Эх сурвалж: MET Norway · 06:09-д шинэчилсэн
3 758 мэдээ · 673–696 харуулж байна
2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/86 дугаартай тушаалаар “Дэлхийн шилдэг их сургуулийг бакалаврын хөтөлбөрт суралцах оюутанд зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ”-ний үүргээ биелүүлээгүй
Улаанбаатар хотын төв цэг болох Сүхбаатарын талбайгаас 588-хан метрийн зайд орших “Их хүрээ” резиденс сүндэрлэж байна. Энэхүү резиденс төсөл 2027 оны IV улиралд ашиглалтад орох бөгөөд Улаанбаатар хотын хоймор Бага тойрогт байрлах түүх, үнэ цэн, орчин үеийн архитектурын төгс зохицлыг цогцлоосон томоохон бүтээн байгуулалт юм. “Их хүрээ” резиденс нь нийт 16 давхар баригдах бөгөөд 1-3 давхарт нийт оршин суугчид болон үйлчлүүлэгч, аялагчдад зориулсан өдөр тутмын хэрэгцээ шаардлагыг хангахуйц бүх төрлийн худалдаа үйлчилгээ төвлөрч оршин суугчдын бүхий л тав тухыг эрхэмлэжээ. Бас нэгэн онцлог давуу тал нь барилгын 4-16 давхарт өрөө бүрд байгалийн гэрлийг шингээсэн орчин үеийн фасад, дөрвөн улирлын турш тайван амар амгаланг мэдрүүлэхээр ухаалаг инженерийн шийдэл бүхий төлөвлөлт, чанартай материалаар бүтээж байна. Энэхүү резиденс сүндэрлэж буй байршлын талаарх сонирхолтой баримтыг дурдахад, Богд хаан Жавзандамба хаан 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр анхны зарлигаараа Төрийн шар ордон байрлаж байсан их хүрээг нийслэл хүрээ болгон улсын нэрийг Монгол болгон үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо даяар олноо зарлан тунхаглаж тусгаар улс болсон түүхтэй
Авлигатай Тэмцэх Газраас 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр ажиллажээ. Уг шалгалтын үеэр УНТЭ-ийн Ерөнхий захирал П.Анхтуяагийн албан өрөөнд нэгжлэг хийж, улмаар түүнийг баривчлан, үргэлжлүүлэн шалгахаар авч явсан байна. Түүнийг Эрүүл мэндийн яамны (ЭМЯ) Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Очирбат томилуулсан гэгддэг
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2026 оны долдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг танилцууллаа. Тодруулбал, нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох дэмжлэг, хөнгөлөлт, алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, мөн Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг долдугаар сарын 8, 28-ны өдрүүдэд олгоно. Харин онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж, хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг долдугаар сарын 8-нд, насны хишгийг долдугаар сарын 2, 28-нд, эцэг, эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж-ийг долдугаар сарын 23-нд тус тус олгохоор хуваарь гаргажээ
2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хууль хэрэгжиж эхэлнэ. Тамхидалт алга болохгүй атал хууль ёсны зах зээл алга болно.
Эрүүл мэндийн сайд асан Л.Гүндалай сошиалд иргэдээ эрүүл мэнддээ сайтар анхаарч байх талаар өөрөөрөө үлгэрлэдэг нэгэн. Тухайлбал, тэрээр хөгширч биш хөшиж үхдэг ардын үг бий. Тиймээс өдөр бүр дасгалаа хий хэмээгээд хаа яваа газраа дасгалаа хийж байгаа бичлэгээ оруулдаг нь олон нийтэд ихээхэн таалагддаг. Эрүүл амьдралын хэв маягийг өөрөөрөө үлгэрлэдэг тэрээр "Манай хүүхдүүд бүгдээрээ Англид сурдаг
Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдөр 07:00 цагт enaadam.mn сайтаар худалдаалахыг өчигдөр зохион байгуулах хорооноос нь мэдэгдсэн. Иргэд өнөө өглөө цаг 07:00 болохтой зэрэгцэн дээрх сайтад нэвтэрч тасалбараа авах гэтэл ихэнх суудал түгжигдсэн, зарагдсан гэх төлөвт шилжсэн байжээ. Зарим иргэд суудлаа сонгоод төлбөрөө хийх гэтэл амжилтгүй болсон байна. Нөгөө хэсэг нь төлбөрөө төлөх гэсэн болохгүй байсан гэх зэргээр санал бодлоо нийгмийн сүлжээнд хуваалцлаа. Уг нь долоодугаар сарын 11, 12-ны нээлт, хаалтын тасалбарыг 150 мянган төгрөгөөр худалдах байсан бөгөөд нэг хүн хамгийн ихдээ хоёр тасалбар авах боломжтой гэж албаныхан мэдээлсэн билээ
Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий Газар(ХХЕҮГ)-аас 2026 оны долоодугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг танилцууллаа.
Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссын дарга, шадар сайд Н.Номтойбаяр энэ жилийн наадмын зохион байгуулалтын асуудлаар мэдээлэл өглөө. Тэрээр "Энэ жилийн баяр наадмыг зохион байгуулахад хэд хэдэн онцлог бий. Өнгөрсөн жилүүдэд бөхчүүдийн допингтой холбоотой асуудлууд гарч, наадамчин олны сэтгэлийг гонсойлгож байсан. Энэ удаад урьдчилсан байдлаар допингийн явцын шинжилгээг авсан
Наадмын тасалбар болон автомашины зогсоолын эрхийг долоодугаар сарын 1-ний 07:00 цагаас enaadam.mn сайтаар худалдаалахаар болсон талаар Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооноос мэдээллээ. Үндэсний их баяр наадмын нээлтийг долоодугаар сарын 11-нд дахин толилуулдаг. Энэ хүрээнд долоодугаар сарын 11-ний оройн 21:00 цагт болох баяр наадмын нээлтийн тоглолтыг enaadam.mn болон ticket.mn сайтаар худалдаална. Долоодугаар сарын 11, 12-ны нээлт, хаалтын тасалбарыг 150 мянган төгрөгөөр худалдах юм
Төрийн соёрхолт, дуучин Д.Болд 2005 онд бие даасан уран бүтээлүүдээсээ бүрдсэн анхны цомог "Хайрын хүч"-ийг гаргаж, бие даасан уран бүтээлчээр 21 дэх жилдээ, "Камертон" хамтлагт 31 дэх жилдээ уран бүтээлээ туурвиж байна. Уран бүтээлийн ойн хүрээнд нийгэмд эерэг өөрчлөлт авчрах уриалга гаргаж, өөрийн хөрөнгө оруулалтаар нийслэлд хүүхдийн цэцэрлэг барих асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагватай өнөөдөр уулзлаа. Уулзалтын үеэр төрийн соёрхолт, дуучин Д.Болд Улаанбаатар хотод олон жил амьдарсан иргэний хувьд, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж ирсэн уран бүтээлчийн хувьд ч хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт хийхээр шийдэж, албан бичгээр хандсан, зохих журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хотын дарга Б.Пүрэвдагваас хүслээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва хүүхдийн төлөөх бүхий л санаачилгуудыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Тэрбээр “Хотын зүгээс “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар" концепцийг тэргүүлэх чиглэлээ болгон ажиллаж байна. Үүнд хүүхдийн сургууль, цэцэрлэгийн хүртээмж хамгийн чухал асуудлын нэг
Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна. Үүнд: Талархал: Сүхбаатар дүүргийн 2-р хэлтсийн эрүүгийн мөрдөгч Н.Содхүү: Энэ сарын 26-ны өдөр Ч:12 (Зүүн салаа шинэ эцэс-32-р байр) чиглэлд явж байсан 13-286 гарааш дугаартай Эрдэмтранс ХХК-ийн автобусны жолооч Н.Дамдинпүрэвт маш их баярлалаа
Эрчим хүчний ажилчид үндсэн цалинг 30 болон түүнээс дээш хувиар нэмэхийг шаардаж өнөөдөр ажил хаялт зарлахаа мэдэгдээд байсан билээ. Тэгвэл Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажил хаялтыг 48 цагаар хойшлуулах болсноо мэдэгдлээ. Энэ тухай үйлдвэрчний эвлэлээс тодруулахад "Эрчим хүчний яам, ажил олгогчийн төлөөлөлтэй уулзалт хийхэд Эрчим хүчний салбарын ажилтнуудын цалинг 2026, 2027 онд үе шаттайгаар нийт 30 хувиар нэмэгдүүлэх тодорхой санал ирүүлсэн
Нийслэлийн прокурорын газраас өнгөрөгч долоо хоногт хэд хэдэн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Тухайлбал, Т.С нь 2026 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн төрсөн 11 сартай хүүхдийн амь насыг хохироож, бага насны хүүхдийг алсан хэрэг гарсан
“Эхэндээ хүүхдүүдийг тамхинаас хамгаалах зорилгыг ухуулан сурталчилж байсан ч тамхины татварын тухай хууль болж хувирсан. Одоо бүхэлдээ тамхины хорионы тухай хууль болох гэж байна. Тамхины онцгой албан татварыг 2030 гэхэд хайрцаг тамхинд 10 мянган төгрөгийн онцгой албан татвар тогтоох саналыг тусгасан. Хэт өндөр татвар, хатуу зохицуулалт нь хууль бус худалдаа нэмэгдэх эрсдэлтэй. Мөн электрон тамхи нь зарим тохиолдолд янжуур тамхинаас гарахад тусалдаг” гээд байгаа юм.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (КОП17) бэлтгэл ажлын хүрээнд “Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая" уриа бүхий говийн бүсийн зөвлөлдөх уулзалтыг Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймагт амжилттай зохион байгуулж дууслаа. Говийн аймгуудын зөвлөлдөх уулзалтыг КОП17 Үндэсний хорооны Ажлын алба, UNESCO, “Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг” (GIZ), UNICEF, Европын холбоо болон “Пипл ин Нийд” (PIN) олон улсын төрийн бус байгууллага хамтран зохион байгууллаа. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөж, үүний 23 орчим хувь нь байгалийн жамаар нөхөн сэргэх боломжгүй болсон
ЭЕШ өчигдөр орон даяар дууслаа. Улсын хэмжээнд 194 шалгуулагч 800 оноо авчээ. Физикийн шалгалтад нийт 11667 шалгуулагч оролцсон байна. Үүнээс БЗД-4, ХУД, ЧД, СБД тус бүр нэг, Хөвсгөл аймаг 2, Дорнод аймаг 2, Өвөрхангай, Дархан-Уул, Архангай аймаг тус бүр нэг, нийт 14 шалгуулагч 800 оноо авсан байна. Эдгээр шалгуулагчаас хамгийн өндөр гүйцэтгэлтэй буюу 97 онооны гүйцэтгэлээр 800 оноо авсан нь НЕБ-ын “Шинэ Монгол” сургуулийн төгсөгч Баттулгын Эрмүүн, НЕБ-ын “Шинэ Монгол” сургуулийн төгсөгч Бямбадоржийн Мэндбаяр, Дорнод аймгийн Хэрлэн сумын ЕБ-ын нэгдүгээр сургуулийн төгсөгч Баттулгын Оюунбилэг нар байна. Орос хэлний шалгалтад нийт 479 шалгуулагч оролцсон байна
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны гүүрэн дээрээс автомашин унасан осол энэ сарын 16-нд гарч, гүүрний хашлагад эвдрэл үүссэн. Тус хэсгийн засварын ажлыг зургаадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд замын хөдөлгөөнд саад учруулахгүй байх зорилгоор шөнийн 23:00-06:00 цагийн хооронд “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж, бетон хайсны засварын ажлын хүрээнд эвдэрсэн хэсгүүдийг зайчлан шинээр хэв хашмал зангидан цутгалтын ажлыг хийж дуусаад байна
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын хоёрдугаар багын нутаг дэвсгэр буюу Хүн чулуу гэх газарт техник хэрэгсэл ашиглан ашигт малтмал олборлох зорилгоор хууль бусаар газрын хэвлийн халдсан хэргийг Экологийн цагдаагийн албанаас илрүүлжээ. Тодруулбал, тус хэрэгт ашигласан экскаватор, "Зил 131″ маркийн тээврийн хэрэгсэл, алт угаах төхөөрөмж болох холбогдох эд зүйлсийг битүүмжлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Одоогоор хэрэгт холбогдох тээврийн хэрэгслийг битүүмжлэн саатуулаад байгаа бөгөөд уг хууль бус үйлдлийг нарийвчлан тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Дээрх хууль бус үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйл буюу "Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох" гэмт хэргийн шинжийг хангаж байгаа бөгөөд хуулийн дагуу буруутай этгээдийг торгуулийн ял оногдуулах, зорчих эрхийг хязгаарлах эсхүл хорих ялаар шийтгэх хуулийн зохицуулалттай юм
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлээр олон ажил арга хэмжээ хэрэгжүүлж байгаа боловч хэргийн гаралт буурахгүй, зохион байгуулалттай, далд хэлбэрт шилжиж байгаатай холбоотойгоор Прокурорын байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн үйлдэгдэж буй шалтгаан нөхцөлийг судаллаа. Судалгаагаар сүүлийн 5 жилийн байдлаар 4105 гэмт хэрэг бүртгэгдэж, прокуророос 2333 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг нь газар нутгийн байршил, байгалийн нөөцийн тархалт, цаг хугацааны хувьд харилцан адилгүй улиралд үйлдэгдэж байна. Сүүлийн 2 жилд шүүхээс энэ төрлийн гэмт хэрэгт 1228 хүн, 18 хуулийн этгээдийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсний 13 нь БНХАУ, ОХУ, Тайвань, Казакстан зэрэг гадаад улсын иргэн байна. Шүүхээр шийдвэрлэгдсэн 797 хэрэгт байгаль орчинд 25 тэрбум төгрөгийн хохирол учирснаас, 6,09 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн байна. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд зөвхөн ял, эрүүгийн хариуцлага хүлээлгээд зогсохгүй, байгаль экологи-амьтан, ургамлын аймагт учирсан хохирлыг 2-5 дахин нэмэгдүүлэн экологийн эдийн засгийн үнэлгээг тооцон нөхөн төлүүлж, гэмт хэрэг үйлдэж олсон орлого, эд хөрөнгө, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг, техник хэрэгсэл болон тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгодог хуулийн зохицуулалттай. Шүүхээс 12,4 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд зүйл, хөрөнгө орлогыг хураан авч, улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
Ирэх сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс танилцууллаа. Энэ сард агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын нутгаар сэрүүн байх төлөвтэй. Хур тунадасны хувьд нутгийн баруун хэсгээр дунджаас бага, зүүн хойд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна
Амралт зугаалгын улиралд залилах гэмт хэргүүд янз бүрийн хэлбэрээр ихэсдэг байна. Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, хошууч Ш.Жамъяндоржоос тодрууллаа. -Зуны улиралд залилах гэмт хэрэг ихэсдэг гэдэг
Нийслэлийн иргэдийн баяр "Хүрээ цам-даншиг наадам 2026" зургаадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Хүй долоон худагт болно. Тус наадамд зодоглохоор улс, аймаг, сумын цолтой хүчит 306 бөх бүртгүүлсэн бөгөөд 256 нь барилдаан эхэллээ. Даншиг наадмын түрүү бөх 30 сая, үзүүр бөх 20 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 14 сая, дунд шөвгийн бөхчүүд тус бүр дөрвөн сая төгрөгийн бай шагнал гардах юм. Даншиг наадамд зодоглох бөхчүүдийн нэрс: 1. у.ар Энхтөгсийн Оюунболд 2
Сүүлийн 7 хоногт хамгийн их уншсан