2111-р сар, 2026Бямба гараг

Нийгэм

3 758 мэдээ · 745–768 харуулж байна

Хүннү хотын эрчим хүч, авто зам, цэвэрлэх байгууламж, үерийн хамгаалалтын сувгийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

Хүннү хотыг Улаанбаатар хотоос 53 км, Зуунмод хотоос 10 км зайд, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчим Хөшигийн хөндийд, Богд уулын өвөрт байгуулахаар төлөвлөсөн. Тус байршилд хот байгуулалтын суурь болох дэд бүтцийн ажлуудыг гүйцэтгэж байгаа юм. Тодруулбал, Хүннү хотын үерийн хамгаалалтын 1-р сувгийн ажил 75 хувь, Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 30 хувь, "Сэргэлэн" дэд станцын бүтээн байгуулалтын ажил 95 хувь, "Хүннү" дэд станцын бүтээн байгуулалтын ажил 86 хувь, Хүннү хотын 127.4 км авто замын зураг төсөл, бүтээн байгуулалт 35 хувьтай хэрэгжиж байна. Хүннү дэд станц нь 110/35/10 кВт-ын 2x40 МВт хүчин чадалтай бөгөөд кабель шугамын угсралт бүрэн дуусжээ

1 066

Эрчим хүчний салбарынхан энэ сарын 30-наас эхлэн АЖИЛ ХАЯЛТ зарлахаар болжээ

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос тэмцлийн эцсийн хэлбэр болох ажил хаялтыг улс орон даяар зохион байгуулах болсон талаараа өнөөдөр мэдээлнэ. Тус холбооноос 2026 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр эрчим хүчний салбарын 2026-2027 оны хамтын хэлэлцээрийг эхлүүлжээ. Эрчим хүчний яамнаас цалин хөлс нэмэгдүүлэх ямар ч боломжгүй талаар удаа дараа байр сууриа илэрхийлсэнтэй холбоотойгоор тэд дөрөвдүгээр сарын 16, 17-ны өдөр Сүхбаатарын талбайд тайван замаар жагсаал цуглаан зохион байгуулж, яам, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн байна. Гэвч одоогийн байдлаар эрчим хүчний салбарт цалин хөлс нэмэгдүүлэх хэлцэл хийгдээгүй байгаа аж. 2025 оны дөрөвдүгээр сард эрчим хүчний 2023-2024 оны хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулж 2026 оны цалингийн нэмэгдлийг 2025 оны аравдугаар сарын 30-ны дотор хэлэлцээрээр тохирно гэж заасан байна

1 351

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 140 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Экологийн цагдаагийн алба, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хамтарсан хоёр ажлын хэсэг төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж байна. Хяналт шалгалт зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар шалгалтын явц 40 хувьтай үргэлжилж байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж нь зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайргын зориулалттай барилгын чулууг олборлодог байна. Тус ААН-үүдийг шалгахад түгээмэл тархацтай ашигт малтмалыг тусгай зөвшөөрлийн талбайгаас хэтрүүлэн олборлох, ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчих, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг сул мөрдөх зэрэг нийтлэг зөрчил илэрч байгааг албаны хүмүүс хэллээ. НБОГ-ын газрын хэвлийн хяналт, нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтэн С.Сүхцоож “Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар албан даалгавар, Нийслэлийн Засаг даргын 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/854 дугаар захирамж, холбогдох гурван яамны удирдамжийн дагуу дөрвөн байгууллагын хамтарсан хяналт шалгалтыг зургаадугаар сарын 15-наас долоодугаар сарын 2-ныг хүртэл зохион байгуулж байна” гэлээ. НБОГ-ын геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Ш.Ачмаа “Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд, талбай дээр нь хяналт шалгалт хийж байна

986

Б.Даваадалай: Уурхайн менежментээс баялгийн удирдлагад шилжиж байна

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Энэ удаа “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалайг урьж, ярилцлаа. -Засгийн газрын тогтоол батлагдаж, “Эрдэнэс Монгол” нэгдэл “Чингис хаан Үндэсний баялгийн сан” нэртэйгээр үйл ажиллагаа явуулахаар боллоо

1 34817570066a33b6baa9dee4

Наадмын асарт УИХ-ын гишүүдийг биш, хөдөлмөрийн баатруудаа суулгадаг болъё

Үндэсний их баяр наадам бол монголчуудын төрт ёс, үндэсний бахархал, тусгаар тогтнолын бэлгэдэл болсон хамгийн том баяр. Жил бүрийн наадмын нээлтээр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн төв асарт төрийн өндөр албан тушаалтнууд, УИХ-ын гишүүд, төрийн зарим байгууллагын удирдлагууд болон тэдний гэр бүлийнхэн сууж, баяр наадмын арга хэмжээг үздэг уламжлал тогтсон байдаг. Гэвч энэ уламжлалыг өнөөдөр эргэн харах шаардлагатай болсон мэт. Наадам бол төрийн баяр төдийгүй ард түмний баяр

1 206

Тээврийн цагдаагийн алба: Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна

Тээврийн цагдаагийн алба: Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна

1 198400256365b9db8d707224

Монгол Улсын дэлхийд өрсөлдөх чадвар 75 улсаас 67-рт бичигджээ

Эдийн Засгийн Бодлого, Өрсөлдөх Чадварын Судалгааны Төв(ЭЗБӨЧСТ)-өөс өнөөдөр “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2026”-г танилцууллаа. Уг судалгааны дүнгээс хамаарч бизнес эрхлэгчид аль улсад хөрөнгө оруулахаа шийддэг тул эдийн засгийн чухал "толь" үзүүлэлт гэдгийг мэдээллийн эхэнд онцолж байв. 2026 онд 70 улсыг эрэмбэлэхэд өрсөлдөх чадвар хамгийн сайтай улсаар Сингапур шалгарч, Хонконг, Швейцар, Тайвань болон Арабын Нэгдсэн Эмират улс жагсжээ. Харин манай улс 67 дугаарт эрэмбэлэгдсэн нь өмнөх оноосоо хоёр байраар ухарсан үзүүлэлт гэдгийг ЭЗБӨЧСТ-ийн Гүйцэтгэх захирал, доктор Ч.Отгочулуу хэллээ. Үргэлжлүүлэн тэрбээр тайлангийн үр дүнгээс танилцуулахдаа "Сүүлийн жилүүдэд манай улс өрсөлдөх чадвараараа ухрах хандлагатай байна

1 2127802185652519accb4c45

Даншиг наадмыг зургаадугаар сарын 27, 28-нд товложээ

Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулдаг Даншиг наадам-Хүрээ цам, аравдугаар сарын 29-нд тохиодог нийслэлийн өдрийг нэгтгэж өнгөрсөн жилээс эхлэн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногт тэмдэглэдэг болсон. Энэ жилийн даншиг наадам энэ сарын 27, 28-н буюу ирэх долоо хоногийн Бямба, Ням гарагт товлогджээ. Энэ тухай хотын дарга Б.Пүрэвдагва "Даншиг наадам энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно. Аюулгүй байдалд анхаарал хандуулна

1 215400256365b9db8d707224

Нийслэлийн ерөнхий архитектор асан Ч.Төгсдэлгэрийн нөхрийг цагдан хорьжээ

Нийслэлийн ерөнхий архитектор асан Ч.Төгсдэлгэрийг АТГ шалгаж байна. Мөн түүний нөхөр болох Б.Өсөхбаярыг цагдан хорьжээ. Нийслэлийн Засаг даргын захирамжаар Z үеийн төлөөлөл Чинбатын Төгсдэлгэрийг Улаанбаатар хотын Ерөнхий архитектороор томилсноо хотын дарга Х.Нямбаатар 2024.08.08-нд танилцуулсан юм. Ч.Төгсдэлгэр нь “Шинэ Монгол” дунд сургуулийг дүүргэж, Япон улсын Ёкохамагийн үндэсний их сургуульд магистр, докторын зэрэг хамгаалсан

1 264

Г.Цолмон: Албан тушаал, эрх ямбыг нь эдэлж байгаа хэрнээ яагаад сэтгэл зүрхээрээ ажлаа хийхгүй байна вэ, Ариунбуян дарга аа

Сүүлийн үед онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой шүүмжлэл иргэдийн дунд өрнөөд байгаа. Энэ талаар иргэн Г.Цолмонтой ярилцлаа. -Онцгой байдлын алба хүний амь нас, өмч хөрөнгийг ямар нэгэн гамшиг ослоос авран хамгаалах ажлыг голлон гүйцэтгэдэг байгууллага

1 116

ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ

2020 он. Өнгөрсөнд “зочлоё”: Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхийд нүүрлэх байгалийн гамшиг, үүнээс үүдэлтэй халдварт өвчлөл улам нэмэгдэнэ гэдгийг эрдэмтэд хэдэн арван жилийн өмнөөс таамагласан. Судлаачдын таамаг хавьгүй богино хугацаанд биелсээр байгаа төдийгүй, улс орнуудад учруулах хохирол нь хэдэн тэрбум америк доллараар хэмжигдэх болов. Ганц жишээ. 2021 оны зуднаар 190 мянган малчин өрхийн хувьд малын хорогдол их, зарим газар 80-100 см зузаан цасан бүрхүүл тогтож, салхины хурд зарим нутагт 28-34 м/сек, бүр 39 м/с хүрсэн үзэгдэл бичигдсэн

1 139

О.Номинчимэг: Тамхи оруулж ирдэг компаниудын татвар бууруул гэдэг шаардлага Ж.Энхбаяр сайдын албан бичгээр төрийн бодлого болох гэж байна

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг парламентаар хэлэлцэж байгаа. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг мэдээлэл хийлээ. Тэрбээр “Бидний үр хойчийн хувь заяаг мөнгөөр наймаалцаж байгаа үйл явц Төрийн ордонд болж байна

1 0257802185652519accb4c45

Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна

Бага, дунд орлоготой иргэд болон залуу гэр бүлүүдэд зориулсан орлогод нийцсэн ногоон орон сууцыг Баянхошуу, Шархад дэд төвүүдэд хэрэгжүүлж байна. Тус төсөл нь Баянхошуу, Шархад дэд төвийн 60 гаруй га талбайг хамрах бөгөөд нийт 5000 айлын орон сууцыг хоёр үе шаттай барих юм. Төслийн эхний шатанд Баянхошуу дэд төвд 462 айлын 13 блок орон сууц, Шархад дэд төвд 338 айлын 10 блок орон сууц болон үйлчилгээний барилгыг барихаар төлөвлөсөн. Баянхошуу ногоон орон сууцны эхний ээлжийн 110 айлын дөрвөн блок орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгсөн

1 064

Энэ жилийн наадмаар ПҮРЭВ, БААСАН гарагийг амралт өдөр рүү шилжүүлвэл 10 ХОНОГ амарна

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадам эхлэхэд 20 гаруй хоног үлджээ. Долоодугаар сарын 10-15-ны хороонд зургаан өдөр бүх нийтээрээ амардаг хуультай. Энэ жилийн Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрүүдийн долоодугаар сарын 11, 12-ны өдөр нь Бямба, Ням гарагт тохиож байгаа. Өнгөрсөн жил яг үүнтэй адил долоодугаар сарын 12, 13-ны өдөр нь Бямба, Ням гарагт тохиож байсан тул Засгийн газрын хуралдаанаар 2025 оны долдугаар сарын 16, 17-ны өдрийн Лхагва, Пүрэв гарагт ажилтан, албан хаагчдыг амраах зохицуулалт хийхээр шийдвэрлэж байлаа. Тэгвэл энэ жилийн тухайд долоодугаар сарын 11, 12-ны Бямба, Ням гарагийг 16, 17-ны Пүрэв, Баасан гарагт шилжүүлэн амраавал долоодугаар сарын 20-ны Даваа гарагаас ажил эхлэх юм

1 5197802185652519accb4c45

“Солонго 1, 2” төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцыг хүлээж авахаар улсын комисс ажиллалаа

Монгол Улс, БНСУ-ын Засгийн Газар хоорондын хамтын хэлэлцээрийн хүрээнд ХУД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй "Солонго 1, 2” орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төслийн эхний ээлжийн 27 блок бүхий 2,042 айлын орон сууцны барилга, байгууламжийн ажил дуусч, "Нийслэлийн хяналт шалгалтын газар"-аас барилга хүлээж авах комисс ажиллалаа. “Солонго 1,2” орлогод нийцсэн орон сууцны хорооллын төсөл нь нийт 5002 айлын 66 блок байхаар төлөвлөгдсөн бөгөөд үлдсэн 2960 айлын орон сууцыг 2027 оны гуравдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах төрийн бодлогын хүрээнд орлогод нийцсэн “Солонго 1,2” орон сууцны хорооллын төслийг өнгөрсөн 2024 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төслийг ХББОСЯ-ны захиалгаар “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Уг хорооллын байруудыг тусдаа угаалгын өрөөтэй, цонх нь гурван давхар шилтэй, шалны дуу чимээ тусгаарлагчтай, ашиглалттай дээвэртэй, домофон системтэй, нарны панелын системтэй, 2 болон 3 өрөөний сонголттой зэрэг дэвшилтэт технологиудаар хийссэн

1 116

Сэрэмжлүүлэг: Төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай бороо орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2026 оны 06-р сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлхцаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно

1 041

ХУУЛЬ: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн онцлох заалтуудтай танилц

Хууль зүйн байнгын хорооны 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцснийг дурдаад, дараах санал, дүгнэлтийг дэлгэрэнгүй танилцуулсан юм.

1 056

МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшигч З.Боргилмаа: Надад төр засгийн гэрээ зуучилдаг нэр нөлөө байхгүй, харин сэтгүүлчдэдээ өгөх ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ байж магадгүй

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн XIX их хурал 2026 оны 06 дугаар сарын 21 өдөр хуралдах гэж байна. Уг хурлаар МСНЭ-ийн дүрмийн дагуу өмнөх Ерөнхийлөгчийн болон Удирдах зөвлөл, бага хурлын бүрэн эрхийн хугацаа дуусаж, Шинэ ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, бага хурлын гишүүдээ сонгоно. МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ сэтгүүлч З.Боргилмаа Э.Дагиймаа, Л.Нинжжамц нар нь 2026 оны 06 дугаар сарын 17 өдөр МСНЭ-ийн ажлын албанд өгчээ. МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшигч З.Боргилмаа "БИ СЭТГҮҮЛЧ Сэтгүүлчийн өмнө хэний ч хаалга нээгддэг

1 090

Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу

Байгаль орчны сайд байсан хүн яагаад байгальд халтай хууль санаачилсныг ойлгоход хүнд юм. Тодруулбал, Байгаль орчны сайд асан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Ойн тухай хуулийг шинэчлэхээр санаачилсан

1 156
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.