2111-р сар, 2026Бямба гараг

Нийгэм

3 758 мэдээ · 433–456 харуулж байна

Газрын тосны хайгуулын компанийн гадаад ажилчид руу халдсан иргэдийг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж, 30 хоног цагдан хорьсон

Цагдаагийн байгууллагаас “...Сүхбаатар аймагт нэр бүхий иргэдээс газрын тосны хайгуулын үйл ажиллагааг эсэргүүцсэн” гэх хэргийн талаар өнөөдөр тайлбар мэдээлэл өглөө. Энэ талаар ЦЕГ-ын Мөрдөн шалгах албаны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батдэлгэр "Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт 2026 оны наймдугаар сарын 15-ны өдөр “Монголиа файсон энержи” компаниас Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт түр байрлуулсан ажилчдын байр луу нэр бүхий иргэд зөвшөөрөлгүй нэвтэрч, эрх чөлөө, эд хөрөнгөд халдаж, дураар авирлаж байна гэх мэдээлэл ирүүлснийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас хүлээн авч, мөрдөн ажиллагааг явуулж байна. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 131 дүгээр тогтоолоор Дорнод аймгийн Баянтүмэн, Булган, Матад, Хөлөнбуйр болон Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд газрын тос эрэн хайх эрх олгосны дагуу гадаадын хөрөнгө оруулалттай "Монголиа файсон энержи” компани нь 2026 оны долоодугаар сарын 4-ний өдрөөс газрын тос эрэн хайх чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Дээрх компаниас Дорнод аймгийн Матад сумын Хэрлэн тохой гэдэг газарт газрын тос эрэн хайх чиглэлээр үйл ажиллагаа явуулах чиглэлээр 2026 оны наймдугаар сарын 7-ны өдөр Сүхбатаар аймгийн Сүхбаатар сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт хайгуулын тоног төхөөрөмж, ажилчдын зөөврийн кемпийг түр байршуулсан байна. Нэр бүхий иргэд түр байршуулсан тоног төхөөрөмж, кемп рүү зөвшөөрөлгүй газрын тос олборлох гэж байна гэх шалтгаанаар нутгийн иргэдийг уриалан 2026 оны наймдугаар сарын 14, 15-ны өдөр Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт байрлах “Монголиа файсон энержи” компанийн ажилчдын кемп рүү хууль бусаар нэвтэрч зөвшөөрөлгүй дүрс бичлэг хийж, хэрүүл маргаан үүсгэсэн асуудалд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Нэр бүхий иргэдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл ангиудад заасан хэргүүдээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Мөн дөрвөн иргэнийг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатай баривчилсан

1 900

Ш.Пүрэвгарьд: Цагдаад мэдүүлэг өгч, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн

Улсын харцага Ш.Пүрэвгарьд сүүлийн өдрүүдэд өөртэй нь холбоотой цацагдаж буй мэдээлэлд тайлбар хийлээ. Ш.Пүрэвгардийн эхнэр Б.Долгоржав сошиал хаягтаа өмнө энэ талаар бичсэн бөгөөд эх сурвалжийн мэдээлж буйгаар улсын гарьд Б.Гончигдамба нь архи уусан үедээ нутгийн бөхчүүддээ дээрэлхүү ханддаг, өөрөөсөө олон насаар ах улсын харцага Ш.Уламбаярыг мөн зодож биед нь халдаж байсан удаатай хэмээн бичин олны анхаарлыг татаад байсан Тэгвэл энэ талаар Ш.Пүрэвгарьд өөрийн цахим хуудаснаа "Сүүлийн өдрүүдэд надтай холбоотой мэдээлэл цахим орчинд тархсантай холбогдуулан тайлбар өгөх нь зөв гэж бодлоо. Тухайн үед болсон маргаантай холбоотой асуудлаар цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн

3 145

Хууль бусаар ашигт малтмал олборлосон хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

Прокурорын байгууллага энэ оны 8 дугаар сарын байдлаар Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 208 хүнд холбогдох 71 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг нь ашигт малтмалын нөөц, тархалтын байдлаас хамаарч Өвөрхангай, Дорноговь, Говь-Алтай, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт зонхилон үйлдэгдэж байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн прокурорын газар 14 хэрэгт, Говь-Алтай аймгийн прокурорын газар 13 хэрэгт, Өмнөговь аймгийн прокурорын газар 12 хэрэгт, Баянхонгор аймгийн прокурорын газар 8 хэрэгт, Өвөрхангай аймгийн прокурорын газар 7 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна. Прокурорын байгууллагаас шүүхээр шийдвэрлүүлсэн зарим хэргийг тоймлон хүргэж байна. Нийслэлийн прокурорын газраас шүүхэд шилжүүлсэн хэрэг: - П.А

1 808

Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөлөлт, валютын эх үүсвэр, хүүгийн татаас, хөнгөлөлттэй зээлээр дэмжсэн нь нийлүүлэлтийн эрсдэлийг бүрэн арилгаж чадсан уу гэдэг асуудал яригдах учиртай

1 889

Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Нэг. Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй гадаадын иргэдийн эрхийг хамгаалж байж хөрөнгө оруулалтын орчин сайжирна Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зүйн тогтворгүй байдал, эдийн засгийн эрсдэл болон татварын таагүй орчин голлон нөлөөлдөг гэж үздэг

2 201

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоног цагдан хорихоор болжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай асуудлыг Дорнод аймгийн сум дундын анхан шатны шүүх энэ сарын 18-нд хэлэлцээд, тэднийг 30 хоногийн хугацаагаар цагдан хорихоор болжээ. Ингэхдээ тэднийг 2024 онд Дорнод аймгийн Матад, Халх гол сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Петро Чайна Дачин Тамсаг" ХХК-ийн үйл ажиллагааг эсэргүүцэж, үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, Тус байгууллагын хашаа руу нэвтрэхээр хамгаалалтын ажилчдад хүч хэрэглэн эсэргүүцэж, "Хужаагийн боол, хужаа нараа хамгааллаа" хэмээн гутаан доромжилж, хэрүүл маргаан үүсгэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, Туслан гүйцэтгэгч компанийн ажилчдыг үг хэлээр доромжилж, техник хэрэгсдийг нь унтраах зэргээр байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, Ажилчдын амрах сууцны доторх орчныг хамруулан дуу-дүрсний бичлэг хийж, олон нийтэд тараасан, "Алтан дун дорнод монгол" компанийн гадна талбай болон хоолны зааланд нэвтрэн орж, хэл амаар доромжилж, хэрүүл маргаан үүсгэн нэр бүхий иргэдийн биед халдаж, нэгнийх нь салтаа хэсэгт өшиглөсний улмаас баруун төмсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж, яллагдагчаар татсан ч дуудсан цагт ирээгүй гэх хэрэгт холбоотойгоор 30 хоног цагдан хорих шийдвэрийг Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх өчигдөр /2026.08.18/ гаргасан байна. Энэ хэрэгтэй холбогдуулан мөн БНХАУ-н ЭСЯ-ны удирдлагууд байр сууриа илэрхийлсэн билээ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв БНХАУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр орлогч Цао Ли, худалдааны зөвлөх Лиу Жинзи нарыг өчигдөр /2026*08*18/ хүлээн авч уулзсан билээ. Элчин сайдын яамны хэргийг түр орлогч Цао Ли нь “БНХАУ гэрээний дагуу шатахууныг Монгол Улсад шуурхай нийлүүлэх ажлыг онцгой анхаарч зохион байгуулан ажиллаж байгааг” онцлон хэлэв. Цаашид ч гэрээний дагуу үргэлжлүүлэн шатахуун нийлүүлнэ гэдгээ мэдэгдсэнээс гадна “Нутгаа аврагч Чойбалсанчууд” ТББ-ын гэх хүмүүс Сүхбаатар аймагт газрын тосны хайгуул хийж байсан хятад иргэдийн эрхэнд ноцтой халдсан үйлдэл нь Монголд төдийгүй Хятадад маш их яригдсан гэдгийг мэдэгдэж, энэ явдалд БНХАУ-ын зүгээс санаа зовж буйг илэрхийлэв

2 173

Маргааш Булган, Орхон, Сэлэнгэ аймгийн нутгаар усархаг бороо орно

Маргааш өдөр буюу 08-р сарын 19-нд Булган, Орхон, Сэлэнгэ аймгийн нутгаар ахиу хэмжээтэй усархаг бороо орохыг цаг уурын байгууллагаас мэдээлэв. Иймд болзошгүй үер ус, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас анхаарал болгоомжтой байхыг малчид, тээвэрчид, иргэддээ сэрэмжлүүллээ. Нөөлөг салхи гэж юу вэ? Нөөлөг салхи гэдэг нь аянга, мөндөр, аадар бороо, цас зэрэг цаг агаарын үзэгдэлтэй холбоотой салхи огцом хүчтэй болох үзэгдэл юм. Нөөлөг салхины үед салхины хурд ихсэж 16 м/с-ээс их болох, 20-30 м/с-д хүрэх нь цөөнгүй

1 492

Б.Пүрэвдагва: Ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтын тогтолцоог хамтын ажиллагааны гүүр болгон манлайлан оролцоно

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) наймдугаар сарын 28-ныг хүртэл Улаанбаатар хотод үргэлжилж байна. Дэлхийн 197 орны төлөөлөл оролцсон тус хурлын Ногоон бүсийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үг хэллээ. Талуудын 17 дугаар бага хурлын Ногоон бүс нь олон нийтэд нээлттэй, оролцоонд суурилсан талбар бөгөөд иргэд, хувийн хэвшил, иргэний нийгэм, залуучууд, эрдэм шинжилгээний байгууллагуудыг нэг дор холбож, байгаль орчны шийдэл, инновац, сайн туршлага, хамтын ажиллагааг олон нийтэд хүргэж байна. Ногоон бүсэд урлаг, соёлын тоглолтыг тогтмол зохион байгуулж, дөрвөн тайзанд хэлэлцүүлэг, төслийн танилцуулга, семинар, хөгжмийн болон бүжгийн тоглолт болох юм. Арга хэмжээг нээх үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг дэлхийн нүүдэлчдийн соёл иргэншлийн төв Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хүлээн авч байгаа нь бидний хувьд нэр төрийн хэрэг юм. Газар нутаг, байгаль, дэлхийтэйгээ зохицон амьдрах нүүдлийн өв соёлоо өнөөг хүртэл хадгалан ирсэн Монгол орны хувьд газрын доройтол, ган гачиг, цөлжилтийн асуудал бидний амьдрал, хөгжилд бодитоор тулгарч буй томоохон сорилт болоод байна. Өнөөдөр дэлхийн хотууд байгаль, газар зүй, уур амьсгалын өөр өөр нөхцөлд хөгжиж байгаа хэдий ч тэдэнд тулгарч буй асуудлууд нь улам бүр ижил болж байна

1 827

Германд амиа алдсан 11 настай монгол хүүгийн эрхтнийг донор болгож, таван хүний амийг аварчээ

Германд гэр бүлийн хамт амьдарч байсан 11 настай монгол хүү Тэгшээ 2025 оны наймдугаар сарын 11-нд Хёкстер (Höxter) хотын усан бассейнд осолдож, улмаар эмнэлэгт хүргэгдэн нас баржээ. Энэ талаар Германы FOCUS online мэдээллийн сайтнаа 2026 оны наймдугаар сарын 10-нд нийтэлсэн бөгөөд нийтлэлийн гарчигт “Хүү нас барж, эцэг эх нь эрхтнийг нь донор болгосон — одоо албадан гаргалт” хэмээн онцолсон байна. Германы хэвлэлд мэдээлснээр, Тэгшээг бассейны усанд ухаангүй байхад нь олж, эмнэлэгт хүргэсэн ч амийг нь аврах боломжгүй болсон байна. Тэрбээр найзуудынхаа хамт усан дор хэн нь удаан амьсгалаа түгжиж чадахыг үзэх гэж оролдож байсан байж болзошгүй гэж мэдээлжээ. Эцэг, эх нь хүүгийнхээ эрхтнийг донор болгохоор шийджээ Хүүгээ алдах хамгийн хүнд мөчид эцэг, эх нь түүний эрхтнийг бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн байна. Германы Deutsche Stiftung Organtransplantation буюу Эрхтэн шилжүүлэн суулгах сангийн мэдээллийг иш татан FOCUS online мэдээлэхдээ, Тэгшээгийн эрхтнүүдийг шилжүүлэн суулгаснаар насанд хүрсэн хоёр хүн, хоёр хүүхэд, нэг нярай буюу нийт таван хүн амьдралын боломжтой болсон гэжээ. Тэгшээгийн ээж энэ шийдвэрээ тайлбарлахдаа “Одоо таван ээж үнэхээр аз жаргалтай байгаа” хэмээн ярьсан байна

2 054

Шуурхай: Охины цогцсыг шатаасан гэх аав, хүү хоёрыг НЭГ сарын хугацаатай цагдан хорьжээ

10 настай охин хөршийнхөө тарвасыг хураахаар гараад сураг алдарч яг 14 хоногийн дараа цогцос нь олдсон харамсалтай хэрэг гарсан. Тодруулвал, Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаж, сэжигтнээр хөрш айлын хүнийг, хүүгийн хамт цагдан хориод байсан юм. Тэгвэл тэд хэргээ хүлээж охины цогцсыг нуусан газраа зааж өгсөн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл хөрш айлын аав, хүү хоёрыг НЭГ сарын хугацаатай цагдан хорьжээ

2 861400256365b9db8d707224

Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Төрд шахалт үзүүлж өндөр дүнтэй татаас авна. Нийлж хуйвалдаж байгаад үнээ нэмнэ. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед О.Магнай ШӨХТГ-ын дарга болоод хуйвалдаж үнэ нэмсэн шатахуун импортлогчдыг торгож барин цочроо өгч байв. Торгуулж ч үзэлгүй дураараа ашиг хийдэг бизнес байв шүү дээ. Түүнээс өмнө Монголын төрд эрхэлдэг байсан.

2 136

Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтох нарт холбогдох 2.8 тэрбум төгрөгийн авлигын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Улсын прокурорын ерөнхий газраас Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Насантогтоход холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал Б.Насантогтох нь Эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, мөн Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа: 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хурлаар “Э...” ХХК-ийн уул уурхайн баяжуулах үйлдвэрийн цахилгаан хангамжийн техникийн нөхцөл олгох хүсэлтийг хэлэлцэж, холбогдох шаардлагыг хангаагүй байхад техникийн нөхцөл олгохоор шийдвэрлэн, баталж, эхнэр Ч.А-ийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг “Э...” ХХК-ийн нэрээр “М...” ХХК-тай 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр аянгын тросс, дамжуулагч утас нийлүүлэх 5.5 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2026 оны 1 дүгээр сарын 15-ны өдрүүдийн хооронд хөрөнгө орлого нь нийт 3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, бусадтай бүлэглэн “Б...” ХХК-ийн ерөнхий захирал Ц.О-ын хууль бус ашиг сонирхлын үүднээс 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 257 сая төгрөгийн үнэ бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг өөрийн хадам дүү Ч.А-ийн нэр дээр шилжүүлэн авч, хахууль авсан, Мөн “Р...” ХХК-ийн ашиг сонирхлын үүднээс Д.Г-өөс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 2022-2025 хугацаанд бэлнээр нийт 202 сая төгрөгийн хахууль авсан, Авлигын гэмт хэргийн улмаас олсон нийт 2.8 тэрбум төгрөгийн их хэмжээний хөрөнгө, орлогыг эзэмшиж ашиглан, өөрийн болон хамаарал бүхий иргэдийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл худалдан авч мөнгө угаасан гэх Б.Насантогтох нарын 5 хүнд холбогдох хэргийг дараах таван зүйл ангиар зүйлчилж шүүхэд шилжүүлжээ

1 112

“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Олон арван вагон шатахуун Оросоос ирж байгаа” гэсэн ч Монгол даяар шатахууны хомсдол, дугаарлалт хэвээрээ л байна. Иргэд ийм бухимдалтай, 50000 төгрөгийн шатахуун авахаар ШТС-д нь хоньн өнжин дугаарлаж байх үед “Шунхлай”-гийн босс П.Батсайхан “Хэдхэн цагийн өмнө “Brabus” компанийн дэлхийд танилцуулсан ердөө 77ш үйлдвэрлэх “BRABUS BODO” автомашины “Cabrio” загварыг монгол эрхэм өөртөө зориулж анхны 01 загварыг custom тоноглолтойгоор захиаллаа” хэмээн нийгмийн сүлжээнд зарлуулж нийтийг бухимдуулав

3 735

АИ-92 шатахуун 28869 тонныг оруулж ирсэн гэв

Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлснээр наймдугаар сарын 1-17-ний өдрүүдэд Сүхбаатар боомтоор 28869 тонн АИ-92 автобензин орж ирсэн хэмээн мэдэгдлээ. Тодруулбал, наймдугаар сарын 16-нд 3120 тонн АИ-92 автобензинийг шуурхай тээвэрлэн Толгойт, Аршаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар өртөөдөд хүргэж, ШТС-иуд руу түгээлт гарсан. Наймдугаар сарын 17-нд 1560 тонн АИ-92 автобензин буух өртөөд болох Толгойт, Дархан өртөөдийг чиглэн явж байна

1 836

Б.Өрнөхбаяр: Их сургуульд сурах мөнгөөрөө бизнесээ эхлүүлж, сургалтын төлбөрөө өөрөө олохоор шийдсэн

“Street food” ажиллуулдаг 18 настай Б.Өрнөхбаяртай ярилцлаа.Тэрбээр хувийн бизнес эрхэлж, цахим сүлжээнд контент бүтээдэг билээ. -Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу? -Намайг Будзааны Өрнөхбаяр гэдэг. Увс аймгийн Сагил сумын хүүхэд, 32 дугаар сургуулийг төгссөн

2 080

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 48 цаг хорих шийдвэр гаргажээ

Дорнод аймгийн Матад суманд Засгийн газрын шийдвэрээр “Монголиа файсон энержи” компани газрын тосны хайгуул хийж байгаа. Тус компанийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багт байгуулсан ажилчдын байр луу Г.Солонго, Г.Адилбиш тэргүүтэй иргэд зөвшөөрөлгүй нэвтэрч, эд хөрөнгөнд нь халдсан

2 289

ТОДРУУЛГА: Интермэд эмнэлэгт тэсрэх бөмбөг тавьсан гэх дуудлага бүртгэгдсэн тул "шалгаж" байна

Өнөө өглөөнөөс хойш "Интермэд" үйлчүүлэгч нараа бүгдийг нь гаргаж, хөл хорио тогтоожээ. Энэ талаар албаны хүмүүсээс тодруулахад. тэсрэх бөмбөг байршуулсан гэх дуудлага мэдээлэл ирсэн гэлээ. Тодруулбал, "Интермэд" эмнэлэгт тэсрэх бөмбөг тавьсан гэх дуудлага мэдээлэл тус өдрийн 09:56 цагт ирж Зэвсэгт хүчний болон цагдаагийн алба хаагчид холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна хэмээв. Мөн Интермед эмнэлгээс тодруулахад, "Манай эмнэлэг үйл ажиллагаагаа зогсоосон байна

1 736

Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс учраас 50 муж улсад бүгдэд нь ижил үйлчилдэг Үндсэн хуулиас бусдаар муж бүр өөрийн газар нутагт хэрэгждэг эрүүгийн гэмт хэрэг, замын хөдөлгөөн, боловсрол, гэр бүл, бизнесийн зарим зохицуулалтын бие даасан хуультай байдаг. Харин Монгол бол нэгдмэл улс бөгөөд улс даяар нэг л Үндсэн хууль болон холбогдох хуулиудыг дагадаг

1 764

Газрын тосны хайгуул хийж байж үйлдвэрээ түүхий эдээр хангана. Уг суурь ажлыг эсэргүүцэн турхирч мэдээллийн зөрүүтэй байдал үүсгэж байна

​​​​​​​ Шууд дамжуулалт хийдэг нэр бүхий иргэд Дорнод аймгийн Матад суманд очиж газрын тосны хайгуулын ажлыг эсэргүүцэж байгаатай холбогдуулан Ашигт малтмал газрын тосны газрын Газрын тосны хайгуулын хэлтсийн дарга С.Түвшинбаяр дараах мэдээллийг өглөө. Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 11 талбайд газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа аж. Дорнод аймгийн Матад суманд үйл ажиллагаагаа явуулж буй “Монголиа Фойсон Энержи” ХХК нь 2024 оны 10-р сард Засгийн Газрын 137-р тогтоолоор газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулаад хоёр дахь жилдээ ажиллаж байгаа юм байна. Нийт найман жилийн хугацаанд 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулсан байна. Уг гэрээнийхээ дагуу газрын тосны хайгуулынхаа үйл ажиллагааг эхлээд явж байх үед шууд дамжуулалт хийдэг нэр бүхий хүмүүс эсэргүүцлээ илэрхийлж очсон байна. 2028 оны нэгдүгээр улиралдаа багтаад газрын тос боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулах тул түүнийг түүхий эдээр хангах даалгавар аваад ажиллаж байна гэдгийг АМГТГ-аас онцлов. Газрын тосны хайгуул хийж байж дараа нь олборлолтоо явуулж үйлдвэрийнхээ түүхий эдийг дотоодоосоо хангана

1 964

КОП17: Ногоон бүсэд иргэдэд зориулсан 481 арга хэмжээ зохион байгуулагдана

COP17 Үндэсний хорооны Ажлын албанаас бэлтгэл ажил хангагдсантай холбогдуулан өнөөдөр /2026.08.14/ мэдээлэл өглөө. Нийслэлийн хот төлөвлөлт судалгааны инстутын ерөнхий инженер КОП17-ийн Ногоон бүсийг хариуцсан дэд хорооны нарийн бичиг н.Лхагвасүрэн: Нийслэлээс “Ногоон бүс” буюу үндэсний оролцогчдод үнэ төлбөргүй үйлчлэх талбайг зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийт долоон барилга, байгууламжийн ажлыг гүйцэтгэсэн

1 786

“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрээ хийсэн. 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээнээс гадаад, дотоодын шинжээчид олон булхай илрүүлсэн. Гэсэн ч “Рио Тинто” тэр бүх булхай, луйврын шинжтэй заалтуудыг засахыг хүсдэггүй нь тэдний үйл ажиллагаанаас тодорхой харагддаг

1 967
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.