БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин "COP17"-д оролцохоор Монгол Улсад ирлээ
Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцохоор өчигдөр хүрэлцэн ирлээ.
Эх сурвалж: MET Norway · 05:09-д шинэчилсэн
1 943 мэдээ · 193–216 харуулж байна
Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцохоор өчигдөр хүрэлцэн ирлээ.
УИХ-ын гишүүн Д.Батбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Засгийн газраас энэ оны төсвийн төсөлд тодотгол хийхээр өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн барьсан. Та өргөн барьсан төсвийн тодотгол дээр ямар байр суурьтай байна вэ. Энэ талаар яриагаа эхэлье? -Шүүмжлэлтэй хандаж байна. Яагаад гэвэл Ерөнхий сайд Н.Учрал болон Сангийн сайд З.Мэндсайхан нар Төсвийн тодотголын хуулийн төслийг танилцуулахдаа зорилго, зориулалтыг нь маш буруу тайлбарласан
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутагт орших түүх, соёлын хосгүй өв Хар Зүрхний Хөх нуурын Зүрх хайрханд төрийн тахилга ёслол хүндэтгэлтэйгээр боллоо.
Ж.Батзандан, Лу.Болд нарын үүсгэн байгуулсан ШИНЭ нам гэгч их хурлаа хуулийн хугацаанд нь хийж чадалгүй маш ичгэвэртэйгээр татан буугдсан билээ. Энэ тухай ШИНЭ нам гэгчийн гишүүн Ш.Буянжаргал: "Шинэ намын үйл ажиллагааг зогсоож, АН-тай нэгтгэх” энэ асуудлыг хэн сэдсэн бэ гэсэн асуулт түрүүн тавигдлаа
АН-ын бүлэг өчигдөр ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав. Үүнтэй зэрэгцэн Ерөнхий сайд Н.Учрал эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн тодотголоо танилцууллаа. Төрийн ордны гадна зарим иргэд ГБХНХ-ын сайд Т.Аубакирыг огцрохыг шаардаж жагсаал хийв
Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж болохуйц эмзэг асуудал юм. Үүнийг мэдсээр ирсэн, энэ зун илүү мэдэрцгээлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны улсын төсвийн тодотголын талаар танилцууллаа. Тэрбээр “Томилолт, сургалт, сурталчилгаа, тавилга, машин техник, зөвлөх үйлчилгээ, тэтгэмж, шагнал, форум, хурал, ёслол, илүү шатахуун, цаасны зардлыг бүхлээр нь танаж, төр бүсээ чангалсан шиг чангалж, 1.4 их наяд төгрөгийг хэмнэсэн төсвийн тодотголыг өргөн мэдүүллээ. Бид урсгал зардлаас 433 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249 тэрбум төгрөгийг бодитоор хэмнэж байна. Төр зардлаа танахдаа төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг бүгдийг нь бууруулсан. Зөвхөн төрийн албан хаагчдын цалинг тавиад үйл ажиллагаагаа явуулна
Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Хууль зүйн бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү томилогджээ. Энэ талаараа, Энэхүү хариуцлагатай үүргийг хүлээлгэсэн намын удирдлага, нөхөддөө талархаж байна" гэлээ. Хуульч, эрх зүйч мэргэжилтэй бөгөөд өмгөөлөгчөөр олон жил ажилласан юм. Тэрээр 2012 онд МАХН-аас УИХ-д намын нэрсийн жагсаалтаар сонгогдож байсан бол 2016 оны УИХ-ын сонгуульд мөн намаас Орхон аймагт нэр дэвшин ялалт байгуулж байв
Т.Доржханд: Монголд криптовалют, хиймэл оюун ухааны дата төв байгуулах боломж бүрдэнэ
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Өнөөдрийн хуралдаанд "Ногоон - Ухаалаг - Эрүүл - Аюулгүй сургууль" үндэсний загварыг танилцууллаа
Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, хөдөөд гадаагүй уулзалдсан улстөрчид намрын чуулган дөхөхөөр хөдөлгөөнд орно” гэх таамаг элбэг байна
Өнгөрөгч амралтын өдөр буюу энэ сарын 15-ны өдөр Ардчилсан намын дэргэдэх "Ардчилсан залуучуудын холбоо"-ны Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болж өндөрлөлөө. Уг сонгуульд 21 аймаг, 9 дүүргийн 368 төлөөлөгч оролцжээ. Тус сонгуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх, Ардчилсан намын ажлын албаны дарга байсан Э.Галбадрал 57 хувийн саналаар ялалт байгууллаа. Түүнтэй УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, Ардчилсан намын партизануудын нэг МОАХ-ын Дарвсүхбаатарын хүү Билгүүдэй нар өрсөлдлөө. С.Цэнгүүний хувьд эхний санал хураалтад 38 хувийн санал авсан бол хоёр дахь шатны санал хураалтаас 42 хувийн санал авсан юм
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж долдугаар сарын 5-нд эх орондоо эргэн ирсэн бөгөөд энэ хугацаанд Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслолын хүндэтгэлийн жагсаал, Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадам зэрэг олон нийтийн арга хэмжээнд оролцсон юм. Түүний эх орондоо эргэн ирсэн нь улс төрийн хүрээнд багагүй анхаарал татаж буй
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал үг хэллээ. Тэрбээр, Эрхэм хүндэт төлөөлөгчдийн тэргүүн нар аа, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Ясмин Фуад, Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө, Хатагтай, ноёд оо! Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд тавтай морилохыг хүсье. Юуны өмнө Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 4 дэх хурлыг 2000 онд даргалж байсан Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайд асан, Байгаль орчны гавьяат ажилтан, Төрийн шагналт Замбын Батжаргал гуай 2026 оны 8 дугаар сарын 6-ны өдөр зуурдаар таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлэн 1 минут хүндэтгэл үзүүлэхийг хүсье. Эрхэм хүндэт төлөөлөгчид өө, Бид дэлхий гэх нэгэн гэр оронтой нэгэн гэр бүл
Ардчилсан залуучуудын холбоо маргааш буюу 2026.08.15-ны өдөр Өвөрхангай аймагт хуралдаж, шинэ Ерөнхийлөгчөө сонгоно. Тус холбооны Ерөнхийлөгчид гурван хүн өрсөлдөхөө илэрхийлж, өнгөрөгч долоо хоногт нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авсан билээ. Тодруулбал, 1
Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нөлөөтэй явсан “Сахал” Д.Эрдэнэбилэг “Сингапур улсад эмчлүүлэх шаардлагатай учраас хилийн хориг цуцалж өгөөч” гэсэн хүсэслтийг шүүхэд гаргаж, гурван тэрбум төгрөгийн барьцаа тавиад 2023 оны хоёрдугаар сарын 9-д Монгол Улсын хилээр гарч явсан байдаг. Тэрээр яг гурван жил зургаан сарын дараа, 2026 оны наймдугаар сарын 9-нд эх орондоо ирсэн байна
УИХ-ын гишүүд иргэдтэй биечлэн уулзаж, санал, хүсэлтийг нь хүлээн авах сувгийг нэмэгдүүлэх зорилгоор “Нээлттэй парламент” танхимыг зургаадугаар сарын 30-ны өдөр нээсэн. Тэгвэл тус танхимд УИХ-ын гишүүн Х.Болормаа өчигдөр ажиллаж, иргэд олон нийттэй уулзсан юм
Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч зэгсэн халж мэдэхээр байна
Арчилсан намын дэргэдэх “Ардчилсан залуучуудын холбоо”-ны ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 15-нд буюу амралтын өдөр болно. Эл холбооны ерөнхийлөгчид Э.Галбадрал, С.Цэнгүүн, Д.Билгүүдэй нар өрсөлдөхөөр нэр дэвшжээ. Дээрх гурван өрсөлдөгч нарын хувьд бүгд л залуу хүмүүс харин туршлага, мэдлэгийн хувьд хэн нь хэн бэ? гэдэг л олны анхаарлын төвд байна
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Олон улсын таеквон-догийн Монголын холбооны Ерөнхийлөгч Э.Галбадралтай ярилцлаа. -Таеквон-догийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт манай улсад болсон. Энэ тэмцээний зохион байгуулалт хэр болсон бэ? -Олон улсын таеквон-догийн Монголын холбоо хоёр жилийн өмнө Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрхийг 40 гаруй оронтой өрсөлдөж авсан
УИХ-ын гишүүн О.Саранчулуунтай ярилцлаа. Тэрбээр саяхан Төрийн ордонд ирэх оны төсөвтэй холбогдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. -Төрийн ордонд хийсэн хэлэлцүүлгийн тань гол зорилго юу байв
“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаарал татсан асуулт болоод байна. Уг сонгуулийн хуанлийн дагуух албан ёсны үйл ажиллагаа эхлээгүй болохоор УИХ-д суудалтай намуудаас аль нь ч нэр дэвшигчээ ил болгоогүй байгаа юм. Гэхдээ МАН, АН, ХҮН нам, Үндэсний эвсэл, ИЗНН дор бүрнээ нэр дэвшигч дээрээ дотоод “яриа хөөрөө”-тэй байна
Ерөнхий сайд Н.Учрал Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямд ОХУ-ын Москва хотод томилолтоор ажиллах үүрэг өгчээ. Сайд Москва хотод ажиллаж буй бөгөөд ОХУ-ын Эрчим хүчний яам, “Роснефть”, “Газпром нефть” компанийн удирдлагуудтай өчигдөр (2026.08.10) уулзжээ. Тэрбээр “Монгол Улсад нийлүүлэх түлш, шатахууны хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэлээ
Сүүлийн 7 хоногт хамгийн их уншсан