2111-р сар, 2026Бямба гараг

Нийгэм

3 757 мэдээ · 1057–1080 харуулж байна

"Амьгүй донорын зөвшөөрлийг гэр бүлийн 1-3 гишүүнээс авдаг байсныг гурав гэж тусгасан"

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хурлаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор байнгын хорооны гишүүд асуулт асууж байна. Энэ үеэр Ажлын хэсгийн ахлагч Б.Баярбаатар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Амьгүй буюу тархины үхэлтэй донорын зөвшөөрлийг хуульд зохицуулж өгсөн

893

А.Амартүвшин: Хуучны, хөдөөний сэтгэлгээгээрээ халбага сэрээ, тавгаа дундаа хэрэглэдэг хэвээр байгаа цагт хеликобактери буурахгүй байна

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар(НЗДТГ) болон Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын Хүүхдийн сан хамтран ажиллахаар болов. Энэ хүрээнд хүний папиллома вирусийн эсрэг вакцинжуулалтыг эрчимжүүлэх, үе тэнгийн дээрэлхэлтийг зогсоох, хеликобактерийн халдвараас сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахаар өнөөдөр харилцан ойлголцлын санамж бичигт талууд гарын үсэг зурцгаалаа. Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин "Хеликобактеритай тэмцэх ажлаа энэ сараас эхлүүлж байна. Энэ нь нэг удаагийн арга хэмжээ бус бөгөөд 3-4 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр хөтөлбөрөө боловсруулаад байна

1 255

А.Амартүвшин: Хуучны, хөдөөний сэтгэлгээгээрээ халбага сэрээ, тавгаа дундаа хэрэглэдэг хэвээр байгаа цагт хеликобактери буурахгүй байна

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар(НЗДТГ) болон Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын Хүүхдийн сан хамтран ажиллахаар болов. Энэ хүрээнд хүний папиллома вирусийн эсрэг вакцинжуулалтыг эрчимжүүлэх, үе тэнгийн дээрэлхэлтийг зогсоох, хеликобактерийн халдвараас сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахаар өнөөдөр харилцан ойлголцлын санамж бичигт талууд гарын үсэг зурцгаалаа. Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин "Хеликобактеритай тэмцэх ажлаа энэ сараас эхлүүлж байна. Энэ нь нэг удаагийн арга хэмжээ бус бөгөөд 3-4 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр хөтөлбөрөө боловсруулаад байна

1 009

Гадаад улсын иргэдийг олон нийтийн газар, гудамж талбайд бие зассан үйлдэлд 20 хоногийн хугацаанд баривчлах шийтгэл оногдуулсан

​​​​​​​ Цахим орчинд “...Согтуу Хятадууд төв талбай дээр шээгээд зогсохгүй, шаардлага тавьсан цагдааг үл тоов” гэх гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн. Уг асуудал нь 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйл (Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах), 5.2 дугаар зүйл (Танхайрах), 15.2 дугаар зүйл (Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд саад учруулах)-д зааснаар шалгалтын ажиллагаа явуулан шүүхэд шилжүүлсэн

1 107

Хүүхдийн мөнгийг олгож эхэллээ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас гаргасан нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2026 оны дөрөвдүгээр сарын олголтын хуваарийг танилцуулсан

1 277

ТАНИЛЦ: Удахгүй явган хүний зам шинэчлэх ажил хийгдэх байршлууд

Энэ онд нийслэлийн хэмжээнд 12 байршилд 70 мянган ам метр явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна. Өнөөдрийн байдлаар таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байгаа бол үлдсэн долоон байршилд ажил эхлүүлэх бэлтгэл хангаж байна. Харин 2025 онд нийслэлийн хэмжээнд 54.2 км урт, 195 мянган ам метр явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулсан

1 111

МУИС-ийн нэрийг МҮИС ашигласны хохирогч нь Монгол Улс болдог

Боловсролын сайд Л.Энх-Амгалан дөрвөн жилийн өмнөх “асуудал”-тайгаа дахин туллаа. Учир нь, тэрээр өмнө нь Боловсрол, шинжлэх ухааны сайд байхдаа “...МУИС-ийн нэрний давхардлыг арилгах асуудлыг хуулийн хүрээнд шийдүүлж, удахгүй нэг талд нь гаргана

1 163

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан байна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи: Нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Шөнөдөө Завхан, Заг-Байдраг голын хөндийгөөр -9…-14 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -4…-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2…+7 градус дулаан, бусад нутгаар +1…-4 градус хүйтэн.

1 072

ТАНИЛЦ: Прокурорын яллах дүгнэлт үйлдсэн хэргүүд

Прокурорын байгууллага энэ сарын 13-17-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 47,080 эрүүгийн хэрэгт хяналт тавьсан. Дээрх хугацаанд 1,672 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 810 хэрэг шинээр нээж, 422 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 182, өмчлөх эрхийн эсрэг 111, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 77, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13, эдийн засгийн эсрэг 11, хүний амьд явах эрхийн эсрэг 9, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг 5, авлигын эсрэг болон хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг тус бүр 4, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 3, нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 2, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт 1 яллах дүгнэлт үйлдсэн байна. Өмчлөх эрхийн эсрэг 111 гэмт хэргийг зүйлчлэлээр нь авч үзвэл, хулгайлах 45, залилах 36, дээрэмдэх 8, хөрөнгө завших 6, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших 6, мал хулгайлах 6, эд хөрөнгө устгах, гэмтээх 3, болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх, үрэгдүүлэх 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна. Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс дурдвал: - “М....” ХХК нь зохих зөвшөөрөлгүйгээр, үйлдвэрийн байрандаа гурилын хүчиллэг байдлыг шалгах зорилгоор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д багтсан натрийн гидроксид, этилийн спирт гэх химийн хорт, аюултай бодисуудыг хууль бусаар бусдаас худалдан авч, ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг (Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд; - “О...” ХХК нь зохих зөвшөөрөлгүйгээр, “төмрийн хүдэр боловсруулах” чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрийн байрандаа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д багтсан натрийн карбонат, гипохлорит зэрэг химийн хорт аюултай бодисуудыг хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг (Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дорноговь аймаг дахь Сум дундан анхан шатны шүүхэд; - Д.З нь “С...” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2023 оны татварын тайлант хугацаанд, үйл ажиллагаа явуулдаггүй “С...” ХХК-иас 22 ширхэг падаанаар 1,8 тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авсан мэтээр худал тодорхойлон, хий бичилт хийн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 189,7 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Татвар төлөхөөс зайлсхийх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд; - Б.Э нь “Б...” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор зорилгоор 2024 оны татварын тайлант хугацаанд, үйл ажиллагаа явуулдаггүй “С...” ХХК-иас 19 ширхэг падаанаар 2,3 тэрбум төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр худал тодорхойлж, хий бичилт хийн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 236,6 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Татвар төлөхөөс зайлсхийх) -т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Өмнөговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд; - Д.Б нь “Х...” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2022 оны татварын тайлант хугацаанд, үйл ажиллагаа явуулдаггүй “С...” ХХК-иас 2 ширхэг падаанаар 3,5 тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авсан мэтээр худал тодорхойлж, хий бичилт хийн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 359,7 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Татвар төлөхөөс зайлсхийх) -т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгинй хэргийн анхан шатны тойргийн шүүхэд; - БНХАУ-ын иргэн Z... Х..., Монгол Улсын иргэн Т.А нар нь бүлэглэн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан, метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөлөх бодисыг 2026 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр худалдаалах зорилгогүйгээр, өөрсдөө хэрэглэх зорилгоор хууль бусаар олж авсан, улмаар 2026 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр У..

1 929

НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно

Монголын татварын албанаас 2026 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос иргэдэд шилжүүлж эхлэхээр болсныг мэдээллээ. Өмнөх оны гүйцэтгэлийг харвал, Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын 2025 оны дөрөвдүгээр улирлын буцаан олголтоор нийт 1 сая 377 мянга 396 иргэнд 112 тэрбум төгрөгийг олгосон байна. Иргэд буцаан олголтоо авахын тулд худалдан авалт бүрийн баримтаа тухай бүрд нь системд бүртгүүлэх шаардлагатай

1 781

“Тод Мөр-IV” Эрдмийн чуулган амжилттай зохион байгуулагдлаа

Нөхөн сэргээх гоо сайхны мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмч, мэргэжилтнүүдийг нэгтгэсэн “Тод Мөр-IV” эрдмийн чуулган амжилттай зохион байгуулагдлаа. Тус чуулганыг "SM" Мэс заслын төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг зохион байгуулж, Монголын Нөхөн Сэргээх Гоо Сайхны Мэс Засалчдын Холбоо хамтран оролцсон бөгөөдАШУҮИС-ийн дэргэдэх Монгол-Японы эмнэлэг дэмжин оролцож, эрдэм шинжилгээний хурлыг өөрийн хурлын зааланд зохион байгууллаа. Энэ удаагийн чуулганд нөхөн сэргээх гоо сайхны мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүдийн төлөөлөл болсон 40 гаруй эмч, мэргэжилтэн оролцож,“Судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл” болон “Эмнэл зүйн тохиолдол” гэсэн хоёр үндсэн ангиллаар илтгэл хэлэлцүүлэв. Чуулганы онцлох үйл явдлын нэг нь Бүгд Найрамдах Солонгос Улсын нэр хүнд бүхий “345 Гоо сайхны мэс заслын эмнэлэг”-ийн Ерөнхий эмч, Анагаах ухааны доктор Паг Жун Рим зочин профессороор оролцож илтгэл тавьсан явдал байв.Тэрээр “Шанаа яс багасгаж нүүрний хэлбэр засах мэс засал” сэдвээр илтгэл тавьж, орчин үеийн мэс заслын аргачлал, практик туршлагаас хуваалцсан нь оролцогчдын сонирхлыг ихээхэн татлаа. Мөн чуулганы хүрээнд илтгэлүүдийг үнэлэн шилдэг илтгэлүүдийг шалгаруулж, мөнгөн шагнал, батламж, цом гардуулсан юм.Энэ удаагийн чуулганы шилдэг илтгэлээр “Med Care” эмнэлгийн эмч Э.Дэлгэрмаа-гийн “Доод хэсгийн цусан хангамжийг хадгалах техникээр хөх багасгах мэс засал хийсэн тохиолдол” сэдэвт эмнэл зүйн илтгэл шалгарлаа. “Тод Мөр” эрдмийн чуулган нь салбарын эмч, судлаачдын мэдлэг, туршлага солилцоог дэмжих, шинэлэг арга технологийг нэвтрүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал платформ болж байгаагаараа онцлог юм

1 311

Чөлөөндөө гарсан ажилтан Д.Б нь хууль бус визийн зуучлал үзүүлсэн нь тогтоогджээ

Гадаадын иргэн, харьяатын газрын үйлчилгээтэй холбоотой зөвлөгөө, мэдээллийг албан ёсны цахим хуудас (immigration.gov.mn), мэдээллийн лавлах 1800-1882, мөн хиймэл оюунд суурилсан чатботоос авахыг зөвлөж байна.

1 719

Сүхбаатарын талбайд иргэдийг үнэ төлбөргүй үзэж зөвөлгөө өгч байна

Өнөөдөр “Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг” яг одоо Сүхбаатарын талбай дээр болж байна. Өдөрлөгийн үеэр иргэдийг үнэ төлбөргүй эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулах, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн үнэлгээ хийх, зөвлөгөө өгнө. Мөн уламжлалт анагаах ухааны идээ, ундаа, явдал мөрийн зохистой хэрэглээг таниулах, бие бялдрын үнэлгээ хийлгэж, зөвлөгөө авах, дасгал хөдөлгөөн, хооллолт, амьдралын эрүүл хэв маягийн талаар зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлэх бол эрүүл амьдралын зөв дадлыг төлөвшүүлэх сургалтыг зохион байгуулах юм. Өдөрлөгт эрүүл мэнд, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 60 байгууллага оролцож үзлэг, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллах юм байна

1 231

Эхнэрээ зодсон иргэн Цагдаагийн шаардлага биелүүлээгүй учир резинэн сумтай буугаар буудсан

Цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй нь улмаас иргэн рүү үрлэн сумтай буугаар гал нээсэн гэх асуудлаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Тодруулбал 2026 оны дөрөвдүгээр сарын 18-19-нд шилжих шөнийн 01:56 минутад Чингэлтэй дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт 23-р сургуулийн баруун талын байрны гадаа согтуу хүмүүс орилолдоод байна гэх дуудлага мэдээлэл иргэнээс ирсэн байна. Энэ талаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын дарга Т.Баатар "Тухайн дуудлагын дагуу цагдаагийн авто эргүүлийн хоёр албан хаагч очиход дөрвөн хүн хоорондоо маргалдсан. Гэр бүлийн харьцаатай хоёр хүн эхнэрээ зодсон, газар хэвтүүлсэн байдалтай байсан

1 355

УБЕГ: Гадаад паспортын загвар, тодорхойлолтод нэмэлт, өөрчлөлт ороогүй

Гадаад паспортын загвар шинэчлэгдсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа нь ташаа, үндэслэлгүй мэдээлэл болохыг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар(УБЕГ)-аас мэдэгдлээ. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 155 дугаар тогтоолын хавсралтаар “Үндэсний гадаад паспортын загвар, тодорхойлолт”-ыг шинэчлэн баталсан. Энгийн гадаад паспортын хүчинтэй хугацааг 10 жил, 16 хүртэлх насны иргэнд 5 жилээр олгож байна. Гадаад паспортын загвар, тодорхойлолтод нэмэлт, өөрчлөлт ороогүй болно

924

Улаанбаатарт +12 хэмийн дулаан байна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2026.04.20/ 20:00 цаг хүртэлх мэдээллийг хүргэж байна. Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:20-нд Зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай байгаа тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдах нөхцөл бүрдсэн байгааг онцгойлон анхааруулж байна. Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө Халх голын сав газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -12…-17 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -7…-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2…-3 градус, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар +4…+9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +8…+13 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -5…-7 градус, өдөртөө дулаарч +10…+12 градус хүйтэн байна. БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр

975

Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн ээлжит хуралдаанаар төрийн албан хаагчдыг уян хатан цагийн хуваариар ажиллах, нэг өдрийг цахимаар ажиллуулахаар шийдвэрлэсэн

2 252

Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй

Арьс ширний салбарын дэлхийн зах зээлийн чиг хандлага болон дотоодын нөхцөл байдлын талаар "Булигаар" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баттүшигтэй ярилцлаа. -Манай улсын хувьд арьс, ширний боловсруулалт, зах зээл бусад орнуудтай харьцуулахад хөгжил тааруу байгаа. Үүний шалтгаан нь юу байна вэ? -Үхрийн арьсаар жишээ авбал, манай улсад жилд 800 мянгаад толгой үхэр нядалдаг гэсэн статистик мэдээлэл бий

1 467
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.