Согтуугаар жолоо бариад машинтайгаа жалга руу унажээ
Согтуугаар жолоо бариад машинтайгаа жалга руу унажээ
Эх сурвалж: MET Norway · 08:09-д шинэчилсэн
3 757 мэдээ · 1033–1056 харуулж байна
Согтуугаар жолоо бариад машинтайгаа жалга руу унажээ
Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын хэмжээ жил бүр нэмэгдэж, төвлөрсөн цэгүүдийн хүчин чадал шавхагдаж байгаатай холбогдуулан хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор “Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийг 2026-2029 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тус үйлдвэр өдөрт 1500 тонн хог хаягдал шатааж, жилдээ 210 сая кВт цаг буюу 35 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх тооцоололтой. Энэ нь ойролцоогоор жилд 1.5 сая тонн хатуу хог хаягдлыг боловсруулж, 2300 орчим өрхийг цахилгаанаар хангана гэсэн үг юм
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгээс НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлуулах шаардлага бүхий албан бичгийг НИТХ-ын дарга А.Баярт хүргүүллээ. АН-ын бүлэг шаардлагадаа Ээлжит VII хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн зарим асуудал нь нийгэмд маргаан дагуулж, иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад буйг онцлоод, “Туул голоо аваръя” хөдөлгөөн, “Туулын хурдны зам” төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой олон нийтийн зөрчилд хөнгөн хандаж, яаравчлан хэлэлцэх, тодорхой шийдвэр гаргах боломжгүй нөхцөл бүрдсэнийг онцолжээ. АН-ын бүлгийн зүгээс иргэдийн эрх ашиг, байгаль орчны аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих ёстой
УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын 31-нд “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар томилогдсон. Дөрвөн сарын дараа энэ албан тушаалд очсоных нь дөрвөн жилийн “ой” тохионо
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. Нутгийн баруун өмнөд болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй
Монгол Улс болон БНХАУ-ын хилийн боомтын захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд Замын-Үүд-Эрээн авто замын боомтын ачаа тээврийн хэсгийг 2026 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн уртасгасан цагаар ажиллуулахаар болжээ. Уртасгасан цагаар ажиллах хугацаа 2026.05.01-ээс 2026.09.30 хүртэл үргэлжилнэ. Ингэхдээ өдөр бүр 08:00-21:00 цагийн хооронд ажиллах юм
Хар тамхи, мансууруулах бодисын хор уршгийг нийгэмд таниулах, сэрэмжлүүлэг өгөх зорилгоор иргэн Г.Азбаяр фэйсбүүкт “Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх залуусын групп”-ийг анх 2018 онд нээж байжээ. Түүнтэй ярилцлаа. -Энэхүү группийг анх яагаад нээх болсон талаараа ярихгүй юу? -Анх энэ группийг 2018 оны сүүлчээр нээсэн
Сэлэнгэ аймгийн Мандал суманд амьдарч буй эдүгээ 102 настай Гомбын Чогсомжав гуайтай уулзаж түүхэн яриаг сонссоноо уншигч олондоо хүргэе. Монгол Улсын гавьяат хуульч, хурандаа П.Бадамдорж бид хоёр өнгөрөгч намар Зүүнхараагийн хорих ангийн захиргаанд ажиллаж олон хүндтэй бууралтай уулзсаны нэг нь Чогсомжав гуай байлаа
Х.Б нь хөдөө орон нутгийн зам дээр тээврийн хэрэгсэл жолоодон зорчиж явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчиж эсрэг урсгалд орж иргэн Д.А-ийн жолоодож явсан тээврийн хэрэгслийг мөргөж, зорчиж явсан 25 настай эмэгтэй Г.Т түүний хүү 5 настай эрэгтэй О.О нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдож прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг 2025 оны 10 сард хэлэлцээд шүүгдэгч Х.Б-г Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, гэм хорын хохиролд 217,8 сая төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 5,9 сая төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгуулахаар шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх хэргийг 2025 оны 12 сард хэлэлцээд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрийг гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 99 сая төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Х.Б-с хохирогч нарын хууль ёсны төлөөлөгчид төлсөн 41,2 сая төгрөгийг хасаж үлдэх 57,7 сая төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Хяналтын шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч Х.Б нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо осол гаргасны улмаас 2 хүний амь насыг хохироосон хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл түүнд хийсэн хууль зүйн дүгнэлт, шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаар 2 шатны шүүхээс гарсан шийдвэр үндэслэлтэй, харин хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болох сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн талаар хийсэн дүгнэлт зөрүүтэй
Тодруулбал, эхний ээлжид буюу тавдугаар сарын 18-28-ны хооронд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуутай ярилцлаа. -Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхийг нь дэмжсэн. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ? -Одоо ямар ч байсан парламент нь өөрөө хэлэлцэхээр шийдчихсэн
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуутай ярилцлаа. -Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхийг нь дэмжсэн. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ? -Одоо ямар ч байсан парламент нь өөрөө хэлэлцэхээр шийдчихсэн
Туулын хурдны зам төслийг гүйцэтгэгч Хонконгийн "ХаоЮань групп" ХХК-д нийслэлийн төсвөөс ₮500 тэрбумыг хэрхэн өгсөн тухайгаа хотын дарга Х.Нямбаатар тайлбарлав. Тэрбээр "Туулын хурдны замын 500 тэрбум төгрөг хүн бүхэнд оньсого мэт байна. Гүйцэтгэгч компанид гэрээний дагуу банкны баталгаа, олон улсын давхар даатгалын дагуу бид нар шахаж байгаад 500 тэрбум төгрөгийг өгсөн
Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрийн 31 мянган га газарт Хүннү хотыг байгуулж буй. Тус хотын дэд бүтцийн барилга угсралтын ажлын явцыг НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс танилцуулснаар өнөөдрийн байдлаар 220/110-ын КВт-ын хүчин чадалтай Сэргэлэн дэд станцыг барих ажлын гүйцэтгэл 95 хувьд хүрчээ. Тус станцыг 2023 оноос барьж эхэлсэн бөгөөд энэ онд ашиглалтад оруулна. Баруун талдаа Сонгинохайрхан, зүүн талдаа Налайхын дэд станцуудтай холбогдож, Улаанбаатар хотын эрчим хүч дамжуулах транзит станцын үүрэг гүйцэтгэнэ гэж танилцуулаад байгаа юм. Харин дагуул хотын дэд станцын бүтээн байгуулалт 84 хувьтай үргэлжилж байгаа бол үерийн хамгаалалтын дөрвөн сувгийн ажил 82, “Чингис Хаан” олон улсын нисэх буудлыг түшиглэн “Улаанбаатар-Хүннү” транзит зочид буудлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барих бэлтгэл ажил 75, эхний ээлжийн 127.4 км авто замын зураг төслийг “ХЗТ авто зам” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 30, хоногт 3,000 шоо метр ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 26 хувьтай тус тус хэрэгжиж байгаа аж. 2026 оны нийслэлийн төсвөөс шүүхэд: Хүннү хотын Захирагчийн ажлын албаны зардалд ₮3.7 тэрбум Ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж барихад ₮29.7 тэрбум Дэд бүтцийн ажилд ₮10 тэрбум Хотын бүтээн байгуулалтын эхний ээлжийн авто замын ажлыг зураг төсөв боловсруулахад ₮5.1 тэрбум Инженерийн дэд бүтцийн салбар шугам сүлжээний зураг төсөв боловсруулахад ₮4.1 тэрбумыг буюу нийт ₮52 тэрбум гаруйг зарцуулахаар баталжээ. Хүннү хотод 150,000 орчим хүн оршин суух бөгөөд 80,000 орчим ажлын байр бий болно гэж тооцоолжээ
“Рояал” олон улсын их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд магистрантаар суралцаж буй оюутнуудад зориулж, “Монголын улс төр дэх лоббизм” сэдвийн хүрээнд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр лекц уншиж, нээлттэй ярилцлага өрнүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна. -Та оюутан насныхаа дурсамжийн тухай ярихгүй юу? -Хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож байгаа та бүхэнд халуун баяр хүргэж, эрдмийн их ажилд нь амжилт хүсье. Миний хувьд 1975-1980 онд Москва хотын Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцаж төгссөн
ACQH байгууллагын олон улсын хоёр шинжээч, дотоодын нэг шинжээчээс бүрдсэн баг тус эмнэлэгт ажиллаж, ACQH стандартын дагуу 2026 оны нэгдүгээр шатны явцын үнэлгээг амжилттай хийж дуусгажээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд Найрамдах Казахстан улсад ажилласан үр дүнгийнхээ талаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд мэдээлэл өглөө. Сайд Г.Дамдинням ОХУ-ын холбогдох хүмүүстэй шатахууны нийлүүлэлтийн асуудлаар яриа хэлэлцээ хийж, Казахстан улстай газрын тосны салбарт хамтарч ажиллах санамж бичиг байгуулах томилолттой явж буй юм. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Засгийн газрын тэргүүн болон холбогдох хүмүүст Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын албан захидлыг уламжилжээ
Энэхүү сургалтыг СУ-ны доктор, дэд профессор В.Даваахүү удирдан явуулж, сувилахуйн удирдлага, чанар, аюулгүй байдал, эмнэлзүйн хяналт, манлайллын чиглэлээр зохион байгуулсан хэмээн Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлгээс мэдээллээ.
Авилгатай тэмцэх газраас Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан мэдээлэл өглөө. Энэ үеэр АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгт "АТГ-аас 2026 оны дөрөвдүгээр сарын 21-ий өдрөөс эхлэн Гаалийн Ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын Гаалийн Улсын байцаагч нарт холбогдох эрүүгийн нийт гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Гаалийн газрын нэр бүхий албан тушаалтнууд болон гаалийн бүрдүүлэлт хийдэг этгээдүүд нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдаас их хэмжээний хахууль авсан, гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй үйлдэлд АТГ-ын мөрдөгчид өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн Сайншанд сум, ГЕГ-ын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөн шалгах ажиллагааг гурав дахь өдрөө үргэлжүүлэн хийж байна. Тэднийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна. Нийт 40 гаруй гаалийн улсын байцаагч болон гаалийн бүрдүүлэлт хийдэг 10 гаруй аж, ахуйн нэгж, хувь хүнийг хамруулан мөрдөн шалгах, нэгжлэгийн ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар дөрвөн этгээдийг саатуулан баривчлаад байна
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдааны үеэр Ерөнхий сайд Н.Учрал "Геополитикийн нөхцөл байдалтай холбогдуулан өмнө нь байгаагүй хүнд сорилтуудтай нүүр тулах нь. Нөхцөл байдал хэр зэрэг хүндрэхийг бид хэлж мэдэхгүй
Эдийн засаг, хөгжлийн яамнаас “Төр, хувийн хэвшлийн түншлэл-Хөрөнгө оруулалтын боломж” арга хэмжээг 4 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулж буй. Эдгээр өдрүүдэд төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, эрх зүйн орчин, хэрэгжилтийн өнөөгийн байдал болон цаашдын чиг хандлагыг танилцуулахын зэрэгцээ түншлэлийн хэлбэрээр хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрүүдийг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад танилцуулж байна. “Төр, хувийн хэвшлийн түншлэл-Хөрөнгө оруулалтын боломж” арга хэмжээний үеэр дулааны тавдугаар цахилгаан станц төслийн ажлын явцын талаар танилцууллаа. ДЦС-5 төсөл нь Улаанбаатар хот болон төвийн бүсийн өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэгцээг урт хугацаанд найдвартай хангах стратегийн ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалт бөгөөд төр, хувийн хэвшлийн түншлэлийн “зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх” төрлөөр хэрэгжиж байна
Байршил бүрийн цахилгаан хязгаарлаж эхлэх болон дуусах цаг харилцан адилгүй байна.
Монголын Морин спорт, уяачдын холбооны нэрэмжит “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдааныг тавдугаар сарын 1-нд Хүй долоон худаг, Цагаан хөтөлд зохион байгуулахаар болжээ. Уралдааныг их нас, соёолон, сонгомол дунд насны ангиллаар явуулж, гурван насны ангилалд түрүүлсэн хурдан морийг 20 сая төгрөгөөр байлна. Харин аман хүзүүнд 10 сая, айргийн морьдыг 4–8 сая төгрөгөөр шагнахаар төлөвлөсөн байна
2022 онд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор ялын бодлого хэрхэн өөрчлөгдсөн талаар Монголын Өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч О.Санчирбалтай ярицллаа. -Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотой ялын бодлого чангарсан гэж яригдаад байгаа. Ялангуяа авлига албан тушаалын хэрэг дээр нэлээд чангарсан нь саяхан шийдэгдсэн Л.Б-ийн хэрэгт 13 жилийн ял оноосноос харагдаж байх шиг
Сүүлийн 7 хоногт хамгийн их уншсан