ГИХГ-ын даргаар Б.Энхсүхийг томиллоо
Тэрбээр, Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс /Англи/-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан билээ.
Эх сурвалж: MET Norway · 07:39-д шинэчилсэн
3 758 мэдээ · 913–936 харуулж байна
Тэрбээр, Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс /Англи/-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан билээ.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат хаврын тариалалтын талаар мэдээлэл өгчээ. 2026 онд улсын хэмжээнд: 372.7 мянга га-д үр тариа, 16 мянган га-д төмс, 18.3 мянган га-д хүнсний ногоо, 121.9 мянган га-д малын тэжээл, 104.1 мянган га-д тосны ургамал нийт 633.4 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөөд байгаа аж. Хаврын тариалалт энэ сарын 12-ны байдлаар 42.1 мянган га-д үр тариа, 1.1 мянган га-д төмс, 833 га-д хүнсний ногоо, 460 га-д тосны ургамал, нийт 44.6 мянган га-д тариалаад байна. Мөн “Атар-4 Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд банкны эх үүсвэрээр олгогдож буй 130 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэрийн санхүүжилтийг жигд, хүртээмжтэй байлгах зорилгоор 55 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгчдийн механикжуулалтын түвшинг нэмэгдүүлэх, хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 15 тэрбум төгрөгийн санхүүжилттэй хөрөнгө оруулалтын зээлийг эх үүсвэрийг шийдсэн. Одоогоор 521 иргэн, аж ахуйн нэгжид 87.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар 345 иргэн, аж ахуйн нэгжийн 68.87 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг арилжааны банкнууд судалж байна. Засгийн газрын хуралдааны дараа сайд Ц.Идэрбат махны үнийн талаарх сэтгүүлчдийн асуултад "Төв суурин газрын махны асуудлыг тухайн орон нутгийн удирдлага хариуцна
Цахим орчинд 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “Бузартай юмаа!!! Харь нутагт улс төрийн өндөр албан тушаалтны гарт амиа алдсан хайрт охин Алтантуяагийнхаа амийг нэхэж 20 жил цуцашгүй тэмцэж Монгол хүний амь насны үнэ цэнийг няцалгүй бас цуцашгүй хамгаалж ялсан гавъяат багш Шаарийбууг зуслангийн замд хүмүүс дээрэмдэж зодож бэртээж” гэж мэдээлэл нийтэлсэн. Цагдаагийн байгууллагад дээрх нэр бүхий иргэний биед халдаж зодсон, эд зүйлийг хүч хэрэглэн авсан гэх мэдээлэл бүртгэгдэж, шалгагдаагүй бөгөөд тухайн иргэнээс гэмт хэрэгт өртөж хохироогүй талаар мэдээлсэн болно
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны фэйсбүүк хуудаст нэр бүхий эрхэмд зориулан эмгэнэл нийтэлсэн нь нийгмийг бухимдуулсан. Эмгэнэл нэртэй тэрхүү бичвэрт талийгаачийн овгийг өөрөөр бичихийн зэрэгцээ өөр яруу найрагчдын бүтээлийн нэрийг оруулсан зэрэг бүдүүлэг алдаа олон давтагдсан байв. Соёлын яам хэр нь байж боломжгүй соёлгүй алдаа гаргасан асуудалд сайдын хувиар уучлал гуйхгүй юм уу гэж Time.mn сайтын сэтгүүлч Ж.Алдаржавхлангаас асуужээ. Тэрбээр сэтгүүлчийн асуултад “Дэндүү харамсмаар энгийн алдаа гаргасан
УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн /2026.05.12/ хуралдаанаар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Х.Баасанжаргал, Б.Баярбаатар, Б.Уянга, С.Эрдэнэбат, С.Эрдэнэболд нарын 2025 оны зургадугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн уг төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг Улсын Их Хурлын 2025 оны хаврын чуулганы 7-р сарын 04-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн юм. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн танилцуулгыг тус ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун хийв. Ажлын хэсэг хоёр удаа хуралдсаны дээр энэ оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр “Монгол Улсын хүн ам зүйн бодлого, асуудал шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, Улсын Их Хурлын гишүүд, салбарын эрдэмтэн судлаачид, иргэдийн оролцоотойгоор зохион байгуулсан байна. Хэлэлцүүлгээс хүн амын өсөлт, төрөлтийг дэмжих бодлогод хүүхэд төрүүлэхийг уриалан дэмжихийн зэрэгцээ эх, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллыг сайжруулах, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хөгжлийн тэгш боломж олгох зэрэг хүүхэд төрсний дараах амьдралын чанарын асуудлыг цогцоор нь авч үзэх, залуу гэр бүлийг эдийн засаг, орон сууц, ажил-амьдралын тэнцвэрийн бодлогоор дэмжих шаардлагатай хэмээн зөвлөснийг Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун танилцуулгадаа онцолсон юм. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахад тавьж буй “бага хүүхэд нь нэг нас хүрсэн байх” гэсэн шалгуурыг хасахаар төсөлд тусгасан нь зөвхөн хүн амын өсөлтийг дэмжээд зогсохгүй эх, хүүхдийг ялгаварлан гадуурхах эрсдэлийг бууруулах, хүүхэд бүрийн үнэ цэнийг ижил түвшинд хүлээн зөвшөөрөх эрх зүйн зарчимтай нийцэж байна гэж Ажлын хэсэг үзжээ. Иймд хууль санаачлагчдын санал дээр нэмж, үрчлэн авсан хүүхдэд тавигдах “тэр үед гурав хүртэлх насанд нь” гэсэн шалгуурыг төсөлд нэмж тусгах замаар хуулиас хасах санал боловсруулсан байна
Шүүхээр шийдэгдсэн АВЛИГЫН ХЭРГҮҮД-ийг танилцуулж байна. Прокурорын байгууллага 2026 оны тадугаар сарын 08-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгтэй холбоотой яллах дүгнэлт үйлдсэн 92 хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ. Үүнд, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан 67 хэрэг, хахууль авсан, хахууль өгсөн 24 хэрэг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1 хэрэг байна. Нийслэлийн болон Ховд аймгийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт буюу 2026 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 5 дугаар сарын 08-ны өдрүүдэд анхан шатны шүүхээр 9 хүнд холбогдох 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлж, шүүхээс 9 хүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулсан байна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс уг хурлын түр байгууламж, авто зам тохижилт, шугам сүлжээ зэргийг хариуцаж байна. Энэ хүрээнд НЗХГ-ын дарга Б.Одбаяр авто зам, явган замын ажлын явцын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр“НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд 80 мянган ам метр талбайд дугуйн зам, явган зам, авто зогсоол хийхээр төлөвлөсөн
Хааны шударга ёсны илд ганцхан хүнийг тойрч байна. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хамаарал бүхий компаниудаараа дамжуулж төрөөс хамсан тендер, мөнгөний тоо жар орчим тэрбумд хүрчихсэн явааг сэтгүүлчид олон баримтаар нотолчихлоо. Ерөнхийлөгч өө гадаад айлчлал бүрд хажууд чинь гунхаж явдаг сайд эмэгтэйн авлигын асар том мөнгөний асуудалд шударга ёсны илдээ хэзээ далайх вэ, Та? Ерөнхийлөгч У.Хүрэлсүх авлигатай дайн зарласан том улстөрчдийн нэг
Тавдугаар сарын 23-ны Бямба гарагт АМРАХ зах, худалдааны төвүүд
Сонгинохайрхан дүүрэг, Нэгдүгээр хорооллын “Ирээдүй цогцолбор”-ын долоон сургуулийн нэгийг 6-12 дугаар ангийн хүүхдүүд суралцдаг, 11 дүгээр сургуулийн сургалтын хөтөлбөр, агуулга бүхий математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай, төрөлжсөн сургууль болгох саналыг нийслэлийн удирдлага Боловсролын сайдад танилцуулж, дэмжлэг хүссэн байна. Харин Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн зүгээс "Таны тавьж байгаа хүсэлтийг хүлээн авч есдүгээр сарын нэгэнд төрөлжсөн сургуулиа хамтдаа нээнэ" гэжээ. Ингэснээр Сонгинохайрхан дүүргээс 2024 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Х.Нямбаатар Боловсролын сайдтай хамтарч дүүрэгтээ 2026 есдүгээр сарын 1-н гэхэд математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай төрөлжсөн сургууль байгуулахаар болж байгаа аж. Тэрбээр "Зүүнсалаанд Кембрижийн төрөлжсөн сургалттай сургууль, 4 дүгээр хороонд орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 162 дугаар сургуулийг байгуулсан. Мөн орос хэлний сургалттай цэцэрлэг, усан бассейн зэрэг бүтээн байгуулалтыг төлөвлөөд байна. Нэгдүгээр хорооллын арын дэнж дээр хоёр сургууль энэ жил ашиглалтад орно. Дүүргийн 22, 34, 35 дугаар хороо Баянголын ам руу нэлээд том суурьшлууд бий болж байгаа
Чимээгүй хотод “Борооны цэцэрлэг байгуулъя” цуврал нийтлэлийн гурав дахийг хүргэе. “Зууны мэдээ”сонины 2025 оны дөрөвдүгээр сарын 30, тавдугаар сарын 14-ний дугаарт өмнөх цуврал нийтлэлүүдээ хүргэсэн билээ. Улаанбаатар хотын хоймор хэсэгт Самбалхүндэвийн оршуулгын газар оршин байна
АНУ-ын ерөнхийлөгч Трампын захиргаа гадаад оюутнуудад зориулсан хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөрүүдэд өөрчлөлт оруулахаар хэлэлцэж эхэлсэн нь тус улсын их дээд сургуулиудын дунд багагүй маргаан үүсгээд байна. АНУ-д их дээд сургууль төгссөн гадаад оюутан сургууль төгссөнөөс хойш тодорхой хугацаанд ажиллах боломжтой байдаг бол энэхүү хөтөлбөрийн нөхцөлийг чангатгах асуудал сүүлийн үед эрчимтэй яригдах болжээ. Тэр дундуу STEM буюу инженер, технологи, шинжлэх ухааны чиглэлээр суралцсан оюутнуудад АНУ-д гурван жил хүртэл ажиллах боломж олгодог
Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн буюу зөвшөөрөлгүйгээр зочид буудлын үйл ажиллагаа явуулж, Татварын тухай хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зэрэг олон хууль тогтоомж зөрчин ашиг олж, татвараас зайлсхийсэн нь тогтоогдсон БНХАУ-ын иргэн Gao Linzhong-ийг өнөөдөр буюу 2026 оны 5 дугаар сарын 12-ны өдөр албадан гаргалаа. Дээрх үндэслэлээр тухайн иргэнийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Монгол Улсаас албадан гаргах шийдвэр гаргасан боловч уг шийдвэрийг эс зөвшөөрч, 2025 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд Захиргааны хэргийн анхан, давж заалдах, дээд шатны шүүхэд тус тус нэхэмжлэх гаргасан. Түүний гаргасан нэхэмжлэлийг гурван шатны шүүх үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон. Улмаар БНХАУ-ын иргэн Gao Linzhong нь төрийн байгууллагын хууль ёсны шаардлага биелүүлээгүй, дуудсан цагт ирэхээс зайлсхийх, мөн төрийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийг завдаж, саад учруулсан
16 болон 32 настай хоёр эмэгтэйг онц ноцтойгоор хөнөөж, нийгмийг цочроосон хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болсон. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг хүнийг алах гэмт хэргийг бүлэглэн хамжигчаар оролцсон нь тогтоогдоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн. Мөн шүүгдэгч Ц.Давгадоржийн бүх насаар хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих байгууллагад оногдуулж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын зарим хэсэгт зохих өөрчлөлт оруулж бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв. 16 настай хохирогчийн ээж Г.Отгонтуяа "Хуулийн хариуцлагаас шүүхийн 2 шатанд мултарсан ч ёс суртахууны хариуцлагаас хэн ч зугтаж чадахгүй. Цурам хийсэнгүй ээ... Насанд хүрсэн гурван хүн 16-хан настай охин үрийг минь амиа алдахад үйлдэл, оролцоогоороо хамааралтай гэдгээс би хэзээ ч ухрахгүй
Улаанбаатар Дулааны Сүлжээ ТӨХК 2026 оны Зуны төлөвлөгөөт их засварын ажлаа эхлэх гэж байна. Нэгдүгээр ээлжинд халуун усны хязгаарлалт хийгдэх бүсчлэлийг танилцуулж байна. Хугацаа: 2026.05.18-05.28Халуун ус хязгаарлах бүс, хороолол:- БӨҮР, Говь-2 ХК орчим,- Вива сити, Шинэ яармаг хорооллууд, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн шинэ төв Хангарьд орчмын хэрэглэгчид, - Ирээдүй хороолол
Нийслэл хотод ирэх долоо хоногийн буюу тавдугаар сарын 23-ны Бямба гарагт “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт эхэлж, хотын төв хэсгээр автомашингүй бүс болно. Марафоны үеэр томоохон зах, худалдааны төвүүд амрах юм байна
Иргэн Г.Р-ийг шүүхээс 3 жилийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэжээ. Гэвч тэрбээр ял эдэлж байхдаа хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хянах төхөөрөмжийг удаа дараа унтрааж зөрчил гаргасан. Улмаар энэ үйлдэлдээ зохих хариуцлага хүлээхгүй байх ашиг сонирхлын үүднээс, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор ..
СҮҮЛИЙН ӨДРҮҮДЭД УЛС ТӨРД ӨРНӨСӨН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ДУУЛИАНЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА. Төрийн жолоог атгахаар төрийн албанд орж удирдах албыг хашсан эрхэмүүд болох Эрчим хүчнийхэнийг АТГ-аас эрчимтэй баривчилгаа хийсэн. Тэгвэл тэдний хоёр нь шүүхийн хаалга татахаар болжээ. Прокурорын байгууллага 2026 оны 05 дугаар сарын 04-нөөс 08-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 47,030 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ
- 22 ТЭРБУМЫН ТЕНДЕРИЙГ БҮХЭЛ БҮТЭН УЛСЫН САНГИЙН ЯАМ РУУ ГАНЦ АЛБАН БИЧИГ ШИДЭЭД ЗОГСООЖ БАЙНА ГЭДЭГ БОЛ ҮНЭХЭЭР ТОМ БАЙГААГИЙН ИЛРЭЛ. Б.БАТЦЭЦЭГ БОЛООД ТҮҮНИЙ ГАР ХӨЛ БОЛСОН НӨХДҮҮД Л ИНГЭЖ ЧАДНА- Сэтгүүлч С.Будрагчааг “Нууц материалууд: паспортын дамчин” гурван цуврал нэвтрүүлэгтээ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хамаарал бүхий баримтуудыг, үндсэндээ паспорт тойрсон онц их хэмжээний мөнгө угаалтын луйврыг хөдөлшгүй баримтаар нийгэмд ил болгосон
16 болон 32 настай хоёр эмэгтэйг онц ноцтойгоор хөнөөж, нийгмийг цочроосон хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болсон. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг хүнийг алах гэмт хэргийг бүлэглэн хамжигчаар оролцсон нь тогтоогдоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн. Мөн шүүгдэгч Ц.Давгадоржийн бүх насаар хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих байгууллагад оногдуулж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын зарим хэсэгт зохих өөрчлөлт оруулж бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв. Шүүхийн шийдвэрийг танилцуулсны дараагаар 16 настай хохирогчийн ээж Г.Отгонтуяа "Давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийн тогтоол нь 2026 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн шийдвэрээр гарлаа
Баянгол дүүргийн 9 дүгээр хороо орон сууцны байранд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 05.11-ний өдрийн 14:29 цагт хүлээн авсан байна.
Зуслангийн хөгжлийн үйлчилгээ нь хүүхдэд байгалийн орчинд чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж, амарч хөгжихийн зэрэгцээ гар утас, цахим хэрэглээнээс түр холдож, зөв дадал хэвшил төлөвшүүлэх,
Өнөөдөр олон улсын сувилагчдын өдөр тохиож байгаа бөгөөд манай улсын хувьд 1995 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж иржээ. Улсын хэмжээнд 2025 оны байдлаар эрүүл мэндийн байгууллагад нийт 16 093 их эмч, 15 099 сувилагч ажиллаж байна. Нэг их эмчид ногдох хүний тоо дунджаар 214, нэг сувилагчид ногдох хүний тоо 228 байна. Дашрамд дуулгахад, жил бүрийн тавдугаар сарын 12-нд “Олон улсын сувилагчдын өдөр” тохиодог бөгөөд энэ өдөр бол “Орчин цагийн инфографикийг үндэслэгч” сувилагч, сурган хүмүүжүүлэгч Флоренс Найтингейлын төрсөн өдөр юм
Сангийн сайд З.Мэндсайхан өнөөдөр УИХ дахь намын бүлгүүдэд Татварын багц хуулийн төслийн талаар танилцуулга хийлээ. Тэрбээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн татварын дөрвөн хууль, хувь гишүүдээс өргөн мэдүүлсэн ижил төстэй хуулиудыг хамтатган хэлэлцэх эсэх нь УИХ-ын эрх хэмжээний асуудал. Иргэнээс авч байгаа татварын орлого буцаад зөв зүйлд зарцуулагддаг байх талаар их ярьдаг
Сүүлийн 7 хоногт хамгийн их уншсан