ОХУ-аас 18 мянган тонн, БНХАУ-аас 8 мянган тонн шатахуун нийлүүлнэ гэв
Шатахууны нийлүүлэлтийн талаар АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээлэл өглөө. Тэрбээр ОХУ-тай байгуулсан гэрээний дагуу авах шатахууны 18 мянган тонн үлдсэн бөгөөд БНХАУ-аас мөн 8000 тонн шатахуун орж ирж байгаа гэв. Иймд үлдсэн хоногуудад шатахууны нийлүүлэлт тасалдахгүй гэж мэдээллээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотын 105 шатахуун түгээх станцад 987 тонн, орон нутгийн 28 ШТС-д 815 тонн АИ-92 шатахуун түгээсэн байна
























.gif)