2111-р сар, 2026Бямба гараг

Нийгэм

3 758 мэдээ · 361–384 харуулж байна

Есдүгээр сард цас орно

ЦУОШГ-аас есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ. Баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор) Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул) Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар) Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр) Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг

2 033

COP17 хурлаар 1.3 тэрбум ам.долларын санхүүжилт татсан нь түүхэн дээд хэмжээ гэв

12 өдрийн турш үргэлжилсэн СОР17 өнөөдөр (2026.08.28) сүүлийн хурлаа хийж байна. СОР17-ийн санхүүжилт, гаргасан шийдвэрийн талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Төгсбаяр "Газар нөхөн сэргээх, гангийн тэсвэржилтийн чиглэлээр 23 улсад хэрэгжих шинэ болон бэлтгэгдэж буй санхүүжилт COP17-ийн үеэр зарлагдсан. Үүний 644.5 сая ам.доллар нь шинэ санхүүжилт, 216.4 сая нь хэрэгжих шатандаа орсон. “Улаанбаатарын тунхаглал” батлагдсан

2 454

Баян-Өлгий аймаг руу шатахуун хүргэхэд 6-7 хоног шаардлагатай

Шатахууны нийлүүлэлт, хангамжийг сайжруулах үүрэг бүхий шуурхай штабын ээлжит хэвлэлийн хурал өнөөдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд боллоо. АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяр "ОХУ, БНХАУ-аас наймдугаар сард захиалсан шатахуун тасралтгүй орж ирсээр байна. Наймдугаар сарын 1-27-ны хооронд Сүхбаатар боомтоор ОХУ-аас 54,890 тонн, БНХАУ-аас 6,000 тонн АИ-92 автобензин импортоор орж ирсэн

1 467

Есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор нийслэлийн замын хөдөлгөөнд тодорхой зохицуулалт хийхээр болжээ. Гэхдээ есдүгээр сарын 1-д автомашины улсын дугаараар тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулахгүй бөгөөд бүх автомашин замын хөдөлгөөнд оролцох боломжтой юм. Харин нийслэлд хэрэгжиж буй тэгш, сондгой дугаараар зорчуулах түр зохицуулалт наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал үргэлжилнэ

1 715400256365b9db8d707224

Гэртээ бензин хадгалж байсны улмаас гал гарч, утаажилтын бүсээс 21 иргэнийг аварчээ

Гэртээ бензин хадгалж байсны улмаас гал гарчээ. Тодруулбал, Багануур дүүрэг 1 дүгээр хороо гал гарч байна гэсэн дуудлагыг наймдугаар сарын 28-ны өдрийн 05:53 цагт хүлээн авсан байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 3 өрөө байрны коридорт 2-3 литр орчим бензин хадгалж байсны улмаас гал гарч, хураалттай байсан торго, бөс бараа, 2 ш телевизор шатаж байсныг ажиллан унтраажээ

1 944

"COP17" хурлын үр дүн, шийдвэрүүдийг өнөөдөр танилцуулна

Улаанбаатар хотноо наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын сүүлийн өдөр өнөөдөр тохиож байна. Хоёр долоо хоног үргэлжилсэн тус хурлын үеэр дэлхийн улс орнуудын төлөөлөл газрын доройтол, цөлжилт, ган гачигтай тэмцэх, газар болон усны нөөцийг тогтвортой ашиглах асуудлаар санал, туршлага, шийдлээ хуваалцлаа. "COP17" хурлаар “Газар ба хүн”, “Ус”, “Хүнс”, “Бизнес ба санхүү”, “Залуучууд” зэрэг үндсэн сэдвийн хүрээнд олон талт хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Эдгээр хэлэлцүүлэг нь газрын доройтлыг саармагжуулах, цөлжилт болон гангийн эрсдэлийг бууруулах, байгалийн нөөцийг тогтвортой удирдах шийдэлд чиглэж байв. Хурлын сүүлийн өдөр оролцогчид эцсийн шийдвэр, тайлангаа баталж, хоёр долоо хоногийн хугацаанд хэлэлцсэн асуудлуудын үр дүн, цаашдын зорилтоо нэгтгэн танилцуулна. Цэнхэр бүсэд: "COP17" хурлын хаалтын хэвлэлийн бага хурал өнөөдөр 17:00 цагт болно

1 775

Гар утасны хэрэглээний төлбөрийн мэдээлэл зээлжих зэрэглэлд нөлөөлөхөө болино

Монголбанкны Хяналт шалгалтын газрын Зээлийн мэдээллийн хэлтсийн захирал Л.Дөлгөөн “УИХ-аас зээлийн мэдээллийн зарим үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой 10 чиглэлийн Монголбанканд өгсөн. Энэ хүрээнд зээлийн мэдээлэл нийлүүлж байгаа банк бус санхүүгийн байгууллагуудад хяналт шалгалт хийгээд эхэлсэн

1 757

С.Молор-Эрдэнэ тэргүүтэй этгээдүүдийг Монгол Улсын түүхийг гуйвуулж, гутаан доромжилсон үндэслэлээр шалгаж эхэлжээ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар философич С.Молор-Эрдэнэ тэргүүтэй этгээдүүдийг шалгахаар болжээИнгэхдээ тэднийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, язгуур өв соёл, үүх түүхийг илтэд гуйвуулж гутаан доромжилсон гэх үндэслэлээр шалгах нь зүйтэй гэж үзсэн байна. С.Молор-Эрдэнэ нар нь “Монгол гэдэг ард түмэн байхгүй, энэ бол зүгээр нэг хоч. Ийм ард түмэн дэлхий дээр байхгүй

1 705

Нислэгийн үеэр онгоцны ослын гарцын бариул татсан Монгол иргэнд 4 сарын хорих ял оноожээ

БНСУ-ын Инчон хотын шүүх Монгол Улсын 51 настай иргэн А-д нислэгийн үеэр онгоцны ослын гарцын бариулыг татаж, ажиллагаанд оролцсон хэргээр 4 сарын хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэв. Инчон хотын дүүргийн шүүхийн 12 дугаар эрүүгийн танхимын шүүгч Ким Хён Сук уг хэргийг хянан хэлэлцэж, Монгол Улсын иргэн А-г БНСУ-ын Агаарын тээврийн аюулгүй байдлын тухай хууль (항공보안법) зөрчсөн гэм буруутайд тооцсон байна

2 484400256365b9db8d707224

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Шүүгдэгч А.Ж-нь .... аймгийн ....сумын засаг даргын 2010 оны аравдугаар сарын 1-ний өдрийн 50 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар 2010 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Ж.А-г долоон сар, 19 хоногтой байхад өөрийн эцэг, 76 настай М.А, эх болох 75 настай, Х.К нарт үрчлүүлжээ

1 979

БНСУ-ын визийн хугацаа нь хилээр нэвтэрсний дараах оршин суух хугацаа биш болохыг ЭСЯ-наас анхаарууллаа

Бүгд Найрамдах Солонгос Улс(БНСУ)-ын хилээр нэвтэрсний дараа иргэд өөрийн зөвшөөрөгдсөн оршин суух хугацаагаа шалгалгүй, хугацааг хэтрүүлсний улмаас хууль бус оршин суугч болох тохиолдол цөөнгүй гарч байгааг Монгол Улсын Элчин Сайдын Яамнаас мэдээлэв. Мөн БНСУ-ын визийн хугацаа нь хилээр нэвтэрсний дараах оршин суух хугацаа биш болохыг анхаарууллаа. БНСУ-ын хилээр нэвтрэх үед хилийн шалган нэвтрүүлэх байцаагч паспорт дээр оршин суух буюу хилээр гарах хугацааны талаарх мэдээллийг тэмдэглэдэг

1 792

Төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй

1 611

Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа

​​​​​​​ 2025 онд Япон улсын Ямагата муж, “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Ямагата мужийн бага, дунд, ахлах сургуулиудад ашиглагдаж байсан ширээ сандлыг ерөнхий боловсролын сургуулиуд болон зарим аймгийн сургуульд хандивлалаа. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 187 дугаар сургууль, Хан-Уул дүүргийн 7 дугаар сургууль, Баянгол дүүргийн “Оюуны ундраа” сургууль болон Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар сургуульд 400 сурагчийн ширээ, сандлыг УИХ-ын гишүүн Ж.Галбадрах сургуулийн удирдлагуудад хүлээлгэн өглөө. Япон улсын Ямагата мужаас сурагчийн ширээ, сандал авчрах ажлыг УИХ-ын гишүүн Ж.Галбадрах санаачилсан бөгөөд энэхүү санаачилга нь сургуулиудын материаллаг орчин, хүүхдүүдийн сурах нөхцөлийг сайжруулах, ашиглах боломжтой ширээ, сандлыг дахин үр ашигтайгаар ашиглах, Монгол Улс, Япон Улсын боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой. УИХ-ын гишүүн Ж.Галбадрах “Нийслэлийн хэд хэдэн сургуулиар явж, сургалтын орчны нөхцөл байдалтай танилцахад ширээ, сандлын хүрэлцээ хангалтгүй сургуулиуд цөөнгүй байсан

1 709

Цэцэрлэг, сургуульд бүртгүүлэхэд түр оршин суугчаас байрны ордер шаардахгүй

2026-2027 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Боловсролын Яамнаас өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл өглөө. Энэ үеэр цэцэрлэг, сургуулийн элсэлт болон түр оршин суухтай холбоотой гомдол саналын талаар Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин дараах мэдээллийг хүргэлээ. Тэрбээр "2026-2027 оны хичээлийн жилд Улаанбаатар хотод 653 цэцэрлэг үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон байна. Үүнээс төрийн өмчийн 331 цэцэрлэг, төрийн бус өмчийн 322 цэцэрлэг байна. Ерөнхий боловсролын 340 сургууль хичээл сургалтын үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байгаа

1 576

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын "Усны нөөцийн хомсдолоос сэргийлэх нь" сэдэвт салбар хуралдаан боллоо. Хуралдааныг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үг хэллээ

1 639

Нэгдүгээр ангид элсэж буй 74,000 орчим хүүхэд эхний нэг сар сургуульдаа дасан зохицсоны дараа хичээл орно

2026-2027 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Боловсролын Яамнаас өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл өглөө. Улсын хэмжээнд энэ жил 74,000 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана. Эхний нэг сарын хугацаанд тэд сургуульдаа дасан зохицох, бусад үйл ажиллагаагаа танин мэдэх чиглэлээр хичээллээд аравдугаар сарын 1-нээс үндсэн сурах бичгийнхээ дагуу хичээл орно гэдгийг Боловсролын яамны Ерөнхий боловсролын газрын дарга Л.Ганбат хэллээ. ​​​​​​​ Тэрбээр "Энэ хичээлийн жилийн үндсэн зорилго нь суралцагч бүрийн онцлог хэрэгцээнд нийцсэн чанартай, үр дүнтэй, хүртээмжтэй боловсролыг явуулахад оршино

2 054

Дарханд тав, Эрдэнэтэд 10 вагон АИ92 шатахуун хүргэжээ

Дархан хотод таван вагон, Эрдэнэт хотод 10 вагон АИ 92 шатахуун хүргэсэн талаар шатахууны Шуурхай штабаас мэдээллээ. Тодруулбал өчигдрийн 08:00 цагаас өнөөдөр өглөөний 08:00 цагийн хооронд нийт 54 вагон 3,017.94 тн шатахуун орж ирсэн байна

1 715

Энэ хичээлийн жилд эцэг, эхчүүдийн саналын дагуу ДӨРВӨН улиралтай болжээ

Ирэх долоо хоногт 2026-2027 оны хичээлийн шинэ жил эхэлнэ. Тэгвэл Боловсролын сайдын 2026 оны 7-р сарын 8-ны өдрийн "Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай" А/211 дүгээр тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг энэ хичээлийн жилээс эхлэн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуульд мөрдөхөөр шийдвэрлэсэн юм. Өмнөх хичээлийн жилд гурван улиралтай, нэгдүгээр улирал хэт урт буюу 16 долоо хоног үргэлжилж байсныг өөрчилж, эцэг, эхчүүдийн саналыг дагуу дөрвөн улиралтай болгожээ. Учир нь өвлийн амралт хэт удаан, 6 долоо хоног хүртэл үргэлжилж байсан нь ханиад томуугийн үед хүүхдүүд урт хугацаагаар гэртээ байх сайн талтай ч, нөгөө талаар бага насны хүүхдүүд гэртээ хараа хяналтгүй үлдэх, үүнээс үүдэлтэй эрсдэлд өртөх, эцэг, эх нь ээлжлэн хүүхдээ харах болж гэр бүлийн хөдөлмөрийн хуваарь, орлогод нөлөөлөх, хүүхэд мэдсэн сурснаа мартах, үүнээс үүдэлтэй дараагийн улиралд сэргээн давтахад цаг зарцуулах зэрэг шаардлага үүсэж байжээ. Шинэ бүтцийн дагуу нийслэлийн суралцагчид өвөл 12 сарын 3 дахь долоо хоногт бие даалтад шилжиж, үргэлжүүлээд 3 долоо хоног амарна

2 133400256365b9db8d707224

Хятадын хиймэл оюуны хөгжил ба глобал өрсөлдөөн

Дэлхийн хиймэл оюуны хоёр төвт өрсөлдөөн Дэлхийн хиймэл оюуны хөгжил АНУ, Хятад тэргүүтэй хоёр өрсөлдөгч экосистем болон хуваагдах хандлагатай байна. 2026 оны 7 дугаар сарын 16-нд Шанхай хотноо “Дэлхийн хиймэл оюуны хамтын ажиллагааны байгууллага” (世界人工智能合作组织)-ыг байгуулах тухай хэлэлцээрт Ази, Африк, Латин Америк, Европын 29 улсын төлөөлөгч гарын үсэг зурж, үүсгэн байгуулагч гишүүн болов.[1] Үүний зэрэгцээ АНУ хиймэл оюун болон стратегийн технологийн нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдлыг хангах “Pax Silica” санаачилгыг өргөжүүлж, 2026 оны 6 дугаар сарын хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсны дараа нэгдэж орсон орны тоо 24 болсон байна. [2] Хятадын санаачилга хөгжиж буй орнуудын хиймэл оюуны чадавхыг нэмэгдүүлэх, хөгжлийн стратеги, засаглалын дүрэм, техникийн стандартыг уялдуулах, нээлттэй эхийн экосистем болон хэрэглээний хамтын ажиллагааг дэмжихийг онцолж байгаа бол АНУ-ын санаачилга чухал ашигт малтмал, эрчим хүч, хагас дамжуулагч, дэвшилтэт үйлдвэрлэл, тооцооллын дэд бүтэц зэрэг хиймэл оюуны нийлүүлэлтийн сүлжээг “итгэлцсэн түншүүд”-ийн хүрээнд бэхжүүлэхэд төвлөрч байна

1 711
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.