2111-р сар, 2026Бямба гараг

Нийгэм

3 758 мэдээ · 721–744 харуулж байна

Б.Отгонзаяа: Орон сууцны хогийн бункер дэх ил галаас шалтгаалсан гал түймэр их гарч байна

Гал түймрийн дуудлага ихэссэнтэй холбоотойгоор ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Отгонзаяатай ярилцлаа. -Сүүлийн үед орон сууцанд гарч буй гал түймэр асуудал дагуулж байна. Энэ нь юунаас үүдэлтэй байна вэ? -Сүүлийн үед орон сууц, өндөр барилгад гарсан гал түймрийн тоо өсөх хандлагатай байна

1 089

О.Одмаа: Амьсгаадах, зүрх дэлсэх зовиурыг үл тоож болохгүй

"Зууны мэдээ" сонин энэ удаагийн "Эмч зөвлөж байна" буландаа зүрх судасны тусламж үйлчилгээг цогцоор нь хүргэж буй "Буянт ээж" эмнэлгийн зүрхний эмч О.Одмаатай зүрхний эхо шинжилгээний ач холбогдол, сүүлийн үеийн өвчний тохиолдлуудын талаар ярилцлаа. -Хүмүүс ямар тохиолдолд зүрхний эход үзүүлэх шаардлагатай байдаг вэ. Энэхүү шинжилгээний давуу талыг та юу гэж тодорхойлох вэ? -Зүрхний эхо гэдэг нь дууны хэт авиаг ашиглаж зүрхний бүтэц, үйл ажиллагаа, цусны урсгал, булчингийн агшилт болон хавхлагуудыг үнэлдэг шинжилгээ юм

81817570066a33b6baa9dee4

ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн OSCE-ийн хуралдаанд expert introducer-оор уригдлаа

Дэлхий нийтээр эдгээр өдрүүдэд “Эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх өдөр”-үүд тохиож байна. Монгол Улсын ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Австри улсын Вена хотноо зохион байгуулагдах Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын (OSCE)-ийн “Эрүү шүүлт, зүй бус харьцаанаас урьдчилан сэргийлэх нь: Хамтын ажиллагаа болон хэрэгжилтийг бэхжүүлэх нь” сэдэвт олон улсын хуралдаанд Expert Introducer буюу сэдэв танилцуулагч шинжээчээр оролцохоор уригдлаа. Энэ нь зөвхөн олон улсын хуралд оролцож буй ээлжит төлөөлөл бус юм. Харин Монгол Улсын хүний эрхийг хамгаалах, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй туршлага, хяналт-шинжилгээ, бодлогын арга барил олон улсын түвшинд үнэлэгдэж, бодлогын хэлэлцүүлэгт хувь нэмэр оруулахуйц ач холбогдолтой гэж үзэгдэж буйг илэрхийлж байна. Expert Introducer нь хэлэлцүүлгийн үндсэн агуулга, тулгамдсан асуудал, сорилт, шийдлийн чиглэлийг тодорхойлж, олон улсын бодлогын хэлэлцүүлгийн суурийг бүрдүүлдэг өндөр түвшний оролцогч юм

1 094

Нүхэн жорлонд таван бяцхан амь осолджээ. Энэ тоо дахиад нэмэгдэх үү...

Ус тогтсон шалбаагтай гудамж, эвдэрч хонхойсон зам. Түүний хажуугаар бөмбөг залан инээлдэн гүйх хүүхдүүд. Харин ойрхон хашааны буланд хэдэн идэр, ахимаг насны эрэгтэй архи хуваан ууж сууна. Энэ бол бидний өдөр бүр харж дассан хэр нь төдийлөн анзаардаггүй нийслэл Улаанбаатар хотын захын гэр хорооллын нэг өдрийн дүр зураг. Нэг айлын хашааны үүдэнд очин гэрийн эзэгтэйтэй ярилцав

1 014

Цонжин зах: Монголын хамгийн урт худалдааны төв худалдаа эрхлэгчдэд хаалгаа нээж байна

1 километр урт, 16,000 м² талбай бүхий шинэ үеийн худалдаа, үйлчилгээний төв Чингис хааны морьт хөшөөний бүсэд байгуулагдаж, эхний ээлжийн талбайн борлуулалт 7 дугаар сарын 1-нд эхэлнэ. Цонжин Кибер Сити Улаанбаатар хотоос зүүн тийш ойролцоогоор 54 км-т, Цонжин болдог дахь Чингис хааны морьт хөшөө цогцолбороос ердөө 1 км зайд Монголын хамгийн урт худалдааны төв болох «Цонжин Зах» байгуулагдаж байна. Нэгээс илүү километр урт нэгдсэн барилгад 16,000 м² худалдаа, үйлчилгээний талбай багтсан энэхүү төсөл нь «Цонжин Кибер Сити» бие даасан хотын худалдааны цөм нь юм. Төслийг хэрэгжүүлэгч «Амжилт групп»-ийн зүгээс «Цонжин Зах»-ыг зөвхөн нэг дор бараа худалдаалах талбай биш, харин нийслэлийн төвлөрөл, түгжрэл, бохирдлоос ангид, төлөвлөлттэй шинэ хотын эдийн засгийн төв болгож хөгжүүлэхээр зорьж байна

984

IKON.mn сайтаас явуулсан санал асуулгад оролцогчдын 85.4 хувь нь наадмаар 10 хоног амрахыг дэмжжээ

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар жил бүрийн долоодугаар сарын 10-15-ны хороонд зургаан өдөр бүх нийтээрээ амардаг. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын эхний хоёр өдөр буюу долоодугаар сарын 11, 12-ны өдөр нь Бямба, Ням гарагт тохиож байгаа. Харин долоодугаар сарын 16, 17-ны Пүрэв, Баасан гарагийг дараагийн долоо хоногт нь шилжүүлбэл долоодугаар сарын 10-19-ний хороонд бүх нийтээрээ амрах боломжтой болно. Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын хоногт шилжүүлэхийг дэмжих эсэх санал асуулгыг www.Ikon.mn сайт явуулсан юм. Таван өдрийн турш санал асуулгыг нээлттэй явуулахад 2,655 хүн оролцсоны 85.4 хувь нь дэмжиж буйгаа илэрхийлжээ. Бүх нийтээр амрах баярын өдөр Бямба, Ням гарагт таарвал шилжүүлэн амрах агуулгатай хуулийн төслийг УИХ-ын гишүүд өргөн барьж, иргэдэд хүлээлт үүсгэсэн

9457802185652519accb4c45

... Яамны ... газрын дарга Б.Д-д 590 сая төгрөг, татварын улсын байцаагч Д.Н-д 40 сая төгрөгийн хахууль тус тус өгсөн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага 2026 оны 06 дугаар сарын 15-наас 19-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 44,644 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 1,648 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 840 хэрэг шинээр нээж, 464 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 198, Өмчлөх эрхийн эсрэг 134, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 78, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг болон Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг тус бүр 14, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 5, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг болон Эдийн засгийн гэмт хэрэг тус бүр 4, Авлигын эсрэг 3, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг болон Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг тус бүр 2 яллах дүгнэлт үйлдсэн байна. Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс зарим хэргийн мэдээллийг тодруулбал: Авлигын хэргүүдийн талаар: - Э.Т нь нийтийн албан тушаалтан буюу Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа ... төвийн даргаар ажиллаж байхдаа Н.О-ын хүүг ажилд томилуулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдын дансаар дамжуулан 2 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар, Н.О нь бусдад давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд; - Г.Н нь нийтийн албан тушаалтан буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн ..

1 119

Фото: Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх ёслолд 99 бөө лам хуврагууд оролцож байна

Төрийн тахилгат Бурхан Халдун уулын тэнгэрийг тайх ёслол 2026 оны зургадугаар сарын 22-ны өдөр бөө мөргөлийн ёслолоор эхлэж өнөөдөр төрийн тахилга хийж байна. Энэ удаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өнгөрсөн тавдугаар сард гаргасан шийдвэрийн дагуу улс 21 аймаг сумдаас шалгарсан 99 бөө Бурхан Халдун уулнаа хуран цугларч, уул ус, тэнгэр хангайдаа даатгал өргөсөн юм. Монгол Улсын хэмжээнд өдгөө 5-6 мянга орчим бөө байдаг гэх судалгаа бий бөгөөд тэдгээрээс хамгийн нэр хүндтэй, шалгуур хангасан шилмэл 99 бөөг сонгосон аж. Харин өнөөдөр Тахилгын ёслолын эхэнд шашин номын зан үйлийг үйлдэн, эх орон амар амгалан, ард иргэд энх тунх, байгаль дэлхий тэгш сайхан байхыг бэлгэдэн ном айлдсан байна

905

Сэрэмжлүүлэг: Увс аймагт ХҮНИЙ БООМ өвчин бүртгэгдлээ

Увс аймгийн Тэс суманд малын гоц халдварт, хүн, малын хамтын эмгэг болох боом өвчний хүний өвчлөлийн тохиолдол батлагдаж, голомтын бүсэд хариу арга хэмжээг шуурхай авч эхэллээ. Халдвар авсан иргэн одоогоор Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарлагдан эмчлүүлж байна

1 132

Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн хэрэгт "Дашваанжил" ХХК-ийн жолоочийг дахин яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлжээ

Дүнжингарав худалдааны төвийн уулзварт 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан том оврын тээврийн хэрэгсэл Патрол загварын автомашинтай мөргөлдсөн осол гарснаар хүчтэй дэлбэрэлт болж, гал гарсан

919

Хүрээ цам-Даншиг наадам руу иргэд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчино

Монголын төрт ёс, шашин, соёлын үнэт өв болсон “Хүрээ цам – Даншиг наадам 2026” ирэх амралтын өдрүүдэд буюу зургадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна. Наадмын хүрээнд Монголын бурхан шашны зан үйл, уламжлалт өв соёлыг сурталчилсан олон арга хэмжээ болох бөгөөд сүр жавхлант цам харайх ёслол, лам хуврагуудын дунд ном хаялцах болон гүн ухааны мэтгэлцээний тэмцээн, балин тосон урлалын уралдаан, сор залах, соёмбот туг залах ёслол, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын онцгой үйл ажиллагаанууд зохион байгуулагдана гэж Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдээс мэдээлж буй. Мөн энэхүү арга хэмжээ болох үеэр Нийтийн тээврийн бодлогын газраас автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм. “Хүрээ цам – Даншиг наадам” нь Монголын ард түмний түүх, шашин, зан заншил, биет бус соёлын өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, үндэсний үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, эв нэгдэл, энэрэн нигүүлсэхүйн үзэл санааг бэхжүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой юм. Сануулахад, Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Монголын Бурханы шашны сүм хийдүүд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Хүрээ цам-Даншиг наадмыг анх 2015 онд зохион байгуулсан юм

1 012400256365b9db8d707224

ХАЛУУН УС: 12 хоногийн хугацаанд тасрах байршлууд

Нийслэлийн дулааны шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажил өнгөрсөн тавдугаар сарын 15-наас эхэлсэн. Энэ хүрээнд ирэх Лхагва гариг буюу зургадугаар сарын 24-нөөс долдугаар сарын 2-ны өдрүүдэд зарим байршлын хэрэглэгчдийн халуун усыг 12 хоногийн хугацаанд хязгаарлаж, төлөвлөгөөт засварын ажил хийхээр болжээ. Тодруулбал, "Говь" ХК, "Натур агро" ХХК, "Вокзал", 2-р хороолол УДДТ-79, 81-с хангагддаг хэрэглэгчид, 2, 3, 4, 6-р бичил хороолол орчимд хийнэ

1 722

Э.Бат-Амгалан: Орон сууцжуулалтын тухай хуульд урьдчилгаа төлбөрийг 50 хувиар бууруулахаар тусгасан

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалантай ярилцлаа. -Манай улс анх удаа Орон сууцны төрөлжсөн банктай болохоор хуулийн төсөл боловсруулж, өргөн барилаа. Орон сууцжуулалтын болон бие даасан банкны тухай хоёр хуулийн төслийг боловсруулах гол үндэслэл, шаардлага нь юу байв гэдгээс ярилцлагаа эхлүүлье? -Миний хувьд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар ажилласнаас хойш санаачилсан, Засгийн газраар дэмжүүлсэн гол ажил бол дээрх хоёр хуулийн төсөл

1 12546107376a33b6968276f3

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. Өөрөөр хэлбэл, тусгай замыг авто замын гуравдугаар эгнээнд төлөвлөсөн нь гэрлэн дохиотой уулзваруудад автомашины эргэх хөдөлгөөнд саад учруулахгүй, замын хөдөлгөөний урсгалыг хэвийн хадгалах давуу талтай. Энэхүү BRT системийг Ард Аюушийн өргөн чөлөө–Их тойруу–Намьянжүгийн гудамж–Нийслэл хүрээ өргөн чөлөө чиглэлд нийт 12.9 км урттай, 19 буудал бүхий коридор дагуу төлөвлөж байна

1 144

Б.Наранбадрах: Монгол Улс дэлхийн адууны төв болно

Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаад “Монгол адууны диваажин” хөтөлбөрийг санаачлагч Б.Наранбадрахыг урьж, ярилцлаа. “Дэлхийн дахинд морин эмчилгээ трэнд болж байна” Блиц: -Эдийн засагч, түүхч мэргэжилтэй. -Хүмүүнлэгийн Ухааны их сургуульд Бизнесийн менежмент чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. -Мэдээлэл технологийн салбарт 2016 он хүртэл ажиллахдаа Ухаалаг Улаанбаатар, E-Mongolia, Төрийн үйлчилгээний нэгдсэн систем зэрэг Монгол Улсын цахим шилжилтэд хувь нэмрээ оруулсан. -2018 оноос Адууны асрамжийн газар байгуулан гэмтсэн, дайруулсан адууг эмчилж, адуугаар дамжуулан хийдэг морин эмчилгээг аутизм, донтолт зэрэг сэтгэл заслын эмчилгээг Монгол Улсад хөгжүүлж байна. -2021 оноос 3000 Малчны "Монгол адууны диваажин " хөдөлгөөний тэргүүнээр ажиллаж, “Ногоон малчны найман бодлого”-ыг боловсруулан НҮБ-ын "Тогтвортой хөгжлийн манлайлагч " шагнал хүртсэн. -2026 оноос Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн адууны бодлогын ажлын хэсгийн нарийн бичиг, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын зөвлөхөөр ажиллаж байна. -“Монгол адууны диваажин” бол 3000 малчныг эгнээндээ нэгтгэсэн томоохон хөдөлгөөн юм

1 12617570066a33b6baa9dee4

Өсвөр үеийнхний 60.5% нь сэтгэл хөдлөл, зан үйлийн хувьд эрүүл байна

“Монгол Улс дахь сэтгэл зүйн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, эрх зүйн орчин ба шийдэл” анхдугаар чуулганыг Төрийн ордонд зохион байгуулж байна. Чуулганаар: Монгол Улс дахь сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал Сэтгэл зүйн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах бодлогын чиглэл, шийдэл Сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлж буй мэргэжилтнүүдийн ёс зүй, мэргэжлийн хариуцлагыг бэхжүүлэх асуудал Иргэдийн сэтгэл зүйн сайн сайхан байдлыг дэмжих чиглэлээр төрийн байгууллага, мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачид, үйлчилгээ үзүүлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал, зөвлөмж боловсруулах зэрэг үндсэн асуудлыг хэлэлцэн шийдэл гарцыг эрэлхийлэн тодорхойлж санал, зөвлөмж боловсруулах аж. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад сэтгэл зүйн зөвлөгөө, тусламж үйлчилгээ авах хэрэгцээ эрчимтэй нэмэгдэж байгааг сэтгэл зүйчид хэлж байлаа. Ялангуяа нийт хүн амын 25 хувийг эзэлдэг 10-24 насны өсвөр үеийнхний 60.5% нь сэтгэл хөдлөл, зан үйлийн хувьд эрүүл ч 30.5% нь асуудалтай байгаа нь (UNICEF Mongolia, 2022) энэ чиглэлийн эрэлт улам өссөнийг илтгэжээ. Үүнтэй зэрэгцэн хүүхэд, өсвөр үеийнхэн, насанд хүрэгчид, ахмад настан болон байгууллага хамт олны дунд сэтгэл зүйн дэмжлэг шаардлагатай иргэдийн тоо нэмэгдэж, харин сургуулийн орчин дахь дэмжлэг, мэргэжлийн үйлчилгээний хүртээмж хангалтгүй хэвээр байгаа тул сэтгэл зүйн тусламж үйлчилгээний хүртээмж, чанар, мэргэжлийн стандарт, ёс зүй, хариуцлагын асуудал нийгмийн анхаарлын төвд байсаар байна. Чуулганаар Монголын сэтгэл судлалын шинжлэх ухааны холбооны ТУЗ-ийн дарга Б.Жавзан “Сэтгэл зүйн тусламж үйлчилгээний нэгдсэн тогтолцооны хэрэгцээ шаардлага, үүрэг оролцоо ба цаашдын чиг хандлага” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв Тэрбээр "Сэтгэл зүйн тусламж, үйлчилгээний тухай хууль нь зөвхөн нэг мэргэжлийн эрх ашгийг хамгаалах хууль биш

990

Наймдугаар сарын 2-нд Хөвсгөл нуурыг тахих ёслол болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурыг цэвэрлэх аян өрнүүлэх шийдвэр гарсныг өчигдөр мэдээллээ. Энэ хүрээнд зургаадугаар сарын 22-ноос наймдугаар сарын 13-ны хооронд Хөвсгөл нуурын эргэн тойрныг цэвэрлэх хоёр сарын аяныг эхлүүлж байгааг мэдэгдэв. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Э.Золбоо "Төрийн тахилгатай нуур болно гэдэг зөвхөн зан үйл гэхээсээ илүү төр Хөвсгөл нуураа хамгаалалтад авч байгаа, төрийн дээд хэлбэрийн шийдвэрийн процесс юм

1 212
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.