2111-р сар, 2026Бямба гараг

Нийгэм

3 758 мэдээ · 961–984 харуулж байна

П.Эрхэмбаяр: Ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга эгүүлэн татаад байвал парламентын засаглалтай гэж хэлэх боломжгүй болно

Хуульч, өмгөөлөгч П.Эрхэмбаяртай ярилцлаа. -Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл Ерөнхийлөгч оруулж ирсэн. Түүний санаачилсан энэ зохицуулалтад УИХ-ын гишүүний ёс зүйн зөрчил гаргасныг яг аль байгууллага, ямар шалгуураар тогтоох ёстой вэ? -УИХ гишүүний ёс зүй, өргөсөн тангарагтай холбогдуулан шүүх эрх Үндсэн хуулийн цэцэд байдаг

1 438

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийн шүүх хурал түр завсарлалаа

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал асан Д.Нямхүү, ДУБ ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан Д.Бархүү нарт холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт дахин үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байдаг. Тэгвэл өнөөдөр түүнд холбогдох хэргийн шүүх хурал өглөө эхэлсэн бөгөөд түр завсарлага авлаа. Завсарлагааны дараа ялын дүгнэлтийг танилцуулна. Шүүгдэгч Д.Нямхүү нь ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Д.Батхүүгийн үүсгэн байгуулсан компаниас хуучин компьютер томографын аппаратыг өндөр үнээр худалдан авах замаар эдийн засгийн давуу байдал олгосон байна

1 036

Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсад эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУлсаас албадан гаргуулж, баривчиллаа

Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан “Б”-г Бүгд Найрамдах Солонгос Улсаас албадан гаргуулах ажиллагааг энэ оны 05 дугаар сарын 04-ний өдөр гүйцэтгэж, Монгол Улсад авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Уг этгээд нь 2025 онд цахим мэдээллийн хэрэгсэл ашиглаж, бага насны хүүхдүүдтэй харилцаа тогтоож садар самуун суртачилсан, садар самуун үйлдэлд уруу татаж бэлгийн харьцаанд орохыг санал болгосон гэх хэрэгт холбогдон шалгагдаж байсан юм

1 461

Алдарт эхийн одонгийн мөнгөн тэтгэмжийг энэ сард олгоно

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамж олгох хуваарийг танилцуулав. Асаргааны тэтгэмж, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлтийг тавдугаар сарын 14-нд олгоно

1 059

Л.Галбаатар: Улстөрчид өөрсдийгөө шүүмжлэлээс хамгаалах үүднээс төрийн хүчийг ашиглах сонирхолтой хэвээр байна

Хуульч, судлаач Л.Галбаатартай ярилцлаа. -Эрүүгийн хуулийн 13.14-ийг хасаж, “гүтгэх” гэмт хэргийг дахин томьёолж байгаа нь эрх зүйн хувьд ямар өөрчлөлт авчирч байна вэ. Өмнөхөөсөө юугаараа ялгаатай байна? -Өмнөх Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь "Худал мэдээлэл тараах" гэсэн хэт ерөнхий нэршил дор хүний гэм бурууг нарийвчлан тогтоогоогүй, хүн бүрийг, тэр дундаа болгоомжгүй алдаа гаргасан иргэдийг ч яллах эрсдэлтэй байсан

1 264

П.Сувданхуяг: Эхнэр, хүүхдүүд минь босоод ирэхгүй ч гэсэн шударга шүүхийг харлаа

Жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай охиных нь хамт хөнөөсөн М.Б-д холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Хохирогчийн нөхөр П.Сувданхуяг "Монголын шүүх шударга шийдвэр гаргалаа. Шүүгч нартаа баярлалаа

1 791

БАЙР СУУРЬ: Өндрөө авсан Эпштейнийн файлтай холбоотой асуудлаар хэн, хэн юуг өгүүлэв

Монгол Улс сүүлийн жилүүдэд дэгдсэн хамгийн том дуулианы эзэн бэлгийн мөлжигч Жеффри Эпштейнтэй холбогдчихсон талаар ил болсон нь захидал харилцаанаас тогтоогдсон байдаг. Рио Тинто компанитай хэрхэн харилцах талаар тус улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид олон жилийн турш шууд зааварчилгаа өгч байсан нь тодорхой болсон талаар ч манай улсад шуугиан дэгдсэн. Тэгвэл Эпштейнийн файлтай холбоотой асуудал өндрөө авлаа

2 000

Үндсэн хууль, Улсын дээд шүүхийн шийдвэрээс давсан эрх мэдэлтэй хотын даргын шийдвэрийг Захиргааны шүүх яахыг харах л үлдэв

Монгол Монгол Улсын Үндсэн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт “Монгол Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно” гэж заасан байдаг. Гэтэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нь 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр А/371 дүгээр захирамжаар “Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн талаар Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2008 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Менежментийн гэрээгээр ажиллуулах тухай” 73 дугаар тогтоол нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх талаар санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг баталж, гурван шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй тус 2008 оны Нийслэлийн өмч хувьчлах комиссын 73 дугаар тогтоолыг “Илт хууль бус захиргааны акт” гэсэн дүгнэлтийг гаргуулжээ. Засаг даргын газар хэлтсийн дарга нараараа бүрдүүлсэн ажлын хэсэг нь Хоёр жилийн хугацаанд захиргааны хэргийн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн хянан хэлэлцсэн тогтоолыг байгуулагдсан өдрөөсөө нэг хоногийн дараа буюу 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр дүгнэлт гарган тухайн тогтоолыг илт хууль бус захиргааны акт гэж дүгнэж байгаа нь Нийслэлийн засаг дарга Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг үл тоон, түүнийг ноцтой зөрчиж байгаа, захиргааны үйл ажиллагааг өөрийн дур зоргоор, хувийн ашиг сонирхлоор явуулж буйг харуулах баримт. Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдаж, Шүүхийн тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар баталгаажсан шүүх эрх мэдлийг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нь өөрийн эрх мэдлээ урвуугаар ашиглан үл тоож, шүүхээр дүгнэгдсэн үйл баримтыг өөрийн байгуулсан ажлын хэсгээрээ дахин дүгнүүлж, шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байх нөхцөлийг санаатайгаар бүрдүүлэн өөрөө болон өөрийн хамаарал бүхий байгууллагуудаар хотын захиргааны шийдвэрүүдийг гаргаж, шүүхийн шийдвэрийн эсрэг бусдад шилжүүлэн тэдгээр байгууллагуудыг хохирогчоор татан оролцуулах хүсэлтийг удаа дараа хотын захиргаанаас гаргах зэргээр Хотын захирагчийн зүй бус үйлдлүүдийг шүүхээр шийдвэрлүүлэх үйл явцыг хойшлуулсаар жил гаруйн хугацааг өнгөрөөсөн байна. Цаашлаад шүүх эрх мэдлийг Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрийг ийнхүү үл тоож, түүнийг ноцтой зөрчиж буй Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар даргын хууль зөрчих, иргэд аж ахуйн нэгжийг илтэд доромжилсон басамжилсан энэ үйл ажиллагааг Шүүх хэрхэн шийдвэрлэхийг түмэн олон, төрийн түмэн нүд харж байна. Ардчилсан нийгмийн үнэт зүйлс бол хууль дээдлэх ёс, хүний эрх

1 336

Вальтер Отто Франкенбергер: Зам бага зэрэг мурийснаар жолооч нар хурдаа сааруулж, анхаарал болгоомжтой зорчих нөхцөл бүрдэнэ

“Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг Дэлхийн банк болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Өнөр хороолол буюу Нэгдүгээр хорооллын арын 2.7 км авто зам болон Баянхошуу–Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 5.6 км авто замыг орчин үеийн хот төлөвлөлтийн чиг хандлагад нийцүүлэн “Иж бүрэн гудамж”-аар тохижуулна. Өөрөөр хэлбэл, авто замаас гадна явган хүний зам, дугуйн зам, автомашины зогсоол, ногоон байгууламжийг цогцоор нь шийдсэн бүтээн байгуулалтыг хийх юм. Энэ талаар “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн зөвлөх, багийн ахлагч Вальтер Отто Франкенбергер “Иж бүрэн гудамж” төслийн уг замууд нь сургууль, цэцэрлэг ихтэй суурьшлын бүсэд хэрэгжиж байна

1 118

Жирэмсэн эмэгтэйг 4 настай охинтой нь хөнөөсөн гэх М.Батчулуунд холбогдох шүүх хурлыг ХААЛТТАЙ явуулахаар шийдвэрлэлээ

Сэтгэцийн өөрчлөлттэй иргэн жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай охинтой нь хөнөөсөн хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Тэгвэл шүүгдэгч М.Батчулууны өмгөөлөгч шүүх хурлыг бүхэлд нь хаалттай явуулах хүсэлт гаргаж, шүүх хуралдаан түр завсарлалаа. Тэгвэл шүүх дөнгөж сая эл хэргийн хурлыг бүхэлд нь ХААЛТТАЙ явуулахаар шийдвэрлэлээ. Тодруулбал, ЭХХШТХ-ийн 34,4 дүгээр зүйлийн 2,2,1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан шүүх хуралдааныг хаалттай явуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэв

1 332

Клуб үүсгэн мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан 3 бүлгийг илрүүлж, 4 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилжээ

Цахим орчин ашиглаж Pokerrr 2 аппликейшнд клуб үүсгэн мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан 3 бүлгийн 17 этгээдийг Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс, 1 бүлгийн 6 этгээдийг Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байхад нь цагдаагийн алба хаагчид таслан зогсоож, баривчиллаа. Дээрх этгээдүүдийн гэмт хэрэгт ашиглагдаж байсан гар утас, суурин комьютер, зөөврийн компьютер, тээврийн хэрэгсэл зэрэг нийт 3.8 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий эд, зүйлийг хураан авч битүүмжиллээ. Мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг “Э”-г илрүүлж, үйл ажиллагааг таслан зогсоож, уг хэрэгт холбогдох 8 этгээдийг яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар сэжигтэй этгээд “Э” нь 2022 оноос эхлэн Pokerrr 2 аппликейшинд клуб үүсгэн мөрийтэй тоглоом зохион байгуулж, сервер байршуулж бусад этгээдүүдийг ажилуулан үйл ажиллагаа явуулж байсныг тогтоосон

1 056

Авто спорт сонирхогчдын хүсэн хүлээдэг "Power Expo & Festival" ГУРВАН ӨДӨР үргэлжилнэ

Азийн Мото Спортын шилдэг эвентийн шагналт экстрим, энтертайнмент “POWER EXPO & FESTIVAL” олон улсын наадам 14 дэх жилдээ энэ сарын 8-наас 10-ныг дуустал Монголд болно. Уламжлал ёсоор 22-н Авто худалдааны цогцолбор төвийн “Power Land” талбайд зохион байгуулагдах юм. Монгол Улсын Засгийн газар 2023–2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, “Go Mongolia” уриан дор аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд Монгол Улсыг олон улсад таниулах, сурталчлах зорилготой аялал жуулчлал, соёл, спортын чиглэлийн арга хэмжээнүүдийг нэгдсэн цогцолборын дагуу зохион байгуулж байгаа билээ. “POWER EXPO & FESTIVAL” нь өнгөрсөн нэгдүгээр сард Тайланд Улсын нийслэл Бангкок хотноо зохион байгуулагдсан Азийн Автомашины шилдгүүдийг шалгаруулах тав дахь удаагийн (AAA – Asian Automotive Awards) шагнал гардуулах ёслолоос “Азийн мото спортын шилдэг арга хэмжээ” номинаци шагналыг Монгол Улсаас анх удаа хүртэж “Азийн шилдэг автомото наадам” хэмээх олон улсын нэр хүндтэй арга хэмжээ болсон юм. Олон улсын статустай Азийн шилдэг “POWER EXPO & FESTIVAL” 14 дэх удаагийн наадамд 10 орны баг, тамирчид зорин ирж оролцохоос гадна өмнө жилээс наадмын нэг хэсэг болон зохион байгуулагдаж эхэлсэн “Racing TOP Model Asia” олон улсын уралдааны модель шалгаруулалт маань мөн л олон улсын хэмжээнд шалгаруулалтаа өргөжүүлж гаднын таван орноос зэрэглэл өндөр модель албан ёсоор хүрэлцэн ирж монголчуудтай нэгэн тайзнаа өрсөлдөнө. Тэмцээнийг зохион байгуулагчид өнөөдөр Үндэсний Мэдээллийн Төвд хэвлэлийн хурал зохион байгуулав. "Өнгөрсөн жил хоёр тайз зассан бол энэ жил дөрөв болж нэмэгдэнэ" Тэмцээний зохион байгуулалтын талаар Төслийн зохион байгуулагч Б.Жигмэддорж "Автомашины шоуд маань гэр бүлээрээ их ирдэг. Урин цаг ирэхтэй зэрэгцэн хүүхдүүдээ дагуулж ирдэг хүмүүс олон

1 331

Б.Батцэцэг “Эрх зүйн хамааралгүй” гэчихээр хулгай, луйвраа нуучихна гэж эндүүрчээ

Н.Цэрэндолгор, Э.Ариунгэрэл гээд хоёр захирлаар хамааралтай “Төрийн үнэт цаас хэвлэл” компани байгуулагдаад яг дөрвөн сарын дараа “Жордан Топпен трейд” гэх компани шинээр байгуулагдаж, захирлаар нь Б.Батцэцэгийн нягтлан байсан Б.Сувдмаа томилогдоодхов. Хоржоонтой шүү

2 579

Төсвийг мөшгөе: Төв цэнгэлдэх хүрээлэн 105 сая төгрөгийн металл илрүүлэгч хаалгатай болно

Урин дулааны улирал эхэлж буйтай холбогдуулан олон нийтийг хамарсан соёл урлагийн тоглолт, томоохон эвэнтүүд ТӨВ цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагддаг. Тэгвэл тус хүрээлэнд металл илрүүлэгч хаалга хэрэгтэй болжээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 27--ны өдөр www.tender.gov.mn сайтад Төв цэнгэлдэх хүрээлэн 105 сая төгрөгийн төсөвтэй металл илрүүлэгч хаалга худалдан авах тендерийн нээлттэй зарыг байршуулжээ. Уг хаалгыг худалдан авах төсвөө өөрийн хөрөнгөөр шийдвэрлэнэ хэмээн тендерийн бичиг баримтдаа дурдсан байна

1 774

Зам засварын ажлын нэрийдлээр 8.7 тэрбум төгрөгийг санхүүгийн баримт бүрдүүлэлгүй шилжүүлсэн байж болзошгүй хэргийг илрүүлжээ

​​​​​​​ Нийслэлийн хэмжээнд зам засвар, арчлалтын ажил хийж гүйцэтгэдэг нэр бүхий төрийн өмчит компаниас 2024-2025 оны хугацаанд хувийн хэвшлийн 4 компани руу нийт 8.7 тэрбум төгрөгийг холбогдох хууль тогтоомжийг зөрчиж санхүүгийн анхан шатны баримтын бүрдэлгүйгээр, ажил үйлчилгээ худалдан авсан гэх нэрийдлээр шилжүүлэн албан татвар төлөхөөс зайлсхийж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг илрүүлээд байна. Уг үйлдлийг 2023, 2024 онд тус газрын даргаар ажиллаж байсан Г, Санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Л нар үйлдсэн болохыг тогтоон өөрсдийн хамаарал бүхий иргэдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлэн авах замаар хөрөнгө завшсан, хөрөнгийн эх сурвалжийг зориуд нуух байдлаар олон тооны гүйлгээгээр дамжуулан авч мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон

967

“Мурийсан” гэж ойлгож буй замын ирмэгийн хэлбэр нь хөдөлгөөнийг чиглүүлэх, хурд сааруулах геометр төлөвлөлтийн элемент гэв

Нэгдүгээр хорооллын арын авто замыг өргөтгөх ажил 2025 онд эхэлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар тус авто замын зарим хэсэгт өндөр хашлага суурилуулахдаа муруй буюу тахиралдсан байдалтай байгааг иргэд шүүмжилж буй. Энэ талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас "Энэхүү авто зам нь Дэлхийн Банкны санхүүжилтээр хэрэгжиж буй авто замын төсөл бөгөөд зураг төслийг “Финниш оверсийс консалтинг” ХХК нь ерөнхий гүйцэтгэгчээр 2024 онд боловсруулж, холбогдох байгууллагуудтай зөвшилцөн, магадлалаар батлуулсан болно. Зураг төсөлд уг байршлын явган хүний гарцын хэсэгт явган зорчигчийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, зорчих хэсгийг нэг дор бус үе шаттай гаргах, тээврийн хэрэгслийн хурдыг зохистой түвшинд сааруулах, жолоочийн харааны болон хөдөлгөөний чиглэлийн ойлгомжтой байдлыг сайжруулах зорилгоор дунд тусгаарлах арал бүхий зохион байгуулалтын шийдэл тусгагдсан. Иргэдийн зүгээс “мурийсан” гэж ойлгож буй замын ирмэгийн хэлбэр нь хөдөлгөөнийг чиглүүлэх, хурд сааруулах геометр төлөвлөлтийн элемент юм

1 154

Б.Цогтгэрэл: Ж.Эпштейн Оюутолгой, Дубайн гэрээний лоббиг хийсэн нь баттай

“Шилэн данс” ТББ-ын тэргүүн Б.Цогтгэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Ж.Эпштейний хэрэг, түүнтэй холбоотой материалууд олон улсын анхаарлын төвд байна. Төрийн өндөр албан тушаалтнууд, нөлөө бүхий хүмүүсийн нэр Эпштейний файлуудаас гарч, зарим улс орон хариуцлага хүлээлгээд эхэлсэн нь сайн жишиг. Манай улсын хоёр ч Төрийн тэргүүн, тэдний хамаарал бүхий хүмүүсийн мэдээлэл Эпштейний файлд байгаа нь тогтоогдсон. Та тэднийг яг ямар холбоо сүлбээтэй байсан тухай холбогдох баримтуудыг олон нийтэд хүргээд эхэлсэн

1 155

"Компанийн хувьцаа эзэмшүүлнэ" хэмээн залилж 3 иргэнд 7 тэрбум, 34 сая төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлэв

Прокурорын байгууллага 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 47,046 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 1,781 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 882 хэрэг шинээр нээж, 446 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал: Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 190, Өмчлөх эрхийн эсрэг 127, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 79, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 15, Авлигын эсрэг 10, Хүний амьд явах эрхийн эсрэг болон Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг тус бүр 5, Эдийн засгийн болон Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг тус бүр 4, Хүрээлэн байгаа орчны эсрэг болон Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг тус бүр 3, Эрүүл мэндийн эсрэг 1 яллах дүгнэлт үйлдсэн байна. Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргээс дурдвал: - “Т...” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Д нь 2021 оны 1 дүгээр сараас 2022 оны 12 сар хүртэлх хугацаанд Ч.М, Д.Т нартай бүлэглэж, тэдний хямд үнээр нүүрс худалдан авах гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор “Т...”, “Ю...Т...” ХХК-уудын хооронд 2014 онд үүссэн 587,8 сая төгрөгийн авлагыг “авлага шилжүүлэн барагдуулах” нэрээр бүртгэл дугааргүй гэрээг “Х..

1 360

Өнөө орой нэгдүгээр хорооллын арын авто замын хөдөлгөөнийг хаана

Өнөр хорооллын гудамжийг цогц гудамж зам болгон хөгжүүлэх зам барилгын ажлын хүрээнд өнөөдөр орой дараах авто замын хөдөлгөөнийг хаахаар болжээ. Тодруулбал өнөөдөр буюу тавдугаар сарын 4-ний 23:00 цагаас Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо Нандин Ухаан эмнэлгээс Нэгдүгээр хорооллын 23 дугаар байрны чиглэл орчимд борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийх учир авто замын хөдөлгөөнийг түр хаахаар болсон байна. Замын хөдөлгөөнийг маргааш өглөө 06:00 цагт нээхээр төлөвлөжээ. Сануулахад Өнөр хорооллын арын 2.7 км авто замыг цогц, гудамж замын жишиг байдлаар өргөтгөн шинэчлэх ажлыг өнгөрсөн онд эхлүүлж байв. Тус хорооллын арын замд борооны ус ихээр тогтдог учраас газар доогуур иж бүрэн ус зайлуулах шугам хоолой тавьж байгаа бөгөөд эдгээр замын зураг төслийг Финланд улсын Финнок компани Монгол Улсад анх удаа жишиг байдлаар гаргаж, боловсруулсан хэмээн мэдээлж байсан юм. Төслийг НЗДТГ болон Дэлхийн банк хамтран хэрэгжүүлж буй

1 811

Х.Нямбаатар: Барс захын хойно жимс, хүнсний ногоо, сүү цагаан идээ худалдаалах павильон барина

Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, “Барс” захын хойно байрлах "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнгийн газраас 2,612 ам метр талбайг “Восточный альянс” ХХК-д 2000-аад оны үед эзэмшүүлсэн бөгөөд тус газрыг чөлөөлөх ажлыг өнгөрсөн сард эхлүүлсэн байна. Уг талбайг сэргээн засварлаж, улирлын чанартай өдрийн худалдаа, үйлчилгээний төв байгуулахаар болжээ. “Восточный альянс” ХХК-д “Сэлбэ 20 минутын хот” төслийн байршилд цэвэр, бохир, дулаанаар хангах нөхцөлтэй, газрын хэмжээг одоо байгаа хэмжээнээс нэмэгдүүлэн, нэгдүгээр эгнээнд худалдаа үйлчилгээ эрхлэх зориулалттай, төлөвлөлтөд нийцсэн үйлчилгээтэй орон сууц барих газар олгохоор болжээ. Дээрх талбайн зэрэгцээ найман нэрийн хоёр дэлгүүр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нүүх саналаа илэрхийлж, газрын үнэлгээг хийж эхэлсэн байна. “Восточный альянс” компанийн чөлөөлсөн талбайд жижиг, дунд үйлдвэрлэл болон улирлын чанартай жимс жимсгэнэ, хүнсний ногоо, сүү цагаан идээ худалдаалах павильон барихаар төлөвлөжээ. Энэ тухай хотын дарга Х.Нямбаатар "Уг ажлыг ирэх долоодугаар сараас өмнө хийж дуусгана

1 186
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.