэлхийн тансаг хэрэглээний зах зээлд ноолуур болон нарийн ширхэгт түүхий эдээр урласан хувцас, бүтээгдэхүүнээрээ танигдсан Италийн "Лоро Пиана" компанийн Гүйцэтгэх захирал Фредерик Арну тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) -д оролцож байна. Тус компани Монгол Улсад 40 орчим жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж, тогтвортой үйлдвэрлэл, гарал үүслийн баталгаажуулалтыг тууштай хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, Монголын ноолуурын экспортыг дэмжихэд чухал түнш болсон аж. Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ, "Монгол Улс хөдөө аж ахуйн орон. Ноос, ноолуур бол манай улсын экспортын гол бүтээгдэхүүний нэг

1 987

COP17: Газрыг сэргээх амлалтыг хөрөнгө оруулалт болгох “Санхүүжилтийн өдөр”

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотноо найм дахь өдрөө үргэлжилж байна. Наймдугаар сарын 24-нийг “Санхүүжилтийн өдөр” болгон зарласан бөгөөд Цэнхэр бүсийн өнөөдрийн хэлэлцүүлгүүдийн гол асуулт нь нэг байлаа

1 945

У.Хүрэлсүх: Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг ирэх хоёр жил даргална

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын дээд түвшний уулзалт өнөөдрөөс эхэллээ. Уулзалтын өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд бөгөөд 17 дугаар бага хурлын дарга Б.Батцэцэг, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад болон хүндэт зочид, сайд нарын түвшний төлөөлөгчид мод тарьж, дурсгалын зураг авхууллаа. 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулж байгаа нь манай улс байгаль дэлхийн ирээдүйн төлөө олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран хүлээсэн үүрэг, хариуцлагаа бодитоор хэрэгжүүлж буй түүхэн боломж юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дээд түвшний уулзалтыг нээж үг хэлэхдээ, 17 дугаар бага хурлыг дэмжиж, хамтран зохион байгуулж буй НҮБ болон оролцогч бүх талд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. Нэг орны бус, дэлхий нийтийн сорилт, бэрхшээл болсон уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хорогдол нь хүн төрөлхтөнд аюулын харанга дэлдэж, эх дэлхийн оршин тогтнохуйд түгшүүрийн дохио хангинуулж байгааг хэллээ. Иймээс элсний нүүдэл, шороон шуурга, усны хомсдол, хүнсний хямрал, экологийн доройтлын эсрэг хийх тэмцэл нь нэгдмэл, уялдаа холбоотой, урт хугацааны, тогтвортой, харилцан бие биеэ дэмжсэн байх ёстойг онцоллоо. Хэрвээ одоо л эрс шийдэмгий арга замыг сонгохгүй бол эх дэлхий цаашид бидэнгүйгээр орших өөрийн замаа сонгох учир бүгд нэгэн зорилгын дор илүү сайхан ирээдүйг хамтдаа бүтээхийг уриаллаа. СОР17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх бодит алхмыг эхлүүлсэн хурал байх учиртайг онцоллоо. Сорилт, бэрхшээлээ хэлэлцээд орхих бус, шийдлээ хамтдаа тодорхойлж, энх тайван, ногоон ирээдүйн төлөө бодит шийдвэр, үр дүн гаргана гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийллээ. Эх байгалийнхаа унаган төрхийг сэргээж, ирээдүй хойч үеэ эрүүл орчинд итгэл төгс, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь хүн төрөлхтний эрхэм үүрэг. Эх байгаль, эрүүл хөрс бол хүн төрөлхтний оршин тогтнохуйн баталгаа, хоол хүнс, усны нөөц, ахуй амьдрал, тогтвортой хөгжлийн үндэс суурь гэдгийг тодотголоо. Монгол Улс өв соёл, эх дэлхийтэйгээ шүтэлцэн амьдарч ирсэн уламжлалт мэдлэг, туршлагаа хуваалцаж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх байдлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж байгааг хэллээ. Сансрын технологи, дрон, зайнаас тандан судлал, хиймэл оюун, их өгөгдөл, цахим технологийн хөгжил нь газрын доройтол, цөлжилт, гангийн эрсдэлийг үнэлэх, урьдчилан сэргийлэх, эрт сэрэмжлүүлэх, газрын нөхөн сэргээлтийн үр дүнг бодит цаг хугацаанд хянах өргөн боломжийг нээсэн. Иймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монголчуудын байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах уламжлалт мэдлэгийг орчин үеийн шинжлэх ухаан, технологи, инновацтай хослуулах нь газрын тогтвортой менежмент, экосистемийн тэнцвэрт байдал, хүн төвтэй хөгжлийн чухал шийдлийг олоход зохих хувь нэмрээ оруулна гэж үздэгээ тэмдэглэлээ. Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлыг зөвхөн байгаль орчны асуудал гэж ойлгох бус, хүнсний хангамж, аюулгүй байдал, усны нөөц, хүн төрөлхтний амьжиргаа, тогтвортой хөгжил, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдалтай уялдуулж, цогцоор нь авч үзэх нь чухал байгааг хэллээ. Улс, үндэстэн бүр ирээдүй хойч үедээ байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах уламжлалт арга ухаан, мэдлэг, чадвар суулгаж, энэ үйл хэрэгт оролцдог болгон хүмүүжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо. Цөлжилт, газрын доройтлыг зөвхөн бууруулах бус нөхөн сэргээхийн төлөө ажиллах, гангийн асуудлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрт сэрэмжлүүлэх, зохистой хариу арга хэмжээ авах зэрэг эрсдэлийн цогц удирдлагын тогтолцоог төгөлдөршүүлэн хөгжүүлэх нь зүйтэйг тэмдэглэлээ. Газар ашиглалт, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, хүнсний тогтолцоог салангид бус, нягт уялдаа холбоотой авч үзэж, шинжлэх ухаан, уламжлалт мэдлэг, орон нутгийн туршлагад суурилсан бодлого хэрэгжүүлэх нь чухал байгааг хэллээ. Манай улс дэлхийд үлдсэн хамгийн том сэрүүн бүсийн хээрийн экосистемүүдийн нэгийг өвлөн хамгаалж ирсэн орон. Далайд гарцгүй, хуурай болон хагас хуурай бүсэд оршдог учир уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын сөрөг үр дагаврыг өдөр тутмын амьдралдаа мэдэрдэг. Нийт нутгийн дийлэнх нь газрын доройтол, цөлжилтөд өртөөд байгаа нь байгаль орчин төдийгүй эдийн засаг, хүнсний хангамж, аюулгүй байдал, иргэдийн амьжиргаа, нүүдлийн өв соёлын тогтвортой байдалд шууд сөргөөр нөлөөлж байгааг Ерөнхийлөгч хэллээ. Иймээс газрын нөхөн сэргээлт, ойн санг нэмэгдүүлэх, хөрс, ус, бэлчээр хамгаалал, хүнсний хангамж, аюулгүй байдал, хөдөөгийн тогтвортой хөгжлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг зорилгоор “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Цэнхэр алт”, ”Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн өрнүүлж байгааг тодотголоо. Хөгжиж буй болон хуурай, гандуу бүсийн орнуудад тулгарч буй сорилт, бэрхшээлийг шийдвэрлэхэд дэлхий нийтийн хамтын хүчин чармайлтыг чиглүүлж, санхүүжилт, технологи, чадавхыг нэн хэрэгцээтэй улс орон, бүс нутаг, иргэдэд хүргэх шударга тогтолцоо бүрдүүлэх хэрэгтэй гэсэн байр сууриа нотоллоо. Иймээс улс орнууд, олон улсын санхүүгийн байгууллагууд, хөгжлийн түншүүд, хувийн хэвшилд хандан, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй санхүүжилт, ногоон хөрөнгө оруулалтаа газрыг нөхөн сэргээх, гангийн тэсвэржилт, тогтвортой амьжиргаанд илүү түлхүү зарцуулахыг уриаллаа. Мөн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хянах гээд бүх шатанд малчид, тариаланчид, нутгийн иргэд, эмэгтэйчүүд, залуучууд, хүүхдүүд, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийн оролцоог хангах нь шударга, үр дүнтэй, нээлттэй, тогтвортой шийдлийн үндэс гэж үздэгээ хэллээ. Энэ хүрээнд “Цөлжилттэй тэмцэхэд залуусын оролцоо” үндэсний форум зэргээр дамжуулан олон нийтийн оролцоо, залуучуудын идэвхийг нэмэгдүүлж, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын “Business 4 Land” санаачилгатай уялдуулан газрын тогтвортой менежмент, хөрөнгө оруулалт, инновац зэрэг чиглэлийн хамтын ажиллагаанд хувийн хэвшлийг татан оролцуулахыг зорьж байгааг дурдлаа. Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг ирэх хоёр жил даргална. Манай улсын дэвшүүлсэн “Тал хээрийн санаачилга” нь “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”, “Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга”, “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга” гэсэн гурван чиглэлд тулгуурлаж байна. Эдгээр нь цөлжилт, газрын доройтлыг бууруулах, бэлчээрийн экосистемийг хамгаалах, ус, газрын нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх, байгальд түшиглэсэн хөгжлийн шийдлүүдийг түгээн дэлгэрүүлэх, тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой юм. Газрын тогтвортой менежмент нь усны аюулгүй байдал, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээтэй салшгүй холбоотой гэж үздэг. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хүүхдийн сан болон “Бүх нийтийг ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах түншлэл”-ийн хэрэгжүүлж буй “Ус ба ариун цэврийн байгууламжийн төлөөх төрийн тэргүүнүүдийн санаачилга”-ыг бүрэн дэмжиж байгааг хэллээ. Монгол Улс олон талт хамтын ажиллагаа, НҮБ-ын тогтолцоо, олон улсын эрх зүй, харилцан итгэлцэл, харилцан хүндлэл, тэгш оролцоо, нийтлэг хариуцлагад суурилсан дэлхийн хамтын шийдлийг тууштай дэмждэг. Иймээс 17 дугаар бага хурлыг геополитикийн сөргөлдөөн, харилцан адилгүй байр суурьтай талуудын маргааны талбар бус, Конвенцын зорилго, хэрэгжилтийг ахиулах олон талт хамтын ажиллагааны индэр байлгахыг зорьж байгааг хэллээ. Энэ хүрээнд бүх талын дуу хоолойг сонсож, ялгаатай байр суурийг хүндэтгэн, зөвшилцөлд суурилсан, нээлттэй, ил тод, хүртээмжтэй хэлэлцээг тууштай дэмжихээ илэрхийллээ. Монголчуудын олон мянган жилийн туршид өвлөн уламжилж ирсэн нүүдэлчин ахуй нь эх байгальтайгаа зүй зохистой шүтэлцэн амьдарч, онгон дагшнаар нь хадгалан хамгаалах хандлага сэтгэлгээ, арга ухааны цогц юм. Тиймээс Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2005 онд гаргасан тогтоолд монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, “Монголчуудын соёл иргэншилд уламжлагдан ирсэн байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах ёсны ач холбогдол өнөөгийн дэлхий ертөнцөд улам бүр өсөн нэмэгдэж буйг онцолж байна” хэмээн тэмдэглэсэн байдаг. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш энэ жилийн “Дэлхийн цөлжилт, гантай тэмцэх өдөр”-ийг тохиолдуулан гаргасан илгээлтдээ “Дэлхийн газар нутгийн тал хувийг эзэлж, 2 тэрбум хүний ахуй амьдрал хамаардаг бэлчээрийн 50 хувь нь доройтсон буюу доройтож эхэлсэн” тухай дурдсан. Мөн эрүүл хөрс, усны нөөц, биологийн олон янз байдал, хүнсний тогтолцоо, соёлын өвд анхаарч, бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээхийг уриалсан юм. Дэлхийн нийт газар нутгийн 40 гаруй хувь нь доройтож байгаа нь 3 тэрбум гаруй хүний амьдрал, амьжиргаа, хүнсний хангамж, усны нөөцөд сөргөөр нөлөөлж, дэлхийн эдийн засаг 2050 он гэхэд 23 их наяд ам

1 706

15 автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад оров

Засгийн газрын “Чөлөөлье” Үндэсний санаачилгын хүрээнд Улаанбаатар хотын худалдааны танхим, хувийн хэвшлийнхэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 32-ын тойргийн нэгдсэн авто зогсоолд цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх "Ногоон өртөө"-г өнөөдөр ашиглалтад орууллаа. Энэхүү "Ногоон өртөө" нь хамгийн олон буюу 15 автомашин нэгэн зэрэг цэнэглэх хүчин чадалтай

1 884

COP17: Санхүүжилтийн өдөр эхэллээ

Өнөөдөр /2026.08.24/ COP17-ын Санхүүжилтийн өдөр (Finance Day) тохиож байна. Энэ өдөр газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай санхүүжилт, хөрөнгө оруулалтыг хэрхэн нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллагуудын оролцоог хэрхэн өргөжүүлэх асуудалд төвлөрнө. Яагаад чухал вэ? Газрыг нөхөн сэргээх зорилт бодит ажил болохын тулд зөвхөн бодлого, амлалт бус бодит санхүүжилт, хөрөнгө оруулалт шаардлагатай

1 749
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.