ТАНИЛЦ: Элсэлтийн ерөнхий шалгалт авах байр, төвүүдийн байршил
Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 25-28-ны өдрүүдийн хооронд болно
Эх сурвалж: MET Norway · 07:09-д шинэчилсэн
3 758 мэдээ · 769–792 харуулж байна
Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 25-28-ны өдрүүдийн хооронд болно
Монголын нийгэмд Оюутолгой анхнаасаа л хамгийн их маргаан дагуулсан сэдвүүдийн нэг байсаар ирсэн. Тус уурхайн хөрөнгө оруулалтын гэрээ Монгол Улсад ашигтай эсэх, байгалийн баялгийн үр өгөөжийг монголчууд бодитоор хүртэж байгаа эсэх, эсвэл ирээдүйд өр төлбөрийн дарамт үүсгэж байгаа эсэх талаарх мэтгэлцээн өнөөдөр ч үргэлжилсээр байна. Сүүлийн өдрүүдэд УИХ-ын гишүүн асан Г.Уянга, сэтгүүлч Б.Отгон, хуульч Г.Баасан тэргүүтэй иргэд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлж, тэмцэл эхлүүлээд байна
УИХ-ын гишүүн Б.Уянга, О.Батнайрамдал нар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэг жилийн өмнөхөн (2025.06.24) өргөн мэдүүлж байлаа. Уг хуулийн төсөл батлагдсанаар Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр, Цагаан сар тухайн долоо хоногийн амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэн амардаг болно. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулж Нийтээр тэмдэглэх баярын өдөр нь долоо хоног бүрийн амралтын өдөртэй давхацсан бол шилжүүлэн амардаг болох агуулгатай байсан. 2025 оны долоодугаар сард уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдсэн боловч баталж амжаагүй хаврын ээлжит чуулган завсарласан
Яармагийн Арцатаас Хархорины Өнөр хороолол чиглэлд нийт 4.2 км урттай “Дүүжин замын тээвэр”-ийг барина. 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс төслийн барилга угсралтын ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 75 орчим хувьд хүрчээ
Өчигдөр /2026.06.16/-ны өдөр нийслэлийн нутаг дэвсгэрт Туул голд гурван иргэн осолдож амиа алдсан дуудлага мэдээлэл бүртгэгдлээ. Тодруулбал Баянзүрх дүүргийн 20-р хороонд Туулд голд хүн живсэн дуудлага 14:44 цагт ирсэн
Зуд болоход нохой, зовлон болоход лам таргалдаг. Ийм ардын үг бий
Иргэд, жолооч нарыг авто замын түр хөдөлгөөн зохион байгуулалтын зураглалын дагуу хөдөлгөөнд оролцохыг санал болголоо.
"Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" сэдэвт ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр Монголын залуучуудын эвсэл ТББ-ын "Нийслэлийн 2024-2025 оны хэвлэл мэдээллийн зардалд хийсэн дүн шинжилгээ"-г тус төрийн бус байгууллагын Гүйцэтгэх захирал Т.Амарзаяа танилцууллаа. Нийслэл 2024-2025 онд хэвлэл мэдээлэлтэй нийт 3 тэрбум төгрөгийн 306 гэрээ хийжээ. Үүнээс Нийслэлийн нийслэлийн Засаг даргын тамгын газар дангаараа 40 орчим хувийг эзлэхүйц өндөр дүнтэй гэрээнүүд хийжээ. Нийт 93 ХХК, 30 ТББ, 3 телевиз, 1 сонинтой гэрээ хийсэн байна. Түүнчлэн 8-15 сая хүртэл нийт гурван хувь хүнтэй гэрээ хийжээ. Нийт 324,980,000 төгрөгийн гэрээг дараах ТББ-уудтай хийжээ. Гэрээний үнийн дүнг дундажлаж харвал хамгийн их нь 5 сая төгрөгийн дүнтэй гэрээнүүд байгаа бол хамгийн өндөр нь 30 сая төгрөгийн гэрээ байна. Нийт төсвийг дангаар нь харвал 2024-2025 онд НЗДТГ дангаараа 306 гэрээ 1.4 тэрбум төгрөг
“Далайн хаадууд” клуб 15 жилийн ойн хүрээндээ олон улсын нээлттэй усан спортын “Blue Mongolia Buir 2026” фестивалийг анх удаа Монголд зохион байгуулах гэж байна. Тэмцээнийг зохион байгуулагч Б.Ангараг "Монголд анх удаа болох задгай усанд сэлэлтийн тэмцээнд 10 орны 100 гаруй тамирчин өрсөлдөхөөр мэдүүлэг өгсөн. Одоогоор Япон, АНУ, Тайланд, Турк, Хятад, Орос, Иран зэрэг улсуудаас тамирчид ирэхээр төлөвлөж байна. Мөн Монголын тамирчид өрсөлдөхөөр бэлтгэлдээ гарсан. Гурван өдрийн турш өрсөлдөх тэмцээнийхээ хөтөлбөр төлөвлөгөөг бид гаргаж байгаа
Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын гаргаж буй шийдвэр, дүгнэлтүүдтэй холбоотой асуудал сүүлийн үед олны анхааралд байгаа. Энэ талаар хуульч О.Батхүүтэй ярилцлаа. -Өнгөрсөн долоо хоногт иргэний зөвшөөрөлгүйгээр зургийг нь нийтэлсэн гэх үндэслэлээр ХЭҮК тухайн зургийг “биометрик мэдээлэл” гэж үзэн хэвлэл мэдээллийн байгууллагад 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан
Архангай аймагт эхэлсэн уулзалтыг COP17 Үндэсний хорооны Ажлын алба, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM), Монголын “Байгалийн өв сан” болон Байгаль зэрлэг амьтдын хамгаалах нийгэмлэг (WCS) хамтран зохион байгууллаа.
УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж суррон, скүтэр, мопедын хэрэглээг зохицуулсан. Уг хуулийн төсөл 2026 оны зургадугаар 12-ны өдөр эцэслэн батлагдаж, 2026 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Тодруулбал, 2026 оны долоодугаар сарын 1-нээс улс, нийслэлийн хэмжээнд 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахыг хуулиар хориглолоо
Цагдаагийн байгууллагад энэ сарын 15-ны өдөр иргэнээс “Дүүг минь өмнө нь гэр бүлийн харилцаатай байсан этгээд аваад явсан” гэх гомдол, мэдээлэл ирүүлжээ. Уг мэдээллийн дагуу эрэн сурвалжлах болон шалгах ажиллагааг шуурхай зохион байгуулж, урьдчилсан байдлаар иргэн Ц-г өмнө нь гэр бүлийн харилцаатай байсан этгээд автомашинаар авч яван, биед нь халдсан нөхцөлийг тогтоосон байна. Холбогдогч этгээдийг олж тогтоон, хохирогчид эмнэлгийн байгууллагын шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлсэн
Цахим орчинд “...Дохиураар хувийн машинаа өөрийгөө чөлөөлөөд яваад байж болдог уу” гэх агуулгатай мэдээлэл нийтлэгдсэн. Мэдээллийг бүртгэлд авч шалгахад нэр бүхий иргэн нь энэ оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцохдоо замын тэмдэг, тэмдэглэлийн заалтыг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 20.000 төгрөгөөр торгож, 1 жилийн хугацаагаар эрх хасах шийтгэл оногдуулсан
Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, байгаль экологийн тэнцлийг хангах чухал үүрэгтэй шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо. Цэвэрлэх байгууламж одоогийнхоос хоёр дахин их буюу хоногт 250 мянган шоо метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай. 55 барилга, байгууламжаас бүрдэх Төв цэвэрлэх гарсан лагаа бүрэн боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэн дотоод хэрэглээнийхээ 35 хувийг хангах юм. Энэ нь жилд 7-8 тэрбум төгрөгийн эрчим хүч хэмнэнэ гэсэн үг. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт баригдсан Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад хүлээн авах ёслолд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И болон албаны бусад хүн оролцлоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа шинэ Төв цэвэрлэх байгууламжийн шавыг нь тавьж, бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн юм. Цэвэрлэх байгууламж нь Улаанбаатар хотын өргөжин тэлэх, орчны бохирдлыг бууруулах нэгэн суурь нөхцөлийг бүрдүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр илэрхийллээ. Цэвэрлэх байгууламжтай технологийн хувьд холбоотой ажиллах Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг Мянганы сорилтын корпорацын буцалтгүй тусламжаар саяхан ашиглалтад оруулсан юм. Цэвэрлэх байгууламжийн туршилт, тохируулгыг өнгөрсөн оны долоодугаар сараас үе шаттай хийжээ. БНХАУ-ын хөнгөлөлттэй 249.6 сая ам.долларын зээл, манай улсын 13.1 сая ам.долларын санхүүжилтээр байгуулсан цэвэрлэх байгууламж нь хоёр улсын хамтын ажиллагааны бодит үр дүн, сайн хөршийн дэмжлэг, туслалцааны илэрхийлэл гэж талууд үзэж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүтээн байгуулалтад сэтгэл зүрх, хичээл зүтгэлээ зориулан оролцсон төслийн удирдагчид, хоёр улсын холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, инженер, техникийн ажилтнуудад талархал илэрхийлснийг Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уламжиллаа. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Засгийн газрынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж, бүтээн байгуулалтад оролцсон бүх байгууллага, аж ахуйн нэгж, инженер, техникийн ажилтнуудад талархал илэрхийллээ. Хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдсэн Төв цэвэрлэх байгууламж нь Хятад, Монгол хоёр улс бие биедээ харилцан тусалдаг болохын нэг илрэл болж байгааг тэмдэглэлээ. Цэвэрлэх байгууламжийн Техник, эдийн засгийн үндэслэлийг НЗДТГ-ын захиалгаар Францын “Артеллиа вилл энд транспорт” компани боловсруулсан
Цахим орчинд Өмнөговь аймгийн төрийн албан хаагч эхнэрээ ухаангүй болтол нь зодсон гэх тайлбар бүхий зураг тараад байсан билээ. Тэгвэл энэ талаар холбогдох албанаас дараах мэдээллийг өглөө. Цагдаагийн байгууллагад 2026.06.15-ны өдөр иргэнээс "...манай дүүг 2026.06.15.14-ний өдөр салсан нөхөр нь ирээд аваад явсан" гэх гомдол, мэдээлэл ирүүлсний дагуу эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж иргэн Ц-г салсан нөхөр нь машинтай авч явж биед халдаж, зодсон нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байна
-Та шүүх засаглал, хууль хяналтын байгууллагын өнөөгийн байдалд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа юм байна. Яагаад? -Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл харилцан хяналттай, бие даасан байх ёстой
Нийслэл Улаанбаатар хот нь уулсаар хүрээлэгдсэн газарзүйн онцлогтой тул богино хугацаанд орсон ширүүн аадар борооны улмаас уулын ам, гуу жалга дагуу уруйн үер буух өндөр эрсдэлтэй байдаг. Ийм төрлийн үер нь ихэвчлэн ердөө 20-30 минутын дотор үүсэж, хүчтэй урсан өнгөрдөг бөгөөд урсгалын хүч нь хүн төдийгүй автомашин, гэр сууц, чанар муутай барилга байгууламжийг ч эвдэн сүйтгэх аюултай. Иймд иргэд: Цаг агаарын урьдчилсан мэдээ, онцгой байдлын сэрэмжлүүлгийг тогтмол хянах Аадар бороо орох үед уулын ам, голын сайр, гуу жалга, нам дор газраар зорчихгүй байх Хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналтгүй орхихгүй байх Болзошгүй эрсдэлтэй бүсээс урьдчилан холдож, аюулгүй байршилд байрлах Үерийн ус тогтсон, урсаж буй хэсгээр автомашинтай болон явганаар нэвтрэхгүй байхыг зөвлөж байна. Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тусгай зориулалтын өндөр даралтын усны болон сорох төхөөрөмж бүхий машин механизмуудыг ашиглан шугам хоолойг угааж, буудуулах ажлыг хийж гүйцэтгэж байна
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаад ХААИС-ийн аялал жуулчлалын багш, Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэгийн гишүүн, судлаач Н.Сарангаравыг урьж, ярилцлаа. Уламжлалт хот айлын зарчмыг аялал жуулчлалын салбарт нэвтрүүлэх нь үр дүнтэй ХААИС-ийн Аялал жуулчлалын тэнхимийн багш нар хамтран томоохон судалгаа хийлээ. Бид малчдын аж амьдралыг бүлэг хоршооны зохион байгуулалтад оруулж, аялал жуулчлалаас нэмэлт орлого олох сонирхол, зах зээлийн нөхцөл боломжийг эрэлхийлсэн юм
АНУ-ын Вашингтон хот дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болон Монгол Улсын санаачлан хэрэгжүүлж буй Тал хээрийн төлөвлөгөө (STEPPE Action Agenda)-ний талаар өндөр түвшний хэлэлцүүлэг зохион байгуулагдав.
Сонгинохайрхан дүүрэг, 1-р хороо Нарангийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэхээр болжээ. Тус авто замын хөдөлгөөнийг маргааш буюу зургаадугаар сарын 13-ны 08:00 цагаас хааж, зургаадугаар сарын 15-ны өдөр 06:00 цагт нээнэ.
Нийслэл хотод хүүхдүүдээ сургуульд хүргэж өгөх зорчилт түгжрэлийн нэг шалтгаан болдог. Тиймээс хүүхэд бүр гэртэйгээ ойр сургуульд суралцах нөхцөлийг бүрдүүлэхээр “Хотхоны бага сургууль төсөл” хэрэгжүүлэх гэж буйг хотын дарга Б.Пүрэвдагва мэдээлэв. Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, хүнсний хангамжийн асуудлын тухай түүний хэлснээр төр, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй. ЕБС-ийн хоол үйлдвэрлэлийн зарим хэсгийг нийслэлийн өмчит ААН гүйцэтгэж байгааг зогсоож, хувийн хэвшлүүддээ энэ чиглэлийн бизнест орон зай олгоно
Цахилгаан, дулааны үнийг нэмж байгаа талаар мэдээллийг Эрчим Хүчний Зохицуулах Хороо(ЭХЗХ)-ноос тодрууллаа. Ингэхэд албаны эх сурвалж "Цахилгаан болон дулааны үнийг хэрэглэгчдэд ачаалал хамгийн багатай байхаар тооцож үе шаттайгаар нэмэхээр болсон. Энэ удаад таван хувиар нэмэх шийдвэр гарч байна" гэв. Зургаадугаар сарын 5-ны өдрөөс эхлэн шинэ тарифаар төлбөр тооцогдох юм байна. Нэмж дурдахад иргэд цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ зохицуулах, хэмнэх боломжтой байдаг бол дулааны эрчим хүч нь орон сууц, объектын талбайн хэмжээгээр тооцогддог
Сүүлийн 7 хоногт хамгийн их уншсан