Монгол Улсад анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг долоодугаар сарын 11-13-нд тэмдэглэхээр бэлтгэлээ базаагаад байгаа билээ. Тэгвэл энэ өдрийн тодотгол нь "Танил уяач" реалити шоу нэвтрүүлэг юм. Тус нэвтрүүлгийг “Дэлхийн адууны өдөр”-т зориулан “MGL Media Group” санаачлан, “Хүлгийн төвөргөөн энтертайнмент”, “Морьтон Монгол Залуус” ТББ хамтран “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээний Бэлтгэл зохион байгуулалтын Дэд ажлын хэсгийн дэмжлэгтэйгээр монголын хурдан морины өв соёл, уяачийн арга ухааныг орчин үеийн энтертайнмент хэлбэрээр олон нийтэд хүргэх зорилготой бүтээж байна. Монголын хурдан морины өв соёл, уяач хүний хөдөлмөр, хөдөө ахуй, малчны амьдрал, морь ба хүний холбоо, үндэсний бахархал зэрэг үнэт зүйлсийг олон нийтэд хүргэх болно. "Танил уяач" реалити шоу нэвтрүүлэг нь нийт найман дугаар цацагдах бөгөөд төслийн удирдагч, ерөнхий продюсероор Э.Батхүү, төслийн продюсероор МУГЖ Д.Отгонбаяр, төслийн координатороор Б.Наранбадрах, Найруулагч, редактороор Ц.Дуня, зураглаачаар Э.Хүүхэнхүү, М.Ганбаяр, Ч.Дарханбаяр, А.Хурцбаатар, эвлүүлэгчээр Б.Бат-Эрдэнэ нар ажилласан бол шоуны хөтлөгчөөр Ц.Дуня, Б.Наранбадрах, М.Батчулуун нар ажиллажээ. Шоуны нууцаас цухас дурдвал, “Physical Asia”-гийн гадаад 7 оролцогч тус реалити шоунд уригдан оролцож буй гэнэ