2111-р сар, 2026Бямба гараг

Нийгэм

3 758 мэдээ · 793–816 харуулж байна

Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулж, дотоодын нарийн ногооны хэрэгцээг хангах төсөлд гарын үсэг зурлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (KOICA)-ийн суурин төлөөлөгч Жу Хэйн Нантай уулзаж, хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа. Хэлэлцээрийн хүрээнд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шувуун фабрик орчимд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий дөрвөн улирлын хүлэмж байгуулж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлнэ

1 372

Архангай аймгийн Цахир сумын Содномдаржаа уулан дахь хоёр шүтээн рүү тээврийн хэрэглэсээр гарахыг хоригложээ

Архангай аймгийн Цахир сумын нутагт байрших Содномдаржаа уулан дахь хоёр шүтээн рүү тээврийн хэрэглэсээр гарахыг хоригложээ. Хоёр шүтээнийг зорин ирэх сүсэгтэн олон, жуулчдын аюулгүй байдлыг хангах, байгаль дэлхийгээ хайрлах, хоёр шүтээний онгон дагшин байдлыг хадгалан үлдэхэд нутгийн иргэд бидний оролцоо маш чухал

1 569

Б.Наранцэцэг: Зүрх бол хамгийн их үхэлд хүргэдэг ч, хамгийн амархан оншлогддог эрхтэн

"Зууны мэдээ" сонин энэ удаагийн "Эмч зөвлөж байна" буландаа “Буянт ээж” эмнэлгийн захирал, Анагаах ухааны доктор, профессор, эмч Б.Наранцэцэгтэй зүрхний архаг дутагдал болон хэм алдагдлын талаар ярилцлаа ​​​​​​​ -Монголчуудын дунд зүрхний өвчлөл нэмэгдэж, нас баралтын шалтгааны дийлэнх хувийг эзэлж байна. Танай “Буянт ээж” эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдэд ямар өвчлөл илүү их ажиглагдаж байна вэ? -Манай эмнэлгээр үйлчлүүлж буй 100 хүн тутмын 70 хувь нь “зүрхний архаг дутагдал” гэсэн оноштой байна

1 318

Ц.Магалжав: Улсын арслан Р.Пүрэвдагва найман удаа залуучууд хэрэглэхээ больсон хараалын үг хэлж, ёс зүйгүй үйлдэл гаргасан

​​​​​​​ Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ)-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл өчигдөр хуралдаж, Архангай аймгийн Булган сумын харьяат, "Бөхбилэгт" дэвжээний ерөнхий дасгалжуулагч, улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг таван сарын хугацаатай хассан. Тэгвэл үүнтэй холбогдуулан МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав товч мэдээлэл өглөө. Тэрбээр "Улсын арслан Р.Пүрэвагвын хувьд 2024 оны зургаадугаар сарын 5-ны өдөр Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурлаар орж байсан. Ингэхдээ зургаан удаагийн ёс зүйн зөрчил гаргасан үйлдэл дээр уучлалт гуйж байсан

1 294

Тэтгэврийн хуучин тогтолцоог “тэтгэвэрт” гаргалаа

“Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр хоёр сарын хугацаанд ажиллаж байгаа ч төрийн шийдвэр гаргах, хууль батлах, боловсруулах шатанд 10 гаруй жил ажиллахдаа хүсэж мөрөөдөж, бодож төлөвлөж байсан онцлох ажлын маань тэргүүн эгнээнд байсан шударга тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэх хуулийн төслөө УИХ-д өргөн барихад бэлэн боллоо. Энэ бол 2020 оноос хойш миний ажилласан, өргөн хүрээний судалгаатай хуулийн төсөл юм. Олон жил ажилласан нь илүү тэтгэвэр авдаг шударга тогтолцоог бүрдүүлнэ

1 726

Угсармал орон сууцуудыг гал дэмждэггүй материалаар дулаалж, метал фасад суурилуулж байна

“Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн нээлт өнөөдөр боллоо. Төсөл нь угсармал орон сууцны барилгуудыг орчин үеийн эрчим хүчний хэмнэлттэй стандартын дагуу шинэчлэх, оршин суугчдын амьдрах орчныг тав тухыг сайжруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилготой юм. Төслийг Их Британи болон ХБНГУ-ын Засгийн газрын санхүүжилтээр “Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үйл ажиллагааг дэмжих байгууллага /Mitigation Action Facility/, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран санхүүжүүлж байна

1 020

Хэвлэл мэдээллийн хэрэгслийг ₮20 саяар торгуулсан гэх ХЭҮК-ын хэлтсийн дарга С.Ганзоригт сахилгын шийтгэл ногдуулахаар болжээ

​​​​​​​ “Цемент шохой” ТӨХК-ийн Стратеги төлөвлөлт, бизнес хөгжлийн газрын дарга Н.Ганхуяг "миний зургийг зөвшөөрөлгүй олон нийтэд нийтлэн тараасан" гэх гомдлыг Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-т энэ оны хоёрдугаар сард гаргажээ. ХЭҮК тус гомдлыг хуулийн байгууллагад шилжүүлж, улмаар нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллагыг 20 сая төгрөгөөр торгосон асуудал гарсан. Тэгвэл өнөөдөр уг асуудлаар гаргасан гомдлыг хууль, журмын дагуу шалгах ажиллагаа явуулсан эсэхэд хийсэн дотоод хяналт, шалгалтын дүгнэлтийг өнөөдөр танилцууллаа. ХЭҮК-ын Тамгын газрын дарга Т.Ихтамир "Олон нийтийн цахим сүлжээгээр энэ оны зургаадугаар сарын 9-ний өдөр ХЭҮК-ын хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ганзориг нь иргэн Ганхуягийн зураг хүний биометрик мэдээлэл болох тул мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр түүний зургийг зөв.мн сайт дээр нийтэлсэн гэх албан бичгийг Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэст шилжүүлсэн

1 157

Т.Ариунаа, Б.Сарантуяа хоёрт Ардын жүжигчин цол олгох цаг нь болжээ

​​​​​​​ Монголын орчин үеийн поп урлагийн хөгжлийн сүүлийн гуч гаруй жилийн түүх Т.Ариунаа, Б.Сарантуяа гэсэн хоёр дуучинтай зайлшгүй холбогддог. Тэдний уран бүтээл зөвхөн тухайн цаг үеийнхээ хөгжмийн өнгө төрхийг тодорхойлоод зогсохгүй, Монголын орчин үеийн дуу урлагийн хөгжлийн чиг хандлагыг бий болгож, олон мянган үзэгч, сонсогчийн оюун санаанд гүн ул мөрөө үлдээсэн юм

1 965

Ахынхаа регистрийг ашиглаад хувь хүний нууц задруулсан гэмт хэрэгтэн болов

Иргэн Б.А согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ (амьсгал дахь спиртийн агууламж 1,87%) тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон. Цагдаа түүнийг зогсоож тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэхийг тогтоохоор регистрийн дугаарыг асуух үед өөрийн төрсөн ах Л.Г-ийн регистрийн дугаарыг хэлжээ. Болсон үйл явдлын тухай тэрбээр “Би тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилээр хасуулсан, энэ хугацаа дуусаагүй байсан

1 646

М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар зассангүй

“Монголын хүнд үйлдвэрийн эрдэс холбоо" ТББ-ын гүйцэтгэх захирал М.Буянбадрахтай ярилцлаа. -Ашигт малтмалын хуулийн өөрчлөлтийг саяхан Засгийн газраас УИХ-д өргөн барилаа. Энэ хуулийн төсөлд та ямар саналтай байна вэ? -Ашигт малтмалын хууль бол Монгол Улсын хөгжлийн суурь хууль шүү дээ

1 623

“Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэргийг шалгаж байна гэв

Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар мэдээллээ. Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг. Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн

1 3387802185652519accb4c45

Нутгийн зүүн хагаст сэрүүхэн бороо орно, дуу цахилгаантай

2026 оны 06-р сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлхцаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно, дуу цахилгаантай

1 031

Улаанбаатар хотын инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Мэндбаяр өнөөдөр Улаанбаатар хотын ус, дулаан, цахилгаан, мэдээлэл холбоо, авто зам, замын хөдөлгөөн, үерийн далангийн ашиглалт хариуцсан байгууллагуудын удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар 2026 оны төлөвлөгөөт засварын ажлуудын явцын мэдээлэлтэй танилцаж, холбогдох шийдвэрүүдийг гаргаж, чиглэл болголоо. Тодруулбал, төрийн байгууллагуудын ажлын уялдааг хангаж, иргэдэд чирэгдэлгүй үйлчилгээг үзүүлж, төлөвлөгөөт засварыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх, нөхөн сэргээлтийг шуурхай гүйцэтгэх, засварын үед хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хангаж ажиллахыг анхаарууллаа

1 105

Эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд 2-3 цагийн хугацаанд авто зогсоолыг үнэгүй ашиглана

Улаанбаатар хотод автомашины зогсоол хүрэлцээгүй байгаа энэ үед Эрүүл мэндийн яамнаас тус яамны харьяа төрөлжсөн нарийн мэргэжлийн болон нийслэлийн харьяа эмнэлгүүдийн зогсоолыг үйлчлүүлэгчдэд үнэ төлбөргүй болгохоор ажиллаж байна. Эмнэлгийн зогсоолыг нээлттэй орхивол ойролцоох орон сууцны оршин суугчид машинаа тавиад алга болно. Яг эмнэлэгт үзүүлэхээр яарч сандарсан иргэд машинаа байрлуулах зогсоолгүй болдог.Энэ асуудлыг шийдэхийн тулд цахим бүртгэлийн системийг нэвтрүүлэхээр судалж байна

1 788357821665b9dc3b82fcb8

ТАНИЛЦ: Ойрын тав хоногийн цаг агаарын мэдээ

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Энэ 8-9-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна. Өнөөдөр 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно

1 119

COP17 хурлын 12 түр байгууламжийн гадна барилга угсралтын ажил дууслаа

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)”-ыг наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна. Хурлын бэлтгэл ажлын явцтай нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва өнөөдөр танилцлаа. Өнөөдрийн байдлаар COP17 хурлын цахилгаан, ус хангамж, ариутгах татуургын угсралт, шилэн кабель холболтын ажил бүрэн дууссан

1 218

Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо

Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгтэй хамтын ажиллагаагаа эхлүүлэх анхны уулзалтыг зохион байгуулж, байгаль орчин, тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог идэвхжүүлэх зорилгоор хамтран ажиллахаар зөвшилцлөө. Энэ үеэр “Хүндэт Өргөмжлөл”-ийг Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, удирдах зөвлөлийн гишүүн Б.Баярмаа нар Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөрд гардуулсан юм

1 534

Д.Дэжидмаа: Хүрээлэх хүмүүс олон ч, чин сэтгэлээсээ ойлгож, сонсох хүн ховор байх нь сэтгэл гутралыг гүнзгийрүүлдэг

“Good boys” хамтлагийн дуучин Э.Мөнхбаатар (Muba) 2026 оны тавдугаар сарын 31-ний орой Баянгол дүүргийн тавдугаар хороонд байрлах байрандаа амиа хорлосон харамсалтай хэрэг гарлаа. Үүнтэй холбогдуулан сэтгэл гутралын талаар “Сод мед” Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн зөвлөх зэргийн сэтгэцийн эмч, клиникийн профессор Д.Дэжидмаатай ярилцлаа

1 516
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.