2111-р сар, 2026Бямба гараг

Нийгэм

3 758 мэдээ · 817–840 харуулж байна

Цэргийн наадамд хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, бадрангуй чимэг нэмлээ

Цэргийн цол, чимэг олгох 35 дахь удаагийн "Бүх цэргийн наадам 2026" Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-014 анги, Юү Эл И ХХК, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, Эбэг ХХК, "Хан Хэнтийн Аварга" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Даваасүрэнгийн Алтанцоож түрүүлж “Бадрангуй” чимэг нэмсэн бол Архангай аймгийн Хотонт сумын харьяат, "Хилчин" спорт хороо, Ажнай корпораци, "Бөхбилэгт" дэвжээний бөх, аймгийн начин Батхуягийн Гончигсүрэн үзүүрлэж “Цэргийн заан” цол хүртэв. Их шөвөгт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-034 анги, АПУ ХК-ийн бөх, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар “Хичээнгүй” чимэг, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, "Сүлд" спорт хороо, Азийн Идэр Цамхаг ХХК, "Хөвсгөлийн Хүчтэн" дэвжээний бөх, аймгийн арслан П.Хүрэлбаатар “Цогт” чимэг нэмлээ

1 382

Нэгдүгээр хорооллын арын авто замын зураг төсөлд шаардлагатай өөрчлөлтийг оруулж иргэдэд танилцуулахаар болжээ

СХД-ийн Нэгдүгээр хорооллын арын зам нь Энхтайваны өргөн чөлөөний ачааллыг хуваалцах чухал туслах зам учраас засаж шинэчлэх, өргөтгөх шаардлага хүлээгдэж буй ажлуудын жагсаалтад байнга багтдаг билээ. СХД-ийн ИТХ-ын дарга Б.Золбоо зургадугаар сарын 2-нд тус байршилд ажиллажээ

1 568

АЗИЙН ИПОТЕКИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ХОЛБООНЫ ГИШҮҮД МОНГОЛД ЧУУЛНА

Азийн ипотекийн хоёрдогч зах зээлийн холбоо (ASMMA)-ны ээлжит чуулга уулзалт 2026 оны зургаадугаар сарын 9-ний өдөр болно. Тус холбооны гишүүн улс болох Монгол, Япон, Малайз, Индонез, Солонгос, Казахстан, Пакистан, Филиппин, Узбекстан зэрэг орны 40 орчим албаны хүмүүс оролцох юм. Өнөөдөр дэлхийн олон улс орон хотжилтын эрчимжилт, орон сууцны эрэлтийн өсөлт зэрэг ижил төстэй сорилтуудтай тулгарч байна

1 221

Шүүхэд сэвэлзсэн салхи ба Ц.Цогтыг дэмжсэний цаана...

Сүүлийн нэг сард Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр бүгд амьсгаллаа. Дээд шүүх Д.Ганзориг гэдэг хаантай болчихсон, тэр нь дахиж зургаан жил суучих гээд шүүхийнхнийг, хуулийнхныг, тэр бүү хэл ард нийтийг ч амраасангүй сандаргалаа

1 422

ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТ ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛНА

Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жил, “Монголын Ипотекийн Корпораци ОССК” (МИК) ХХК-ийн үүсгэн байгуулсны 20 жилийн ой тохиож буйтай холбогдуулан “Орон сууцны санхүүжилт” форумыг зургаадугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулна. Тус форум нь орон сууцны санхүүжилтийн тогтолцоог дараагийн түвшинд хөгжүүлэх, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, гадаад зах зээлээс санхүүжилтийн эх үүсвэр татах боломжийг өргөжүүлэх зорилготой. Форумыг Хот Байгуулалт, Барилга Орон Сууцжуулалтын Яам, Монголбанк, Санхүүгийн Зохицуулах Хороо, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Германы Шпаркассэ Банкны Монгол дахь сангийн дэмжлэгтэйгээр МИК хамтран зохион байгуулах юм. Арга хэмжээнд Монгол Улсын төрийн байгууллагууд, Азийн ипотекийн хоёрдогч зах зээлийн холбоо (ASMMA)-ны гишүүн байгууллагууд, Европын ипотекийн холбоо ба Барьцаат бондын зөвлөл, “Deutsche Bank”, Европын Орон Сууцны Хуримтлалын Банкнуудын Холбоо болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын санхүүгийн байгууллагууд зэрэг нийт 10 гаруй олон улсын зочид, төлөөлөгчид оролцоно. Форумын хүрээнд “Орон сууцны санхүүжилтийн олон улсын тогтолцоо”, “Дэлхийн бондын зах зээлийн чиг хандлага”, “Тогтвортой, ногоон орон сууцны санхүүжилт” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж, тулгамдаж байгаа асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. МИК нь үүсэн байгуулагдсан цагаасаа хойш 20 жилийн турш иргэдийг орон сууцжуулах төрийн бодлогыг тууштай дэмжин, Монгол Улсад ипотекийн зээлийн тогтолцоог хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн

1 264

Аппликейшнээр торгууль мэдээлсэн 8,661 иргэнд 261,129,200 төгрөгийн урамшуулал олгоно

Замын хөдөлгөөний зөрчлийг баримтжуулан мэдээлсэн иргэнд тухайн торгуулийн 10–20 хувьтай тэнцэх урамшуулал олгох журам батлагдаж, хэрэгжиж буй. Тус журам батлагдаж эхэлсэн өдөр буюу өнгөрсөн оны 11-р сараас энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 391,320 иргэн “102 Police” аппликейшн идэвхтэй ашиглаж байгаа аж. Өнгөрсөн улирлын зарим буцаан олголттой нийлсэн дүнгээр энэ удаа 8,661 иргэнд 261,129,200 төгрөгийг олгох юм байна

1 170

"Энэ зун баруун аймгуудаар хэт халж, төв болон зүүн бүсээр аадар бороо орно"

Энэ зуны цаг агаарын ерөнхий төлөв байдал, гол мөрний усны түвшин болон байгалийн болзошгүй эрсдэлийн талаар Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Хиймэл оюун ухаан, тоон загварчлал судалгааны хэлтсийн мэргэжилтэн Б.Жаргалангаас тодрууллаа. - Энэ зуны цаг агаарын ерөнхий төлөв ямар байна вэ. Олон жилийн дундажтай харьцуулахад хур тунадасны хэмжээ ямар байна вэ? - Зуны саруудын агаарын температур болон хур тунадасны хэмжээ бүс нутгуудаар харилцан адилгүй байна

1 139

БНХАУ-ын хилээр нэвтрэх иргэдийн анхааралд

БНХАУ-ын хилээр нэвтрэх үед авч яваа бэлэн мөнгөний хэмжээ тогтоосон дүнгээс давсан бол гаалийн мэдүүлэгт үнэн зөв тусгах шаардлагатайг иргэдэд анхааруулж байна. Тухайлбал, иргэн Та хилээр нэвтрэхдээ 20,000 юаниас дээш бэлэн юань, 5.000 ам. доллартой тэнцэх хэмжээний болон түүнээс дээш гадаад валютын бэлэн мөнгө авч яваа бол гаальд мэдүүлэх шаардлагатай. Бэлэн мөнгөө мэдүүлэхгүй нуух, бусдын нэр дээр хувааж авч явах, худал мэдүүлэх, эсхүл мөнгөний эх үүсвэрийг тодорхой тайлбарлаж чадахгүй байх тохиолдолд гаалийн шалгалтад саатах, мөнгийг түр хураалгах, торгууль ногдуулах, шаардлагатай тохиолдолд хууль хяналтын байгууллагад шалгагдах эрсдэлтэй

1 655

Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй, гар мухар гэдгийг сүүлийн хэдэн өдрийн жишээ харууллаа

Төв аймгийн Заамар сумын алтны уурхайн цооногт гурван настай хүүхэд унаж амь насаа алдсан харамсалтай осол өнгөрөгч долоо хоногт гарсан. Энэхүү ослыг тойрсон олон асуудал иргэдийн дунд яригдаад буй юм

1 728

ЭМГЭНЭЛ

Самдан овогтой Санжид нь 1947 оны зуны эхэн сард Архангай аймгийн Цэцэрлэг сумын Улаан эрэг хэмээх газар айлын зургаан хүүхэдтэй айлын гурав дахь хүү болон мэндэлжээ. Тэрбээр хүүхэд наснаасаа хөдөлмөрч, хичээнгүй зан чанартай өсөж хүмүүжин, сумынхаа дунд сургуулийг төгсөн бүрэн дунд боловсрол эзэмшсэн байна. Улмаар 1968 онд Авто инженерийн сургуулийг жолооч мэргэжлээр төгсөж, Улаанбаатар хотноо ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн юм

2 076

ТОМЧУУД ӨӨДГҮЙ: Хүүхдийн баяраар ч хүүхдээ "хамгаалж чадаагүй" баримтууд!!!

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр томчууд бидний өөдгүй байдлаас болж бяцхан зүрхнүүд хорвоог орхилоо. Дайнтай улсад ч ингэж амиа алдаж олноороо хүүхдүүд мөнх бусыг үзүүлэхгүй, гэтэл манайд харамсалтай нь шил шилээ дарсан харамсалтай хэргүүд гарав

1 591

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

-“Даам гарсан” барилгын салбарынхан- Иргэн Ч.С 2013 онд Сүхбаатар дүүргийн есдүгээр хороон дахь өөрийн эзэмшлийн газраа дахин төлөвлөлтөөр чөлөөлөн 2015 онд орон сууцны захиалгын гэрээ байгуулжээ. Гэвч 11 жил байраа ашиглалтад орохыг хүлээж буй

1 602

МУГЖ Д.Алтанхуягийг УДБЭТ-ын захирлын түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн томиллоо

МУГЖ Д.Алтанхуяг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын захирлаар эгүүлэн томилогдлоо. Энэ томилгоо Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны хоёрдугаар сарын шийдвэрт үндэслэжээ. Учир нь Д.Алтанхуяг 2024 оны 10 дугаар сард тухайн үеийн Соёлын сайд Ч.Номингийн Б/15 тоот тушаалаар УДБЭТ-ын захирлаар сонгон шалгаруулалтгүйгээр түр томилогдсон байдаг. Харин удалгүй шинэ жилийн арга хэмжээ тэмэглэхдээ театрын барилгыг зохисгүй ашиглаж, замбараагүй байдал үүсгэсэн маргаанаар дараагийн сайд Ч.Ундрамын тушаалаар чөлөөлөгдсөн. Энэ шийдвэрийг хууль бус хэмээн Захиргааны хэргийн шүүхэд өгч, шийдвэр гарсны дараа "Монголын шүүх үнэн зөв, шударга шийдвэр гаргалаа

2 065

Хөвсгөл аймагт хоёр настай хүүхэд тогонд цохиулж нас барсан харамсалтай хэрэг гарчээ

Хөвсгөл аймгийн Жаргалант суманд тавдугаар сарын 31-нд хоёр настай эрэгтэй хүүхэд тогонд цохиулж нас баржээ. Тодруулбал, тус сумын 5-р багт хүүхэд тогонд цохиулж нас барсан байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдэж шалгалтын ажиллагаа явуулахад "2 настай эрэгтэй хүүхэд хашаандаа тоглож байгаад өндөр хүчдэлийн цахилгааны шонгийн шалбарсан утаснаас барьж тогонд цохиулан нас барсан" болох нь тогтоогдсон байна. Харин өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын хүрээнд иргэд, тэр дундаа хүүхдэд аюул учруулж болзошгүй эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлж, арилгах ажлыг аймаг даяар эхлүүллээ хэмээн Засаг дарга нь зургаа нийтлэв

1 388

Б.Эрдэнэсүхийн хэрэгт "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан" заалт нэмэгджээ

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдон, улмаар хэрэг нь шүүхэд шилжээд буй. Түүнд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өмнө нь Баянгол, Хан-Уул, СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан. Улмаар дахин шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 8-нд 15.30 цагаас товлогджээ

1 799

Энэ сарын 15-наас сурагчдын зуны амралт эхэлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын III улирлын хичээл үргэлжилж байна. Боловсролын сайдын баталсан 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцээр III улирлын хичээл есөн долоо хоног үргэлжилнэ. Энэ хичээлийн жилд: 1-5-р анги 34 долоо хоног 6-9-р анги 35 долоо хоног 10-12-р анги 36 долоо хоног хичээллэж, бүгд 6-р сарын 15-наас зуны амралт эхэлнэ

1 444

Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүллээ

Хиймэл оюуны багш бэлтгэх хөтөлбөрт орон нутаг, нийслэлээс 3,998 багш материалаа илгээснээс 796 багшийг хөтөлбөрт элсүүлж, үндсэн зорилтот 500 багшийг бэлтгэх стратегийг хэрэгжүүлжээ. Өнгөрөгч 2-р сарын 28-нд нээлтээ хийж, 3 сарын хугацаанд үргэлжилсэн сургалтын хүрээнд багш нарын хиймэл оюуны суурь ойлголтыг нэмэгдүүлж, цаашид хиймэл оюуны мэдлэгийг хэрэглэхэд дэмжлэг үзүүлэх, AI хэрэгслийг үр дүнтэй ашиглах замаар боловсролын чанарыг сайжруулж, багшийн мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэжээ. Мөн Голомт банкнаас багш нарт зориулан санхүүгийн боловсрол олгох сургалтуудыг явуулсан. Хөтөлбөрийн төгсгөлд багш нар хиймэл оюун ухаан ашиглан боловсруулсан төслөө танилцуулж, шилдгүүдээ шалгаруулсан юм. Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар: Голомт банк нийгэм рүү чиглэсэн нөлөө бүхий томоохон төслүүдийг хэрэгжүүлдэг. Эдгээр төслийн хамгийн үр дүнтэй, амжилттай төсөл болон хэрэгжиж буйд миний хувьд таатай байна

1 744

Монголчууд бидний бүх зүйл худал хуурмаг руу явж байна

Ерэн оны үед Их сургуульд нэр төртэй багшилж, басчиг дэвшилтэт үзэлтэн байж, сургууль дээр нь болж байгаа Ардчилсан үзэлтэй залуу багш нар, оюутнуудыг ил далдаар дэмжиж, тэр байтугай өрөө тасалгаа хүртэл гаргаж өгч байсан Р.Нямдорж гуай нэгэнтээ ярихдаа “Саяхан би телевизийн ярилцлага үзэж суулаа. Ардчилсан хувьсгалд анхнаас нь оролцсон, нэртэй төртэй хүний хүүхэд, АН-аас төрд өндөр алба хашиж явсан эмэгтэй ерэн оны ардчиллын түүхийг худлаа ярихыг сонслоо. Зарим зүйлийнх нь гэрч нь би юм

1 638

Танилц: 7,8-р сард цаг агаар ямар байх вэ

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан ирэх саруудын буюу улирлын мэдээгээр баруун аймгуудын нутгаар хур тунадас харьцангуй бага, халуун өдрүүд олон хоног үргэлжлэх төлөвтэй байгаа тул ард иргэд эрүүл мэнддээ анхаарч, харшил, зүрх судасны өвчлөл, наршилтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, малчид малын бэлчээрлэлт, усны нөөцөд анхаарах шаардлагатай байна. Харин төвийн аймгуудын нутгаар 7 болон 8 дугаар саруудад агаарын температур дунджаас дулаан байх хэдий ч хур тунадасны хувьд дунджийн орчим байх төлөв ажиглагдаж байгаа ба түр зуурын усархаг аадар бороо, аянга цахилгаан, нөөлөг салхины аюултай үзэгдлийн эрсдэл нэмэгдэж, голын усны түвшин нэмэгдэх нөхцөл бүрдэж болзошгүй байна

1 663

ТАМХИНЫ ҮНЭ ХЭТ ӨНДӨР БАЙВАЛ ИРГЭД АЛЬ БОЛОХ ТАТВАРААС ЗАЙЛХИЙНЭ

Олон улсын мэргэжилтнүүдийн анхааруулга Монгол Улсын Их Хурлаас Тамхины онцгой албан татварыг 2026 оноос жил бүр 100 хувь огцом нэмэгдүүлэх талаар хэлэлцэж байна. Саяхан Узбекистаны Самарканд хотод болсон “Торгоны зам” Олон улсын татварын форумд Монгол Улсын Сангийн яамны төлөөлөгчид оролцож, онцгой албан татварын бодлого, түүний дотор тамхины татварыг нэмэгдүүлэх асуудлаар олон улсын туршлага солилцсон байна. https://youtu.be/hQNewyLUa38?si=3jIZOE796uEyuxa8 Уг форумын үеээр олон улсын мэрэгжилтэн, Шинэ Зеланд/Хорватийн М группийн ахлах зөвлөх Южин Тромбитас хэлэхдээ: “Монголын Засгийн газар орлогоо нэмэгдүүлэхийг эрмэлзэж байгаа сайн зүйл боловч үүнийг хэрхэн хийх нь чухал юм. Хэрэв тамхинд 150% ийн татвар ногдуулбал хэтэрхий өндөр

1 625

"Хонжворт сугалаа" зохион байгуулдаг 2 бүлгийн 14 иргэний хууль бус үйлдлийг илрүүллээ

Мөрдөн шалгах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газар нь Сангийн яам, Монополын эсрэг газар, Татварын ерөнхий газартай хамтран цахим орчинд “Эд мөнгөний хонжворт сугалаа гаргах” тусгай зөвшөөрөлтэй 19, сангийн яамнаас олгодог тусгай зөвшөөрөлгүйгээр цахим орчинд сугалаа зохион байгуулж байсан 11 нийт 30 иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт, шалгалтын ажлыг зохион байгууллаа. Тодруулбал, Шалгалтын явцад сугалааны хонжворт шалгарсан азтаны автомашин, орон сууц зэрэг хонжворыг өгдөггүй, урьдаас төлөвлөсөн хүнийг сугалааны азтанаар шалгаруулж, зохиомол нөхцөл байдлыг бий болгон иргэдийг хохироож, фейсбүүк орчинд 2 төрлийн пэйж хуудас ажиллуулдаг 2 бүлгийн 14 иргэний хууль бус үйлдлийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Манай улсад сүүлийн нэг жилийн хугацаанд давхардсан тоогоор 1.1 сая иргэн хонжворт сугалаанд оролцсон байна

1 315
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.