2111-р сар, 2026Бямба гараг

Нийгэм

3 757 мэдээ · 1081–1104 харуулж байна

Анхан шатны шүүхээс З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оноов

УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн гурав дахь удаагийн анхан шатны шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өчигдөр боллоо. Шүүгдэгч Б.Энх-Амгалан нь Зам, тээврийн хөгжлийн сайдаар буюу улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байх хугацаандаа Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболдод нөлөөлсний улмаас үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгох гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Шүүгдэгч З.Энхболд нь Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байхдаа улс төрд нөлөө бүхий этгээд болох Б.Энх-Амгаланд хууль бусаар нөлөөлөн, түүний үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцов. Ийнхүү шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарыг Эрүүгийн хуулийн 22.1.3-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэлээ. Шүүгдэгч нарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Б.Энх-Амгалангийн цагдан хоригдсон 167 хоногийг эдлэх ялд оруулж тооцохоор болов. Харин нийтийн албанд томилогдох эрхийг хасах шийтгэлийг хорих ял эдэлж дууссан дараах хоногоос тооцож эхлэх аж. Мөн Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг цуцалж, цагдан хорих ялыг энэ өдрөөс эхлэн тооцохоор шийдвэрлэжээ. Хэргийн оролцогчид, өмгөөлөгчид, улсын яллагч нар шүүхийн шийдвэр гардаж авснаас 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй

1 297

ХУДАЛ: О.Оюунцэцэгийг "Интерполоор эрэн сурвалжлаагүй"

Сошиалд "OOGII" брэндийг үүсгэн байгуулагч О.Оюунцэцэгийг интерполоор эрэн сурвалжилж байна гэх утга бүхий пост цацагдав. Тэгвэл энэхүү мэдээлэл нь худал бөгөөд олон улсад Интерполын “Хөх булант” зар мэдээ булангаас хайлт хийхэд ямар ч мэдээлэл алга. "OOGII" брэндийг үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг "Захиалгат мэдээлэл, төлбөртэй дайралт нь үнэнийг нуух биш, харин хэн нь үнэнээс айж байгааг улам тод харуулдаг

1 424

Багш нарын 4, 5 дугаар сарын цалинг Цагаан сарын өмнө татаад олгочихсон байна. Нийгмийн даатгалд ₮44 тэрбумын өр үүссэн

​​​​​​​ Багш нарын цалинг 50 хувь нэмсэн гэж байгаа боловч бодит байдал дээр 20 хувиар нэмэгдсэн байгааг салбарын сайд нь өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ онцлов. Тодруулбал багш нар шинэ ба хуучин гэсэн хоёр төрлийн цалинтай болсон бөгөөд нэмэгдэл цалинг хуучин цалингаас тооцож байгаа юм. Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Боловсролын сайдын багц нь 5.3 их наяд төгрөг. Үүний 3.2 их наяд төгрөг нь багш нарын цалинд зориулагддаг

1 671

Г.Уянга: Эрчүүдийн өс

Бэрх тосгоноос ирсэн хүүгээ Төрийн ордонтойгоо танилцуулж явахдаа нэг зүйл ажигласнаа зүгээр л бичмээр санагдлаа. Юу вэ гэвэл..

1 171

Өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотын төв асарт 30 рестораны 200 гаруй тогооч 18 улс, үндэстний хоол, уух зүйлсээр үйлчилнэ

UB FOOD FESTIVAL 2026 Food Festival хэмээх арга хэмжээ 1980-аад оноос дэлхийн томоохон хотуудад жил бүр зохион байгуулагддаг, тухайн улс үндэстний соёл, амьдралын хэв маягийг илэрхийлдэг брэнд арга хэмжээнүүдийн нэг төрөл болж хөгжиж ирсэн бөгөөд зөвхөн хоол амтлуулах төдий бус, хотын соёлыг таниулах, аялал жуулчлалыг идэвхжүүлэх, ресторан болон хүнсний салбарын хөгжлийг дэмжих, бизнес, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг бий болгох, бүх нийтээрээ амрах зугаацах, цагийг сонирхолтой өнгөрөөх чухал платформ болж ирсэн байна. Энэ удаагийн арга хэмжээ Монголын ресторан зоогийн газрын Холбоо (ТББ), Монголын тогооч нарын Холбоо (ТББ), Нийслэлийн засаг даргын тамгын газар болон хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын 30 бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд Улаанбаатар хотын ресторан, зоогийн газрууд, үйлчилгээний салбарын хөгжил, орчин үеийн олон улсын гастрономийн чиг хандлага, хоолны соёлыг нэг дор цогцоор нь танилцуулах олон талт ач холбогдол бүхий эвент болох юм байна. Монголын ресторан зоогийн газар Холбооны Ерөнхийлөгч М.Есөнмөнх: 2025 оноос эхэлсэн эдийн засгийн хүндрэлээс үүдсэн инфляцийн өсөлт, татвар, хураамжийн бодлого зохицуулалтын асуудлууд манай салбарын үйлчлүүлэгчдийн худалдан авах чадварт онцгой нөлөөлж эхэлсэн бөгөөд ресторан, зоогийн газраар үйлчлүүлэх хүмүүсийн тоо эрс багассан. Энэ нь манай салбарын бизнес эрхлэгчид 2025 оны сүүлийн хагасаас эхэлж бараг 15% нь үйл ажиллагаагаа зогсоож, үүд хаалгаа барих нөхцөлд хүрХарин уржигдар Монгол улсын засгийн газраас 146 нэр төрлийн үйлчилгээг emongolia системээр мэдэгдээд шууд үйл ажиллагаагаа явуулах боломжийг олгосон тогтоол батлагдсан нь шинээр бизнес эрхлэх залуучуудад маш том тус дэм болох шийдвэр боллоо гэж үзэж байна

1 911

Улаанбаатар хот бол залуусын хот, урлагийн уур амьсгал, баярын үеийн уламжлалт арга хэмжээ өвөрмөц санагддаг

Монгол Улсад анх ирэхдээ Чингэс хаан нисэх онгоцны буудлаас Улаанбаатар хот руу автобусаар явж байхад, цасанд бүрхэгдсэн уулс зэрэглээ шиг, Монгол Улсын нийслэл хот аажмаар нууцлаг нүүрээ ил болгож буй мэт харагдаж байсан. Миний нэр бол Дэн Чюян. Би Бээжингийн Гадаад Хэлийн Их Сургуулийн монгол хэлний мэргэжлийн оюутан

1 264

Скүүтер, мопедоор зорчиж яваа хүнд жолооч нар авто замын баруун хөвөөг чөлөөлж өгөх зохицуулалттай болж байна

Скүүтер, мопедыг явган хүний замаар явуулахгүй байх, авто замын баруун талын хөвөөгөөр явуулах шийдвэр гарчээ. Харин уг зохицуулалтын хэрэгжилтэд хэрхэн хяналт тавих асуудлаар Нийслэлийн Авто Замын Хөгжлийн Газар, Тээврийн Цагдаагийн Алба, Замын Хөдөлгөөний Удирдлагын Төв зэрэг холбогдох албаныхан хэлэлцэж, Бага тойруу дотор 86 байршилд цагдаагийн нийт 186 албан хаагч хяналт тавихаар болжээ. Ингэхдээ нэг цагдаагийн албан хаагч, нэг олон нийтийн цагдаа гэсэн зохион байгуулалтаар хяналт тавих бөгөөд олон нийтийн цагдаа нарыг замын хөдөлгөөний тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллах, авто замын баруун талын хөвөөгөөр зорчихыг зөвлөх, ямар тохиолдолд скүүтер, мопедыг явган хүний замаас гаргах, 16 наснаас доош хүүхдүүдийг скүүтер, мопед унахгүй байхыг зөвлөх, шаардах сэдвээр сургалтад хамруулсан байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, Нийслэлийн Засаг даргын “Мопед (скүүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл)-ыг нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулах тухай” 2026 онд гарсан захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд дараах зохицуулалтыг хэрэгжүүлэхээр болжээ. Бага тойруу дотор явган хүний зам дээр дугуйн тэмдэглэгээ байхгүй тохиолдолд скүүтер, мопедтой зорчихгүйгээр авто замаар зорчих. Жолооч нар авто замын баруун хөвөөг чөлөөлж өгөх

1 471

МАН-ын генсек Я.Содбаатар олимпод Монголын багийг ахална

Монголын үндэсний олимпын хорооны IX чуулганаар сонгогдсон гүйцэтгэх зөвлөл өнөөдөр/2026.04.16/ "Олимпик хаус"-т анхны хурлаа зохион байгууллаа. Хурлаар МҮОХ-ны гишүүдийн хурлыг 2026 оны тавдугаар сарын 7-ны өдөр зохион байгуулахаар товлон батлав. Мөн олон улсын жишигт нийцүүлэн байгууллагын бүтцийг шинэчлэн баталж, гүйцэтгэх захирлын орон тоог нэмэгдүүлэв. Түүнчлэн “Лос Анжелес-2028” зуны олимпын наадамд оролцох Монголын багийн ахлагчаар Монголын Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Я.Содбаатарыг томилов. Монголын үндэсний олимпын хорооны IX чуулган өнгөрсөн сард болж, Б.Баттүшиг нийт гишүүдийн 96.7 хувийн саналаар МҮОХ-ны ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон билээ

1 070

Тариалан эрхлэгч иргэн, ААН-үүдэд 6984 литр түлш олгоод байна

Засгийн газраас хаврын тариалалтад зориулж тариалан эрхлэгчдэд 10 мянган литр дизель түлшийг 3400 төгрөгөөр нийлүүлэхээр болсон. Одоогийн байдлаар нийт 20 шатахуун импортлогч ААН-ээс нийлүүлсэн 6984 мянган литр дизель түлшийг үр тарианы 581, төмс, хүнсний ногооны 664 тариаланч иргэн, аж ахуйн нэгжид олгоод байгаа талаар ХХААХҮЯ-наас мэдээлэв. Дизель түлш олгох ажлыг 2026 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд тариаланчид утсаар захиалга өгч, төлбөрөө төлсний үндсэн дээр татан авах байдлаар зохион байгуулжээ. Ташрамд дурдахад, энэ онд улсын хэмжээнд 372.7 мянга га-д үр тариа, 16.0 мянган га-д төмс, 18.3 мянган га-д хүнсний ногоо, 121.9 мянган га-д малын тэжээл, 104.1 мянган га-д тосны ургамал нийт 633.4 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөөд буй. Энэ хүрээнд үрийн улаанбуудайн борлуулалтыг нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн долоо хоног бүрийн пүрэв гарагт Хөдөө аж ахуйн биржийн арилжаагаар худалдан борлуулж байгаа

1 281

Нэр бүхий этгээдээс 9,2 килограмм “Мөнгөн ус”-ыг хураан авчээ

Экологийн цагдаагийн албанаас энэ оны 04 дүгээр сард ДЭМБ-гаас хүний эрүүл мэндэд хамгийн хортой 10 бодисын төрөлд хамаарах “Мөнгөн ус”-ыг БГД-ийн нутаг дэвсгэрт нэр бүхий этгээдүүд нь бусдад худалдан борлуулах зорилгоор хадгалж байсан гэмт хэргийг илрүүлэн эд мөрийн баримтаар 9,2 килограмм “Мөнгөн ус”-ыг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Мөнгөн ус нь хүрээлэн буй орчинд задарч алга болдоггүй, харин хэлбэрээ өөрчилж хорт чанар нь түүнийгээ дагаж өөрчлөгддөг онцгой хортой бодис юм. Мөнгөн ус болон түүний нэгдлүүд нь хүний биед хоол хүнс, агаар, усаар дамжин орж, тархи, мэдрэлийн систем, бөөр уушгийг гэмтээнэ

1 900

1551 байршилд камер ажиллаж байна. Үүнийг 1856-аар нэмэгдүүлнэ

“Аюулгүй нийгэм-Бидний оролцоо” уриан дор Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны нэгдсэн сургалт, зөвлөгөөн-2026 амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд НИТХ-ын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр оролцож, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд баримтлах бодлого, цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэл, анхаарах асуудлуудыг тодорхой танилцууллаа. Тэрбээр хэлсэн үгэндээ нийслэлийн хэмжээнд, тэр дундаа гэр хороололд үйлдэгдэж буй гэмт хэргийн нөхцөл байдлыг онцолж, урьдчилан сэргийлэх ажлыг илүү оновчтой, технологид суурилсан хэлбэрээр эрчимжүүлэх шаардлагатай гэлээ

1 079

ТАНИЛЦ: ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд холбогдох хэргийн шүүхийн шийдвэр

ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өчигдөр болж, шийдвэрээ танилцууллаа.

1 661

"БНСУ-ын иргэн осгож нас барсан байж болзошгүй" гэх шүүх эмнэлгийн дүгнэлт гарчээ

Аяллын визээр манай улсад нэгдүгээр сарын 12-нд ирсэн БНСУ-ын жуулчин нас барсан хэргийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байгааг мэдээллээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Иргэний цогцос Төв аймгийн нутаг дэвсгэрээс олдсон. Иргэний биед гэмтэл шарх байгаагүй

1 242

Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ

- Гэмтэл согог судлалын үндэсний төвд цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопед зэрэг бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн бүртгэгдсэн тохиолдол 2022-2025 онд 6 дахин өссөн үзүүлэлттэй байна

1 101

Шинэ төв цэвэрлэх байгууламж энэ оны долдугаар сарын 1-нд ашиглалтад орно

Шинэ төв цэвэрлэх байгууламж энэ оны долдугаар сарын 1-нд ашиглалтад ороход бэлэн болсон ба Улсын комисс ажиллаж байгаа талаар Хот байгуулалт, орон сууцжуулалтын яамнаас мэдээлж дараах мэдээллийг өглөө. Уг байгууламж нь хоногт 250,000 м3 бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай юм байна. Улаанбаатар хотын нэг хоногийн хэрэглээ нь 180,000 м3 байдаг аж. Улаанбаатар хотод үйлдвэр эрхэлж байгаа 700 гаруй ААН-үүдийн 70-80 хувь нь төв цэвэрлэх байгууламж руу хүнд хэлбэрийн бохирдлоо нийлүүлдэг байна. Иймд ААН-үүдэд хяналт тавьж цаашлаад ААН-үүд өөрсдийн үйлдвэр дотроо урьдчилан цэвэрлэх байгууламж хийх боломж бололцоог илэрхийлэхээр ажиллаж байгаа гэв. Түүнчлэн шинэ төв цэвэрлэх байгууламжийн гол онцлог нь цэвэрлэгээ хийсэн лагаа дахин эрчим хүчинд ашиглаж, байгууламжийнхаа нийт эрчим хүчний 30-40 хувийг хангаж жилд ₮7-8 тэрбумын цахилгаан эрчим хүчийг хэмнэх юм байна. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучин төв цэвэрлэх байгууламжийн хаяанд шинийг барих бүтээн байгуулалтын ажил одоогоос зургаан жилийн өмнө буюу 2019 онд эхэлж байв. Шинэ цэвэрлэх байгууламжийн нийт санхүүжилт 262.7 сая ам.доллар бөгөөд БНХАУ-ын Эксим-Импорт банкнаас олгогдож буй нэн хөнгөлөлттэй зээл

1 120

БАЙР СУУРЬ: Махны үнийн өсөлтийн талаар хэн, хэн юу өгүүлэв

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хаврын тариалалтын бэлтгэл ажил, мал төллөлтийн явцын мэдээ болон цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсов. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл махны үнийн өсөлтийн талаар салбарын сайдаас тодруулсан юм. УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл: Хэрэглээний үнийн индекст том байр эзэлдэг махны үнийн асуудал байна. 2025 оны аравдугаар сарын 20-нд үхрийн ястай мах нэг кг нь 20 мянга гаруй төгрөгийн үнэтэй байсан бол таван сарын дараа буюу өнөөдөр 32 мянган гаруй төгрөгт хүрч, 52.6 хувиар өссөн байна

2 596

“Улаанбаатар трам” төслийг хэрэгжүүлснээр агаарын бохирдол, байгаль орчинд үзүүлэх хорт хийн ялгарал эрс багасна

Авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, нийтийн тээвэрт их багтаамжийн олон төрөлт хэрэгсэл нэвтрүүлэх ажлын хүрээнд “Улаанбаатар трам” төслийг хоёр чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй. Трамвай нь 100 хувь цахилгаан учир авто замын түгжрэл, автомашины хорт утаа ялгаруулалтаас үүсэх агаарын бохирдлыг бууруулах чухал ач холбогдолтой. Тухайлбал, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO₂) ялгаруулалт 39 мянган тонноор, азотын давхар исэл (NO₂) ялгаруулалт 234 тонноор, нарийн ширхэгт тоосонцор (PM2.5) ялгаруулалт 2.7 тонноор буурах боломжтойг ТЭЗҮ-д тусгасан байна

1 225

“Эрдэнэс критикал минералс” захирлаа “зайлуулдаг” матаасчинтай болсон уу?

УИХ-ын гишүүн асан Д.Тогтохсүрэн УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирлаар томилогдсон. Энэ компани бол 2016 онд “Монголиан коппер корпорэйшн” ХХК-ийнхан “Эрдэнэт”-тэй хамт 49 хувийг нь Оросоос авчирсан “Монголросцветмет” л дээ. Өнгөрсөн жил Засгийн газраас нэрийг нь өөрчилсөн юм

1 358

Улаанбаатар хот орчмоор, шөнөдөө үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно

2026 оны дөрөвдүгээр сарын 15-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулж байна Өнөөдөр Улаанбаатар хот орчмоор, шөнөдөө үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй

1 113

Эмнэлгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа хэвтэн эмчлүүлж байсан хүмүүсийн нийгмийн халамжийн тэтгэврийг виз карт ашиглан авч, хувийн хэрэгцээндээ зарцуулдаг байжээ

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн нийгмийн халамжийн тэтгэврийг завшсан гэх хэрэгт холбогдсон эмнэлгийн эрхлэгчид прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, Б.А нь “… клиник”-ийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байна. Тэрбээр тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэдийн дансаар дамжин олгогддог нийгмийн халамжийн тэтгэврийг виз карт ашиглан авч, хувийн хэрэгцээндээ зарцуулдаг байсан нь мөрдөн шалгалтаар тогтоогджээ. Уг үйлдэл нь 2021 оны арваннэгдүгээр сарын 20-ноос 2025 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн бөгөөд нийт 16.7 сая төгрөгийн хохирол учруулж, өөртөө давуу байдал бий болгосон гэж үзэж байна

1 293

“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах УИХ-ын 23 дугаар тогтоолыг “гацаасан” шүүхийн гурван шийдвэр

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2026 оны дөрөвдүгээр сарын 7-ны хуралдаан дээр ойрд таг чиг байсан нэг “сэдэв” сөхөгдлөө. Тэр нь, одоогоос 10 жилийн өмнө улс төрийн гол сэдэв болж, тухайн үедээ УИХ-ын сонгуульд ч тодорхой нөлөө үзүүлсэн “Эрдэнэт”-ийн 49 хувийн тухай юм. Учир нь, УИХ-аас 2017 оны хоёрдугаар сарын 10-нд “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 23 дугаар тогтоолыг баталсан. Энэ тогтоолын хэрэгжилтийн талаар гишүүд Засгийн газраас лавласан байна

1 208
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.