2111-р сар, 2026Бямба гараг

Нийгэм

3 758 мэдээ · 385–408 харуулж байна

Төсвийг мөшгөе: Давс, цас хайлуулах бодисыг 1 тэрбум 290 мянган төгрөгөөр худалдан авна

Ирэх есдүгээр сараас эхлэн цас орох төлөвтэй байгааг цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Тэгвэл энэ жилийн өвлийн бэлтгэлээ базааж Авто замын засвар арчлалтын нэгтгэлээс давс, цас хайлуулах бодис худалдан авах 1 тэрбум 290 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий тендер зарлажээ. Тодруулбал, дээрх худалдан авалтыг байгууллагын өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх ажээ

1 698

Ихэнх нутгаар бороо орж, нийт нутгаар сэрүүснэ

Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: 27-нд нутгийн хойд хагаст, 28-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орж, нийт нутгаар сэрүүснэ. 08-р сарын 26-ны 20 цагаас 08-р сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр +2…+7 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар +7…+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17…+22 градус, бусад нутгаар +12…+17 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр +11…+16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +27…+32 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Хэрлэн, Халх голын хөндийгөөр +22…+27 градус, бусад нутгаар +17…+22 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг

1 648

“SAT-1”: Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоов

Малын гоц халдварт шүлхий өвчний “SAT-1” буюу өмнө нь Монгол Улсад гараагүй хэвшил 2026 оны тавдугаар сард Баян-Өлгий, Ховд аймагт бүртгэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоосон. Урьдчилан сэргийлэх, яаралтай дархлаажуулалтыг хоёр үе шаттай хэрэгжүүлж, “SAT-1” хэвшлийн 1 сая 650 мянган тун вакцинаар мал сүргийг дархлаажуулснаар долоодугаар сарын 8-ны өдрөөс хойш шинэ тохиолдол бүртгэгдээгүй билээ. Тэгвэл Дорнод аймгийн Дашбалбар, Чулуунхороот, Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд малын гоц халдварт шүлхий өвчний “SAT-1” хэвшил дахин бүртгэгдсэн нь Мал эмнэлгийн ерөнхий газрын лабораторийн шинжилгээгээр батлагдсан учраас 2026 оны наймдугаар сарын 26-ний өдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Эдгээр сумд нь хил орчмын бүс нутгаас гадна зээрийн сүрэг ихтэй

1 506

ТАНИЛЦ: Ирэх есдүгээр сарын цаг агаарын төлөв

Цаг уур орчны шинжилгээний газраас ирэх есдүгээр сарын цаг агаарын төлөвийг гаргаж танилцууллаа. Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Ховд, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим . Хур тунадас Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтайн нутаг, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар ОЖД–аас сэрүүн байх бол хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх хур тунадас, уулаараа нойтон цас орох, борооны өмнө салхины хурд түр зуур ширүүсэж нөөлөг салхи ажиглагдах магадлалтай байна. Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Сэлэнгийн нутаг, Төв аймгийн зүүн хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим. Хур тунадас Сэлэнгийн нутаг, Төв аймгийн зүүн хойд хэсгээр ОЖД–аас ахиу байх бол бусад нутгаар дунджийн орчим байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлээр ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар хур тунадас, уулаараа нойтон цас орох нөхцөл ажиглагдаж байна.. Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим

1 715

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Шулуухандаа: Засаг огцрохоо больж. Сайд нар зургаан өдрийн өмнө Монгол Улсын 2026 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай тухай хуулийн төслүүд, эдгээр хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг УИХ-д мэдүүлсэн. Тэр үеэр сайд нар: Төрийн өмчит компаниудын дансанд хуримтлуулсан мөнгийг төсөв рүү оруулж ирж, УИХ-ын гишүүдэд яаж зарцуулах эрх мэдлийг нь шилжүүлж байна гэж байсан

2 130

Толгойтын гол дагуу 2.2 км үерийн далан суваг барьжээ

Үерийн далангийн орчмын айл өрхийг үерээс хамгаалах, голын болон уруйн үер, халиа тошинд автах эрсдэлийг бууруулах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 4, 5, 26, 27 дугаар хорооны газар нутгийг хамарсан үерийн далан суваг барих ажлыг хийж гүйцэтгэлээ.

1 476

Авто ослын улмаас хоорондоо зодолдсон жолооч нарын хэргийг шалгаж байна

​​​​​​​ Олон нийтийн цахим сүлжээнд энэ оны 08 дугаар сарын 24-ний өдөр авто машин дотор 2 эрэгтэй хүн зодолдож буй бичлэг нийтлэгдсэн. Тус үйл явдал нь энэ оны 05 дугаар сарын 12-ны өдөр болж, цагдаагийн байгууллагад “Нисдэг машины хойд талд бусдад зодуулчихлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн

1 294

Бидэнд үнээс илүүтэй нийлүүлэлт чухал. Оочерлоод зогсоод байх уу эсвэл аль олдож буй эх үүсвэрээс аваад нөхцөл байдлыг намжаах уу

Петровис компанийн гүйцэтгэх захирал Ш.Лхагважав "Сүүлийн үед Евро-5 ангиллын АИ-92 автобензиний үнэ огцом өссөн талаар яригдаж байна. Шатахууны үнэ нээлттэй ил тод байдаг

1 413

"Ноолуурын хэмжээнд бус чанарт төвлөрч, малчдын эрүүл мэнд, хөгжил болон бэлчээр, хөрсний доройтлыг бууруулах чиглэлээр бодит ажлуудыг үйл ажиллагаандаа тусган ажиллаж буй"

Дэлхийн тансаг хэрэглээний зах зээлд ноолуур болон нарийн ширхэгт түүхий эдээр урласан хувцас, бүтээгдэхүүнээрээ танигдсан Италийн "Лоро Пиана" компанийн Гүйцэтгэх захирал Фредерик Арну тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) -д оролцож байна.Тус компани Монгол улсад 40 орчим жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж, тогтвортой үйлдвэрлэл, гарал үүслийн баталгаажуулалтыг тууштай хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, Монголын ноолуурын экспортыг дэмжихэд чухал түнш болсон аж.Ерөнхий сайд Н.Учрал "Монгол улс хөдөө аж ахуйн орон. Ноос, ноолуур бол манай улсын экспортын гол бүтээгдэхүүний нэг

1 731

Санхүүжилт шилжихийг хүлээж байгаа шалтгаанаар шаардлага хангасан элсэгч, суралцагчдын суралцах эрхийг хязгаарлахгүйгээр хичээл сонголтоо бэрхшээлгүй хийх нөхцөлөөр хангах чиглэл өглөө

Санхүүжилт шилжихийг хүлээж байгаа шалтгаанаар шаардлага хангасан элсэгч, суралцагчдын суралцах эрхийг хязгаарлахгүйгээр хичээл сонголтоо бэрхшээлгүй хийх нөхцөлөөр хангах чиглэл өглөө

1 559

“Хаан банк”-ны 35 жилийн ойн урамшуулал болон арилжааны банкуудын судалгаанд хамруулах зэргээр иргэдийг залилдаг бүлэг этгээдийг илрүүлэн баривчилжээ

Цагдаагийн байгууллагаас “Хаан банк”- ны 35 жилийн ойн урамшуулал болон арилжааны банкуудын судалгаанд хамруулах зэрэг иргэдийн анхаарлыг татахуйц агуулга бүхий хуурамч зар мэдээллийг цахим орчинд байршуулж, хортой фишинг сайтыг зохион бүтээн, хандалт өгсөн иргэдийн интернет банкны нэвтрэх нэр, нууц үгийг хуулбарлан авч, хууль бусаар нэвтэрч, данснаас мөнгөн хөрөнгө хулгайлан авдаг байсан гадаад улсын 1, Монгол Улсын 4 иргэнийг илрүүлэн баривчиллаа. Тухайн этгээдүүд нь гадаад улсад цахим орчинд гэмт хэрэг үйлддэг гэмт бүлэглэлийн санхүүжилт, холбоо хамаарлыг ашиглан Монгол Улсын иргэдтэй гадаад улсад аялах, суралцах явцад нь урт хугацаанд харилцаа тогтоож, бэлэн мөнгө, эд зүйлээр урамшуулах, амлалт өгөх замаар энэ төрлийн гэмт хэргийг үйлдэхэд татан оролцуулдаг байсныг тогтоогоод байна

1 913400256365b9db8d707224

Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

​​​​​​​ Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 8 дугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 50 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 37 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 1059 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 4 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна

1 591

ГЕГ: ДАГАЛДАХ АЧААНД НУУСАН 1 КГ МЕТАМФЕТАМИНЫГ ГААЛИЙН ХЯНАЛТААР ИЛРҮҮЛЛЭЭ

Тагнуул, гаалийн байгууллагын хамтарсан ажиллагааны хүрээнд их хэмжээний сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан ноцтой үйлдлийг илрүүлж, таслан зогсоолоо. 2026 оны 8 дугаар сарын 10-нд Станбул–Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн Монгол Улсын иргэн 1004.88 грамм метамфетаминыг дагалдах ачаандаа нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна

1 800

“Хувцасны сонголт хүний үнэ цэнийг тодорхойлдоггүй”

“Хэт задгай хувцаслажээ”, “Ингэж хувцаслаад залуу охидод ямар үлгэр дуурайлал үзүүлэх вэ”, “Эмэгтэй хүн цэгцтэй, даруухан хувцаслах хэрэгтэй”, “Монгол эмэгтэй ил задгай хувцаслаж явдаг ёс байхгүй” зэргээр задгай хувцасласан эмэгтэйчүүдийг шүүмжлэх, гадуурхах, харааж зүхэх тохиолдол олонтаа гардаг. Ялангуяа олны танил эмэгтэйчүүд биеэ ил гарсан, задгай хувцас өмссөн зураг сошиал хуудастаа нийтлэхэд тухайн хувцаснаас нь илүү түүний хүмүүжил, ёс суртахуун, амьдралын хэв маяг, хувь хүн рүү чиглэн шүүмжилсэн сэтгэгдлүүд хөвөрсөөр байдаг. Тэгвэл хэдийнээ хүнийг өмссөн хувцсаар нь дүгнэж, элдвээр хэлэх хандлага нийгэмд тогтсон хэвшмэл ойлголт болжээ

1 804

Охидоо эр хүнийг хүндэлдэг болгож өсгөе

Охиноо зөв хүн болгож өсгөнө гэдэг зөвхөн сайн сургуульд сургах, мэргэжил эзэмшүүлэх, өөрийгөө хамгаалж чаддаг болгохоор хязгаарлагдахгүй. Хамгийн чухал нь бусдыг, тэр дундаа амьдралынхаа хань болсон хүнийг хэрхэн хүндэлж, ойлгож, хайрлаж сурахыг нь заах хэрэгтэй. Өнөөдөр охиддоо “чи хэнээс ч хамаарах ёсгүй”, “эрэгтэй хүн хэрэггүй”, “чи хүссэнээрээ л бай” гэж хэлэх нь элбэг болсон

1 652

ТАНИЛЦ: Шинэ ургацын ногооны төвлөрсөн худалдааны байршлууд

Тус худалдаагаар эх орны хөрсөнд ургуулсан шинэ ургацын төмс, хүнсний болон нарийн ногоо, жимс, чацаргана зэрэг өргөн нэр төрлийн бүтээгдэхүүнийг тариаланч, ногоочид шууд худалдаалж байгааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.

1 710

Э.Оч-Эрдэнэ: Энэ хүний ярьж байгаа шиг эд хөрөнгийн маргаантай зүйл байхгүй. Мөнгөтэй хүмүүст шүүх өөр үйлчлээд байна

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх 22 жилийн турш эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тухай түүний эхнэр О.Нарангарав хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж, улмаар цагдаагийн байгууллагад хандсан байдаг. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд түүний гэм буруугийн шүүх хурал эхэлсэн байна. Түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, хууль бусаар бусдыг мөрдөн мөшгисөн, хүний эрүүл мэндэд санаатайгаар хөнгөн хохирол учруулсан зэрэг хуулийн зүйл заалтаар буруутган яллагдагчаар татаад байгаа аж

1 616

Алслагдсан зарим суманд шатахуун нийлүүлэлтийг ойрын хугацаанд хэвийн болгоно

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар шуурхай штабаас өнөөдөр ээлжит мэдээллээ хүргэв. Энэ үеэр Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам(АҮЭБЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв "Энэ сарын 1-нээс 24-нийг хүртэлх Сүхбаатар боомтоор 45,507 тонн авто бензин, Эрээнцав боомтоор 780 тонн авто бензин, Замын-Үүд боомтоор 4,500 тонн авто бензин гээд нийт 50,780 тонныг импортоор хүлээн авсан байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2,520 тонн АИ92 бензинийг хүлээн авч, холбогдох өртөөнд нь буулгаж, түгээсэн. Үүний үр дүнд Улаанбаатар хотын 121 шатахуун түгээх станцад 1,345 тонн, орон нутгийн 150 шатахуун түгээх станцад 1,116 тонн бүтээгдэхүүн нийлүүлсэн. Одоогоор 9,000 тонн АИ92 төрлийн бензин тээвэрлэгдэж ирж байгаа

1 555

Б.Эрдэнэсүх шинэ өмгөөлөгч авсан учир хэргийн материалтай танилцаж амжаагүй хэмээж шүүх хурлыг хойшлууллаа

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал Баянгол, Хан-Уул, СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд үргэлжилж байна. Тодруулбал, тэрээр 2003 оноос хойш 22 жилийн турш гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэрээ олон удаа хүндээр гэмтээж байсан хэрэгт холбогдоод буй билээ. Тэгвэл өнөөдөр шүүх хуралдааны үеэр Б.Эрдэнэсүхийн өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааныг хойшлуулах санал гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэлэлцлээ. Учир нь тэрээр шинээр өмгөөлөгч авсан бөгөөд тухайн өмгөөлөгч нь хавсаст хэргийн материалтай танилцах хүсэлтэй байгаагаа шүүх бүрэлдэхүүнд илэрхийлсэн юм. Шүүх бүрэлдэхүүн уг саналыг хүлээн авч, шүүх хурал хойшиллоо. Б.Эрдэнэсүх нь өөрийн нэр холбогдон шүүгдэж буй эл хэргийн талаараа "Энэ бүгд ШОУ, гүтгэлэг

1 626
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.