2111-р сар, 2026Бямба гараг

Нийгэм

3 758 мэдээ · 889–912 харуулж байна

Хууль бус эзэмшилд байсан 15 барилга байгууламжийг нийслэлд буцаан авчээ

​​​​​​​ Сүүлийн хоёр жилд нийслэлийн өмчийг хууль бусаар эзэмшиж байсан этгээдүүдээс 6 тэрбум гаруй төгрөгийн 15 барилга байгууламжийг буцаан авч нийслэлийн өмчид бүртгүүллээ. Ингэснээр 2024 онд 7.4 тэрбум, 2025 онд 18.2 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн байна

2 672

ТАНИЛЦ: НӨӨЦИЙН МАХ НИЙЛҮҮЛЭХЭЭР ГЭРЭЭ ХИЙСЭН КОМПАНИУДААС УЛС ТӨРИЙН ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮДИЙН ЭЗЭМШДЭГ ГУРВАН КОМПАНИ БАЙНА

Нөөцийн махны асуудал өндрөө авч эхэллээ. Өнгөрсөн амралтын өдрөөр Ерөнхий сайд Н.Учрал захуудаар явж махны үнийн талаар газар дээр нь танилцлаа

3 402

Б.Гантулга: Гадаад багш нарын амьжиргааны зардал, байрны түрээс зэрэг цалингаас бусад бүх зардал ₮3.9 тэрбумд багтсан

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын англи хэлний багшийн дутагдлыг гадаад улсаас багш авчирч, ажиллуулан нөхөх тухай тогтоолын төслийг НИТХ-ын хуралдаанаар батлав. 2026-2027 оны хичээлийн жилд эхний ээлжид 200 англи хэлний багшийг авчирч, багшийн дутагдал өндөр байгаа Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад ажиллуулахаар төлөвлөснийг төслийн танилцуулгад дурджээ. Филиппинээс англи хэлний 200 багш ажиллуулахад нийт ₮8.2 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд нийслэлээс ₮3.9 тэрбумыг улсын төсвөөс ₮4.3 тэрбумаар санхүүжүүлж, нэг багшийг жилийн 21.6 сая төгрөг буюу сарын ₮1.8 сая орчмоор цалинжуулахаар тооцоолсон байна. Хуралдааны үеэр санхүүжилтийн тухай НЗД-ын Тамгын Газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б.Гантулга "Одоогоор нийслэлийн төсөвт гадаад багш нарын 3.9 тэрбум төгрөг тусгагдаагүй

2 419

2024-2025 онд 16 сургууль, 38 цэцэрлэгийг ашиглалтад оруулжээ

Нийслэл өнгөрсөн жилүүдэд сургууль, цэцэрлэг, бага сургууль-цэцэрлэгийн цогцолбор барих төслүүдийг үе шаттай хэрэгжүүллээ. Эдгээр барилга байгууламжийг улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр барив. Тодруулбал, 2024 онд нийслэлийн хэмжээнд 9 сургууль, 19 цэцэрлэг, 1 бага сургуулийг ашиглалтад оруулсан

2 358

Ирэх намраас нийслэлийн ЕБС-ийн урлаг болон спорт заалыг хүүхдүүдэд үнэ төлбөргүй ашиглуулахаар болов

2026-2027 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн заалыг амралтын өдрүүдэд сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах уриалгыг НИТХ-ын Баасан гарагийн хуралдаанаар хэлэлцэв. Төлөөлөгч Б.Сэмжидмаа уг санаачилгыг гаргасан бөгөөд төлөөлөгчдийн асуултад "Нэг ээлжийн хичээл тарахад дараагийн ангид хичээл заадаг учраас анги удирдсан багш нар хүүхдүүдтэйгээ ажиллах цаг байдаггүй. Спорт заалыг хүүхдүүдэд ашиглуулдаг болсноор анги удирдсан багш нар хүүхдүүдтэйгээ ажиллах үүнийг дагаад үе тэнгийн дээрэлхэлт зэрэг олон асуудал шийдэгдэнэ гэж харж байна. Боловсролын яам хөтөлбөр боловсруулдаг ч нийслэлийн сургуулиуд нийслэлийн өмч

2 200

ТТАХНЭ ОЛОН УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ACQH СТАНДАРТЫН ДАГУУ 3-Р ШАТНЫ ЯВЦЫН ҮНЭЛГЭЭНДЭЭ АМЖИЛТТАЙ ХАМРАГДАВ

2026 оны 05 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд ACQH байгууллагын Олон Улсын нэг шинжээч, дотоодын нэг шинжээчээс бүрдсэн баг тус эмнэлэгт ажиллаж, ACQH стандартын дагуу 2026 оны 3-р шатны явцын үнэлгээг амжилттай хийж дуусгалаа.

1 369

Б.Ану-Үжин: Дэлхийн адууны өдрийг бид санаачилсан юм уу, бүх зүйлийг нийслэл дээр нааж байна

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр Яармаг дахь Хангарди ордонд хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанд хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй 16 мега төслийн хэрэгжилтийн явцыг танилцууллаа. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Бид асуудал хэлэлцэж хуралдалгүй гурван сар болжээ

2 702

Туулын хурдны зам төслийн худалдан авах ажиллагаатай холбоотой процессыг Сангийн яам шалгаж байгаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр Яармаг дахь Хангарди ордонд хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанд хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй 16 мега төслийн хэрэгжилтийн явцыг танилцууллаа. Энэ үеэр Туулын хурдны зам төслийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр "Туулын хурдны зам төслийн гүйцэтгэгч нь шалгараад урьдчилгаагаа авчихсан

2 870

Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна

Өнөөдөр НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо хуралдлаа. Хурлаар Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах тухай, Сүм хийд эрхлэх зөвшөөрлийг сунгах тухай, Хурлын үйл ажиллагаатай холбоотой бусад асуудал зэргийг хэлэлцлээ. Хурлын үйл ажиллагаатай холбоотой бусад асуудал гэдэгт Мега төслүүдийн хэрэгжилттэй холбоотой хяналт тавих Ажлын хэсэг байгуулах тухай, хуралдааны дэгэд нэмэлт өөрчлөлт оруулах, хурлын Зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Хурлын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Хурлын Ажлын албаны бүтцийг шинэчлэх тухай хэлэлцэхээр танилцууллаа. НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалт Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах тухай асуудлаар танилцуулга мэдээлэл хүргэлээ. Тэрбээр “Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл, тусгай үүргийн бэлтгэл шатны сургалт”-ын талаар танилцуулга хийлээ

2 619

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь шинэчлэгдлээ

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлт 2026 оны тавдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдана. Энэ жилийн марафонд 46 мянга гаруй хүн бүртгүүлсэн нь өнгөрсөн жилийн оролцогчдоос даруй хоёр дахин өссөн үзүүлэлт болж байна. Оролцогчдын тоо эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор зохион байгуулагчид гарааны аюулгүй байдал, замын ачаалал, гүйгчдийн урсгалыг зөв зохион байгуулах үүднээс төрөл тус бүрийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа. Тодруулбал, бүтэн марафон буюу 42.195 км-ийн ангилал өглөөний 07:00 цагт Соёлын төв өргөөний баруун талаас гарах бол хагас марафон 21.095 км болон 10 км-ийн төрөл 08:30 цагт эхэлнэ

3 033

I хорооллын арын авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаана

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжны авто зам, UB Vista хотхоноос Номун сургууль хүртэлх авто замыг хоёр хэсэгт хэсэгчлэн хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ. Тодруулбал, тавдугаар сарын 15-ны 23:00 цагаас 16-ны 06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар хааж, засварлана. Өдрийн цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ

1 047

Д.Дэнсмаа: Сэтгэцийн эмгэг, хүүхдийн аутизмын тохиолдол нэмэгдэж байна

Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн эрүүл мэндийн тасгийн их эмч Д.Дэнсмааг урьж ярилцлаа. -Увс аймгийн иргэдийн дунд сэтгэцийн эрүүл мэндийн өвчлөл хэр түгээмэл байдаг вэ? -Аймгийн хэмжээнд манай тасгийн хяналтад 700 гаруй хүн байдаг. Үүнээс 500 орчим нь оюуны хомсдолын оноштой бол үлдсэн нь сэтгэцийн бусад төрлийн эмгэгтэй, хөдөлмөрийн чадвараа тогтоолгосон иргэд юм

2 700

Зайсангийн аманд зам тавихаас гадна улсын сургууль, цэцэрлэг барихаар болов

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд энэ онд нийт 1.9 километр авто замыг "Нийслэлийн баруун бүсийн зам засвар, арчлалтын газар" ОНӨААТҮГ-ынхан барихаар шалгарчээ. Ажлын явцын талаар тус газрын ерөнхий инженер Б.Түвшинмөнх “Манай байгууллага Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина. Эхний байршил нь Хийморийн овооны арын замаас Ар Зайсангийн гудамж хүртэл 1.1 км үргэлжилнэ. Харин хоёр дахь байршил нь Тэнгэр рашааны гудамжнаас Хүмүүн сургуулийн зүүн урд талаар үргэлжилж, Ар Зайсангийн гудамжтай холбогдох 780 метр урт авто зам байна

3 196

Л.Энх-Амгалан: Лам хүүхдүүдийн сургууль монгол хүний сэтгэлийн боловсролын төв болж төрөлжих нь үр дүнтэй

Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан шашны дээд сургуулийн дэргэдэх төрөлжсөн ерөнхий боловсролын 112 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Сургуулийн шинэ барилга барих шийдвэрийг гаргаж, Нийслэлийн Засаг даргатай хамтран санхүүжилтийг шийдвэрлэснээр зориулалтын маш сайхан сургуультай болсон. 2022 онд танилцахад Гэсэр сүмийн хашаанд хуучин сүмийн зориулалтаар барьсан шавар байшинтай, тогтсон хөтөлбөргүй, сургалтын хэрэглэгдэхүүн гэх зүйл бараг байхгүй, хүүхдүүдийн бүртгэл мэдээлэлгүй байсан. 112-р сургуулийн барилга шинээр ашиглалтад орж, Засгийн газрын тогтоол гарган, хууль эрхзүйн хувьд тодорхойгүй байсан олон асуудлыг шийдвэрлэж өгсөн. Сургуулийн барилга байгууламжаас гадна, шашин, ерөнхий эрдмийн хичээл хоорондын уялдаатай хөтөлбөрийн шинэчлэл хийж, дотоодын болон энэтхэгийн хийдүүдэд шавилан сууж буй лам нарт цахимаар болон боловсрол нөхөн олгох хөтөлбөрөөр боловсрол эзэмших боломж бүрдүүлж байна. Тус сургуулийг цаашид ерөнхий боловсролын болон цахим сургалт зохион байгуулах техник, тоног төхөөрөмжөөр хангах, багшийн нөөцийг чадавхжуулахад анхаарч ажиллана. Энэ дагуу цахим, ухаалаг хичээлийн тэнхимийг бүрэн тохижуулна. Монгол улсад болон гадаад улс оронд буддын дацан хийдэд суралцаж буй лам хүүхдүүдэд суурь боловсролыг заавал эзэмшүүлэхийн зэрэгцээ, монгол хэл, соёлын сургалтад хамруулах ажлыг энэ сургуулиар дамжуулан хэрэгжүүлнэ. Ингэхдээ сургалтын нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд шашны сургуульд суралцах хутагт, хувилгаадад зориулсан тусгай хөтөлбөртэй болох, Монгол хүүхдийн онцлогт тохирсон шашин, ерөнхий мэдлэгийг хослуулсан цогц хөтөлбөрийг батлуулах зэрэг онцлогт нь тохирсон бодлого гаргана

2 858

Элсэлтийн Шалгалтын бүртгэл тавдугаар сарын 15-ны 18:00 цагт хаагдана

2026 оны “Элсэлтийн шалгалт”-ын бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдаж байна. Бүртгэл Улаанбаатар хотын цагаар тавдугаар сарын 15-ны 18:00 цагт хаагдана. Иймд бүртгүүлж амжаагүй болон шалгалт өгөх хичээлээ сонгож, төлбөр төлж баталгаажуулаагүй шалгуулагчид дээр заасан хугацаанаас өмнө бүртгэлээ баталгаажуулахыг Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-өөс зөвлөлөө. Бүртгэлийн хугацаанд та бүхэн шалгалт өгөх хичээлээ нэмэх боломжтой

2 506

Хөлөөр нь алхуулж оруулсан хүүгээ хөгжлийн бэрхшээлтэй болгочхоод байхад Шүүх эмнэлэг үхсэн гэж дүгнэлт гаргажээ

Одоогоос 14 жилийн өмнө буюу 2012 онд Баянхонгор аймгийн иргэн Мөнхдаваагийнх голомт залгах хүүтэй болж, ээж аавынхаа эрдэнэ, эрхэм хүмүүн хэмээн бэлгэшээн Эрхэмбаяр гэж нэрлэж байжээ. Тэд хүүгээ эрүүл, саруул өсгөж бойжуулан долоон настайд сургуульд элсүүлжээ

3 000

П.Цагаан: Үүсмэл ордоос АМНАТ авах бол өмнөх шигээ тусгай зөвшөөрөлтэй болгох хэрэгтэй

Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны тавдугаар сарын 11-нд стратегийн орд эзэмшигчидтэй уулзсан. Уулзалт дээр “...Засгийн газар стратегийн ордууд, түүний үүсмэл ордуудхд төрийн хувь хэмжээ тогтоож, Баялгийн санд хуваарилж, баялгийн үр өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээх хуулийн төслийг УИХ-д яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлнэ” хэмээн Ерөнхий сайд мэдэгдсэн. Хуульд, стратегийн ордуудын үр өгөөж гэж юу хамаарахыг тодорхойлох, үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх, 60 хувиас буурсан нөхцөлд тохируулагч төлбөр төлөх, стратегийн ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг ашигт малтмалын төрлөөр нь ангилж тусгай АМНАТ-өөр орлуулах зэргийг тусгажээ

1 656

ФОТО: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багийн тамирчид, дасгалжуулагч, арын албаныхан, багийн эзэд, ивээн тэтгэгчдийг хүлээн авч уулзлаа. Үндэсний дээд лигт сүүлийн гурван жил дараалан аваргалж, 2025-2026 оны тэмцээнд мөн цом өргөн, 10 дахь удаагаа түрүүлсэн багийн нийт хамт олонд Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэн ерөөлөө. Тэрбээр, хүүхэд, залууст сагсан бөмбөгийн спортоор хичээллэх, багийн ажиллагаа, амжилт, сахилга бат, спортын үнэ цэнийг сурталчлан таниулахад баг тамирчдын үлгэр дуурайл онцгой хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэлээ. Монголын сагсан бөмбөгчид улсынхаа нэрийг тив, дэлхийд цуурайтуулж байгаагийн дотор “Хасын хүлэгүүд” баг Япон, Солонгосын лигийн аваргуудыг удаа дараа хожиж, Ази тивдээ шилдэг баг болсныг онцоллоо. Энэ нь монголчууд багийн спортоор амжилт үзүүлж чадна гэдгийг олон улсад харуулж буйн тод илрэл гэдгийг хэллээ. “Хасын хүлэгүүд” баг: 2025-2026 онд Азийн хамгийн том лиг болох EASL буюу Зүүн Азийн Супер Лигт тоглосон анхны баг, 2025 онд Азийн аваргуудын лигийн /BCL Asia-East/ зүүн Азийн аварга, 2025 онд Азийн аваргуудын лигийн /BCL Asia/ хүрэл медаль хүртсэн. Багаас Улсын шигшээ багийн 20 гаруй тамирчин, 1 Гавъяат тамирчин, Олон улсын хэмжээний хэд хэдэн мастер төрөн гарсан бөгөөд Лигийн 10 удаагийн аварга, 10 удаагийн дэд аварга болон хүрэл медалийн эзэн болж, 22 жилийн турш медалийн буухиагаа үргэлжлүүлж байна. “Хасын хүлэгүүд” багийн менежментийг “Гүнд Инвестмент” холдингийн хөрөнгө оруулалттай “Хүлэгүүд спорт менежмент” компани хариуцдаг

2 571
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.