2111-р сар, 2026Бямба гараг

Нийгэм

3 758 мэдээ · 1009–1032 харуулж байна

Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг олгоно

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах шийдвэрийг өнгөрсөн хоёрдугаар сард танилцуулсан. Тус компани 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Үүнээс нэгж хувьцаанд 65.55 төгрөгөөр тооцон нийт 786.6 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилахаар болсон байна

1 241

Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

“Би Си Эйч ресурс” ХХК-ийн нэр дээр С6 ангиллын визийн зөвшөөрлийн хүсэлт илгээсэн боловч уг хүсэлт нь бүрэн шийдвэрлэгдээгүй байхад уригч байгууллага нь визийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн

1 035

Нас барсан иргэдийн “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг ар гэрийнхэнд нь өвлүүлэхээр шийдвэрлэлээ

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар нас барсан иргэдийн “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг ар гэрийнхэнд нь өвлүүлэхээр шийдвэрлэлээ. Тодруулбал, нас барсан 130 мянга гаруй хувьцаа эзэмшигчийн эхнэр, хүүхэд, төрсөн ах, эгч дүүс нь нотариатаар баталгаажуулан үнэт цаасны дансаа бүртгүүлснээр хуримтлагдсан ногдол ашгийг өвлөн авах боломжтой боллоо. ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч​​​​​​​ Н.Цэрэнсамбуу "1072 хувьцааг иргэн бүрд тарааснаас хойш нас барсан хувьцаа эзэмшигч иргэдэд оногдох ногдол ашиг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд хадгалагдаж байна. Хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтад орж, холбогдох ногдол ашиг нь аль хэдийнэ хуваарилагдсан

1 150

Шүүхийн байгууллага дээр зургаан жил гацсан 800 мянган доллар завшсан даргын хэргийг прокурор руу шилжүүлжээ

АТГ-аас 2021 онд Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга асан Д.Түмэндэмбэрэл, Мал эмнэлэг үржлийн газрын дэд дарга асан З.Батсүх нарыг баривчилж, шалгаж эхэлсэн байдаг

1 485

Хуульч О.Баярцогт: Хууль хэрэгжих нэрийн дор айдас бий болгож болохгүй

Улс төр судлаач, хууль зүйн магистр О.Баярцогттой ярилцлаа. -Сүүлийн үед Туулын хурдны замын төсөл тойрсон асуудлууд, тэр дундаа холбогдох албан тушаалтнуудыг шалгаж, баривчилж буй мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Та энэ нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ? -Юуны өмнө нэг зүйлийг тодруулж хэлэх хэрэгтэй

2 468

Шүүх хуралдаанд оролцох явцдаа зохисгүй үг хэлж, орхин гарсан өмгөөлөгчийг 100 мянган төгрөгөөр торгожээ

шүүх хуралдаан даргалагчийн дэг сахиулах шийдвэрт захирагдахгүй шүүх хуралдааны танхимыг орхин гарч явсан гэж Зөрчлийн тухай хуулийн 15.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

1 492

Тавдугаар сарын 15-наас өмнө Элсэлтийн шалгалтын бүртгэл, мэдээллээ баталгаажуулсан байхыг анхаарууллаа

Боловсролын яамнаас Элсэлтийн шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Элсэлтийн шалгалт Зургаадугаар сарын 25-28-ны өдрүүдэд болох юм байна. Өмнөх жилүүдэд Элсэлтийн шалгалтад ирсэн сэдвүүдийг жишиг даалгавар болгон гаргаад байгаа аж

1 078

Экологийн цагдаагийн газрын тасгийн дарга асан Я.Билэгдэмбэрэлд авлигын хэргээр 2.6 жилийн хорих ял оноолоо

Нийтийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, бусдаас ашиг хонжоо авсан хэрэгт холбогдсон нэр бүхий этгээдүүдэд шүүхээс ял оноолоо. Тодруулбал, Экологийн цагдаагийн газрын тасгийн дарга асан Я.Билэгдэмбэрэлд авлигын хэргээр 2.6 жилийн хорих ял оноолоо. Мөн нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасчээ

1 287

Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

"Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд тус компанийн 2025 оны санхүүгийн тайланг танилцуулсан юм. "Эрдэнэс Тавантолгой" ХК нь 2025 онд 30.2 сая тонн нүүрс олборлож, 27.6 сая тонн нүүрс борлуулжээ. Өнгөрсөн онд 1.8 тэрбум ам.долларын орлого олно гэж төлөвлөсөн ч 1.7 тэрбум ам.долларын орлого олжээ. Нүүрсний үнэ хоёр дахин унаж, 2025 онд сүүлийн зургаан жилийн хамгийн хямд түвшинд очсон нь томоохон сорилт болсныг тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу хэлж байлаа. Мөн ЭТТ ХК 2025 онд 1.6 их наяд төгрөгийн татварыг улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлж, цэвэр ашиг 1 их наяд 124 тэрбум төгрөг байна

1 397

НИТХ-ын даргын суудалд тодроод буй Д.Ихбаяртай танилц

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-ын ээлжит хуралдаан Яармаг дахь Хангарди ордонд өчигдөр хуралдах ёстой байсан. Гэвч Ардчилсан Намын бүлгээс гаргасан саналын дагуу тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамжийг НИТХ-ын дарга А.Баяр гаргасан. Харин НИТХ дахь МАН-ын бүлгийн төлөөлөгчид ээлжит бусаар хуралдаан зарлаж, ажлаа хийхгүй байна хэмээн НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах тогтоолыг баталсан байна. Ээлжит бус хуралдаанд МАН-ын бүлгийн 40 төлөөлөгчөөс 31 нь оролцож, 93 хувийн санаалаар буюу 29 төлөөлөгч гараа өргөснөөр А.Баярыг огцруулахыг дэмжсэн аж

1 310

ХЭҮК: Увс аймгийн Засаг даргын орлогч хүний эрх зөрчсөн

Дуучин Б.Амархүү Увс аймагт тоглолтоо хийх үед тус аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр удаа дараа постоор мэдэгдэл хийхдээ хүний эрхийн зөрчил гаргасан гэж Хүний эрхийн үндэсний комиссоос үзжээ. Улмаар энэ явдалтай холбоотой шалгах ажиллагааг шуурхай эхлүүлээд байгаа гэв. "Тухайн иргэн өмнө нь гэмт хэрэгт холбогдож, хууль ёсны шийдвэрийн дагуу хариуцлагаа хүлээгээд дууссан

1 891

Тэрбум тэрбумаар нь “идчихээд” сээхэлзэж яваагийн чинь ард хэний нөмөр байна вэ, Б.Батцэцэг сайд аа?!

Том тендерүүд хамж, төсвийн мөнгийг тэрбум тэрбумаар "завшсан" нь баримт сэлттэйгээ дэлгэгдчихээд байхад “Ядуу монголчууд арзалзаж л байг, яасан ч надад хамаагүй” гэж буй аятай соохолзон алхах Б.Батцэцэг сайдын ард чухам хэн байна вэ? Лав л түүнд үе үеийн Ерөнхий сайд нар жулддаг. Дургүйгээ хүрвэл хов зөөж байгаад суудлаас нь ховхолчихдгийг улстөрчид бүү хэл улс хотлоороо мэддэг болчихсон

1 571

Генерал хэмээх эрхэм цолыг хүртсэн их хувь заяаны эзэд

Өнөөдөр “Монгол генерал”-ын өдөр тохиож байна. БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт дэслэгч генерал, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарт хошууч генерал цолыг анх удаа олгосон түүхтэй. Тэр цагаас хойш 82 жилийн хугацаа өнгөрчээ. “Монгол генерал”-ын өдрийг тохиолдуулан “Зууны мэдээ” сонины зочноор уригдаж байсан генерал хэмээх эрхэм цолыг хүртсэн их хувь заяаны эздийн ярилцлагаас онцлон хүргэж байна. Батлан хамгаалахын дэд сайд, хошууч генерал Д.Баасандамба: "Монгол генералын өдөр"-ийг 1996 оноос тэмдэглэж эхэлсэн -Монгол Улс төрт ёсныхоо уламжлалаар бол жанжин тодруулж цэрэг, захиргаа, аюулгүй байдлын удирдлагаа хангаж ирсэн. Харин БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор эх орныхоо тусгаар тогтнол, батлан хамгаалах үйл хэрэгт гарамгай гавьяа байгуулсан цэргийн зүтгэлтнүүдэд генерал цол олгох шийдвэр гарч байсан. Тухайн үед улсыг батлан хамгаалах салбарын тэргүүлэгч албан тушаалтнууд, командлалын удирдагч нарт олгож байсан. Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт дэслэгч генерал, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарт хошууч генерал цолыг олгосон түүхтэй. Тэр цагаас хойш 82 жилийн хугацаа өнгөрсөн байна

2 194

Энэ сарын 30-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ

Энэ сарын 29-нд нутгийн баруун өмнөд хэсгээр бороо орж, 30-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэхийг цаг уурын байгууллагаас мэдээллээ. 2026 оны 04 дүгээр сарын 27-ноос 05 дугаар сарын 07-ныг хүртэлх ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: Хур тунадас: 27-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 2 9-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 05 дугаар сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 05-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 28, 30-нд Алтайн салбар уулсаар, 29-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур: Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан, Завхан голын эх, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +20...+25 градус, бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна. 30-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ. Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Хур тунадас: Бүх хугацаанд бороо орохгүй. Салхи: Ихэнх хугацаанд их төлөв баруунаас секундэд 5-10 метр, 29-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна

1 037

Улсын байцаагч "Н" нь 50 сая төгрөгийг бэлнээр хахуульд авч байх үедээ баригджээ

Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч бусдаас хахууль авч байхад нь АТГ-ын мөрдөгч илрүүлэн, хойшлуулшгүйгээр баривчлан шалгаж эхэлжээ. Өчигдөр буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр СХД-ийн нутаг дэвсгэрт Гаалийн Гаалийн ерөнхий газрын Гаалийн улсын байцаагч Н нь нэр бүхий тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн захирлаас их хэмжээний хахууль авч байхад нь АТГ-ын мөрдөгчид үйлдэл дээр нь олж илрүүлэн, хойшлуулшгүйгээр баривчлан мөрдөн шалгаж эхэлжээ. Тухайн улсын байцаагч нь хахуулийн 50 сая төгрөгийг бэлнээр авч байхад нь хуулийн байгууллагынхан олж илрүүлэн, өдгөө мөрдөн шалгаж байна гэв

1 579

16 настай охиныг хөнөөсөн Ц.Дагвадорж нарын 4 хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал баасан гарагт болно

16 настай охины амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 23-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, уг хэргийг үйлдсэн Ц.Дагвадоржид бүх насаар нь хохих ял оноож, хэргийн газар хамт байсан Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, мөн уг хэрэгт нэр нь холбогдоод буй насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайхан нарын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Амь хохирогчийн ээж Г.Отгонтуяа болон өмгөөлөгчийн зүгээс шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, давж заалдахаа мэдэгдээд байсан

1 820
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.