2111-р сар, 2026Бямба гараг

Нийгэм

3 758 мэдээ · 985–1008 харуулж байна

Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина гэв

Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Офицеруудын тойргоос урагшаа, Сүнжин гранд зочид буудлын даланг даган Нарны замтай холбогдох хоёр км урт авто зам барина. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ “Тус замыг хоёр эгнээтэй, хоёр талаараа явган хүний замтай барина. Мөн борооны ус зайлуулах шугам болон гэрэлтүүлэг хийнэ

1 564

Орон сууцны гурван давхарт айл шатаж, 36 иргэнийг утаажилтаас гаргажээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх 1 дүгээр баг Шинэ-Мөрөн хороололын 7 дугаар байрны 3 дугаар давхарын тагтаар утаа гарч байна гэсэн дуудлагыг 2026.05.04-ний өдөр хүлээн авчээ. Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид хаягт очиход тус байрны 3 давхрын 8 тоотын тагт, том өрөө эд хогшлын хамт шатаж байсныг бүрэн унтраалаа. Уг галд өртөж бэртэж гэмтсэн хүн байхгүй

1 297

Автобусны буудал дээр 60 гаруй насны эрэгтэй нас барсан байжээ

СХД-ийн долоодугаар хороонд “Хилчин хотхоны автобусны буудлын ард настай хүн хэвтэж байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад тавдугаар сарын 3-ны өдрийн 11.31 цагт ирсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 60 гаруй насны эрэгтэй биедээ ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байдалтай байжээ. Уг хэргийг СХД-ийн цагдаагийн II хэлтсээс шалгаж байна

1 357

13 настай Т.Мандахнар охиныг 17 дахь өдрөө эрэн хайж байна

Өнгөрсөн сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс сураггүй болсон 13 настай Т.Мандахнаран охиныг 17 дахь өдрөө Цагдаагийн байгууллагаас эрэн хайж байна. Түүний биеийн өндөр 160 см, шар царайтай сураггүй болох үедээ саарал өнгийн малгайтай цамц, дөрвөлжин шоотой улаан өнгийн өмд, цагаан өнгийн пүүзтэй явсан аж. Тухайн хүүхэдтэй холбоотой ач холбогдолтой мэдээллийг журмын дагуу үнэлж авах юм байна

6 645

ЦЕГ-аас Т.Саруултөгсийг хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулахуйц бичлэг нийтлэхгүй байхыг анхаарууллаа

Энэхүү үйлдэл нь мэдээллийг ямар ч шүүлтүүргүйгээр шууд хүлээн авах эрсдэлтэй бага, өсвөр насны хүүхдүүд даган дуурайж болзошгүй, буруу алхам хийхэд хүргэх буруу сурталчилгаа болж буй гэж олон нийтийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

2 126

1000 төгрөг төлөөд тухайн өдрөө 4 удаа зорчилт хийх боломж хэвээрээ байгаа гэв

Нэг төхөөрөмжөөр төлбөрөө төлөх боломжтой боллоо Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж, төлбөрөө төлдөг. Тэгвэл 2026 оны тавдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн нэг төхөөрөмжөөр төлбөрөө төлнө

1 491

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүллээ

Өнгөрөгч 2025 оны 05 дугаар сард иргэн “З” сураггүй алга болсон гэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад иргэн “Т” нь хамтран амьдрагч “З”-ын амь насыг 2025 оны 05 дугаар сард хохироож, ул мөрөө нуун далдлах зорилгоор цогцсыг бусад хамтран зөөвөрлөж, нуусан байсныг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүллээ

1 368

ШҮҮХ ХУРАЛ: Жирэмсэн эмэгтэйг 4 настай хүүхдийнх нь хамт хөнөөсөн хэргийг лхагва гаригт шүүнэ

2026 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр БЗД-ийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр Бага Дарь-Эх гэх газарт 4 настай охиныг ээжийн хамт хөнөөж, 3 настай охиныг хүнд гэмтээсэн хэрэг гарсан

1 121

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдэд гадаад паспорт гаргаж өгсөн улсын бүртгэгч нарт зорчих эрхийг хязгаарлах, хорих ял оноожээ

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдэд гадаад паспорт гаргаж өгсөн улсын бүртгэгч нарын хүмүүст холбогдох хэргийг шүүх хэлэлцэж, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял оноожээ.

1 229

З.Энхболдын өмгөөлөгч Б.Баатарсайхан: Энэ хэрэг Монгол Улсад хүний эрх ямар түвшинд байгааг харуулсан тод жишээ боллоо

УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн гурав дахь удаагийн анхан шатны шүүх хурал өнгөрөгч сарын 17-ны өдөр болсон. Шүүхийн шийдвэрээр З.Энхболдыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн юм

1 747

16 настай охины амь насыг онц ноцтойгоор хөнөөсөн хэргийн Давж заалдах шатны шүүх хурлын гадаа иргэд жагсаж байна

16 настай охины амь насыг онц ноцтойгоор хөнөөсөн хэргийн шүүх хурал өнөөдөр Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд эхлэх гэж байна. Анхан шатны шүүх хурал 2026 оны нэгдүгээр сарын 22-23-нд үргэлжилж, яллагдагч Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноож, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Харин Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр цагаатгасан байдаг. Шүүхийн энэ шийдвэр гарсны дараа 16 настай хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонтуяа "Би асар их гомдолтой байна. Энэ гэмт хэрэгт холбоотой гурван шүүгдэгч байсан

1 228

Гурвалжингийн гүүрний доогуурх 600 метр урт авто зам барина

Нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар энэ онд Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Гурвалжингийн гүүрэн доогуурх 600 метр урт авто зам барина. Энэхүү авто зам ашиглалтад орсноор Гурвалжингийн гүүрний урд хэсэгт буцаж эргэх боломж бүрдэж, замын хөдөлгөөний ачаалал буурч, бусад төлөвлөж буй авто замуудтай уялдах ач холбогдолтой юм

1 503

ЦЕГ: Э нарын 5 этгээд бусадтай маргалдаж, тээврийн хэрэгслийг эвдэж гэмтээсэн үйлдлийг шалгаж байна

Б.Гэрэлтцолмон гэх цахим хаягтай хэрэглэгч нь өөрийн цахим хаягтаа энэ оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “Манай нийгэм, залуучуудын зэрлэгшил үнэхээр санаа зовоож байна аа

1 203

Замын-Үүд дэх Гаалийн газрын даргаар С.Дамбажавыг томилжээ

С.Дамжабавыг Замын-Үүд дэх Гаалийн газрын даргаар томилоод удаагүй байгаа билээ. Замын-Үүд дэх Гаалийн газарт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс мөрдөн шалгах ажиллагаа явуулж одоогийн байдлаар гурван сэжигтнийг баривчлаад буй

4 427

“Туулын хурдны зам” төслийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийхдээ “Anionic Polyacrylamide” гэх бодисыг тусгай зөвшөөрөлгүй ашиглажээ

Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанд иргэн Г.Уянгаас энэ оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан “...Мишээл цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд гол дотор Хятад хүмүүс өрөмдлөг хийгээд байна” гэх гомдол мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулсан. Шалгалтаар “Туулын хурдны зам” төслийн үйл ажиллагаатай холбоотой нэр бүхий компаниас байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийж гүйцэтгэхдээ “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтаагүй “Anionic Polyacrylamide” rэх бодисыг тусгай зөвшөөрөл аваагүй, ашигласан үйл баримт тогтоогдсон

1 075

БАЙР СУУРЬ: 1072 хувьцааны талаар иргэд юуг өгүүлэв

Өнөөдөр 1072 хувьцааны ноогдол ашгийг олгоно. Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу: Эрдэнэс Тавантолгой ХК 2025 онд 30.3 сая тонн нүүрс олборлож, 28.7 сая тонн нүүрс борлуулсан. Нүүрсний үнэ сүүлийн зургаан жилээр авч үзэхэд хамгийн доод хэмжээнд нөхцөл байдал хүндрэлтэй байсан ч биет хэмжээ болон борлуулалтын хэмжээг бууруулахгүйгээр өөрсдийн зардлаа хэмнэх бодлого баримталж ажилласан

1 229

Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд хэрэгжиж буй Солонго-1 орон сууцны хорооллоос Архивчдын гудамж буюу Нисэхийн авто зам хүртэл хоёр эгнээ бүхий 570 метр авто зам барина. Үүнтэй холбоотойгоор НЗХГ-ын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ “Тус авто замыг барих гүйцэтгэгчээр “Шинэ хотын цамхаг” ХХК шалгарсан. Авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээс өмнө дулааны болон цэвэр усны шугамыг шилжүүлэх, хүчитгэх ажлыг хийнэ

1 151

Залуусын дундах чимээгүй тахал: Амиа хорлолт

“ДЭМБ-ын судалгаагаар манай улс амиа хорлолтын тоогоор дэлхийд хоёрдугаарт бичигдэж байна” гэсэн мэдээлэл үе үе цахим орчинд нийтлэгддэг. Уншсан ямар ч хүн анхаарал татахаар энэхүү мэдээлэл бол ДЭМБ-аас хоёр жилийн өмнө гаргасан судалгаанаас онцлон гаргасан баримт юм. Яг үнэндээ бол дэлхийд хоёрдугаарт биш, манай улс 100 мянган хүн ам тутам дахь амиа хорлолтын 18-19 тохиолдол бүртгэгддэгээрээ Ази тивдээ хоёрдугаарт бичигдэж байгаа хэрэг

1 483

2026 оны I ээлжийн цэрэг татлага баасан гарагт эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 1-ний өдрөөс эхэлнэ. Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт мэдээлэл өглөө. НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Иргэнийг 2026 оны I ээлжийн хугацаат цэргийн албанд татах үйл ажиллагааны бэлтгэлийг хангаж байна

2 418

“Monestery tower” шүүхэд татагдлаа

Хотын даргын шийдвэр маргаан дагуулж эхэлжээ. Хотын дарга Х.Нямбаатарын “Өмчөө буцаан авлаа” гэх мэдэгдлийн цаана гурван шатны хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй эмийн үйлдвэрийн газрыг хүч хэрэглэн булаан авч, барилгыг нураан, дуудлага худалдаагаар зарсан гэх ноцтой асуудал үүсээд байна. Өөрөөр хэлбэл, Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төвийн талд гарсан гурван шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байсаар байхад тухайн эмийн үйлдвэрийн газрын эрхийг өөр этгээдэд шилжүүлсэн гэх ноцтой маргаан юм

1 301
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.