2111-р сар, 2026Бямба гараг

Нийгэм

3 758 мэдээ · 409–432 харуулж байна

Г.Дамдинням: QR кодоор оочер дугаар, цагаа захиалаад шатахуунаа авдаг систем рүү шилжинэ

​​​​​​​ Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны нийлүүлэлт, хангамжийг сайжруулах үүрэг бүхий шуурхай штабын ээлжит хурал өнөөдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд болсон. Энэ үеэр АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням шатахуун түгээх станцын оочер дугаарлалтыг багасгах үүднээс утсаараа цаг захиалдаг болох шийдлийг танилцуулжээ. Тэрбээр "Хүнд цаг үеийг бид хэрэлдэж муудаж биш ойлгож хүлээн авч эвлэж давж гарах ёстой. Ашигт малтмал газрын тосны газарт хийгдэж буй цахим системийг хурдан хугацаанд ашиглалтад оруулах хэрэгтэй юм байна

1 579

ФОТО: “НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ БОЛЖ БАЙНА

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн суурийг 1948 онд Ерөөлч магтаалчдын улсын анхдугаар уралдаан, 1966 оноос “Ардын язгуур урлагийн наадам”, 1991 оноос “Ардын урлагийн их наадам”, 2018 онд “Соёлын биет бус өвийн их наадам”, 2022 онд “Нүүдэлчин” Соёлын биет бус өвийн наадам нэртэйгээр үндэсний хэмжээнд, 2023, 2024, 2025 онд олон улсын хэмжээнд зохион байгуулж ирсэн түүхтэй.

1 965

Дундговь аймагт ШТС дэх хүлээгдэл 400-450 машинд хүрчээ

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны нийлүүлэлт, хангамжийг сайжруулах шуурхай штабын ээлжит хурал боллоо. Тус хурлыг АҮЭБ-ын сайд Г.Дамдинням удирдаж, холбогдох байгууллагуудаас мэдээлэл сонсон тодорхой үүрэг чиглэлүүдийг өглөө. ТЦА-аас нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассан гэдгийг онцоллоо

1 941

Ц.Сандаг-Очир:ДДНХИ-тай тогтоосон хамтын ажиллагааг өргөжүүлэх стратегийн ач холбогдолтой үйл явдал болж байна

Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт (ДДНХИ) хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа. Тус хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир, Даян дэлхийн ногоон хөгжлийн институт (ДДНХИ) -ийг төлөөлж, Азийн бүсийн захирлын үүрэг гүйцэтгэгч Др. Жэйсон Ли нар гарын үсэг зурлаа. Монгол Улс 2013 онд Даян дэлхийн ногоон хөгжлийн институтын гишүүнээр элсэж, 2014 оноос Монгол Улсад Хөтөлбөрийн газраа байгуулан, ногоон эдийн засгийн шилжилт, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч, ногоон санхүүжилт, тогтвортой хот байгуулалт, байгалийн нөөцийн тогтвортой менежментийн чиглэлээр хамтын ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж ирсэн. Өнгөрсөн хугацаанд ДДНХИ нь Монгол Улсад хэрэгжүүлсэн хамтын ажиллагааныхаа хүрээнд 375 сая гаруй ам.долларын буцалтгүй тусламж, хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэхэд дэмжлэг үзүүлж, үндэсний хөгжлийн бодлого, стратегийн баримт бичгүүдийг боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулж иржээ. Тухайлбал, Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC), Эрчим хүчний салбарын ногоон хөгжлийн стратеги, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, Эрчим хүч хэмнэлтийн үндэсний хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгийг боловсруулахад техникийн болон мэргэжлийн дэмжлэг үзүүлсэн байна. Түүнчлэн эрчим хүч, ногоон санхүүжилт, тогтвортой хот байгуулалтын чиглэлээр 20 гаруй суурь судалгаа, үнэлгээ хийж, жишиг ногоон цэцэрлэг, Сайншандын нарны дулааны станц, орон сууцны дулаан техникийн шинэчлэл, Монголын Ногоон санхүүгийн корпораци зэрэг төсөл, хөтөлбөрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, олон улсын уур амьсгалын болон хөгжлийн санхүүжилтийг татахад шаардлагатай суурийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлжээ. Уг хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улс болон ДДНХИ-ийн хамтын ажиллагааны эрх зүйн үндэс улам баталгаажиж, Монгол Улсад хэрэгжиж буй болон цаашид хэрэгжүүлэх ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн чиглэлийн техникийн хамтын ажиллагаа, олон улсын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг тасралтгүй үргэлжлүүлэх таатай нөхцөл бүрдэнэ. БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир “Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх, ногоон шилжилтийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд эрх зүйн орчноо боловсронгуй болгохын зэрэгцээ олон улсын хамтын ажиллагаа, уур амьсгалын санхүүжилт, ногоон хөрөнгө оруулалтыг үр дүнтэй татах, удирдах институцийн чадавхыг бэхжүүлэх шаардлагатай байна. Иймд ДДНХИ-тай тогтоосон хамтын ажиллагааны эрх зүйн үндэсийг баталгаажуулж буй энэхүү хэлэлцээр нь Монгол Улсын ногоон шилжилтийг дэмжих, олон улсын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх стратегийн ач холбогдолтой үйл явдал болж байна” гэлээ. ДДНХИ-ийн Азийн бүсийн үүрэг гүйцэтгэгч Др

1 646

Анги, сургуулиараа жигдэрч өөр төрлийн дүрэмт хувцас өмсөхийг хориглоно хэмээн мэдэгдлээ

Суралцагчийн дүрэмт хувцастай холбоотой асуудлаар Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Л.Ганбат мэдээлэл өглөө. Тэрбээр, “Улсын хэмжээнд дунд сургуулиуд дүрэмт хувцасны стандарт, шаардлагыг хангасан хувцсыг хэрэглэнэ. Анги, сургуулиараа жигдэрч, өөр төрлийн дүрэмт хувцас өмсөхийг хориглоно” гэлээ. Мөн сурагчийн дүрэмт хувцас нь “Сурагчийн дүрэмт хувцас

1 677

Л.Энх-Амгалан: Энэ жил их сургууль, коллежид элсэж буй залуус 2030 онд төгсөхөд эзэмшсэн ур чадварын 39% нь хэрэггүй болох гэж байна

​​​​​​​ 2026-2027 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар олон нийтэд мэдээлэл өгөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Энэ үеэр оюутан залуусын мэргэжил ур чадвартай холбоотой мэдээллийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан дараах байдлаар хүргэсэн юм. Тэрбээр "Монгол залуус ур чадварын хоцрогдолд орсон байна. Энэ нь хот, хөдөөгийн сургууль болон төр, хувийн сургуулийн ялгаа зэргээс эхлээд олон шалтгаантай. Энэ жилийн есдүгээр сард их сургууль, коллежид элсэн орж байгаа залуус 2030 онд төгсөх үед эзэмшсэн ур чадвар чадамжийн 39 хувь нь хэрэггүй болох гэж байна

1 383

Амиа алдсан 10 настай охины өмгөөлөгчөөр Р.Булгамаа үнэ төлбөргүй ажиллахаар боллоо

10 настай охин хөршийнхөө тарвасыг хураахаар гараад сураг алдарч яг 14 хоногийн дараа цогцос нь олдсон харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл охины аминд хүрсэн гэх иргэд өмгөөлөгч хэдийнээ авсан гэдгээ Ховд.мн сайтад ярилцлага авах үеэрээ онцолж байлаа

1 945

Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг баяр наадмаас хойшх шатахууны хомсдол, үнийн өсөлт, ШТС-д дугаарласан өдрүүдээс харагдлаа. “Шатахуун ба Монгол Улс”-ын түүхээс харахад, монголчууд бид 100 гаруй жилийн өмнө шатахуун хэрэглэж эхэлжээ

1 915

КОП17-Д ОРОЛЦОГЧИД БОДИТ АХИЦ ДЭВШЛИЙГ ХҮСЭЖ БАЙНА

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурал /КОП17/ эхлээд гурав хонож байна. Баахан дарга нар цуглана биз гэж хүлээж байтал тэгсэнгүй, нийгмийн олон хэсгийн харилцааны талбар байлаа. Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцид нэгдэн орсон 197 улсын 15 мянга гаруй хүн хэлэлцээ болох Цэнхэр бүсэд бүртгүүлсэн уг хуралд өнөөдрийн байдлаар 172 орны төлөөлөгчид ирээд байгаа гэх

1 893

Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаар сард байгуулсан. Тус ажлын хэсгийнхэн сүүлийн үед нэлээд эрчимтэй ажиллаж эхэлсэн байна

1 811

SCMP: Газрын тосны хайгуулын талбайд болсон үйл явдалтай холбоотойгоор Монголын тал Хятадаас уучлал хүсжээ

Хонконгийн South China Morning Post сонин Монгол Улсад газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулж буй Хятадын хөрөнгө оруулалттай компанийн ажилчдын байрласан талбайд иргэд очиж, маргаан үүсгэсэнтэй холбоотой асуудлыг мэдээлжээ. Тус сонины наймдугаар сарын 19-нд нийтэлсэн мэдээлэлд дурдсанаар, наймдугаар сарын 14-нд Монголын иргэд Хэрлэн тохой XXVIII газрын тосны хайгуулын талбайд очиж, “Mongolia Foison Energy” компанийн хайгуулын ажлыг зогсоохыг шаардсан байна. Үйл явдлын үеэр авсан гэх дүрс бичлэг цахим орчинд тархсан бөгөөд уг бичлэгт хоёр эмэгтэй Хятадын ажилчдын эд зүйлсийг гадагш гарган шидэж буй дүр зураг харагдсан талаар SCMP мэдээлжээ

2 247

МУИС-ийн шалгалтын комисс олон хүүхдийн ирээдүй, хувь заяагаар тоглoж байна

МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо. Харамсалтай нь уг шалгалт зохион байгуулалт муутай болж олон хүүхдийн ирээдүй хувь тавилангаар наадаж, МУИС-ийнхан хичнээн хариуцлагагүй гэдгээ дахин дахин батлав. Тухайлбал, МУИС-ийн Сэтгэл судлалын анги руу шилжин суралцагчдаас 2026.08.14-ны өдөр шалгалт авав. Шалгалт 11:00 цагт эхлэх ёстой байтал шалгалт авах ёстой хүмүүс нь цагтаа ирсэнгүй. Шалглтын хуваарь эрт гарсан болохоор анги, танхим бэлэн байх ёстой атал цагаасаа хоцроод ч хамаагүй эхлүүлэх гэтэл ширээ сандалгүй хоосон заалтай байв

2 063

Шонхор шувууг барих зөвшөөрлийг зогсоож, цаашид олгохгүй байх нийтийн өргөдөлд 8 мянган иргэн гарын үсэг зуржээ

Монгол Улс 2026 онд соёлын зориулалтаар 350 хүртэл толгой идлэг шонхор шувуу барьж, гадаад улсад гаргах тоо хэмжээг Засгийн газрын 2026 оны зургаадугаар сарын 17-ны өдрийн 263 дугаар тогтоолоор баталсан байдаг. Нэг идлэг шонхрыг 26 сая 100 мянган төгрөгөөр үнэлдэг бөгөөд үүний 90 хувь нь тухайн сумын төрийн сангийн орлого болдог аж. Тэгвэл сүүлийн өдрүүдэд шонхор шувууг агнахтай холбоотой олны анхаарлыг татсан процесс сошиалд өрнөж ард иргэдийн бухимдлыг төрүүлээд байна

1 715

М.Даделханы эхнэрийг өнөөдөр цагдан хорьжээ

10 настай охин хөршийнхөө тарвасыг хураахаар гараад сураг алдарч яг 14 хоногийн дараа цогцос нь олдсон харамсалтай хэрэг гарсан. Тодруулвал, Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаж, сэжигтнээр хөрш айлын хүнийг, хүүгийн хамт цагдан хориод байсан юм. Тэгвэл тэд хэргээ хүлээж охины цогцсыг нуусан газраа зааж өгсөн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл хөрш айлын аав, хүү хоёрыг наймдугаар сарын 16-наас эхэлж, НЭГ сарын хугацаатай цагдан хорьсон талаар өчигдөр мэдээлсэн. Харин өнөөдөр М.Даделханы эхнэрийг мөн цагдан хорьжээ

1 943

ТАНИЛЦ: Энэ сарын мөнгөн тэтгэмжийг олгох хуваарь

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг маргааш буюу наймдугаар сарын 20-нд олгох бол одонтой ээжүүдийн тэтгэмжийг энэ сарын 25-нд олгоно гэв. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас, энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олгох хуваарийг танилцуулж байна. Тодруулбал, асаргааны тэтгэмжийг энэ сарын 25-нд олгох бол амьжиргаа дэмжих мөнгөн тэтгэмжийг мөн энэ сарын 25-нд олгоно

1 808400256365b9db8d707224

Тоглоомын талбайгаас бага насны хүүхдүүдийн гар утсыг хулгайлсан этгээдийг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагад /2026.08.18/ “Тоглоомын талбайд бага насны хоёр хүүхдийн гар утас алдагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад бага насны 2 хүүхдийн “Iphone” маркийн гар утсуудыг 39 настай, эрэгтэй, “Б” тоглоомын талбайд тоглож байхад нь хулгайлсан болохыг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлллээ. Уг хэргийг үргэжлүүлэн Баянгол дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар: 17.1.1

1 625

Ш.Түвшинжаргал: Монголоос бусад оронд газын системийг хэрэглэснээр эдийн засгийн хэмнэлт болж байна

Манай улсад сүүлийн хэдэн сар дамнан үргэлжилж буй шатахууны хомсдолын нөлөөгөөр иргэд автомашиндаа газын системийг хослуулан суурилуулах болжээ. Энэхүү үйлчилгээг нэвтрүүлээд байгаа Хос Газ ХХК-ийн үүсгэн байгуулагч, аялагч Ш.Түвшинжаргалтай ярилцлаа. -Монголд бензин хөдөлгүүртэй автомашинд газын системийг нэмэлт байдлаар суурилуулж эхлээд хэдэн жил болж байна? -Манай “Хос Газ” ХХК 2019 оноос эхлэн өөрсдөө судалж, төхөөрөмж суурилуулалтыг суралцсаны үндсэнд Италийн “BRC gas equipment” компанийн бүтээгдэхүүнийг албан ёсоор оруулж ирж, бензин хөдөлгүүрт газын системийг хослуулан суурилуулаад долоо дахь жилдээ явж байна

1 98846107376a33b6968276f3

Шар, цэнхэр хуванцарт ус, сүү, айраг, тараг хадгалах нь химийн бодис хүнсэнд шилжих эрсдэлийг бий болгодог

Хөх сав хүнсний зориулалттай сав биш гэдгийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс анхааруулж байна. Тухайлбал Хөх өнгийн хуванцар канистр, үйлдвэрийн зориулалтын хуванцар сав, хүнсний бус зориулалтын уут, сав зэрэг нь хүнс, унд хадгалах зориулалттай биш. Эдгээрт ус, сүү, айраг, тараг зэрэг хүнстэй удаан хугацаанд хүрэлцэх үед химийн бодис хүнсэнд шилжих эрсдэлтэй байдаг

1 761

ЕБС-ийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлжээ

2026-2027 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн орох сурагчдыг наймдугаар сарын 17-28-ны хооронд “Е-Mongolia” системээр бүртгэнэ. Энэ хичээлийн жилд Улаанбаатар хотод 38182 хүүхэд нэгдүгээр ангид элсэх төлөвтэй байна. 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүдийг нэгдүгээр ангид бүртгэнэ

1 831
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.