2111-р сар, 2026Бямба гараг

Нийгэм

3 758 мэдээ · 625–648 харуулж байна

Б.Бадамцэцэг шуугиан тариад буй зургандаа тайлбар хийлээ

Өнгөрөгч өдрүүдэд Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Бадамцэцэгийн 2022 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялааж байх үеийн зураг олон нийтэд хүрч, багагүй шүүмжлэлийг дагуулаад байсан. Тэгвэл тэрбээр эл зурагтай холбоотой хөвөрч буй асуудалд анх удаа байр сууриа илэрхийлээ. Тэрбээр "Энэхүү зураг нь 2022 оны 3 дугаар сарын 8-ны өдөр авсан зураг бөгөөд миний гардан авсан шагнал нь Хөдөлмөрийн хүндэт юм

2 644

Халуун ус хязгаарлах байршлуудтай танилц

Зуны их засварын төлөвлөгөөт ажлын хүрээнд нийслэлийн зарим хэрэглэгчдийн халуун усны хангамжийг долдугаар сарын 20-ноос наймдугаар сарын 8-ны өдрийг хүртэл түр хугацаагаар хязгаарлахаар болжээ. Төлөвлөгөөт зогсолт №6-ын хүрээнд 1бвгд, 2б, 3аб, 5бв, 11ж магистраль шугамуудаар хангагддаг хэрэглэгчдийн халуун ус тасалдах юм. Халуун ус хязгаарлах бүсэд: Хурд, Эрэл, Жигүүр Гранд хотхон орчим Баянгол зочид буудал, Улсын драмын эрдмийн театр орчим Төв шуудан, Хангарьд ордон, Засгийн газрын ордон Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв Улсын I төв эмнэлэг, МУБИС, Нийслэлийн Өргөө амаржих газар СЭЗДС, Сайд нарын II эмнэлэг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Английн ЭСЯ орчим Төрийн тусгай хамгаалалтын газар, ОХУ-ын Элчин сайдын яам Улсын их дэлгүүр, 40, 50 мянгатын орчим Цагдаагийн авто бааз, Замын цагдаагийн газар Залуучуудын соёлын төв, Төв усан бассейн БНХАУ-ын Элчин сайдын яам, ШУТИС орчим зэрэг багтаж байна. Засварын ажлын хүрээнд 1бвгд, 2б, 3аб, 5бв, 11ж магистраль шугамуудыг шинэчлэн, ажиллагаанд залгах ажил хийгдэнэ. Тухайлбал, ДХ-242–ДХ-244 хооронд 2Ф350 мм голчтой 176 хос метр, ДХ-244–ДХ-249 хооронд 2Ф300 мм голчтой 362 хос метр дулааны шугамыг шинэчлэн солино. Мөн хэд хэдэн цэгийн хаалт, тоноглолыг шинэчлэх бөгөөд үүнд ДХ-11134, ДХ-5114, ДХ-569-2, ДХ-240, ДХ-196 цэгүүдийн таслах болон холбоосны хаалтууд багтаж байна

1 129

НААДМЫН "ОНЦГОЙ" БЭЛГИЙГ АҮЭБЯ-НААС БАРИЛАА

Наадмаа донж хотойтол сайхан наадаж явтал АҮЭБЯ-наас наадамчин олондоо онцгой гэнэтийн бэлгийг өчигдөр орой барилаа. одруулбал, та бүхэн орон нутгийг зорьж наадахад шатахууны хомсдол үүсэхгүй нөөц арвин бий хэмээн сайд нь олон нийтэд мэдээлсэн билээ. Тэгвэл өчигдрөөс хөдөө орон нутгаас хотыг зорьсон жолооч нар өчнөөн цаг дугаарлаж шатахуунаа авч буйгаа сошиалдаа нийтэлсэн. Харин АҮЭБЯ-наас “ОХУ-ын Роснефть болон бусад компаниас ирсэн долдугаар сарын хил үнийн өөрчлөлттэй холбогдуулан 2026 оны долдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн АИ92 төрлийн автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлэх, дизель түлшний үнийг литр тутамд 150 төгрөгөөр бууруулах арга хэмжээг газрын тосны бүтээгдэхүүн борлуулагч аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлэх болсныг мэдэгдэж байна

1 169

Архангай аймгийн цахилгааныг хэвийн болгосон гэв

Өвөрхангай аймгийн Хархорин сум болон Архангай аймгийн төвийг холбосон цахилгаан дамжуулах агаарын шугамын намагтай бүсэд байрлах 347 дугаар тулгуур хүчтэй салхи, аадар борооны улмаас хөрс нь суужээ. Тулгуур булгарч унасны улмаас Архангай аймгийн төв, 18 сум, суурин газрын цахилгаан эрчим хүчний хангамж түр хугацаанд тасалдсан

1 088

ФОТО: Есөн хөлт цагаан тугаа Төв Цэнгэлдэхийн зүг залах ёслол боллоо

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын өдөр Төв талбайд төрийн есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх ёслол боллоо. Есөн хөлт цагаан тугийг Төрийн ордныг нар зөв гороолон цэнгүүлдэг билээ. Их цагаан тугийг цэнгүүлэхэд хээр зүсмийн морьд хүлэглэсэн торгон цэрэг, төрийн тусгай хамгаалалтынхан дагалдаж, Зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжимчид хүндэтгэлийн ая эгшиглүүлдэг. Есөн хөлт их цагаан туг нь Монгол Улсын төрийн үйлс мандан бадрахын бэлгэдэл болж ирсэн. Их эзэн Чингис хаан Их Монголын тулгар төрөө байгуулж, есөн хөлт, есөн хэлт, есөн манжлагат төрийн Их цагаан сүлдийг босгон тахиснаас эхлэн өнөөг хүртэл онголон шүтэн дээдэлж ирсэн түүхтэй

1 183

Монгол түмэн минь сайхан наадаарай

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье!

1 105

Өнөө шөнөөс эхлэн Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий аймгуудын нутгаар усархаг, дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөө шөнөөс буюу долоодугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг, Төв аймгийн хойд хэсгээр, 11-ний өдөр Хэнтий аймгийн нутгийн хойд хэсгээр усархаг, дуу цахилгаантай аадар бороо орохыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулав. Иймд долоодугаар сарын 11-ний өдөр төв болон зүүн аймгуудын нутгаар зорчих иргэд болон малчид мөндөр, нөөлөг салхи, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Долоодугаар сарын 10-ны 20:00 цагаас 11-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо, Хангайн уулсаар нойтон цас орно

1 149

БНСУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр зарим зам, уулзварыг хэсэгчлэн хааж зохицуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч эрхэм ноён И Жэ Мён, тэргүүн хатагтай Ким Хе Гён-ы хамт Монгол Улсад төрийн айлчлалаар ирсэн.

1 075

Фото: Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн хүндэтгэлийн жагсаалд Монгол цэргийн хүрээний алба хаагчид болон XIII зууны монгол цэргийн өмсгөл, хэрэгсэлтэй оролцлоо

Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим албан хаагч оролцлоо. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор “Төрийн далбааны өдөр”-ийг хуульчлан, 2009 оноос жил бүрийн долоодугаар сарын 10-ны өдөр ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл ёслолын жагсаал Жанжин Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр /2026.07.10/ боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх ард түмэн, жагсаалд оролцож байгаа бие бүрэлдэхүүнд хандаж хэлсэн үгэндээ “Төрийн далбааны өдөрт зориулсан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын нэгдсэн цэргийн ёслолын жагсаалд 4400 орчим албан хаагч, 90 гаруй тусгай зориулалтын техник, нисдэг тэрэг, сөнөөгч онгоц оролцож байгаа”-г онцолсон юм. Түүхэнд 1945 оны долдугаар сарын 10-ны өдөр Улсын бага хурлыг хуралдуулж, Төрийн далбааны загварыг баталсан гэж тэмдэглэсэн байдаг

1 513

Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөрийг хүргэж байна. Өнөөдөр хязаалан насны хурдан морьдын уралдаан 07:00-11:00, шүдлэнгийн уралдаан 12:00-15:00 цагт Хүй долоон худагт, сур, шагайн харваа төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана. Мөн Үндэсний бөхийн барилдааны нэгийн даваа 10:00 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ

1 168

ТАНИЛЦ: Төрийн далбааны өдөртэй цор ганц улс

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулж буй Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслолын арга хэмжээ болж байна. Төрийн далбаа гэдэг аливаа улсын гол бэлгэдэл болдог ба далбааны өнгө, хэмжээ, дүрс болон зураглал зэрэг нь улсынх нь түүх, соёлтой нягт холбоо бүхий тайлбар, дүрслэлтэй байдаг. Монгол: Төрийн далбааны өдөртэй цорын ганц улс Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байдаг. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх хөх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байдаг. Далбааны зүүн талын улаан дэвсгэрийн төв хэсэгт дүрсэлсэн Соёмбо тэмдэг нь Анхдугаар богд Занабазар 1686 онд бүтээсэн 90 гаруй Соёмбо үсгийн бүх шинжийг агуулсан толгой үсэг юм

1 208

"Допинг хэрэглээгүй нь тогтоогдсон гэдэг шийдвэр аль ч байгууллагаас гаргаагүй, тиймээс өмнөх байгууллагын гаргасан шийдвэр хүчинтэй байна"

Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооноос аймгийн хурц арслан Н.Өсөхбаярын талаар санал ирүүлснийг Үндэсний их баяр наадмын зохион байгуулах комисс танилцуулжээ. Энэ талаар Үндэсний их баяр наадмын комиссын дарга, шадар сайд Н.Номтойбаяр "Бөхийн салбар хорооноос долдугаар сарын 7-ны өдөр санал хүргүүлэх тухай албан бичиг өчигдөр өглөө ирсэн. Үүний дагуу баяр наадмын комисс хуралдлаа. Энэ үеэр допингийн асуудлаар эрх нь хасагдсан болон цол сэргээх хүсэлт гаргасан М.Бадарч, Н.Өсөхбаяр, Э.Чойням, М.Буяндэлгэр, Б.Бат-Орших нартай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Гаргасан шийдвэрийг товч танилцуулахад эдгээр саналыг шийдвэрлэхэд эрх зүйн эрх бидэнд байхгүй

1 042

Сэрэмжлүүлэг: Дэлгэрмөрөн голд 44 настай эрэгтэй живж амиа алджээ

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын нутаг дахь Дэлгэрмөрөн голд хүн живсэн тухай дуудлага 2026 оны долдугаар сарын 8-ны өдөр Онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад, дуудлагын дагуу алба хаагчид шуурхай ажиллаж, Дэлгэрмөрөн голын эргээс 50 орчим метрийн зайд 44 настай, эрэгтэй иргэн Б-ийн цогцсыг илрүүлсэн байна. Аврагчид 15:40 цагт иргэний цогцсыг голоос гарган авч, Хөвсгөл аймгийн Баянзүрх сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгчээ

1 135

БИЧЛЭГ: Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж, үерийн эрсдэл нэмэгдэнэ

Үндэсний их баяр наадмын өдрүүд буюу долдугаар сарын 9-18-ны хооронд нутгийн ихэнх хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, сэрүүсэх төлөвтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Тодруулбал, долдугаар сарын 10-нд нутгийн төв хэсгээр, 11-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар аадар бороо орно. Ялангуяа Хөвсгөл, Архангай, Булган аймагт 10-нд, харин 11-нд Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтийн нутгаар их хэмжээний бороо орох тул үер, мөндөр, аянга цахилгаан, хүчтэй салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулжээ. Мөн долдугаар сарын 9-ний байдлаар Монгол орны гол мөрний 60 орчим хувь нь олон жилийн дунджаас бага, 30 орчим хувь нь дунджаас ахиу урсацтай байна

1 281

КОП17-ын Ногоон бүст түрээслэх боломжтой павильоны тоо цөөн үлдлээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17)-ын Ногоон бүст түрээслэх боломжтой павильоны тоо цөөн үлдлээ. КОП17-ын “Ногоон бүс” нь таны бизнесээ Олон улсад таниулах боломж юм. Павильон түрээслэн оролцох хүсэлтэй байгууллага, аж ахуйн нэгжүүд бүртгүүлэх заавар: Энэхүү холбоосоор ороод https://unccdcop17.org/ “Ногоон бүс-Павильон” цэс дээр дарж орон бүртгүүлнэ. Ногоон бүс нь олон нийт, бизнесийн байгууллага, иргэний нийгэм, залуучууд, эрдэмтэн судлаачид болон хөгжлийн түншүүдийг нэгтгэсэн бүх нийтэд нээлттэй оролцоо, инновацын талбар юм. Ногоон бүсэд үзэсгэлэн, салбар арга хэмжээ, хэлэлцүүлэг, соёлын хөтөлбөр болон интерактив үйл ажиллагаа зохион байгуулагдаж газар хамгаалал, нөхөн сэргээлт, тогтвортой үйлдвэрлэл, ногоон технологи, инновацын шийдлүүдийг олон нийтэд танилцуулах боломжийг олгож байгаа юм. Ногоон бүсэд павильон түрээслэн оролцсоноор аж ахуйн нэгж, байгууллагуудад дараах боломжууд нээгдэнэ: • Бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи, шинэлэг шийдлээ дотоод, гадаадын оролцогчдод танилцуулах;• Олон улсын байгууллага, хөгжлийн түнш, боломжит хөрөнгө оруулагч болон бизнесийн төлөөлөлтэй холбоо тогтоох;• Байгууллагынхаа нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн бодлого, сайн туршлагыг олон нийтэд хүргэх;• Шинэ түншлэл, хамтын ажиллагаа, зах зээлийн боломжийг эрэлхийлэх;• Брэндийн нэр хүнд, олон улсад харагдах байдлыг нэмэгдүүлэх боломжтой. Таны бизнес зөвхөн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах бус, эх дэлхийгээ сэргээх бодит шийдлийн нэг хэсэг болох боломжтой

1 303

Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

Баяр наадмын амралтаар шүлхий өвчний голомттой, хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутгаар зорчихгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа. ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням "Шүлхий өвчний дэгдэлтийн улмаас хоёр аймгийн долоон суманд 20 голомтод хорио цээрийн дэглэм тогтоосон байгаа. Баян-Өлгий аймгийн Алтай, Дэлүүн, Өлгий, Цэнгэл сум Ховд аймгийн Алтай, Булган, Үенч сумын 20 голомтод хорио цээрийн дэглэм тогтоосон. Мөн зоонозын халдварт боом өвчний улмаас Увс аймгийн Зүүнхангай, Баянхонгор аймгийн Баацагаан суманд хорио цээрийн дэглэмийг сахиулан ажиллаж байна

1 229

Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг руу иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн автобусны цагийн хуваарь

Баяр наадмын өдрүүдэд 139 чиглэлд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчилнэ. Хүй долоон худаг руу нийтийн тээврийн Хүй7:1 "Төв цэнгэлдэх-Хүй 7 худаг", Хүй7:2 "МУБИС-Хүй 7 худаг" гэсэн хоёр чиглэлийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ. Эдгээр чиглэлд автобус 06:30-00:00 цагийн хооронд үйлчилгээнд явна

1 895

Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг сэргээж, “Бөмбөгөр” орчмыг үерийн эрсдэлээс хамгаалж байна

Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг 1970-аад оны үед Зөвлөлт Холбоот Улсын инженерүүд үерийн уснаас сэргийлэх зорилгоор барьсан. Гэвч замбараагүй газар олголтоос үүдэн уг байгууламж үндсэндээ эвдэрсэн

971

Ж.Алдаржавхлан сайдын "уймраа томилгоо", өрсөлдөгчгүй ТАЗ-ын шалгалтаар УДБЭТ-ын дараагийн захирал тодрох нь ээ

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын захирлаар МУГЖ Д.Алтанхуягийг эгүүлэн томилох томилгоог Ж.Алдаржавхлан сайд тушаал гаргаж баталж, ажилд нь оруулсан байдаг. Тэгвэл тэрбээр ердөө ганцхан сарын өмнө өөрийн гаргасан тушаалаа цуцалжээ. Төрийн тамгыг атгаж суугаа сайд хүн богинохон настай уймраа томилгоо хийж болдог уу? хэмээн асуумаар зүйлийг УДБЭТ-ын захиралын түр орлон гүйцэтгэгч Д.Алтанхуяг өөрийн цахим хуудастаа нийтэлжээ

1 271
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.