2111-р сар, 2026Бямба гараг

Нийгэм

3 758 мэдээ · 553–576 харуулж байна

Хагас коксон түлшийг ₮288.7 тэрбумаар худалдаж авах тендерийг наймдугаар сарын 3-нд нээнэ"

Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн хэрэгцээнд зориулж хагас коксон түлшийг ₮288.7 тэрбумаар (288,780,676,800 төгрөг) худалдаж авах тендерийг "Тавантолгой түлш" ХХК өнгөрсөн зургаадугаар сард зарлаад буй. Эх сурвалжийн мэдээлснээр хагас коксон түлш худалдаж авах тендерийг наймдугаар сарын 3-нд нээх юм байна

1 821

“СОР17”-д найман санаачилга дэвшүүлсний гурав нь Монгол Улсынх

Дэлхийн 197 улсын төлөөлөл болсон 6-10 орчим мянган хүн Монгол Улсад цугларч Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) -д оролцох юм. Нэг үгээр хэлбэл, хоёр жил тутамд болдог дэлхийн хамгийн өндөр түвшний бага хурлын бэлтгэл ажлыг хангах, даргалагч улсын Монгол Улс Саудын Арабын нийслэл Рядад болсон COP16 хурлаас эрхийг авч ийнхүү Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 17-28-ын өдрүүдэд зохион байгуулах үүрэг хүлээсэн билээ

1 792

Драгон төвд 25 настай эмэгтэй амиа хорлосон байж болзошгүй хэргийн үйл явцыг харуулсан хяналтын камерын бичлэгийг олон нийтэд тараасан иргэнд хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэв

Цагдаагийн ерөнхий газраас 2026 оны долоодугаар сарын 28-ны өдөр гэмт хэрэг, зөрчил болон цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр 2026 оны долоодугаар сарын 27-ны өдрийн 14:30 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах Драгон төвийн 3 дугаар давхраас 25 настай эмэгтэй унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар мэдээлэл өглөө. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэгийн мэдээлснээр, уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар амиа хорлосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Гэвч мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул эцсийн дүгнэлт гараагүй байгааг онцоллоо. Үүнтэй зэрэгцээд нотлох баримтын хэмжээнд үнэлэгддэг бичлэг задарсан асуудал гарлаа

1 893

ГССҮТ: Түлэгдэлтийн дараах сорвитой иргэдэд зориулсан үнэ төлбөргүй үзлэг наймдугаар сарын 15-нд болно

2026 оны наймдугаар сарын 15-ны өдөр БНСУ-ын түлэнхий болон пластик мэс заслын эмч нар Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн салбар эмнэлгийн Түлэгдэлтийн төвийн эмч нартай хамтран түлэгдэлтийн дараах сорвитой иргэдийг хамруулсан үзлэг зохион байгуулна.

1 652

ТАНИЛЦ: Сурагчдын улирлын амралтын хуваарь

Боловсролын сайдын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн "Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай" А/211 дүгээр тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуульд мөрдөхөөр шийдвэрлэлээ. - Тус тушаалын нэгдүгээр хавсралтаар "Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц"-ийг, хоёрдугаар хавсралтаар "Аймаг, сумын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц"-ийг тус тус баталсан. - Хичээлийн жилийн үргэлжлэх, дуусах хугацаатай холбоотойгоор оролцогч талууд олон талын байр суурь илэрхийлдэг тул хичээлийн жилийн бүтцийн талаарх асуулгыг 2026 оны 05 дугаар сард авахад 9620 багш саналаа илэрхийлсэн. - Үүний 52.2 хувь нь суралцагчдын өвлийн амралтын хугацааг 1-2 долоо хоногоор багасгах, бага ангийн зуны амралтыг 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэх, хичээлийн жилийн бүтэц дөрвөн улиралтай байх, дунд болон ахлах ангийн суралцагчдын зуны амралт эхлэх хугацааг 1 долоо хоногоор урагшлуулах санал өгсөн. Хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн тогтооход дараах хүчин зүйлс нөлөөлсөн

1 967

Жуулчдыг залилах, хохироох тохиолдол нэмэгдэж байгааг НАЖГ-аас анхаарууллаа

Сүүлийн үед цахим орчинд албан ёсны бүртгэлгүй аяллын компани, хувь хүмүүс хэт хямд үнээр аялал санал болгож, урьдчилгаа төлбөр авч иргэд, жуулчдыг залилах, хохироох тохиолдол нэмэгдэж байгааг НАЖГ-аас мэдээллээ.

1 685

Ирэх сард халуун өдрийн давтамж ихсэж, усархаг бороо, мөндөр орж, үер усны аюул үүсэх эрсдэлтэй байна

Наймдугаар сарын эхээр баруун аймгуудын нутгаар сэрүүн байх бол цаашдаа ихэнх нутгаар дулаан байх төлөвтэй байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Хур тунадас зүүн аймгуудын нутаг, Төвийн аймгуудын зүүн хэсэг, Говийн аймгуудын хойд хэсгээр ОЖД-аас ахиу орох төлөвтэй байгаа аж. Агаарын температур нэмэгдэж, халуун өдрийн давтамж ихсэх хандлагатай байгаа тул иргэд эрүүл мэнддээ анхаарч, наршилтаас сэргийлэхийг зөвлөлөө. Мөн аялал, зугаалгаар явахдаа гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ усархаг бороо, мөндөр орж, үер усны аюул үүсэх эрсдэлтэй тул тухайн үеийн цаг агаарын нарийвчилсан урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглана уу. Олон жилийн дундаж /ОЖД/ гэдэг нь ойлгоход хэцүү зүйл огт биш юм

1 745

Сэрэмжлүүлэг: Дараах бүтээгдэхүүнүүдээс нянгийн халдвар илэрсэн тул эргүүлэн татаж байна

Олон улсын хүнсний аюулгүй байдлын байгууллагууд (International Food Safety Authorities Network буюу)ын сүлжээний мэдээлснээр дараах үйлдвэрлэгчийн цувралын дугаар бүхий Морингагийн навчны нунтаг агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс Сальмонелла нян илэрчээ

1 980400256365b9db8d707224

Британийн Royal Armouries Museum Монголын түүх, соёлыг онцолсон зуны тусгай хөтөлбөр эхлүүлжээ

Их Британийн Royal Armouries Museum музейн уран бүтээлчид Монголын эзэнт гүрний түүхийг дэлхий дахинд сурталчлах зорилгоор "Genghis Khan: How the Mongols Changed the World" үзэсгэлэнгээ дагалдуулан Монголын өв соёлд зориулсан тусгай зуны хөтөлбөрөө эхлүүлжээ. Хөтөлбөрийн хүрээнд 7 дугаар сарын 22-ноос 8 дугаар сарын 31-нийг хүртэл жуулчид болон оршин суугчдад зориулан Монголын морин харваа, морин үзүүлбэр өдөр бүр үнэ төлбөргүй зохион байгуулах юм. Мөн хүүхэд, гэр бүлүүдэд Монгол гэрийн загвар хийх бүтээлч сургалт, Монголын эзэнт гүрний элч, тагнуулын тогтолцоог танилцуулах "Batu the Fast" сэдэвт танин мэдэхүйн аяллыг санал болгож байна. Музейн мэдээлснээр эдгээр бүх үйл ажиллагаа сургуулийн зуны амралтын турш үнэ төлбөргүй үргэлжлэх бөгөөд урьдчилан бүртгүүлэх шаардлагагүй аж

1 858

Даян аварга Б.Орхонбаяр өмнө нь амьдралтай байсан хэмээн цахим орчинд тарсан мэдээллийн талаар шүүхийн процессийг бүрэн эхээр нь

Цахим сүлжээнд Даян аварга Б.Орхонбаяр өмнөх эхнэр, хүүхдээ хаясан гэх мэдээлэл цацагдаад буй. Тэгвэл бид холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааны талаар дэлгэрэнгүй тайлбарыг бүрэн эхээр нь хүргэж байна. ​​​​​​​ 2023 07 24 101/ШШ2023/03512 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, шүүгчид Б.Цолмонгэрэл, Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Нэхэмжлэгч: хххххххххххххххххххх тоот хаягт оршин суух, Батзоригийн Бгийн /РД: ххххххххххх/ нэхэмжлэлтэй, Хариуцагч: хххххххххххххххххх тоот хаягт оршин суух, Баярсайханы От /РД: ххххххххххх/ холбогдох, Эрүүл мэндийн бодит хохирол 20,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20,000,000 төгрөг, нэр төр алдар хүндийн гэм хорын хохирол 10,000,000 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаяр, Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, Иргэдийн төлөөлөгч П.Тогоо, Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нь 2020 оны 02 сараас эхлэн Б.О гэдэг барилдааны спортоор хичээллэдэг, өөрийн үеийн залуутай танилцан, дотносож түүний яриа хөөрөө, эелдэг занд итгэж, татагдан хайртай болж амьдран суухаар төлөвлөж эхэлсэн

3 311

Түрээслээд өмчлөх орон сууцанд хэрхэн хамрагдах вэ?

Солонго 1, 2 төслийн орон сууцыг иргэдэд түрээслээд өмчлөх, түрээслэх гэсэн хоёр журмаар олгоно. Түрээслээд өмчлөх орон сууц гэж түрээслэгч нь түрээслэж байгаа орон сууцаа өмчлөх зорилгоор 5 хүртэлх жилийн хугацаанд түрээсийн төлбөрөөс гадна нэмэлт төлбөр төлж хуримтлуулан тухайн орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг төлсөн тохиолдолд орон сууцны зээлд хамрагдан түрээсийн орон сууцаа худалдан авч өмчлөх боломжтой орон сууцыг хэлнэ. ХЭН ХАМРАГДАХ ВЭ? -Төрийн албан хаагч - Хувиараа бизнес эрхлэгчид -Залуу гэр бүлүүд - Ахмад настан -4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл -Өрх толгойлсон иргэн -Байгалын гамшигт орон гэрээ алдсан өрх -Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ДАН системээр бүртгэлээ илгээнэ. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ Үндсэн болон Хамтран түрээслээд өмчлөгч нарын: • Иргэний үнэмлэхний хуулбар /лавлагаа/, цээж зураг • Түрээсийн гэрээ • Өргөдлийн маягт бөглөх /БХБ-ын сайдын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 90 тоот тушаалын хоёрдугаар хавсралт/ • Орлого тодорхойлох баримт бичиг (ажлын газрын тодорхойлолт, цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, тэтгэвэр, тэтгэмжийн дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхлэгч түрээслэгчийн хувьд орлого нотлох баримт)-ийн хуулбар • Өөрийн өмчлөлийн инженерын хангамжтай, эсхүл нийтийн зориулалттай орон сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа ТҮРЭЭСИЙН ҮНИЙН ТУХАЙД? Түрээсийн орон сууцны үнийн тухайд нийслэл Улаанбаатар хотод хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5–2 хувиар тооцож, мөн холбогдох зохих журмуудыг тусгаж шинэчилсэн

2 391

Увс нуурт 22 настай залуу живж нас баржээ

Долдугаар сарын 26-ны өдрийн 21:30 цагийн орчимд, иргэн Ж.Б /22 настай, эрэгтэй/ Увс нуурын усанд осолдсон тухай дуудлагыг Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авчээ. Ингээд Увс аймгийн Онцгой байдлын газраас Увс нуурын эргийн хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байсан Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллаж, өнөө өглөөний 06:55 цагт Увс нуурын эргээс дотогшоо зүүн урд зүгт 300 метрийн зайд, 7 метрийн гүнээс цогцсыг нь олжээ

1 867

Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгаад “Ямар ч зүйл тогтоогдсонгүй” гээд дууссан. Тэр хүмүүсийн улс төрд хэрэгтэй байсан юм болов уу гэж боддог

Эх орондоо ирээд удаагүй байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцов. Тэрбээр, NTV телевизэд өгсөн ярилцлагадаа, "Миний мөрөөдөл бол энэ сайхан үйлдвэр жинхэнэ ёсоор Монгол түмний үйлдвэр болоосой, Монгол Улсын иргэд хувь хүртэх боломж нээгдээсэй гэж боддог. Тэгвэл энэ үйлдвэрийн ирээдүй, хувь заяа илүү баталгаатай болно

2 933
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.