2111-р сар, 2026Бямба гараг

Нийгэм

3 758 мэдээ · 937–960 харуулж байна

16 болон 32 настай хоёр эмэгтэйг онц ноцтойгоор хөнөөсөн хэргийг шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж эхэллээ

16 болон 32 настай хоёр эмэгтэйг онц ноцтойгоор хөнөөсөн хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өнөө өглөө эхэлсэн юм. Тус шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг, прокурор Г.Баясгалан, Ч.Түмэн-Өлзий, хохирогч Ч.Шинэсарангийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонтуяа, түүний өмгөөлөгч Б.Солонго, М.Баасанбат, Р.Булгамаа, З.Хүрэлсүх, Б.Баатарсайхан, хохирогч Т.Золжаргалын хууль ёсны төлөөлөгч Т.Золзаяагийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, А.Сэлэнгэ, шүүгдэгч Ц.Давгадоржийн өмгөөлөгч Б.Баттулга, цагаатгагдсан этгээд Э.Ган-Эрдэнийн өмгөөлөгч Ж.Батхуяг, Б.Мэргэн, цагаатгагдсан этгээд Э.Номин-Эрдэнийн өмгөөлөгч Ш.Ербол, Ц.Баасанжаргал, цагаатгагдсан этгээд Х.Энхсайханы өмгөөлөгч Л.Ган-Очир нар оролцож байгаа юм. Эл хэргийн хохирогчдын хууль ёсны төлөөлөгчдийн болон шүүгдэгч, цагаатгагдсан этгээдүүдийн өмгөөлөгч нарын тайлбар дүгнэлтийг сонсож дууссанаар шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж эхэллээ. Эргэн сануулахад, Анхан шатны шүүх хурал 2026 оны нэгдүгээр сарын 22-23-нд үргэлжилж, яллагдагч Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноож, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн

1 316

Өнөө шөнө нутгийн төв, зүүн хэсгээр, маргааш өдөртөө нутгийн хойд, төв, хангайн уулсаар хур тунадас орж, үзэгдэх орчин хязгаарлагдана

Энэ сарын 11, 15-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор салхи секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурах юм байна.

1 021

С.Наранцогт Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдохын өмнөхөн 41 хэвлэлтэй ₮480 саяын гэрээ байгуулж, төсвөө хэтрүүлжээ

Төрийн өмчит "Эрдэнэс Монгол" ХК-ийн 2025 оны санхүүгийн аудитын дэлгэрэнгүй тайланг audit.mn дээр нээлттэй байршуулсан байна. "Эрдэнэс Монгол" нь төрийн өмчит уул уурхайн 15 компанийг нэгдсэн бодлого, стратегиар хангаж санхүүжилт авдаг. 2025 онд тус компани 62.2 тэрбум төгрөгийн зардалтай ажилласнаас 30.9 тэрбум төгрөг нь зөвхөн удирдлагын зардал байгаа юм

1 489

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит зөвлөгөөн өнөөдөр боллоо. Уг зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар зарим томилгооны талаар танилцууллаа. Тодруулбал, нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн

1 154

ТАНИЛЦ: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар сонгогдсон Д.Цолмон

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал /2026.05.09/ боллоо. Хурлаар ТУЗ-ийн дарга сонгох, хороодын бүрэлдэхүүнийг шинээр томилох болон бусад асуудал хэлэлцэв. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн саналаар ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмонг ТУЗ-ийн даргаар сонголоо. Д.Цолмон нь Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХЗДХЯ, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газарт хууль эрх зүйн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай

1 400

Бороо орохгүй, өдөртөө +26 градус дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2026 оны тавдугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Онон, Хэрлэн, Улз голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно

1 043

Ц.Уранчимэг: Бид зөвхөн газар нутгийг хамгаалах биш, экосистемийн үнэ цэнэ хүн төрөлхтөнд өгч буй өгөөжийг ойлгож, удирдах шаардлагатай болсон

БОУАӨЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэгтэй ярилцлаа. -Манай улс хэзээнээс тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бүрдүүлж эхэлсэн бэ? -Дэлхийн хамгийн анхны хамгаалалттай газруудын нэгт 1778 онд дархалж байсан Богд уул албан ёсоор тооцогддог. Орчин цагт 1957-1977 оны хооронд 6 сая га талбай бүхий 13 дархан цаазат газрыг тусгай хамгаалалтад авч байсан бол өнөөдрийн байдлаар 32.8 сая га талбай бүхий 120 газрыг тусгайлан хамгаалж, Монгол Улс тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бүрдүүлж чадсан

1 381

Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна

Жил бүрийн тав болон есдүгээр сарын бямба, ням гарагуудыг Тэрбум мод тарих үндэсний өдөр болгон зарласан. Энэ хүрээнд дөрөвдүгээр сарын 25-наас эхлэн нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Тодруулбал, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо: Барилгачдын талбайХан-Уул дүүрэг, 15 дугаар хороо: Төв цэнгэлдэх хүрээлэн Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо: Экстрем спортын талбай Налайх дүүрэг, 1 дүгээр хороо: Төв талбайд өргөтгөсөн худалдаа гарч байгаа юм. Үүнтэй холбоотойгоор УБЗАА-ны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга, Ерөнхий дендорлогич С.Эрдэнэсайхан “Өргөтгөсөн худалдаагаар 100 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллага мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээ, хөрс, бордоо, зарим төрлийн тоног төхөөрөмжийг борлуулж буй

1 080

Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажил үргэлжилж байна

“Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл”-ийг нийслэлийн дөрвөн байршилд хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн орчмын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Таван шарын гармын хэсэгт төмөр зам болон авто зам дээгүүр өнгөрөх явган хүний гүүрэн гарцын барилга угсралтын ажлыг хийж байна. Тус гүүрэн байгууламж нь 90 метр урт, гурван орц гарцтай бөгөөд босоо тэнхлэгийн дагуу найман метр өндөр байхаар төлөвлөгдсөн

1 141

Солиорол

Монголчууд эрт дээр үед дэлхийд хамгийн том эзэнт улс, хүчирхэг төрийг байгуулж эзэн хаад нь ард түмнээ гэсэн сэтгэлтэй ухаалаг хаад байв, ард түмэн нь эзэн хаан, монгол төрөө хүндэлдэг, энэрэнгүй сэтгэлтэй ард түмэн байлаа. Монгол хүн бүр эцэг эхээ энэрч, хүн нь хүнээ хүндэлдэг, Бурханы шашин, монгол ёс заншлаа дээдэлдэг гэгээрсэн ард түмэн байлаа. Эрүүл биетэй, саруул ухаантай сайхан ард түмэн байлаа

1 546

Ховд аймагт 48 цагт хоёр хүүхэд Улаанбурхан өвчнөөр нас баржээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14951 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11988, орон нутагт 2963 бүртгэгдсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны тавдугаар сарын 8-ны мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 77 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайлбал, нийслэлд 46 хүн, хөдөө орон нутагт 31 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж

1 112

З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна

Засгийн газраас эдийн засгийг идэвхжүүлэх, хувийн хэвшлээ дэмжих зорилгоор Татварын харилцаатай холбоотой холбогдох хуулийн төслүүдийг УИХ-д өчигдөр өргөн мэдүүлсэн. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхантай ярилцлаа. -Засгийн газраас Татварын багц хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барилаа

1 190

Хоймор оффисоос хойш 32-ын тойрогтой нийлэх авто зам хүртэл 798 метр зам барьж байна

Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хороо, VII нэгж хорооллын гол гудамж зам болох Хоймор оффисоос хойш 32-ын тойрогтой нийлэх авто зам хүртэл 798 метр авто замын ажил 16 хувьтай үргэлжилж байна. Энэ талаар НЗХГ-ын Авто замын хяналтын мэргэжилтэн М.Өлзийбаяр “Авто замыг барих гүйцэтгэгчээр “Дэд бүтэц консалт” ХХК шалгарч, дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Ирэх арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна

1 101

Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа

Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа Төрийн банк хүүхэд багачуудын хуримтлуулах дадлыг дэмжих зорилгоор “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг харилцагчдадаа зориулан зарлалаа

1 174

Монголбанк 19 газрыг 10 газар болгон нэгтгэж, 140 ажилтнаа цомхотгожээ

Өнөөдөр Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол банкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг авч хэлэлцлээ. Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт "Монголбанк өөрийн үйл ажиллагаандаа ч мөн шинэчлэлийг амжилттай эхлүүлж байна. Бид бүтэц зохион байгуулалтаа оновчилж, 19 газрыг 10 газар болгон нэгтгэж, 700 байсан орон тоог 560 болгон цомхотгосноор шуурхай, үр ашигтай тогтолцоонд шилжиж эхлээд байна

1 191

ШҮҮХ ХУРАЛ: ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийг "цагаатгав"

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2026.05.07/ боллоо. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Д.Нямхүү, Д.Бархүү нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан байдаг. Тэгвэл өнөөдрийн шүүх хурлаар тэдэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгалаа

1 327

"Бид ямар ч байсан оршуулгын тодорхой хэмжээний зардлыг зохицуулахаар хуулийн төсөлд тусгаж байгаа"

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Энэ үеэр холбогдох албаны хүмүүс амьгүй донорын гэр бүлд олгох оршуулгын тэтгэмжийн талаар мэдээлэл өглөө. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эд, эс эрхтэн шилжүүлэн суулгах албаны зөвлөх П.Батчулуун: Дэлхийн эрүүл мэндийн практикт 1963 оноос амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг эхлүүлсэн. Манай улсын хувьд энэ эмчилгээг 2018 оноос эрчимтэй хөгжүүлж яваа

1 319

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг гурван сард 10,000 төгрөгийн хураамж төлж, хадгалуулна

​​​​​​​ Хоёр жилийн өмнө буюу 2024 оны хоёрдугаар сард НИТХ-аас нийслэл хотын тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730,000 байхаар тогтоож, тухайн оны арваннэгдүгээр сарын 8-наас тээврийн хэрэгсэлд УБ серитэй улсын дугаар шинээр олгохыг зогсоосон. Энэ цагаас хойш Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох, нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх, тээврийн хэрэгслийг устгах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ААН, байгууллагуудтай хамтран зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй, ₮3 тэрбумын дүрмийн сангийн хөрөнгөтэй "Нийслэлийн авто тээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын төв" ОНӨААТҮГ-ыг шинээр байгуулсан байдаг. Тус газар нь carplate.ulaanbaatar.mn цахим хаягаар тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлтийг авч, шалгуур үзүүлэлтээр эрэмбэлж суларсан дугаарыг өгөхөөр болсныг мэдээлж байв. Харин Улаанбаатарын дугаартай тээврийн хэрэгслээ зарсан иргэн улсын дугаарыг хадгалуулах үйлчилгээг тухайн онд сэргээсэн

1 419

Т.Даваадалайн оронд НЗД-ын орлогчийн суудалд хэн суух вэ?!

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалай шүүхийн байгууллагад шалгуулахаар ажлаа өөрийн хүсэлтээр өгсөн билээ. Түүнийг Туулын хурдны замын тендертэй холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллагаар шалгагдаж, улмаар яллагдагчаар татагдаад буй. Тодруулбал, тэрбээр эхнэрийнхээ үеэл дүүд 5.6 тэрбум, найзынхаа хамаарал бүхий хоёр аж, ахуйн нэгжид 709 сая төгрөг, эхнэрийнхээ хувьцаа эзэмшдэг компанид 47.9 сая төгрөг тус тус шилжүүлж, мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн юм. Тэгвэл түүний оронд хэнийг НЗД-ын орлогчоор томилох вэ? гэсэн асуулт хариултаа эрэн эзэнгүй байсаар нэлээдгүй хэдэн өдөр боллоо

1 986
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.