2111-р сар, 2026Бямба гараг

Нийгэм

3 758 мэдээ · 601–624 харуулж байна

“Стандартын замаар зорчих нөхцөлийг бий болгохын тулд зайлшгүй авто замын төлбөрийг нэмэх шаардлага үүссэн”

“Стандартын замаар зорчих нөхцөлийг бий болгохын тулд зайлшгүй авто замын төлбөрийг нэмэх шаардлага үүссэн” Нийгэм, Бусад 4 секундын өмнө2026-07-23 10:20:202026-07-23 10:20:24 Авто замын тухай хуульд автозамуудыг улсын чиглэлийн, олон улсын, орон нутгийн, нийслэлийн гэж ангилдаг. Улсын чиглэлийн автозам болон олон улсын чиглэлийн замыг Зам тээврийн яам хариуцан ажилладаг

1 611

ТАНИЛЦ: ЭМД-ын тусламж, үйлчилгээний шинэчлэгдсэн тариф

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн (ЭМДҮЗ) 2026 оны долдугаар тогтоолын дагуу амбулаторийн үзлэг, өдөр болон хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, мөн иргэдийн хариуцан төлөх хамтын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоолоо. Энэхүү шинэчлэлтээр даатгуулагч иргэдийн санхүүгийн ачааллыг бууруулах, эмчилгээний төрлүүдэд тодорхой зохицуулалт хийхэд чиглэсэн хэд хэдэн чухал өөрчлөлтүүд орсон байна. Шинэчилсэн тогтоолын дагуу хорт хавдрын туяа болон эмийн эмчилгээг иргэдэд төлбөргүй олгохоор тусгасан

1 682

Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэллээ

УИХ-ын 2026 оны хаврын чуулганаар Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баталсан билээ. Энэхүү хуулиар гэр бүлийн болон эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавихаар тусгасан онцлогтой

1 783

"Төсвөөс тавьж өгдөг мөнгө нь улсын чанартай замын 10-12 хувийг засахад хүрдэг тул төлбөр нэмэх шаардлага үүссэн"

Улсын чанартай авто зам ашиглах төлбөр наймдугаар сарын 1-нээс эхлэн суудлын автомашинд 5,000 төгрөг, ачааны автомашинд 20,000 төгрөг болж нэмэгдэнэ. Ийнхүү нэмэгдүүлж буй нь зам арчлах, засварлах өртөг өсөж байгаатай холбоотой юм. Одоогийн байдлаар улсын төсвөөс олгож буй мөнгө улсын чанартай авто замын 10-12 хувийг л засах, арчлах хэмжээнд хүрнэ гэж Авто Замын Засвар Арчлалт(АЗЗА)-ын нэгтгэлийн захирал Д.Баярдорж хэллээ. Мөн тэрбээр "Шатах тослох материалын үнийн өсөлттэй холбоотойгоор өнөөдрийн байдлаар нэг ам метр зам засахад 115,000 төгрөгийн өртөгтэй байгаа

1 694

Зам засвар шинэчлэлийн ажлыг есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгахыг үүрэгдлээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Хуралдаанаар: 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, нийслэлийн хэмжээнд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явц, хичээлийн шинэ жил, “COP 17” хурлын бэлтгэл ажлын талаар хэлэлцэж, холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг, чиглэл өглөө. Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд сургуулийн ачааллыг бууруулах зорилгоор төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн барилгуудын зориулалтыг өөрчлөн “Хотхоны бага сургууль” болгож 2,200 гаруй суралцагчийг хамруулахаар ажиллаж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажил өнөөдрийн байдлаар 50 орчим хувьтай байна

1 519

Огцом тоормослосон автобусны жолоочид хариуцлага тооцжээ

Иргэн А нь нийтийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчин огцом тоормосолсны улмаас тус автобусны зорчигч Ц унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан байна. Анхан шатны шүүх А-г Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, ял шийтгэсэн. Мөн иргэний хариуцагч нийтийн тээврийн компаниас хохирогчийн эмчилгээний зардал болон хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт нийт 12.409.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц-д олгуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна. Хяналтын шатны шүүх А-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзжээ. Учир нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалтад “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж заасан бол 12.6-д “Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд огцом тоормослох”-ыг жолоочид хориглосон хэм хэмжээг тогтоосон байдаг. Хэрэг гарах үед зорчигчид нийтийн тээврийн хэрэгслээс зогсоол дээр бууж, цөөн тооны зорчигч суусан тул жолооч хянах, зорчигчдод анхаарал хандуулж, аюулгүй байдлыг нь хангах бүрэн боломжтой байсан бөгөөд халтиргаатай (гадаа цас орсноос шалтгаалан автобус дотор шавартай, гулгаатай байсан) байгаагаас шалтгаалан зорчигчид унаж бэртэх, эд хөрөнгө, эрүүл мэндэд нь хохирол, аюул учрахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөнийг болгоомжтой эхлүүлэх ёстой байсан. Гэтэл зорчигчийг суудал эзлээгүй, автобусны бариулыг барихаас өмнө хөдөлгөөнийг эхэлж, улмаар огцом тоормосолсноор зорчигч Ц арагш хөл алдан халтирч, унаж гэмтжээ. Зорчигч унасныг жолооч А автобусныхаа толинд харсан буюу түүний эрүүл мэндэд хохирол учирсан, хохирол учирсан байж болзошгүйг мэдсэн атлаа үл тоон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг үргэлжлүүлсэн байна. Чиглэлийн тээврийн хэрэгслийн жолооч нь хувийн тээврийн хэрэгсэл бус нийтийн тээврийн хэрэгслийг жолоодон зорчигч тээвэрлэх, олон нийтэд үйлчилж буйн хувьд үйлчилгээний соёл, харилцаа, ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллах нь зүй ёсных бөгөөд зорчигчдод чин сэтгэлээсээ үйлчлэх, тэдний ашиг сонирхлыг хүндэтгэх, аюулгүй байдлыг хангах, осолд өртөх, гэмтэхээс урьдчилан сэргийлж, зорчигчдод анхаарал хандуулах, туслалцаа үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж, зорчигчдыг ая тухтай зорчих боломжоор боломжит хэмжээнд хангаж ажиллах ёстой юм. Дээрх үндэслэлээр хоёр шатны шүүхийн А-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Дээрх хэргийн кейстэй холбогдуулан "Өмгөөллийн Итгэлт Заргач" ХХН-н өмгөөлөгч Г.Билэгдэмбэрэлээс хууль зүйн хүрээнд тодруулга, мэдээлэл авлаа. Тэрээр “Дээрх төрлийн хэрэг, зөрчил их тохиолддог ч иргэд хууль болон замын хөдөлгөөний дүрэм журмын мэдлэг хомс байдгийн улмаас гомдол гаргаж зохих байгууллагад шалгуулалгүй хохирч үлдэх тохиолдолд элбэг байдаг

1 636

Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

​​​​​​​ Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны 07 сарын 20-ны өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн ба бүсийн оношилгоо эмчилгээний төвд тусгаарлагдан эмчлэгдэж байгаа талаар Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв (ЗӨСҮТ)-өөс мэдээллээ. Ховд аймгийн ЗӨСТ-ийн лабораторид хийсэн (PCR) шинжилгээгээр эерэг тодорхойлогдож, баталгаажуулах шинжилгээ үргэлжилж байгаа аж. Уг тохиолдол нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумаас тарвага агнаж, хүнсэнд хэрэглэх явцдаа халдвар авсан байх магадлалтай

1 923

Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдал үүссэнийг цэвэрлэжээ

Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, хариуцсан хамгаалалтын бүс нутагт тогтмол хяналт, эргүүл шалгалтыг зохион байгуулсан байна. 2026 оны долдугаар сарын 1-20-ны өдрийн байдлаар хамгаалалтын бүс нутагт нийт 20,549 аялагч, жуулчид зорин ирсэн статистик мэдээ гарсан

1 936

Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) тун удахгүй болох гэж байна. БОУАӨЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Ариунтуяатай ярилцлаа. -Цөлжилт, газрын доройтол, ган гачгийн асуудлаар ямар туршлага, санаачилгаа олон улсад танилцуулахаар төлөвлөж байна вэ? -КОП17-ыг Монгол Улс зохион байгуулж байгаа нь зөвхөн олон улсын томоохон арга хэмжээ хүлээн авч буй хэрэг биш

1 695

"COP17" гэж юу вэ?

Энэ оны наймдугаар сард Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу "COP17" зохион байгуулагдана. Дэлхийн 100 гаруй орны 8000 орчим төлөөлөгч цөлжилт, газрын доройтол, ган гачиг, бэлчээрийн менежмент, газрын нөхөн сэргээлтийн асуудлаар хэлэлцхээр төлөвлөж буй. Сүүлийн жилүүдэд “COP” гэх нэр томьёо олон нийтэд түгээмэл болсон ч "COP17" нь уур амьсгалын биш, газрын доройтол, цөлжилттэй тэмцэх олон улсын чуулган гэдгээрээ онцлог. "COP17" ГЭЖ ЮУ ВЭ? "COP17" нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенц (UNCCD)-ийн Талуудын 17 дахь удаагийн бага хурал юм

1 806

Ерөнхий сайд Н.Учрал КОП17 хурал зохион байгуулах талбайд ажиллалаа

2026-07-21 10:51:532026-07-21 10:51:56 Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад нар КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа. Ерөнхий сайд Н.Учрал “Үндэсний хорооны ажил урагштай, сайн явж байгаа мэдээллийг аваад сэтгэл хангалуун байна. Дэлхийн 190 гаруй улсын 2800 гаруй оролцогч өнөөдрийн байдлаар албан ёсоор бүртгүүлснээс гадна 112 өндөр, дээд түвшний төлөөлөгчид оролцохоор болсон нь өндөр амжилт

1 829

Өсвөр үеийн эрэгтэй, эмэгтэй хүүхдээ анхаардаг, нээлттэй ярилцдаг, тэднийг ойлгодог байхыг зөвлөлөө

2026-07-21 10:20:262026-07-21 10:40:27 2025 онд Монгол Улсын нийт хүн амын 17, амаржсан эхийн 3 хувийг 20 хүртэл насныхан эзэлжээ. Бэлгийн болон нөхөн үржихүйн талаарх мэдээлэл хангалтгүй, өсвөр үеийнхэнд зориулсан тусламж, үйлчилгээний хүртээмж сул, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол дутмаг, бэлгийн хүчирхийлэлд өртөх эрсдэл өндөр байгаа нь өсвөр насны охидын жирэмслэлтэд нөлөөлөх хүчин зүйлс болж байна. Эцэг, эх, асран хамгаалагч нар өсвөр үеийн эрэгтэй, эмэгтэй хүүхдээ анхаардаг, нээлттэй ярилцдаг, тэднийг ойлгодог, эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг, тэдэнд тусалдаг байхыг уриалж байна

1 443400256365b9db8d707224

ЦЕГ: Хөвсгөлийн Арбулаг суманд гарсан хүн амины хэргийг шалгаж байна

Баяр наадмын амралтын өдрүүдэд ирсэн дуудлага, хэрэг зөрчил болон олон нийтийн сүлжээгээр цацагдсан зарим хэргийн талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр /2026.07.20 / мэдээлэл хийлээ.Баярын амралтаар Цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 9446 дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 488 дуудлага бүртгэгдэж, шалгалтын ажиллагаа явуулж байна гэв. Зарим хэргийн талаар тодруулбал, Нууц амрагтайгаа хамтарч нөхрийнхөө амийг хөнөөсөн хэрэгт холбогдсон этгээдийг өнөөг хүртэл саатуулаагүй гэсэн мэдээлэл гарсан

1 299

ТАНИЛЦ: Хориотой бодис хэрэглэж барилдах эрхээ хасуулсан бөхчүүд

Монгол Улсын Допингийн эсрэг үндэсний байгууллагаас эрх хасах, эсхүл түр түдгэлзүүлэх шийтгэл нь хүчин төгөлдөр байгаа үндэсний бөхийн тамирчдын жагсаалтыг олон нийтэд танилцууллаа. УИХ-аас 2024 онд баталсан Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулга,

1 373

Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар гурван тонн хатуу хог хаягдал ирж байгаа нь эрсдэл дагуулж байна

Хоногт 250 мянган шоо метр хаягдал ус цэвэрлэх хүчин чадалтай шинэ Төв цэвэрлэх байгууламж өнгөрсөн сард ашиглалтад ороод буй. Энэхүү байгууламж бохир усыг механик, физик, хими, нэмэлт биологийн цэвэрлэгээний аргаар технологийн дагуу боловсруулдаг байна. 55 барилга, байгууламжаас бүрдэх Төв цэвэрлэх байгууламж гарсан лагаа бүрэн боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэн дотоод хэрэглээнийхээ 35 хувийг хангах юм. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт барьсан тус цэвэрлэх байгууламжийн Техник, эдийн засгийн үндэслэлийг НЗДТГ-ын захиалгаар Францын “Артеллиа вилл энд транспорт” компани боловсруулж, гүйцэтгэгчээр “Чайна тисижу сивил инженеринг групп”, “Бээжин констракшн инженеринг групп”-ийн хамтарсан консорциум ажиллажээ. Иргэдийн буруу дадлаас үүдэн бохирдлын хэмжээ нэмэгдэж, Төв цэвэрлэх байгууламжид тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтэл үүсгэх эрсдэлтэй байдгийг инженерүүд анхааруулав. Тухайлбал цэвэрлэх байгууламж өдөр тутамд усанд уусдаггүй цаас, салфетка зэрэг их хэмжээний хогийг ялгадаг байна

1 340

Сэлэнгэ аймагт 6 настай хүүхэд автомашин хөдөлгөж, 10 сартай дүүгийнхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ

​​​​​​​ Энэ сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд бага насны хүүхэд автомашин хөдөлгөсний улмаас хүүхэд дайруулж, амиа алдсан ноцтой хэрэг бүртгэгдсэн байна

1 224400256365b9db8d707224

Баян-Өлгийн казакууд Израилийн жуулчид руу хутга, сүх барьж дайрчээ

​​​​​​​ Баян-Өлгий аймагт аялж явсан Израилийн зургаан жуулчин өнгөрсөн долоо хоногт халдлагад өртсөн талаар Израилийн хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээллээ. Мэдээлэлд дурдсанаар, гурван эрэгтэй, гурван эмэгтэйгээс бүрдсэн жуулчдын баг зуслангийн газарт хоноглохоор бэлтгэж байх үед хэсэг этгээд хутга, сүх барин дайрсан байна. Халдлагын үеэр нэг жуулчны эрүү хугарч, түүнд эмнэлгийн тусламж үзүүлэхээр Израиль руу яаралтай хүргэжээ. Жуулчдын мэдүүлснээр, халдагчид дайралтын үеэр “Heil Hitler”, “Эндээс зайл” гэх зэрэг үг хэлж байсан бөгөөд тэд уг халдлагыг антисемит үзэлтэй холбоотой байж болзошгүй гэж үзэж байгаа аж

1 944
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.