2111-р сар, 2026Бямба гараг

Нийгэм

3 758 мэдээ · 49–72 харуулж байна

Сайд Ч.Номинг шалгахад Англи улсын холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаж байна гэв

Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-аас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, нийслэлд хэрэгжүүлж байгаа 24 төсөл, хөтөлбөрт тэр дундаа Туулын хурдны зам, шинэ тойрог авто зам, Сэлбэ дэд төв гэсэн төслүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан талаараа мэдээлэл хийлээ. Энэ үер сэтгүүлч Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүн, өдгөө Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар ажиллаж буй Ч.Номинг АТГ шалгаж буй эсэхийг тодрууллаа. Сайд Ч.Номин нь Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар ажиллах үедээ Монгол Улсыг гадаадад сурталчлах зорилгоор Английн хөлбөмбөгийн клубтэй гэрээ хийсэн нь асуудал дагуулж байгаа юм. Асуултад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн "Сайд Ч.Номингийн асуудал дээр Англи улсын холбогдох байгууллагуудад хүргүүлсэн

2 033

Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг саатуулжээ

Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна. Монгол Улсын иргэн “Б”, “Д” нар бусадтай бүлэглэн Засгийн газрын нууц тогтоол, төрийн өндөр албан тушаалтны гарын үсэг, төрийн байгууллагын албан бичиг, тамга, тэмдэг, хамтын ажиллагааны гэрээ зэргийг хуурамчаар үйлдэж, гадаадын хөрөнгө оруулагчдыг онц их хэмжээгээр залилан мэхлэхийг завдсан ноцтой гэмт хэргийг хуулийн байгууллагаас таслан зогсоож, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна. Эл хэргийн талаар тодруулбал, дээрх этгээдүүд нь БНХАУ-ын нэр бүхий компанийн төлөөллийг хууран мэхлэх зорилгоор "Засгийн газрын нууц тогтоол"-ыг хуурамчаар үйлдсэн байна. Хуурамч тогтоолд нэр бүхий Төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ) болон БНХАУ-ын компани хооронд 300 сая ам.долларын үнийн дүн бүхий уул уурхайн ашигт малтмал худалдах, худалдан авах гэрээ байгуулах чиглэлийг өгсөн хэмээн тусгажээ

1 028

ТАНИЛЦ: “Чингис хаан” одонг хүртсэн эрхэмүүд

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг гардуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ жил тэргүүн зэргийн уг одонг хэнд хүртээхийг өнөөдөр зарлана. Харин одон гардуулах ёслол маргааш буюу арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн 11.40 цагт болно. “Чингис хаан” одонг анх 2005 онд бий болгож, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад хүртээж байв

968

Б.Амгалан: Төлбөрийн хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийг 48 сар хүртэлх хугацаагаар бүтцийн өөрчлөлт хийх боломжтой боллоо

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос иргэдийн хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн нөхцөлийг хөнгөвчлөх зохицуулалт хийхээр болсон. Энэ талаар Монголбанкны Санхүүгийн тогтвортой байдлын газрын захирал Б.Амгалангаас тодрууллаа. ​​​​​​​ -Сүүлийн үед иргэдийн хэрэглээний зээл өндөр байгаа талаар их ярих болсон

945

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чингис хаан” одон хүртээдэг уламжлал нэгэнт тогтжээ. Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн тэгш ой энэ онд давхцан тохиож байгаатай холбогдуулан Улсын Их Хурал хүндэтгэлийн хуралдаанаа товлолоо. Үндэстний ой санамж, бахархал, хүндэтгэлийг гүн гүнзгий агаад учир холбогдлын нягт сэжим бүхий түүх, соёлын үнэт илэрхийллүүд ийнхүү нэгэн дор давхацсан онцгой тохиолыг бэлгэшээж Улсын Их Хурлын дарга хүндэтгэлийн хуралдааныг хоосон ёслол төдийгөөр өнгөрүүлэхийг түвдсэнгүй

880

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ. Тэгвэл Их Эзэн Чингис хаан мэндэлсний 864 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой энэ онд тохиож байна. Их Эзэн Чингис хаан эдүгээгээс 800 гаруй жилийн өмнө Монголын эзэнт гүрний сүр хүчийг тунхаглан, монгол үндэстний суу алдрыг бадраасан их хаанаар өргөмжлөгдөж, төрт ёс, түүх соёл, хууль цаазын дор монгол туургатныг дахин нэгтгэн, Их Монгол Улсыг сэргээн мандуулсан байдаг. Их Эзэн Чингис хааны төр улсаа байгуулж, нэгтгэн төвхнүүлсэн түүхэн үйл хэрэг, төрийн байгуулал, хууль цааз, засаглалын уламжлал нь Монголын төдийгүй дэлхийн түүх, соёл иргэншлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Монголчууд Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тэмдэглэдэг

946

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

Дэлхийн жишгээр бага ангийн сурагчдын цүнхний хоосон жин 700 грамм, дунд болон ахлах ангийн сурагчдынх нэг килограмм орчим байх ёстой аж. Гэтэл манай улсын сурагчдын цүнхний хоосон үеийн жин гэхэд 2-3 кг орчим байна. Эцэг эхчүүд хүүхдүүддээ стандартын бус, элдэв чимэглэлтэй цүнх авч өгөх нь жинг улам хүндрүүлэх нэг шалтгаан болдог талаар судлаачид хэлж байлаа. “Хүүхдүүдийн цүнх хэт хүнд байна” гэх асуудлыг байнга ярьдаг ч энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга зам тодорхойгүй байсаар ирсэн. Тэгвэл уг асуудлыг баримтад тулгуурлан тодорхойлж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх зорилгоор МУБИС-ийн Боловсролын судалгааны хүрээлэнгээс “Сурагчдын цүнхний жингийн судалгаа”-г хийжээ. “Судалгаанд хамрагдсан сурагчдын цүнхний жин биеийн жингийнхээ 10 хувиас хэтэрсэн үзүүлэлттэй” Уг судалгаанд нийт 1219 хүүхэд, зургаан сургууль хамрагдсан

758

Улаанбаатар төмөр зам дээр үүсээд байгаа вагоны овоорлын дийлэнх хэсгийг дизелийн түлш эзэлж байна

Шатахууны шуурхай штабаас дараах мэдээллийг өглөө. Аравдугаар сарын захиалгын тухайд Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрээс нийлүүлэх 57,000 тонн шатахуун гүйцэж байна. Одоо 400 тонн шатахуун оруулж ирэх дутуу байгааг Аж Үйлдвэр Эрдэс Баялгийн дэд сайд Б.Мөнхтамир хэлэв ​​​​​​​ Тэрбээр үргэлжлүүлэн "ОХУ-д дотоодын нөхцөл байдал нь хүндэрсэн дайн байлдаантай энэ цаг хугацаанд шатахуун таслахгүй байгаад талархаж байгаа

1 156

УИХ-ын дарга С.Бямбацогт СЗХ-ны дарга Т.Жамбаажамцыг огцруулах гэсэн боловч чадсангүй

УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Т.Жамбаажамц нь 2006 оноос Санхүүгийн зохицуулах хороонд ажилласан бөгөөд 2025 онд тус хорооны даргаар томилогдож байв. Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга С.Бямбацогт түүнийг чөлөөлж буй шалтгаанаа "Өнгөрсөн зургаан сарын хугацаанд Санхүүгийн зохицуулах хороотой хамтарч ажиллаж, тодорхой ажлууд хийх гэж үзсэн. Монголын ард түмэн банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүгийн дарамтад орсон байна. Аппликэйшний зээлийн хүү 60 хувь, банк бусын зээлийн хүү 40 хувь болчихсон

1 011

Дүүжин тээврийн Яармаг-Арцат, Хархорин буудал нийт 180 гаруй мэдрэгчтэй

Дүүжин замын тээврийн төслийн хүрээнд 98 кабинд тус бүр 750 кг элс байршуулж, ачаатай туршилтыг эхлүүлжээ. ​​​​​​​ Энэ талаар Төслийн шугам сүлжээний инженер М.Гэрсэнз “Кабин бүрд нийт 30 шуудай элс хийж турших бөгөөд нэг шуудай элс нь 25 кг жинтэй. Элсийг Стандарт, хэмжил зүйн газраас баталгаажуулсан жин дээр хэмжиж, энэхүү туршилтаар системийн бүх тохируулгыг хянаж ажиллана

1 216

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа. -100 гаруй жилийн түүхтэй хоёр талын харилцааны аль үе шатыг та хамгийн чухал гэж үздэг вэ? -Миний бодлоор манай хоёр орны харилцааны түүхэнд «чухал бус» үе шат гэж хэзээ ч байгаагүй

1 116

Д.Гансаруул: Оршуулгын тухай хуультай болох нийтийн өргөдлийг санаачилсан хувь хүн рүү хандаж "шатаана" гэж заналхийлж байна

Оршуулгын тухай нийтийн өргөдөл санаачлагч иргэн Д.Гансаруул заналхийлэлд өртөж байгаа асуудлаар Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-т гомдол гаргасан талаараа мэдээллээ. Тодруулбал оршуулгын асуудлыг хөндсөний дараа түүнийг “шатаана”, “Баян-Өлгийд аваачаад чандарлана” хэмээн заналхийлсэн бүлэг этгээдүүдийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсанаа хэлж байлаа. Одоогоор "Оршуулгын газрын эмх цэгц, эрх зүйн шинэчлэлийг хийцгээе" нийтийн өргөдлийг 100,000 хүн дэмжиж, гарын үсэг цугласан байна. Иргэн Д.Гансаруул хэлэхдээ "D-Parliament дээр оршуулгын тухай хуультай болох өргөдлийг санаачилсан. Энэхүү өргөдлийг УИХ, парламентын түвшинд хэлэлцэж байгаа

1 685

Сангийн сайд З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна

УИХ-ын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхантай Оюу толгойн ногдол ашгийн талаар ярилцлаа. -Юуны өмнө Оюу толгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах асуудлаар Засгийн газар иргэдээсээ санал асуулга авсан. Энэхүү санал асуулгын дүн хэрхэн гарсан талаар та товчхон мэдээлэл өгөхгүй юу? -Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт УИХ-д өргөн мэдүүлсэн Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

1 32046107376a33b6968276f3

Сураггүй алга болсон иргэдийг цагдаагийн байгууллага эрэн хайхаас гадна хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгадаг

Увс, Дорнод аймаг болон Улаанбаатар хотод гурван эмэгтэй гэрээсээ гараад сураггүй алга болсон. Одоогоор Увс аймгийн Тариалан суманд сураггүй алга болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагааг ар гэрийнхнийх нь хүсэлтээр зогсоосон бол Дорнод, Улаанбаатар хотод алга болсон хоёр эмэгтэйг эрэн хайх ажил үргэлжилж байна. Эрлийн ажиллагааг хэрхэн зохион байгуулдаг талаар Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-аас зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр тодрууллаа. Учир нь эрэн хайх ажиллагаанд цагдаагийн байгууллага хойрго хандаж, эрлийг 2-3 хоногийн дараа эхлүүлдэг гэх шүүмжлэл гараад байгаа юм. Цагдаагийн хурандаа Н.Мишигдорж "Бодит байдал дээр тухайн иргэн гэртээ ирэлгүй 1-2 хоноход гэрийнхэн нь ирэх байлгүйдээ гэж хүлээдэг

1 139

Б.Уянга: Цалинтай ээжийн 50 мянгаар эхэлсэн бизнес маань “Нандин” дэлгүүр болтол өргөжсөн

“Старт апп” буландаа “Нандин бэлэг” брэндийн үүсгэн байгуулагч Б.Уянгыг урьж, ярилцлаа. -“Нандин бэлэг” брэндийн үүсэл хаанаас эхлэлтэй вэ? -Монголын мянга мянган ээжүүдийн адил амьдралын саад бэрхшээлийг хамтдаа туулан нөхөртөө тус дэм болох чин хүсэл эрмэлзэлтэй бүсгүй байна. 2023 онд жирэмсний амралтаа аваад гурав дахь хүүгээ өлгийдөн авч, гэртээ байх үед нэг хүний цалингаар аж амьдралаа зохицуулах нь манай өнөөгийн нийгэмд амар зүйл биш

947

Б.Мөнхбат: "Туулын хурдны зам төсөл"-ийн гүйцэтгэгч компани гэрээний алданги ₮80 тэрбум болсныг мэдэгдсэн. Гэрээний дагуу нийслэл төлөх ёстой

Улсын Их Хурал (УИХ)-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын талаар Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцэж байна. Тус хуралдааны үеэр Туулын хурдны зам төслийн гүйцэтгэгчид өгсөн 500 тэрбум төгрөгтэй холбоотой асуудал яригдлаа. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Аливаа тендерт шалгарсан байгууллагад санхүүжилтийг гүйцэтгэлээр нь олгодог. Гэхдээ баталгаа гаргавал санхүүжилт олгоно гэчихсэн

823

Нийгмийн сүлжээн дэх өндөр цалин хөлстэй ажилд оруулна гэх зэрэг зарыг сайтар нягтлахыг ГХЯ-ны Консулын газраас анхааруулав

​​​​​​​ 2014 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрөөс Монгол Улс, ОХУ-ын иргэд 30 хүртэл хоног харилцан визгүй зорчих нөхцөл хэрэгжиж байна. Чингэхдээ нэг удаагийн зорчих хугацаа 30 хоногоос хэтрэхгүй байх бөгөөд анх хил нэвтэрсэн өдрөөс эхлэн 180 хоногийн хугацаанд нийт 90 хоноогоос илүүгүй байна. Харин 30 хоногоос дээш хугацаагаар оршин суух, хөдөлмөр эрхлэх, суралцах болон бусад зорилгоор зорчих иргэд холбогдох ангиллын виз, зөвшөөрлийг зохих журмын дагуу Улаанбаатар дахь ОХУ-ын Элчин сайдын яам болон Дархан дахь Ерөнхий консулын газарт мэдүүлж, авна. Гадаад паспортын хүчинтэй хугацаа доод тал нь зургаан сараас дээш хугацаатай байх шаардлагатай. ОХУ-ын хилээр нэвтрэхдээ шилжилт хөдөлгөөний хяналтын карт /миграционная карта/-ыг заавал бөглөх бөгөөд тус картад Таны хувийн мэдээлэл, аяллын зорилгыг үнэн, зөв тэмдэглэсэн эсэхийг сайтар нягтална уу

926

Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

Энэхүү мэдээлэл нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн шийдвэрлэлтийг ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой. Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 588 хүнд холбогдох 254 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна. Өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 10 дугаар сарын 26-наас 30-ны өдрүүдэд Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс 6 хүнд холбогдох 5 хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн байна.Тодруулбал, шүүхээс 6 хүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2-8 жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрхийг нь хасаж, 2 хүнд 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар хорих ял, 3 хүнд 3.5 саяаас 35 сая төгрөгөөр торгох ял, 1 хүнд 2 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон нийт 163.5 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлүүллээ. Зарим хэргийг тоймлон хүргэвэл: - Р.З нь “Х....” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, зөвлөх инженерээр ажиллаж байхдаа МҮХАҮТ-ын дэргэдэх олон улсын Арбитрын шүүхэд хянагдаж байгаа “Т....” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Д...” ХХК-д холбогдох хэрэгт нэхэмжлэгчийн орлогыг тогтоох шинжилгээг хийх явцдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө-д үнэлгээний дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, хариуд нь 1 тэрбум төгрөгийг хуваан авч, хахууль өгөхийг санал болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс Р.З-г хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрх болон шинжээчийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.5 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. - А.Б нь нийтийн албан тушаалтан буюу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын эрчим хүч, хэмжил зүйн хэлтсийн даргаар, Б.М нь барилгын техникийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байхдаа бүлэглэн ус, хийн шугам хоолой, даралтат сав, шатахуун болон хийн хадгалах сав ашигладаг албан байгууллагын техник ашиглах зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгжид “А...” ХХК-ийг санал болгон гүйцэтгэх захирал Д.Г-с 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хооронд нийт 162.4 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг (нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс А.Б, Б.М нарыг нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 35 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, гэмт хэргийн улмаас олсон орлого болох 162.4 сая төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэсэн. - Л.Д нь ШШГЕГ-ын харьяа ..

1 087

Хүрэн баавгайн дуудлага мэдээлэл хаана бүртгэгдсэнийг цахимаар харах боломжтой болжээ

Хүрэн баавгайн дуудлага, мэдээллийг 21 аймаг, нийслэлийн хэмжээнд бүртгэн нэгтгэж, иргэд олон нийтэд нээлттэй, ойлгомжтой хэлбэрээр хүргэх зоригоор баавгайн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байршлыг газрын зурагт тэмдэглэж, улсын хэмжээнд нөхцөл байдлыг нэгтгэн хянах цахим системийг боловсруулж, яамны цахим хуудсанд байршуулсан байна. Тухайлбал 2026 оны арваннэгдүгээр сарын 4-ний байдлаар давхардсан тоогоор нийт 1,363 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. ЭНД ДАРЖ харна уу. Тус системээр дуудлагын байршил, огноо, ангиллыг газрын зураг дээр харуулж, өдөр, долоо хоног, сараар шүүж үзэх, шинээр мэдээлэл бүртгэх боломжтой

839

Ш.Үнэнтөгс: Насжилт хэтэрсэн их, дээд сургуулиудын оюутны дотуур байруудад оюутнуудын эрхийг хангах асуудал тулгамдаж байна

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас их, дээд сургуулийн дотуур байруудад хяналт шинжилгээ хийж ажиллаж байна. Энэ хүрээнд оюутны байранд гарч байгаа хүний эрхийн зөрчлийн талаар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хууль зүйн доктор Ш.Үнэнтөгсөөс тодруулга авлаа

273

Сошиал солиорлоо багасгавал яасан юм бэ, Монголчуудаа?

Монголчууд бид нэг л мэдэхэд сошиал сүлжээндээ амьдарч, тэндээ хэрэлдэж, тэндээ нэгнээ шүүж, тэндээ бүр ял оноодог болчихжээ. Өглөө сэрээд утсаа нээхэд л хэн нэгнийг буруутгасан, доромжилсон, үзэн ядсан, талцаж хуваагдсан мэдээлэл угтана

901
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.